/ Бидний тухай / Цагдаагийн албан хаагчийн ёс зүйн дүрэм / ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧИЙН ЁС ЗҮЙН ДҮРЭМ

ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧИЙН ЁС ЗҮЙН ДҮРЭМ

ЦЕГ-ын даргын 2017.06.23-ны

 өдрийн А/129 дүгээр тушаалын

 нэгдүгээр хавсралт

ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧИЙН ЁС ЗҮЙН ДҮРЭМ

Нэг.Нийтлэг үндэслэл

1.1.                                  Цагдаагийн        алба хаагчаас баримтлах ёс зүйн хэм хэмжээг тогтоон, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, алба хаагчийн нэр төрийг хамгаалахад энэ дүрмийн зорилго оршино.

1.2.                                Цагдаагийн          алба хаагчийн үйл ажиллагаа нь шуурхай, тасралтгүй байж, хуулиа дээдлэн, шударга ёс, тэгш байдлыг ханган, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэж, ажил хэрэгч, соёлч, цагдаагийн алба хаагчийн нэр төр, алдар хүндийг ямагт өргөж, өөрийгөө хөгжүүлэн, мэдлэг боловсрол, мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэхийг эрхэмлэнэ.

1.3.Энэ дүрэмд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:

1.3.1.                                  “цагдаагийн         алба хаагчийн ёс зүйн зөрчил” гэж холбогдох хууль тогтоомж болон энэ дүрмээр тогтоосон ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг;

1.3.2.                        “ноцтой            зөрчил" гэж Цагдаагийн албаны тухай хууль, Цагдаагийн алба хаагчийн сахилгын дүрэм, цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журамд тус бүр тодорхойлон заасан, цагдаагийн албаны нэр хүндийг гутаах, эд хөрөнгийн хохирол учруулах зэргээр эрх, ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг санаатай буй болгосон, энэ дүрэмд заасан зөрчлийг сахилгын шийтгэлгүйд тооцох хугацаа өнгөрөөгүй үед 2 буюу түүнээс дээш зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг.

1.4.                                  Цагдаагийн        алба хаагч нь албан үүргээ гүйцэтгэх явцдаа гаргасан мэргэжил, ур чадвар, дадлага, туршлагатай холбоотой алдаа нь ёс зүйн зөрчилд хамаарахгүй.

1.5.                                Цагдаагийн          алба хаагч нь бусдын ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг үл тэвчинэ.

Хоёр.Ёс зүйн хэм хэмжээ

2.1.                 Хууль дээдлэх:

2.1.1.                      Монгол  Улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомж, хэм хэмжээний эрх зүйн акт, дээд шатны байгууллага, албан тушаалтны хуульд нийцсэн шийдвэрийг ёсчлон биелүүлж, захирах, захирагдах ёсны зарчмыг баримтлах;

2.1.2.                         нийтээр           хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээ болон цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журмыг сахин мөрдөх;

2.1.3.                  албан       үүргээ гүйцэтгэх явцдаа төр, байгууллага, хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг үл задруулах, хувийн болон бусдын ашиг сонирхлын төлөө
ашиглахгүй байх, албан ёсны шийдвэр гараагүй аливаа асуудлын талаар байр суурь илэрхийлэхгүй байх, зөвшөөрөлгүй мэдээ, мэдээлэл тараахгүй байх.

2.2.   Хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх:

2.2.1.                     хүнийг    үндэс угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсрол, эрүүл мэндийн байдал, бэлгийн чиг хандлагаар нь ялгаварлан гадуурхахгүй байх;

2.2.2.                                 цагдаагийн           байгууллагын үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ бусдын эрхэнд хууль бусаар халдах, чирэгдүүлэх, дарамтлах, хүнд суртал гаргахгүй байх;

2.2.3.                      албан     тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ иргэн, хамтран ажиллаж байгаа алба хаагчтай адил тэгш, хүлээцтэй, хүндэтгэлтэй харилцаж, тэдний нэр төр, алдар хүнд, хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хүндэтгэх.

