/ / БАЯР НААДМЫН ҮEИЙН ХАМГААЛАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАН АЖИЛЛАЖ БАЙНА.

БАЯР НААДМЫН ҮEИЙН ХАМГААЛАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАН АЖИЛЛАЖ БАЙНА.

Говийн V дугаар ноён хутагт Д.Данзанравжаагийн мэлмий гийсний 220 жил, Дорноговь аймаг үүсэн байгуулагдсаны түүхт 92 жилийн ойн баяр наадмын үeд аймгийн цагдаагийн газрын 152, Нийслэлийн цагдаагийн удирдах газрын халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн 6, Оюутан цагдаа 30 нийт 188 алба хаагч наадамчин олны аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалалт, зохицуулалтын үүрэг гүйцэтгэж байна.
Наадамчин олон Та бүхэн цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлэн бага насны хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулж, хулгайлах гэмт хэрэгт өртөж хохирохоос урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.
Бага насны хүүхэд төөрсөн, алга болсон тохиолдолд хамгийн ойр үүрэг гүйцэтгэж байгаа цагдаагийн алба хаагчид мэдэгдэнэ үү.
Эрхэм хүндэт наадамчид, иргэд та бүхэн сайхан наадаарай.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2019-03-23
  • 2015-01-05
Эрэн сурвалжилж байна