/ / ТЭМДЭГ ТЭМДЭГЛЭЛ АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

ТЭМДЭГ ТЭМДЭГЛЭЛ АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Сайншанд сумын хэмжээнд байгаа замын тэмдэг тэмдэглэлийн байршил, хэмжээ стандарт хэрхэн хангагдаж байгаа байдал, хөдөлгөөнд оролцогчдод мэдээлэх анхааруулах үүргээ хэрхэн гүйцэтгэж байгаа зэргийг шалгаж  “Тэмдэг тэмдэглэл” сэдэвт хэлэцүүлэгийг 2015 оны 01 дугаар  сарын 06-ны өдрөөс 2015 оны 01 дугаар сарын 20-ныг хүртэл хугацаатай Сайншанд сумын нутаг дэвсгэр дээр зохион байгуулав.

Арга хэмжээний талаар орон нутгийн MNT, DSB кабелийн телевизээр ярилцлага өгөн, иргэдэд замын тэмдэг тэмдэглэл нь хөдөлгөөний аюулгүй байдлын хангахад ач тусын талаар мэдээлэл хийсэн.

 Сайншанд суманд байгаа замын тэмдэг тэмдэглэлийг зураг дээр нэг бүрчлэн байрлуулж зурагтай судалгааг хийж хэлэлцүүлэгт ашигласан.

Хэлэлцүүлэгийн эхэнд Сайншанд суманд байгаа тэмдэг тэмдэглэлийн талаарх мэдээлэлийг “Power Point” дээр бэлдэж, замын тэмдэг тэмдэглэгээнүүдийг зурагт тайлбартайгаар  оролцогч нарт хүргэсэн. Хэлэлцүүлт оролцогч нараас гаргасан санал хүсэлтийг тэмдэглэл үйлдэн баримтжуулсан. Хэлэлцүүлгээс гаргасан Сайншанд суманд шаардлагатай байгаа 145 тэмдэгүүдийг хаана байрлуулах, шаардлагатай, шаардлагагүй байгаа гарцуудыг нээх, хаах талаар ярилцан 8 байгуулгын төлөөлөлөөс бүрдсэн ажлын хэсгийг томилон ажлын 10 хоногийн хугацаатай дахин судалгаа явуулахаар болсон.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2019-03-23
  • 2015-01-05
Эрэн сурвалжилж байна