2.3.                              Шударгаар            ажиллаж, амьдрах:

2.3.1.                    хууль      тогтоомж зөрчсөн, албан тушаалын байдлаа урвуулсан, хэтрүүлэн ашигласан болон ёс зүйн хэм хэмжээ зөрчсөн аливаа үйлдэлтэй эвлэрэхгүй байх, хамтран ажиллаж байгаа алба хаагчид энэ талаар хууль ёсны шаардпага тавих;

2.3.2.                                цагдаагийн            байгууллагын нэр төр, алдар хүндэд харшлах аливаа зохисгүй үйлдэл, эсүйлдэл гаргахгүй байх;

2.3.3.бусад байгууллага, хамтран ажиллаж байгаа алба хаагчийн албаны ажилд хүндэтгэлтэй хандаж, үйл ажиллагаанд нь хөндлөнгөөс нөлөөлөхгүй, бусдад зуучлахгүй байх, харьяаллын бус хэрэг маргаанд оролцохгүй байх;

2.3.4.                      авлига,  хээл хахууль авах, өгөх, зуучлахгүй байх;

2.3.5.                     албан     үүргээ гүйцэтгэх явцдаа олж авсан мэдээ, мэдээллийг цагдаагийн байгууллага, алба хаагчийн нэр төрд харшилж болох болон өөрийн санхүү, эдийн засгийн аливаа хэлцэл, хөрөнгө оруулалт, эдийн засгийн бусад ашиг сонирхлоо хэрэгжүүлэх үйл ажиллагаанд ашиглахгүй байх, зуучлахгүй байх;

2.3.6.                    албан      тушаал, хуулиар олгогдсон эрх мэдлээ хувийн зорилгод ашиглахгүй байх, албан үүргээ гүйцэтгэхтэй холбогдуулан аливаа этгээдэд давуу байдал бий болгох, үгсэн тохирох, амлалт өгөх, шан харамж авах, үйлчилгээ, зээл авах, ийнхүү авахаар шахаж шаардах, ятгах, бусдад зуучлах, хуульд харш болзол тавих, далайлган сүрдүүлэх, бусдын өмч хөрөнгийг хувийн болон албан ажилд ашиглахгүй байх;

2.3.7.                 алба          хаагчийн шалгаж байгаа мэдээ, мэдээлэл, өргөдөл, гомдол, хүсэлт нь ашиг сонирхлын зөрчил үүссэн, үүсч болзошгүй нөхцөлд албан үүргээ гүйцэтгэхээс татгалзаж, энэ тухай эрх бүхий байгууллага, албан тушаалтанд бичгээр мэдэгдэх;

2.3.8.байгууллагын өмч хөрөнгө, техник хэрэгслийг албаны бус зориулалтаар ашиглахгүй байх.

2.3.           Ёс     суртахуунтай байх:

2.4.1.                      өөрийн   болон албаны нэр төрийг ариун байлгах, иргэдтэй соёлтой, хүнлэг, хүлээцтэй харьцах, үл тоох, шаардлагагүй баримт бичиг нэхэх, гаргасан гомдол, хүсэлтийн талаар маргахгүй байх;

2.4.2.                  албан       тушаалын байдлаа урвуулан ашиглах, ялгаварлан гадуурхах, эрхшээлдээ байлгах, басамжлан доромжлох, сүрдүүлэхгүй байх;

2.4.3.байгууллагын зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэх талаар төрийн байгууллагаас явуулж байгаа аливаа үйл ажиллагааг эсэргүүцсэн мэдээ, мэдээлэл тараахгүй байх, энэ төрлийн арга хэмжээг зохион байгуулж, оролцохгүй байх;

2.4.4.                  албан       ажилд шаардлагатай мэдээллийг санаатай нуун дарагдуулах, буруу мэдээллээр хангах замаар удирдлагын шийдвэр гаргах үйл ажиллагаанд саад учруулахгүй байх;

2.4.5.                                 цагдаагийн           алба хаагч нь ажлын байранд мөрийтэй, бооцоотой тоглоом, иргэний хувьд хуулиар хориглосон тоглоом тоглох, зохион байгуулахад оролцохгүй байх;

2.4.6.                      ажлын   байранд, ажлын цагаар, албан үүрэг гүйцэтгэж явахдаа болон цагдаагийн дүрэмт хувцастай согтууруулах ундаа хэрэглэх, хуулиар хориглосон газарт тамхи татахгүй байх;

2.4.7.   Олон нийтийн газар, авто зам, гудамж талбайд бие засах, эсхүл нус цэр, шүлс, тамхины иш, хог хаяхгүй байх;

2.4.8.                                      согтууруулах    ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх;

2.4.9.                        шалгаж            байгаа өргөдөл, гомдол, хэрэг, маргааны оролцогчидтой хувийн харьцаанд орохгүй байх;

2.4.10.                гэр            бүл, үр хүүхдэдээ хайр, халамжтай байж, нийтээр зөвшөөрөгдсөн хэм хэмжээг сахиж мөрдөх;

2.4.11.олон нийтийн цахим сүлжээ, мэдээллийн сувгуудад зөвшөөрөгдсөнөөс бусад тохиолдолд албаны мэдээ, мэдээлэл, цагдаагийн дүрэмт хувцастай зураг, санал, сэтгэгдэл оруулахгүй, ажлын цагаар хувийн асуудлаар цахим сүлжээнд орохгүй байх;

