/ / "ХҮНИЙ ЭРҮҮЛ МЭНДИЙН ХАЛДАШГҮЙ БАЙДЛЫН ЭСРЭГ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ НЬ" СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БАЙГУУЛЛАА.

"ХҮНИЙ ЭРҮҮЛ МЭНДИЙН ХАЛДАШГҮЙ БАЙДЛЫН ЭСРЭГ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ НЬ" СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БАЙГУУЛЛАА.

Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр бүлэгт заасан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх” сэдэвт хэлэлцүүлгийг 2018 оны 10 дугаар сарын 21-ний өдөр зохион зохион байгуулж 60 иргэний төлөөлөл оролцлоо. Хэлэлцүүлэгийн үеэр Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Г.Эрдэнэбаатар “Хүний эрхийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн гаралт, шалтгаан нөхцөл цаашид анхаарах асуудал”, аймгийн прокурорын газрын хяналтын прокурор С.Энхням дээрхи төрлийн гэмт хэргийг шалгах ажиллагааны талаар, хууль эрх зүйн хэлтсийн дарга К.Чимгээ аймаг орон нутгаас гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулж байгаа ажил арга хэмжээний талаар, мөн аймгийн ГХУСАЗСЗ-ийн дарга С.Түмэнбаяр гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд иргэд, аж ахуйн нэгжийн байгууллагын оролцоог нэмэгдүүлэх талаар мэдээлэл хийлээ. Хэлэлцүүлэгийн төгсгөлд иргэдээс гаргасан санал хүсэлтийг нэгтгэн ХЭХБЭГ-ээс урьдчилан сэргийлэх талаар оролцогсод хамтарч зөвлөмж гаргалаа.

Image may contain: 2 people, indoor

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2019-03-23
  • 2015-01-05
Эрэн сурвалжилж байна