/ / САХИЛГА, ЁС ЗҮЙН ЗӨВӨЛГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

САХИЛГА, ЁС ЗҮЙН ЗӨВӨЛГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Цагдаагийн газрын 2022 оны эхний хагас жилийн сахилга, ёс зүйн зөвөлгөөнийг 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Замын-Үүд сум дахь сум дундын цагдаагийн хэлтэс, Айраг, Хатанбулаг сум дахь сум дундын цагдаагийн тасаг, хэсгийн төлөөлөгч, цагдаа нарыг цахимаар хамруулан зохион байгууллаа.
Бие бүрэлдэхүүнд байгууллагын сахилга, ёс зүйн талаар мэдээлэл өгч, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн А/201 тушаалаар батлагдсан “Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрэм”, Цагдаагийн алба хаагчийн сахилгын дүрэм”-ээр тус тус сургалтыг орж, гарын авлага бэлтгэн алба хаагчдад өгч, судлуулж, баталгаа авч ажилласан.
Цагдаагийн газрын даргаас нийт алба хаагчдад энэ талаар үүрэг, ажлын чиглэл өгч, амжилт хүслээ.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2019-03-23
  • 2015-01-05
Эрэн сурвалжилж байна