2.4.12.                                цагдаагийн          дүрэмт хувцас, албаны үнэмлэх, тэмдэг, тусгай болон техник хэрэгслийг бусдад дамжуулах, хэрэглүүлэх, бусдад барьцаа болгон үлдээхгүй байх;

2.4.13.                            иргэдтэй     маргалдах, хэл амаар доромжлох, зохисгүй үг хэллэг хэрэглэх, шивнэлдэх, инээлдэх, залхсан, эсвэл уцаарласан өнгөөр харьцах зэргээр зан харьцааны дутагдал гаргахыг цээрлэх;

2.4.14.                           удирдах       албан тушаалтан алба хаагчидтай соёлтой, хүнлэг, хүлээцтэй харьцах;

2.4.15.                                 цагдаагийн         албаны соёл, дэг журмыг баримтлан иргэдтэй төлөв төвшин харьцах.

2.4.                           Өөрийгөө хөгжүүлэх:

2.5.1  .цагдаагийн алба хаагч нь өөрийн мэдлэг, ур чадвар, мэргэшлийн түвшингээ дээшлүүлэх нь насан туршийн үйл явц гэж ухамсарлан ойлгож, бүхий л боломж, бололцоог ашиглан өөрийгөө хөгжүүлж, өөрийн алдаа, дутагдлыг арилгахыг эрмэлзэх бөгөөд дээд шатны удирдах албан тушаалтан дэмжлэг үзүүлнэ.

Гурав.Хариуцлага

3.1.                                  Цагдаагийн алба хаагчийг ёс зүйн зөрчил гаргасан бол түүний эрхэлж байгаа албан тушаал, цол, ажилласан жилийг үл харгалзан шалгаж шийдвэрлэнэ.

3.2.            Ёс     зүйн зөрчил гаргасан цагдаагийн алба хаагчид эрх бүхий албан тушаалтан Цагдаагийн албаны тухай хууль[I]-ийн 81.4 дэх хэсэгт заасан сахилгын шийтгэлийн аль нэгийг тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан, дэс дараалан хэрэглэхгүйгээр оногдуулна.

3.3.                            Сахилгын    шийтгэл хүлээсэн алба хаагч Цагдаагийн албаны тухай хуулийн 81.6 дахь хэсэгт заасны дагуу ёс зүйн сургалтад хамрагдах үүрэгтэй.

3.4.          ёс       зүйн хэм хэмжээг ноцтой зөрчсөн алба хаагчийг Цагдаагийн албаны тухай хуулийн 82.1.1-д заасны дагуу албанаас хална.

З.5. Ёс зүйн зөрчил гаргаж сахилгын шийтгэл хүлээсэн алба хаагчийг Цагдаагийн албаны тухай хуулийн 81.9 дэх хэсэгт заасныг баримтлан, хугацаанаас өмнө сахилгын шийтгэлгүйд тооцож болно.

Дөрөв.Бусад

4.1.          ЁС     зүйн дүрмийн хэрэгжилтэд цагдаагийн төв, алба, нэгж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын дарга нар өдөр тутам хяналт тавьж ажиллана.

4.2.                                   Цагдаагийн        төв, алба, нэгж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын дарга нь энэхүү дүрмийг алба хаагчид танилцуулан гарын үсэг зуруулж, жилийн эцэст үр дүнгийн гэрээгээр үнэлэлт, дүгнэлт өгнө.

4.3.           Ёс      зүйн хувьд бусдад үлгэр дуурайлал үзүүлсэн, иргэд, байгууллагын талархал хүлээсэн алба хаагчийг дараах байдпаар урамшуулж болно:

4.3.1  .хамт олны өмнө сайшааж хувийн хэрэгт тэмдэглэх;

4.3.2.                    цалинг үр дүнгээр нэмэх /тэтгэмж, мөнгөн урамшуулал олгох/;

4.3.3.боловсрол мэдлэгээ дээшлүүлэх, сургалтад хамрагдах эрх олгох;

4.3.4.                           цалинтай       амралт, сувилалд хамруулах;

4.3.5.                                цагдаагийн            байгууллагын болон салбарын шагналд шагнуулахаар тодорхойлох;

4.3.6.                   албан      тушаал дэвшүүлэх саналыг эрх бүхий албан тушаалтанд уламжлах.

—оОо—

 

 
   


ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧИЙН САХИЛГЫН ДҮРЭМ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ НИЙТЛЭГҮНДЭСЛЭЛ Нэгдүгээр зүйл. Ерөнхий зүйл

1.1 .Цагдаагийн алба хаагчийн сахилгын дүрмийн зорилго нь цагдаагийн албаны хэвийн үйл ажиллагаа, захирах захирагдах ёс, хүний эрхийг хангах, алба хаагчийн сахилга, хариуцлагыг журамлан зохицуулах замаар тэдний эрх ашиг, цагдаагийн байгууллага, алба хаагчийн нэр хүндийг хамгаалахад оршино.

