/ / ХАНГИ - МАНДАЛЫН ХИЛИЙН БООМТ БАЙНГЫН АЖИЛЛАГААТАЙ БОЛЛОО.

ХАНГИ - МАНДАЛЫН ХИЛИЙН БООМТ БАЙНГЫН АЖИЛЛАГААТАЙ БОЛЛОО.

Хангийн боомт нээгдэх үеэр Мэргэжлийн хяналтын газрын Хилийн мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга С.Алтанхундагаар ахлуулсан хяналтын улсын байцаагч 10, Сайншанд дахь гүний гаалийн газрын дарга Ц.Отгонжаргалаар ахлуулсан гаалийн улсын байцаагч 12, Замын-Үүд дэх ИХШХГ-ын ахлах байцаагч Б.Мандахаар ахлуулсан 8 шалгагч тус боомт дээр хилийн хяналт, үзлэг шалгалтын ажлыг зохион байгуулж ажилласан.

 

Энэ удаагийн хилийн боомт нээгдэх 14 хоногийн хугацаанд нийтдээ давхардсан тоогоор 10146 зорчигч, 3867 тээврийн хэрэгсэл улсын хилээр зорчсон байна. Хилийн боомтын бүст 830 орчим тээврийн хэрэгсэлтэй, 3200-3600 орчим иргэд цугларсан. Өөрийн аймгийн сумдууд болон Улаанбаатар хот Өмнөговь, Дундговь, Өвөрхангай, Баянхонгор, Төв, Хэнтий, Сүхбаатар, Дархан-Уул, Хөвсгөл аймгуудаас иргэд ирсэн байсан.

Тэдгээр хүмүүс нь уг боомт дээр байсан 210 орчим гэр буудал, 35 байшинд байрлаж байсан.

Ханги хилийн боомтыг нээгдэж ажиллах үеэр хилээр зорчиж байгаа иргэдийн тоо нэмэгдэж урьд өмнө ял шийтгэл эдлэж байсан гэмт этгээдүүд тус боомт дээр очиж хил хяналтын ажилтнуудыг хэл амаар доромжлох, хууль бус шан харамж өгөхөөр сүрдүүлэх, албан тушаалын байдалтай нь холбогдуулж дарамтлах, эд зүйл хууль бусаар нэвтрүүлэхээр сүрдүүлэх зэрэг хууль бус үйлдэл гаргасан бөгөөд ЭЦГ-ын болон ЦГ-ын даргын шийдвэрээр тус ЦГ-ын дэд даргаар ахлуулсан ажлын хэсэг тус боомт дээр 2015 оны 11-р сарын 18-аас 2015 оны 12-р сарын 02-ны өдрүүдэд томилогдон ажилласан.

Үүний үр дүнд:
- Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7-р багт оршин суух Б.Т гэгч нь 2015.11.21-ний өдөр Ханги хилийн боомтоор 62-46 ДУА дугаартай автомашинд их хэмжээний зэс нууж хилээр хууль бусаар нэвтрүүлж байсан хууль бус үйлдлийг,
- Өмнөговь аймгийн харъяат Г.Б нь 2015.11.25-ны өдөр Ханги хилийн боомтоор 16-85 ӨМӨ улсын дугаартай пургон машинд улсын хилээр нэвтрүүлэхийг хязгаарласан бараа бүтээгдэхүүн болох хагас боловсруулсан малын дайвар бүтээгдэхүүн болон их хэмжээний гууль, зэс зэргийг хууль бсаар нэвтрүүлж байсан үйлдлүүдийг тус тус хэрэг бүртгэх, мөрдөн байцаах албанд эрүүгийн хэрэг үүсгүүлэн шалгуулахаар мөрдөн байцаах албанд шилжүүлсэн.
- Хил хяналтын байгууллагын ажилтан алба хаагч нарыг үл таних этгээдүүд дарамтлаж хууль бус шаардлага тавьж айлган сүрдүүлсэн гэх мэдээллийг баримтжуулан шалгаж дээрх үйлдлийг Дорноговь аймгийн харъяат Г.Ж, А.Ш, Л.М нар нь бүлэглэж үйлдсэн болохыг тогтоож холбогдох шалгалтыг явуулж байна.
2015.11.18-нд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Дарханмуумянган хошууны Батхаалга хотод Монгол улсын иргэн Дундговь аймгийн харьяат 47 настай, эрэгтэй Б.Б гэгч нь согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсний улмаас архаг нойр булчирхайн өвчин сэдэрч нас барсан, 
2015.11.25-ны өдөр Ханги хилийн боомтын цогцолбор дотор тус аймгийн Хатанбулаг сумын харьяат 39 настай, эрэгтэй Л.Г гэгч нь биедээ хөлдүү ямааны арьс ороож явж байгаад зүрхний цусан хангамж дутагдсаны улмаас гэнэт нас барсан, 
2015.11.28-аас 29-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Ханбогд сумын 1-р багт оршин суух хаягтай 23 настай, эрэгтэй А.Ө гэгч нь 5194 БНХ улсын дугаартай “Istana” маркийн автомашиныг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодож хөдөлгөөнд оролцож яваад Хангийн боомтоос ертөнцийн зүгээр хойд зүгт 5 километрт өндөр эрэг дээрээс автомашинтайгаа онхолдож нас барсан зэрэг гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийг тус цагдаагийн газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах тасаг материалжуулан шалгаж байна.

Дорноговь аймгийн Хатанбулаг суман дахь Ханги боомт нь 2015 оны 4-р улирлын нээлт нь 2015.11.16-ны өдрөөс нээлт хийж 2015 оны 11-р сарын 28-ны өдөр Монгол улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу байнгын үйл ажиллагаанд шилжин ажиллаж байна.

 

 

ДОРНОГОВЬ АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗАР

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
  • 2015-01-05
Эрэн сурвалжилж байна