/ / Галт зэвсэг өмчлөх, эзэмших, ашиглах, аюулгүй ажиллагааны сургалт зохион байгуулагдана.

Галт зэвсэг өмчлөх, эзэмших, ашиглах, аюулгүй ажиллагааны сургалт зохион байгуулагдана.

Цагдаагийн Ерөнхий Газрын Сургалтын нэгдсэн төвөөс 2019 оны 10 дугаар сарын 07- 08-ний өдрүүдэд иргэдэд галт зэвсэг эзэмших, ашиглах, хадгалах аюулгүй ажиллагааны сургалтыг зохион явуулах тул сургалтанд хамрагдах хүсэлтэй иргэн, хуулийн этгээд нь дараах бичиг баримтыг бүрдүүлнэ. Үүнд:

1. Суралцахыг хүссэн өргөдөл /анкет бөглөх/

2. Иргэний үнэмлэхийн хуулбар /21 насанд хүрсэн, Эрх зүйн чадамжтай байх/

3. Оршин суугаа газрын тодорхойлолт

4. Галт зэвсэг ашиглахад харшлах өвчин, гэмтэл, согогийн жагсаалтад заасан өвчин байхгүй эсэхийг тодорхойлсон эрүүл мэндийн хууд

5. Сангийн сайд, Хууль зүй, Дотоод хэргийн сайдын хамтарсан тушаалаар баталсан сургалтын төлбөр 150.000 төгрөгийг Төрийн сан 100900012047 дугаар дансанд тушаасан баримтын эх хувь.

6. Цээж зураг /4*4 / 2 ширхэг

Дээрх материалыг 2019.10.04-ний дотор материалыг бүрдүүлж Цагдаагийн газрын 2 давхар 206 тоот өрөөнд ирж уулзана уу. Холбоо барих утас: 91119551

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2019-03-23
  • 2015-01-05
Эрэн сурвалжилж байна