1.2.                                  Цагдаагийн        алба хаагч нь Монгол Улсын хууль тогтоомж, тэдгээрт нийцүүлэн гаргасан эрх зүйн акт болон байгууллагын дотоод журам, цагдаагийн алба хаагчийн тангаргаар хүлээсэн үүргээ чанд сахин биелүүлэхийг цагдаагийн алба хаагчийн сахилга гэнэ.

1.3.                               Цагдаагийн          алба хаагчийн сахилга нь энэ дүрмээр тогтоосон хэм хэмжээг сахиж биелүүлснээр илэрхийлэгдэнэ.

1.4.                                Цагдаагийн         алба хаагч өргөсөн тангарагтаа үнэнч байж, түүнийг ёсчлон биелүүлнэ.

1.5.                                 Цагдаагийн         алба хаагчийн сахилгын дүрэм /цаашид "Сахилгын дүрэм" гэнэ/ нь цагдаагийн алба хаагчдад тавигдах нийтлэг шаардлага, зарчим, сахилгын зөрчлийн төрөл, хэлбэрийг тодорхойлж, сахилгын зөвлөгөөн хийх, шийтгэл оногдуулахтай холбогдсон харилцааг зохицуулна.

1 .б.Цагдаагийн алба хаагч бүр сахилгын дүрмийг сахин биелүүлэх үүрэгтэй.

1.7.                                Цагдаагийн          байгууллагын удирдах албан тушаалтнууд нь алба хаагчдад буруу үлгэр дуурайлал үзүүлэх, зохисгүй харьцах, сахилга, дэг журмыг бэхжүүлэх талаар үр дүнтэй арга хэмжээ аваагүй нь сахилгын шийтгэл хүлээлгэх үндэслэл болно.

1.8.                 Алба        хаагч нь үйл ажиллагаандаа Төрийн албаны тухай хуулийн 4, Цагдаагийн албаны тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан зарчмыг тус тус баримтална.

Хоёрдугаар зүйл.Сахин баримтлах хэм хэмжээ

2.1.                       Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээний Цагдаагийн үйл ажиллагаанд холбогдох заалт, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 1979 онд баталсан Хууль хэрэгжүүлэх албан тушаалтнуудын зан үйлийн тухай хууль, Интерполоос баталсан дүрэм, журам, Монгол Улсын хууль тогтоомж, Цагдаагийн тангараг, Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрэм,

Цагдаагийн төв байгууллагаас тогтоосон, Цагдаагийн байгууллагын хөдөлмөрийн дотоод буюу үйл ажиллагааны журам болон энэ дүрмийг алба хаагч бүр дагаж мөрдөнө.

2.2.                 Алба        хаагчийн үйл ажиллагаанд хяналт тавьж удирдлагаар хангах эрх бүхий албан тушаалтны хуульд нийцсэн зөвлөмж, шийдвэрийг дагаж мөрдөнө.

Гуравдугаар зүйл.Сахилгын зөрчил

3.1.Энэ дүрмээр хориглож, шийтгэл ногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг сахилгын зөрчил гэж үзнэ.

3.2.                Алба        хаагчийн гаргасан үйлдэл, эс үйлдэхүйг сахилгын зөрчил гэж үзсэн албан тушаалтан энэ тухай тэмдэглэл үйлдэж зөрчил гаргасан байж болох алба хаагчид заавал мэдэгдэж, хариу тайлбарыг авна. Апбаны шалгалт явуулж сахилгын зөрчил үйлдэгдсэн эсэхийг тогтооно.

З.З.Зөрчил гаргасан нь тогтоогдсон бол зөрчлийн шалтгаан нөхцөлийг заавал судалж тогтоон байгууллагын удирдлагад танилцуулна.

Дөрөвдүгээр зүйл.Сахилгын зөрчлийн талаарх өргөдөл, гомдол

4.1.                 Апба        хаагч сахилгын зөрчил гаргасан тухай өргөдөл, гомдлыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн бол албаны шалгалт явуулна.

4.2.                         Албаны         шалгалтыг Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд заасан хугацаанд явуулна. Энэ хугацааны дотор Цагдаагийн байгууллагын дарга албаны шалгалт явуулах хугацааг тогтоож болно.

4.3.                           Өргөдөл,     гомдлын мөрөөр ямар арга хэмжээ авч, хэрхэн шийдвэрлэсэн талаар өргөдөл, гомдол гаргагчид хариу мэдэгдэнэ.

