/ / “ЗАМЫН ХӨДӨЛГӨӨН ЦАГААН ТОЛГОЙ-2018"ТЭМЦЭЭН

“ЗАМЫН ХӨДӨЛГӨӨН ЦАГААН ТОЛГОЙ-2018"ТЭМЦЭЭН

Сургуулийн өмнөх насны хүүхдүүдийг зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох, хөдөлгөөнд соёлтой оролцох дадлыг багаас нь зөв эзэмшүүлэх зорилгоор аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, аймгийн Эрүүл мэндийн газар, Улаан загалмайн хороо, Боловсрол соёл урлагийн газартай хамтран “Замын хөдөлгөөний цагаан толгой 2018” тэмцээнийг 2018 оны 05 дугаар сарын 18, 21-ны өдрүүдэд 2 үе шаттайгаар зохион явууллаа. Тэмцээнд Сайншанд сумын 2, 3, 6, 8, 9-р цэцэрлэгийн нийт 5 багийн 10 багш, 60 сурагчид “Гэрийн даалгавар”, “Мэндчилгээ”, “Биет зохицуулалт”, “Урлагийн тоглолт” зэрэг төрлөөр өрсөлдөн Сайншанд сумын 2 дугаар цэцэрлэг 1-р байранд шалгарч шилжин явах цом, өргөмжлөл, мөнгөн шагнал, 9 дүгээр цэцэрлэг 2-р байранд шалгарч өргөмжлөл, мөнгөн шагнал, 3 дугаар цэцэрлэг 3-р байранд шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнав.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2019-03-23
  • 2015-01-05
Эрэн сурвалжилж байна