/ / ХАРИУ АРГА ХЭМЖЭЭНИЙ БАГ ТАНДАЛТ СУДАЛГААНЫ АЖЛЫГ ТОГТМОЛ ХИЙЖ, ХЯНАЛТ ТАВИН АЖИЛЛАЖ БАЙНА

ХАРИУ АРГА ХЭМЖЭЭНИЙ БАГ ТАНДАЛТ СУДАЛГААНЫ АЖЛЫГ ТОГТМОЛ ХИЙЖ, ХЯНАЛТ ТАВИН АЖИЛЛАЖ БАЙНА

Аймгийн Засаг даргын 2021 оны А/181 дугаар захирамжийн дагуу тандалт судалгааг эрчимжүүлэх зорилгоор хариу арга хэмжээний баг Сайншанд сумын хэмжээнд явуулын сорьц цуглуулж,  халдваргүйтгэл хийх 3-4 хүний бүрэлдэхүүнтэй 4 баг, бүртгэгдсэн тохиолдлуудын ойрын болон дам хавьтлыг илрүүлэх тандалт судалгааг хийх 6 хүний бүрэлдэхүүнтэй мэргэжлийн 1 баг, татан авалт тусгаарлалт хийх 4 хүний бүрэлдэхүүнтэй багуудыг томилгоожуулан ажиллаж байна.  

2021.04.01-02-ны өдрүүдэд тандалтын зорилгоор 360-400 орчим хүнтэй утсаар холбогдон, тандалт хийж, ойрын 60, дам хавьтлын 149 хүнийг нэмж илрүүлж тархвар зүйн асуумж судалгааг авч, шинжилгээнд хамруулаад байна. 

-Батлагдсан тохиолдлын ойрын болон дам хавьтлуудын тандалтын шинжилгээг шуурхай хийх хариу арга хэмжээний лабораторийн багууд сүүлийн 48 цагт 1465 ПГУ шинжилгээ хийсэн бөгөөд 298 нь Говьсүмбэр аймгаас ирсэн сорьцыг шинжилж хариуг хүргүүлсэн. 

Татан авалт тусгаарлалтын баг: 21 хүнийг тусгаарлан ажиглах байранд тусгаарлаж, батлагдсан тохиолдлуудын ойрын болон дам хавьтлын 4 голомтын гэр болон орц, албан газруудад нийт 2762 мкв талбайд голомтын халдваргүйжүүлэлт хийсэн. 

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2019-03-23
  • 2015-01-05
Эрэн сурвалжилж байна