/ / ХАТУУ ХӨЛ ХОРИОГ ЦУЦАЛЖ УЛААН ТҮВШИНД ШИЛЖҮҮЛЛЭЭ.

ХАТУУ ХӨЛ ХОРИОГ ЦУЦАЛЖ УЛААН ТҮВШИНД ШИЛЖҮҮЛЛЭЭ.

 

Аймгийн Онцгой комисс өнөөдөр хуралдаж Сайншанд сумын хатуу хөл хориог 2021.04.05-ны 06.00 цагаас эхлэн цуцалж улаан түвшинд шилжүүллээ. 2021.04.11-ний 06.00 цаг хүртэлх хугацаанд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт Сайншанд, Замын-Үүд, Сайхандулаан, Даланжаргалан, Алтанширээ, Иххэт, Айраг, Хатанбулаг сумдууд улаан түвшинд шилжсэн хэвээр үргэлжилнэ. 

ТОВЧ МЭДЭЭ:

-Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалт 3 суманд 5 цэгт 13 багийн 61 эрүүл мэндийн ажилтан ажиллаж өссөн дүнгээр 2260 хүнийг дархлаажуулалтад хамрууллаа. 

-Хатанбулаг сумыг улаан түвшинд шилжүүлж, Ханги хилийн боомтод 1000 хүнийг дархлаажуулах ажил үргэлжилж байна.

-Айраг, Даланжаргалан сумын Онцгой комиссын хариу арга хэмжээний албан хаагчдыг дархлаажуулж эхэлнэ.

-Нэгдсэн эмнэлэг, хувийн эмнэлэг, эмийн сан хэвийн ажиллана. 

-Сум хооронд, хот хоорондын зорчих хөдөлгөөн тодорхойгүй хугацаагаар хязгаарласан шийдвэрт өөрчлөлт орохгүй.

-Халдварын голомтыг цомхотгож тандалт судалгааны ажил үргэлжилж байна. 

-Аймгийн хэмжээнд сүүлийн 48 цагийн хугацаанд нэмж халдварын тохиолдол бүртгэгдээгүй. 17 батлагдсан тохиолдлын ойрын хавьтал 172, дам хавьтал 659, гэрийн тусгаарлалтад 1195 хүн ажиглалтад байна.

-20.00-06.00 цагт бүх нийтийн хөдөлгөөнийг хязгаарлана.

-Архи согтууруулах ундаа худалдаалах, түүгээр үйлчлэхийг хориглоно.

-Нийтийн хоолны үйлчилгээ зөвхөн хүргэлтээр ажиллана. 

-Хүнсний дэлгүүрүүд ариутгал халдваргүйжүүлэлт хийлгэж хүний хязгаартай буюу 30 хувийн дүүргэлттэй ажиллана.

-Бусад үйлчилгээний газар 2021.04.11-нийг хүртэлх хугацаанд ажиллахгүй. 

-Сайншанд суманд ариутгал халдвагүйжүүлэлтийн ажлыг эрчимтэй зохион байгууллаа.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2019-03-23
  • 2015-01-05
Эрэн сурвалжилж байна