/ / "НЭГ ЗАМ-НЭГ СОЁЛ" НӨЛӨӨЛЛИЙН АЯНЫ НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

"НЭГ ЗАМ-НЭГ СОЁЛ" НӨЛӨӨЛЛИЙН АЯНЫ НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Зам тээврийн осол, хэргийн улмаас хүний амь нас, эд хөрөнгө хохирохоос урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөнд оролцогчдын буруу дадал хандлагыг өөрчлөх, зөв үйлдэлд уриалах, замын хөдөлгөөний соёлыг төлөвшүүлэх зорилгоор "НЭГ ЗАМ-НЭГ СОЁЛ" ухуулга нөлөөллийн аян улсын хэмжээнд зохион байгуулагдаж байгаатай холбогдуулан Дорноговь аймгийн Цагдаагийн газраас хариуцсан нутагт дэвсгэртээ аяны нээлтийн арга хэмжээг зохион байгуулан ажиллалаа.
Арга хэмжээнд аймгийн ГХУСАЗСЗ, Хууль, эрх зүйн хэлтэс, Сайншанд сумын ЗДТГ, Автотээврийн төв, Онцгой байдлын газар, Эрүүл мэндийн газар, аймгийн Улаан загалмайн хороо, Даатгалын байгууллагын салбарууд, Авто сургуулиуд, Авто зам засвар арчлалтын компаниуд, УАЗ клубын холбоотой хамтран зохион байгууллаа.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2019-03-23
  • 2015-01-05
Эрэн сурвалжилж байна