/ / “ДЭЛХИЙ ХАР ТАМХИ МАНСУУРАЛТАЙ ТЭМЦЭХ ӨДӨР”

“ДЭЛХИЙ ХАР ТАМХИ МАНСУУРАЛТАЙ ТЭМЦЭХ ӨДӨР”

НҮБ-аас жил бүрийн 06 дугаар сарын 26-ны өдрийг “Дэлхийн хар тамхи мансууралтай тэмцэх өдөр” болгон зарласантай холбоотойгоор тус өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Замын-Үүд сумын сум дундын цагдаагийн хэлтсээс Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газар, Замын-Үүд дэх гаалийн газар, Замын-Үүд сумын ЗДТГ, Замын-Үүд дэх Тагнуулын газар, Хилийн цэргийн 0108 дугаар ангитай хамтран урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх сурталчилгааны арга хэмжээг Замын-Үүд дэх хилийн боомтод хамтран зохион байгууллаа.
Өдөрлөгийн арга хэмжээнд Замын-Үүд дэх гаалийн газар, Хилийн цэргийн 0108-р анги, Дорноговь аймгийн цагдаагийн газрын Замын-үүд сумын сум дундын Цагдаагийн хэлтсийн ажилтан, албан хаагч нар оролцсон бөгөөд энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх гарын авлагыг бэлтгэн иргэдэд тараан мэдээ мэдээлэл өгч, албанд ашиглагдаж байгаа техник хэрэгслийг сурталчилан ажиллалаа.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2019-03-23
  • 2015-01-05
Эрэн сурвалжилж байна