4.4.                                   Цагдаагийн        төв байгууллагын Аюулгүй байдал хариуцсан нэгж нь сахилгын зөрчлийн талаарх өргөдөл, гомдол түүний шийдвэрлэлтийн талаар мэдээллийн сан үүсгэж, хөтөлнө.

4.5.                           Гаргасан      өргөдөл, гомдол нь үндэслэлгүй бөгөөд алба хаагчийг илт гүтгэсэн шинжтэй болох нь тогтоогдвол хуулийн дагуу харьяалах эрх бүхий байгууллагад шалгуулахаар шилжүүлнэ.

Тавдугаар зүйл.Сахилгын зөрчлийг шалгаж тогтоох

5.1.                                Цагдаагийн          төв байгууллагад ирүүлсэн өргөдөл, гомдлыг Аюулгүй байдал хариуцсан нэгж, бусад цагдаагийн байгууллагад ирүүлсэн өргөдөл, гомдлыг тухайн байгууллагын даргын томилсон албан тушаалтан хүлээн авч, албаны шалгалт явуулна.

5.2.                       Албаны           шалгалт явуулж байгаа албан тушаалтан нь шууд нотлох баримт, үндэслэл бүхий мэдээ, мэдээлэл, бусад баримтад тулгуурлан сахилгын зөрчлийг шалган шийдвэрлэх, гаргасан зөрчилд тохирсон шийтгэл оногдуулах санал гаргах зарчмыг баримтална.

6.3.                        Апбаны          шалгалт явуулсан алба хаагч нь холбогдох хууль тогтоомжийг үндэслэл болгон дараах саналыг гаргана:

5.3.1.                          сахилгын       зөрчил биш бол гомдол гаргагч иргэнд хариу мэдэгдэх;

5.3.2.                          сахилгын      шийтгэл оногдуулах санал гаргах;

б.З.З.гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийг эрх бүхий байгууллагад шилжүүлэх.

5.4.                  Алба хаагчтай байгуулсан үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэхэд тухайн алба хаагчийн сахилгын зөрчил гаргаагүй нь шагнаж урамшуулах үндэслэл болно.

Зургаадугаар зүйл.Сахилгын шийтгэлийг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал

6.1.                            Сахилгын   шийтгэл оногдуулахдаа зөрчлийн шинж байдал, гэм буруугийн хэлбэр, хор уршиг, үр дагавар, анх буюу давтан үйлдсэн эсэх, шалтгаан нөхцөл, зөрчил гаргагчийн хувийн байдпыг харгалзан үзнэ.

6.2.                               Сахилгын зөрчлийн улмаас бусдад хохирол учирсан, албаны үйл ажиллагаа удааширч саатсан, албаны нэр хүндэд ноцтой хохирол учирсан бол зөрчлийн хор уршиг, гэм буруугийн шинж байдлыг харгалзан сахилгын шийтгэлийг хүндрүүлж оногдуулна.

6.3.                            Сахилгын    шийтгэлгүйд тооцох хугацаа дуусаагүй байхад сахилга, ёс зүйн зөрчил давтан гаргасан нь хүндрүүлэх нөхцөл байдал болно.

6.4.                             Сахилгын   зөрчил гаргасан алба хаагчийн буруугийн хэлбэр, буруугаа ухамсарласан байдал, ажлын эерэг үр дүн, ёс зүйн төлөвшил, байгуулсан гавьяа, шинээр санаачилсан ажил зэргийг үнэлж хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж болно.

6.5.                                  Цагдаагийн        албаны тухай хуулийн 81.9 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдвол алба хаагчид оногдуулсан сахилгын шийтгэлийг хугацаанаас өмнө сахилгын шийтгэлгүйд тооцож болно.

б.б.Энэ дүрэмд заасныг зөрчиж, сахилгын зөрчлийн хор уршиг, шинж байдалд илт үл нийцсэн, үндэслэлгүйгээр сахилгын шийтгэлийг хүндрүүлж, эсхүл хөнгөрүүлж оногдуулсан албан тушаалтанд сахилгын шийтгэл хүлээлгэнэ.

Долдугаар зүйл.Сахилгын зөрчилд ногдуулах шийтгэл, хугацаа

7.1.                Алба         хаагч энэ дүрэмд заасан зөрчил гаргасан нь тогтоогдвол Цагдаагийн албаны тухай хуулийн 81.4 дэх хэсэгт заасан сахилгын шийтгэлийн аль нэгийг оногдуулна.

7.2.                 Алба        хаагч нь Авлигын эсрэг хууль, Цагдаагийн албаны тухай хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хууль, Шилэн дансны тухай хууль, Төсвийн тухай хуулийг зөрчсөн бол тухайн хуульд заасан сахилгын шийтгэлийг оногдуулна.

