/ / “ААЖУУ ЯВБАЛ АЯНДАА ХҮРНЭ ДЭЭ” АРГА ХЭМЖЭЭНИЙ НЭЭЛТИЙГ ЗОХИОН БАЙГУУЛАН АЖИЛЛАЛАА.

“ААЖУУ ЯВБАЛ АЯНДАА ХҮРНЭ ДЭЭ” АРГА ХЭМЖЭЭНИЙ НЭЭЛТИЙГ ЗОХИОН БАЙГУУЛАН АЖИЛЛАЛАА.

Цагдаагийн ерөнхий газрын харьяа Тээврийн цагдаагийн албанаас Монгол Улсад зам тээврийн ослоор нас барсан иргэдийн судалгааг сүүлийн 10 жилийн хугацаагаар гаргахад 4593 иргэн нас барж, 11212 иргэн гэмтэж хөдөлмөрийн чадвараа алдсан харамсалтай тоо мэдээ гарсан байна.
Тус аймагт энэ оны эхний хагас жилийн байдлаар зам тээврийн осол хэрэг 28 бүртгэгдэж өнгөрсөн оны мөн үеэс 3 дахин, ослын улмаас нас барсан хүн 8 бүртгэгдэж 3 нэгжээр нэмэгдсэн, гэмтсэн хүн 36 бүртгэгдэж 3 дахин тус тус өссөн үзүүлэлттэй байна.
Цагдаагийн ерөнхий газрын Тээврийн цагдаагийн албанаас улсын хэмжээнд “Аажуу явбал аяндаа хүрнэ дээ” арга хэмжээг энэ оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 9 сарын 15-ны өдрийг дуустал хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулж байна.
Цагдаагийн газраас арга хэмжээний нээлтийг ЗДТГ-ын талбайд зохион байгууллаа. Арга хэмжээнд Засаг даргын тамгын газрын харъяа хэлтэс агентлагийн дарга нар болон аймгийн Нэгдсэн эмнэлэг, авто жолооны курсууд, такси үйлчилгээ эрхлэгчид, иргэд оролцлоо.
Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхэд байгууллага, хүн бүрийн оролцоо, дуу хоолой чухал шаардлагатай учир иргэд та бүхэн энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэргэжлийн байгууллагаас бэлтгэсэн мэдээлэл, сэрэмжлүүлгийг бусдад түгээж, анхааруулан, замын хөдөлгөөнд аюулгүй байдлаа хангаж оролцохыг уриалж байна.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2019-03-23
  • 2015-01-05
Эрэн сурвалжилж байна