ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 336-Р АНГИЙН БИЕ БҮРЭЛДЭХҮҮНД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАН ХАМТРАН АЖИЛЛАВ.
Монгол Улсын зэвсэгт хүчний 336-р ангийн бие бүрэлдэхүүнд тус цагдаагийн газраас “Цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх” сэдвээр сургалт мэдээллийг өгч ажиллав. Сургалт мэдээллийн үеэр бие бүрэлдэхүүнд тодорхой төрлийн гэмт хэргээс хэрхэн өөрийгөө урьдчилан сэргийлэх, цагдаагийн газраас 2023 онд хийж хэрэгжүүлж байгаа ажил арга хэмжээний талаар танилцуулан санал хүсэлтийг нь хүлээн авч ажиллав.