/ Мэдээ мэдээлэл / Цаг үе үйл явдал / ТУС ЦАГДААГИЙН ГАЗРЫН АЛБА ХААГЧИД ШАГНУУЛЛАА.

ТУС ЦАГДААГИЙН ГАЗРЫН АЛБА ХААГЧИД ШАГНУУЛЛАА.

Монгол Улсад Цагдаагийн байгууллага үүсч хөгжсөний түүхт 95 жилийн ойн баярын босгон дээр Дорноговь аймаг дахь цагдаагийн газрын хамт олонд шагналын хур буулаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар олгогддог Төрийн одон медалиудаар, цагдаагийн дэд хурандаа Б.Эрдэнэбат, цагдаагийн дэд хурандаа Д.Түвшинбаяр, цагдаагийн хошууч П.Алтанцэцэг.

Хууль зүйн яамны тэргүүний ажилтан тэмдэгээр, цагдаагийн дэд хурандаа Б.Эрдэнэбат, цагдаагийн хошууч П.Алтанцэцэг.

Цагдаагийн албаны төлөө I зэргийн медалиар 9, II зэргийн медалиар 10, III зэргийн медалиар 17 алба хаагч.

Аймгийн ИТХ-ын шагналаар цагдаагийн хошууч Г.Өлзийсүрэн, а/ч Ч.Ууганбаяр.

Аймгийн Засаг даргын жуух бичиг, өргөмжлөлөөр цагдаагийн хурандаа Ч.Ууганбаяр, цагдаагийн ахмад Я.Ганбаатар, цагдаагийн ахлах дэслэгч Ж.Нэргүй, цагдаагийн ахлах дэслэгч Б.Батжаргал, цагдаагийн ахлагч Г.Бумбаноров.

Сайншанд сумын Засаг даргын өргөмжлөлөөр цагдаагийн дэслэгч Ө.Ариунбат, цагдаагийн дэд ахлагч М.Жаргалсайхан, цагдаагийн дэд ахлагч Ц.Цэнджав.

Монголын Залуучуудын холбооны шагналаар 8 алба хаагчдыг тус тус шагнасан байна.

Шагнагдсан алба хаагчиддаа баяр хүргэж, ажлын амжилт хүсэе.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
  • 2015-01-05
Эрэн сурвалжилж байна