/ / Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх чадамжийг дээшлүүлэх сэдэвт сургалт зохион байгуулагдлаа

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх чадамжийг дээшлүүлэх сэдэвт сургалт зохион байгуулагдлаа

Хууль зүйн яам, Хууль сахиулахын их сургууль, Цагдаагийн ерөнхий газраас хамтран зохион байгуулж байгаа “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх чадамжийг дээшлүүлэх” сэдэвт сургалтыг Дорноговь аймгийн Цагдаагийн газрын харъяа хэлтэс, тасгийн 32 алба хаагчийг хамруулан 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл зохион байгуулж сургалтанд хамрагдсан алба хаагчдад батламж гардуулав.

Сургалтын Хууль сахиулахын их сургуулийн Цагдаагийн сургуулийн Мөрдөх ажиллагааны онол, тактикийн тэнхимийн эрхлэгч, цагдаагийн ахмад Н.Манлайбаатар, Эрүүгийн тагнуулын танхимын багш, цагдаагийн дэд хурандаа Ц.Ялалт, Эрх зүйн нийгмийн ухааны сургуулийн эрх зүйн онолын тэнхимийн ахлах багш цагдаагийн ахлах дэслэгч О.Отгонтуяа нар сургалтын хөтөлбөрийн дагуу сургагч багш нар чанарын өндөр хэмжээнд чадамжтай, мэргэжлийн өндөр ур чадвартай зааж сургаж ажиллалаа.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2019-03-23
  • 2015-01-05
Эрэн сурвалжилж байна