7.3.                               Сахилгын шийтгэл оногдуулахдаа Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.4-26.6, Цагдаагийн албаны тухай хуулийн 81.8 дахь хэсэгт заасан журмыг баримтална.

7.4.                            Сахилгын    зөрчлийг илрүүлснээс хойш 1 сарын хугацааг тоолохдоо тухайн алба хаагчийн сахилгын зөрчил гаргасныг шийдвэр гаргах эрх бүхий цагдаагийн байгууллагын дарга олж мэдсэн буюу шалгалтын дүгнэлттэй танилцсан үеэс эхлэн тоолно.

7.5.                Алба хаагч сахилгын шийтгэл оногдуулсан тухай шийдвэрийг ундэслэлгүй гэж үзвэл энэ тухай гомдлоо тухайн шийдвэрийг мэдсэн өдрөөс хойш 1 сарын дотор дээд шатны байгууллага, эсхүл шүүхэд гаргаж болно.

Наймдугаар зүйл.Сахилгын шийтгэл оногдуулах эрх бүхий албан тушаалтан

8.1.                Апба        хаагчийн гаргасан сахилгын зөрчилд явуулсан албаны шалгалтын дүнг цагдаагийн төв байгууллага, түүний харьяа алба, нэгж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын даргын дэргэдэх зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэнэ. Шаардлагатай гэж үзвэл эрх бүхий албан тушаалтан нь албаны шалгалтын дүнг үндэслэн шууд тушаал гаргаж сахилгын шийтгэл оногдуулж болно.

8.2.                               Цагдаагийн          төв байгууллагын дарга нь Цагдаагийн албаны тухай хуулийн 81.4 дэх хэсэгт заасан сахилгын шийтгэлийг оногдуулна.

8.3.                                Цагдаагийн          төв байгууллагын харьяа алба, нэгж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын дарга нь цагдаагийн дунд, ахлах, дээд цолтой буюу офицер бүрэлдэхүүнээс гаргасан сахилгын зөрчилд Цагдаагийн албаны тухай хуулийн 81.4.1, 81.4.2 дахь хэсэгт заасан сахилгын шийтгэлийг оногдуулна.

8.4.                               Цагдаагийн          төв байгууллагын харьяа алба, нэгж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын дарга нь ахлагч цолтой буюу ахлагч бүрэлдэхүүнээс гаргасан сахилгын зөрчилд Цагдаагийн албаны тухай хуулийн 81.4.1, 81.4.2, 81.4.4, 81.4.5 дахь хэсэгт заасан сахилгын шийтгэлийг оногдуулна.

8.5.3өвлөлийн хуралдаанаар хэлэлцсэн тохиолдолд түүнээс гаргасан шийдвэрийн дагуу сахилгын шийтгэл оногдуулах эрх бүхий цагдаагийн байгууллагын дарга сахилгын шийтгэл оногдуулах тухай тушаал гаргана.

Есдүгээр зүйл.Судалгаа, тайлан

9.1.                Алба         хаагчдаас сахилгын зөрчил гаргуулахгүй байх зорилгоор бүртгэгдэж шийдвэрлэгдсэн зөрчилд судалгаа, дүн шинжилгээ хийж, мэдээллийг харьяа нэгж, байгууллагуудад хүргүүлнэ.

9.2.                               Цагдаагийн          төв байгууллагын Аюулгүй байдал хариуцсан нэгж нь сахилга, ёс зүйн зөрчлийн талаар хийсэн судалгаа, дүн шинжилгээг нэгтгэн боловсруулж эрх бүхий байгууллага, албан тушаалтан, олон нийтэд тайлагнана.

3.3.                             Судалгаа   шинжилгээний дүнг үндэслэн эрх бүхий албан тушаалтан, байгууллагатай хамтран, алба хаагчдын гаргасан сахилгын зөрчлийг бууруулах ажлыг зохион байгуулна.

Аравдугаар зүйл.Баримт үлдээх

10.1.                             Сахилгын            шийтгэл хүлээсэн цагдаагийн алба хаагчийн хувийн хэрэгт тухайн шийтгэл оногдуулсан талаарх мэдээллийг оруулна.

10.2.                                Сахилгын          зөрчилтэй холбоотой албаны шалгалтын материалыг холбогдох хууль тогтоомжид заасан хугацаанд хадгална.

Арван нэгдүгээр зүйл. Сахилгын зөвлөгөөн хийж, үр дүнг тооцох

11.1.                                Цагдаагийн байгууллага, нэгж нь улирал бүр сахилгын зөвлөгөөн хийж, холбогдох мэдээлэл /маягт 111,111а/-ийг дараа улирлын эхний сарын 10-ны дотор, жилийн эцсийн мэдээг 12 дугаар сарын 20-ны дотор цагдаагийн төв байгууллагын Аюулгүй байдал хариуцсан нэгжид ирүүлнэ.

