/ Тусгай зөвшөөрөл / Галт зэвсэг, сум / ГАЛТ ЗЭВСЭГ БҮРТГҮҮЛЭХ, БУСДАД ШИЛЖҮҮЛЭХ, ХУДАЛДАХ , ӨВЛӨХ, ГАЛТ ЗЭВСЭГ ЭЗЭМШИГЧИЙН ҮҮРЭГ

ГАЛТ ЗЭВСЭГ БҮРТГҮҮЛЭХ, БУСДАД ШИЛЖҮҮЛЭХ, ХУДАЛДАХ , ӨВЛӨХ, ГАЛТ ЗЭВСЭГ ЭЗЭМШИГЧИЙН ҮҮРЭГ

ГАЛТ ЗЭВСЭГ БҮРТГҮҮЛЭХ

Иргэн, аж ахуй нэгж галт зэвсэг худалдаж авсан бол ажлын 10 өдрийн дотор галт зэвсгээ байнга оршин суугаа газрын нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагад бүртгүүлэх бөгөөд шинээр галт зэвсгийн гэрчилгээ авах бол дараах баримт бичгийг бүрдүүлнэ.

  1. Галт зэвсэг бүртгүүлэх хүссэн өргөдөл
  2. Иргэний үнэмлэхний хуулбар
  3. Оршин суугаа газрын баг, хорооны засаг даргын тодорхойлолт
  4. Тухайн иргэний 3 хувь цээж зураг
  5. Галт зэвсгийн нэр, төрөл, үйлдвэрлэсэн он, дугаарыг тодорхойлсон баримт бичиг
  6. Гэрчилгээний/10000 төгрөг /
  7. Өмчлөх галт зэвсгийн сумны хонгио, хушууны дээжийг шүүхийн шинжилгээний байгууллагын мэдээллийн санд бүртгүүлсэн тухай тодорхойлолт
  8. Галт зэвсэг эзэмших, ашиглах, хадаглах аюулгүй ажиллагааны сургалтанд хамрагдсан гэрчилгээ
  9. Галт зэвсэг ашиглахад харшлах өвчин, гэмтэл согогийн жагсаалтад заасан өвчин, гэмтэл, согоггүйг тодорхойлсон эрүүл мэндийн хуудас.

10. Галт зэвсгээр гэмт хэрэг санаатай үйлдэж ял шийтгэл эдэлж байгаагүй талаарх тодорхойлолтыг Цагдаагийн байгууллагаас авах.

ГАЛТ ЗЭВСГИЙГ БУСДАД ШИЛЖҮҮЛЭХ, ХУДАЛДАХ , ӨВЛӨХ

Иргэн, хуулийн этгээд өөрийн өмчид байгаа галт зэвсгийг энэ хуульд заасан шаардлага хангасан иргэн, хуулийн этгээдэд худалдаж болно

  1. Галт зэвсэг шилжүүлэх талаар хүсэлт.
  2. Иргэний үнэмлэхний хуулбар
  3. Оршин суугаа газрын баг, хорооны засагдаргын тодорхойлолт
  4. Тухайн иргэний 3 хувь цээж зураг
  5. Галт зэвсгийн нэр, төрөл, үйлдвэрлэсэн он, дугаарыг тодорхойлсон баримт бичиг
  6. Галт зэвсэг эзэмших, ашиглах, хадаглах аюулгүй ажиллагааны сургалтанд хамрагдсан гэрчилгээ
  7. Галт зэвсэг ашиглахад харшлах өвчин, гэмтэл согогийн жагсаалтад заасан өвчин, гэмтэл, согоггүйг тодорхойлсон эрүүл мэндийн хуудас.
  8. Галт зэвсгээр гэмт хэрэг санаатай үйлдэж ял шийтгэл эдэлж байгаагүй талаарх тодорхойлолтыг Цагдаагийн байгууллагаас авах.
  9. Худалдах, худалдан авах болон бэлэглэлийн гэрээ хийж нотариатаар батлуулсан байх.

 

ГАЛТ ЗЭВСЭГ ЭЗЭМШИГЧИЙН ҮҮРЭГ

  1. Шинээр галт зэвсэг худалдан авсан иргэн, хуулийн этгээд 14 хоногийн дотор байнга оршин суугаа сум, дүүргийн Цагдаагийн байгууллагад бүртгүүлнэ.
  2. Галт зэвсэг өмчлөгч иргэн нь оршин суугаа газраа өөрчлөх болсон бол галт зэвсгээ бүртгэлээс хасуулж шилжин очсон газрын Цагдаагийн байгууллагад ажлын 5 хоногийн дотор бүртгүүлнэ.
  3. Галт зэвсгийг ашиглахдаа галт зэвсгийн гэрчилгээ бусад холбогдох бичиг баримтыг хамт авч явна.
  4. Эзэмшигч жил бүрийн 12 дугаар сарын 15-ны дотор галт зэвсгээ оршин суугаа сум, дүүргийн Цагдаагийн байгууллагад бүртгүүлж, татвараа төлж, алдаж үрэгдүүлбэл 24 цагийн дотор Цагдаагийн байгууллагад мэдэгдэнэ.
  5. Галт зэвсгийг зориулалтын бусаар ашиглах, бусдад дамжуулахыг хориглоно.
  6. Хууль тогтоомж зөрчсөн иргэн, хуулийн этгээдэд галт зэвсгийн тухай хуулиар арга хэмжээ оногдуулна

ДОРНОГОВЬ АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗАР

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2019-03-23
  • 2015-01-05
Эрэн сурвалжилж байна