/ / САЙНШАНД 5 ДУГААР БАГ ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 4 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН АХЛАХ АНГИЙН СУРГАЧДАД СУРГАЛТ ОРЖ МЭДЭЭЛЭЛ ХҮРГҮҮЛЭН АЖИЛЛАЛАА.

САЙНШАНД 5 ДУГААР БАГ ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 4 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН АХЛАХ АНГИЙН СУРГАЧДАД СУРГАЛТ ОРЖ МЭДЭЭЛЭЛ ХҮРГҮҮЛЭН АЖИЛЛАЛАА.

Тус цагдаагийн газраас зохион байгуулж байгаа “Айдасгүй алхам” арга хэмжээний хүрээнд тус аймгийн Сайншанд сумын 5 дугаар баг Зүүнбаян багийн Ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулийн ахлах ангийн сурагчдад “Хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, анхаарах асуудал” сэдвээр сургалт орж, Цагдаа, дотоодын цэргийн байгууллага, үйл ажиллагааг сурталчилж, мэргэжлээ сонгоход нь чиг баримжаа олгох зорилгоор Дотоод хэргийн их сургуулийн танилцуулга, цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг сурталчлан ажиллалаа.
Дээрх арга хэмжээний үеэр нийт ахлах ангийн сурагч нарт цагдаагийн газрын алба хаагчид “УУХАЙ” бүжгийг зааж өгч хамтдаа бүжиглэн сурагч хүүхдүүд идэвхтэй оролцов.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2019-03-23
  • 2015-01-05
Эрэн сурвалжилж байна