11.2.                                Сахилгын          зөвлөгөөн нь тайлант хугацааны сахилгын байдлыг бүрэлдэхүүнд мэдээлэх, гарсан зөрчлийг шинжлэн хэлэлцэх, сахилга, хариуцлагын чиглэлээр авч хэрэгжүүлсэн ажил, түүний үр дүнд үнэлэлт, дүгнэлт өгөх, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлох зэргээр алба хаагчийн төлөвшилд нөлөөлөх, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, асуудлыг хамтын оролцоотойгоор шийдвэрлэх зорилготой.

Сахилгын зөвлөгөөнийг зорилгоо хангах аль ч арга, хэлбэрээр зохион байгуулж болно.

11.3.                                 Цагдаагийн       байгууллага, нэгж нь гарсан зөрчлийн үндсэн шалтгаан, нөхцөлийг бүртгэж, арилгах арга хэмжээ авна.

Зөрчлийн үндсэн шалтгаан, нөхцөлийг арилгахад төв болон бусад байгууллагын оролцоо, дэмжлэг шаардлагатай бол ямар шалтгаан, нөхцөл байгааг аль байгууллагын, ямар оролцоотойгоор хэрхэн шийдвэрлэх талаар саналаа мэдээлэлд хавсаргана.

11.4.                               Сахилгын           зөвлөгөөний мэдээлэлд сахилга, ёс зүйг төлөвшүүлэх, зөрчлийг бууруулах, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох чиглэлээр хийсэн шинэлэг, үр дүнтэй нь туршлагаар батлагдсан ажил, арга барилын талаар мэдээлнэ.

Энэ мэдээллийг Аюулгүй байдал хариуцсан нэгжээс судалж, бусад байгууллага, нэгжид түгээх, нэвтрүүлэх арга хэмжээг авах ба энэ тохиолдолд мэдээлсэн байгууллага, нэгжийг цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журмыг баримтлан урамшуулж болно.

ХОЁРДУГААР БҮЛЭГ

ТОДОРХОЙ ТӨРЛИЙН САХИЛГЫН ЗӨРЧИЛ, ТҮҮНД ОНОГДУУЛАХ САХИЛГЫН шийтгэл

Арван хоёрдугаар зүйл. Апба хаагч хуулиар хүлээсэн үүргээ үл биелүүлэх

12.1.                    Апбан  үүргээ биелүүлэх явцдаа хууль тогтоомжийг чанд сахиж, хүний эрх, эрх чөлөө, албаны нэр төрийг хүндэтгэн, өөрийгөө хэн болохыг танилцуулаагүй, хүнлэг энэрэнгүй харьцах үүргээ биелүүлээгүй бол уучлал хүсэхийг даалгаж, сануулах шийтгэл оногдуулна.

12.2.    Гүйцэтгэх ажлын тухай хууль, тогтоомж зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй, хуульд өөрөөр заагаагүй бол сануулах, уг үйлдлийн улмаас хор уршиг учирсан бол албан тушаалын сарын үндсэн цалинг 3 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах, эсхүл албан тушаал бууруулах, эсхүл цагдаагийн цол бууруулах, эсхүл цагдаагийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах шийтгэл оногдуулна.

12.3.                    Апбан  үүргээ гүйцэтгэхэд бусад хүн, албан тушаалтнаас нөлөөлсөн дарамт шахалт, зохимжгүй нөлөөллийн талаар дээд шатны удирдлагадаа мэдэгдээгүй үйлдэлд сануулах шийтгэл оногдуулна.

Тайлбар: Бусдын эрхшээл дарамт нь алба хаагчийг бие махбод, сэтгэл зүйн хувьд гарцаагүй байдалд оруулсан болох нь тогтоогдвол шийтгэл ногдуулахгүй байж болно. Дарамт шахалтад орсон алба хаагчид удирдах албан тушаалтан, хамт олон нь сэтгэл зүйн дэмжлэг үзүүлж, шаардлагатай бол ажлын цагаар амрах боломжоор хангана.

12.4.                      Төрийн          тусгай хамгаалалтын тухай хууль тогтоомжид заасан үүргийг гүйцэтгээгүй бол зөрчлийн шинж байдлаас шалтгаалж сануулах, эсхүл албан тушаалын сарын үндсэн цалинг 3 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах, эсхүл албан тушаал бууруулах, эсхүл цагдаагийн цол бууруулах, эсхүл цагдаагийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах шийтгэл оногдуулна.

