/ / САХИЛГА, ЁС ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

САХИЛГА, ЁС ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Цагдаагийн газрын 2023 оны эхний хагас жилийн сахилга, ёс зүйн зөвлөгөөнийг 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Замын-Үүд сумын сум дундын цагдаагийн хэлтэс, Айраг, Хатанбулаг сумын сум дундын цагдаагийн тасаг, хэсгийн төлөөлөгч, цагдаа нарыг цахимаар хамруулан зохион байгууллаа. Бие бүрэлдэхүүнд байгууллагын сахилга, ёс зүйн талаар мэдээлэл өгч, Сахилга ёс зүйн зөвлөлөөс хийж хэрэгжүүлсэн ажил, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн А/201 тушаалаар батлагдсан “Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрэм”, Цагдаагийн алба хаагчийн сахилгын дүрэм”-ийн талаар сургалт, мэдээллийг өгч, гарын авлага бэлтгэн шинээр томилогдсон алба хаагчдад өгөв. Энэ оны эхний хагас жилд сахилгын арга хэмжээ авагдсан алба хаагчдад итгэл найдварын хуудас өгч, дахин зөрчил дутагдал гаргахгүй байх талаар баталгаа авч ажиллалаа.
Цагдаагийн газрын даргаас нийт алба хаагчдад энэ талаар үүрэг, ажлын чиглэл өгч, амжилт хүслээ.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2019-03-23
  • 2015-01-05
Эрэн сурвалжилж байна