12.5.                    Гэрч,   хохирогчийг хамгаалах тухай хуульд зааснаар цагдаагийн байгууллагад даалгасан үүргийг биелүүлээгүй бол сануулах, эсхүл албан тушаалын сарын үндсэн цалинг 3 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах, эсхүл албан тушаал бууруулах, эсхүл цагдаагийн цол бууруулах, эсхүл цагдаагийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах шийтгэл оногдуулна.

12.6.    Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах журам зөрчсөн бол сануулах, эсхүл албан тушаалын сарын үндсэн цалинг 3 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах, эсхүл албан тушаал бууруулах, эсхүл цагдаагийн цол бууруулах, эсхүл цагдаагийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах шийтгэл оногдуулна.

12.7.Эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр жагсаал, цуглааныг албадан тараах ажиллагааг гүйцэтгэх талаар тогтоосон журам зөрчсөн бол зөрчлийн байдлаас шалтгаалж сануулах, эсхүл албан тушаалын сарын үндсэн цалинг 3 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах, эсхүл албан тушаал бууруулах, эсхүл цагдаагийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах шийтгэл оногдуулна.

12.8.                 Алба хаагчдыг олон улсын энхийг дэмжих ажиллагаанд оролцуулах ажлыг зохион байгуулах үүргээ биелүүлээгүй, хуулиар тогтоосон журам зөрчсөн бол сануулах, эсхүл албан тушаалын сарын үндсэн цалинг 3 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах шийтгэл оногдуулна.

12.9-Иргэн, хуулийн этгээд галт зэвсэг өмчлөх, ашиглах, галт зэвсэг, сум үйлдвэрлэх, захиалах, худалдах, тээвэрлэх, эзэмших журмын биелэлтэд хяналт тавих үүргээ биелүүлээгүй бол сануулах, уг үйлдлийн улмаас хор уршиг учирсан бол албан тушаалын сарын үндсэн цалинг 3 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах, эсхүл албан тушаал бууруулах, эсхүл цагдаагийн цол бууруулах, эсхүл цагдаагийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах шийтгэл оногдуулна.

12.10.                    Гэрээт          харуулын болон хувийн хамгаалалтын үйл ажиллагаа явуулах журмын биелэлтэд хяналт тавих үүргээ биелүүлээгүй бол сануулах, эсхүл албан тушаалын сарын үндсэн цалинг 3 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах шийтгэл оногдуулна.

12.11.                Гэмт     хэрэг үйлдэхээр бэлтгэж, завдаж байгаа тухай мэдээллийг хүлээн авч бүртгэх, хойшлуулшгүй арга хэмжээ авах, таслан зогсоох, учирч болох хор хохирлыг гаргуулахгүй, нэмэгдүүлэхгүй байх, гэмт хэргийг илрүүлэх үүргээ биелүүлээгүй бол сануулах, уг үйлдлийн улмаас хор уршиг учирсан, албаны нэр хүнд, иргэний эрх зөрчигдсөн бол албан тушаалын сарын үндсэн цалинг 3 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах, эсхүл албан тушаал бууруулах, эсхүл цагдаагийн цол бууруулах, эсхүл цагдаагийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах шийтгэл оногдуулна.

12.12.                           Хуулиар   харьяалуулсан гэмт хэрэг, зөрчлийг шалгаж шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн бол сануулах, эсхүл албан тушаалын сарын үндсэн цалинг 3 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах, эсхүл албан тушаал бууруулах, эсхүл цагдаагийн цол бууруулах, эсхүл цагдаагийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах шийтгэл оногдуулна.

12.13.                              Хуулиар            харьяалуулсан хэрэг зөрчлийг шалгаж шийдвэрлэх ажиллагааны явцад мэргэжлийн удирдлагаар хангах, хяналт тавих, заавар, зөвлөмжийг өгөх, биөлэлтийг тооцох үүргээ зохих ёсоор биелүүлээгүй албан тушаалтанд сануулах, эсхүл албан тушаалын сарын үндсэн цалинг 3 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах, эсхүл албан тушаал бууруулах шийтгэл оногдуулна.

12.14.                    Алба хаагч ажил тасалсан, шууд удирдах албан тушаалтанд мэдэгдэлгүйгээр дур мэдэн ажлын байраа орхин явсан бол сануулах, удаа дараа, эсхүл 5 хоногоос дээш тасалсан, бусдад хохирол учирсан, албаны үйл ажиллагаа удааширч саатсан, албаны нэр хүндэд ноцтой хохирол учирсан бол албан тушаалын сарын үндсэн цалинг 3

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
  • 2019-03-23
  • 2015-01-05
Эрэн сурвалжилж байна