/ / ХҮНД ДААЦЫН БОЛОН АЧААНЫ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛҮҮД НЭГДСЭН ЗОГСООЛД ЗОГСОНО

ХҮНД ДААЦЫН БОЛОН АЧААНЫ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛҮҮД НЭГДСЭН ЗОГСООЛД ЗОГСОНО

Замын-Үүд сумын Засаг даргын 2017 оны А/181 тоот захирамжийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор 2021 оны 03 сарын 25-ны өдрөөс эхлэн Засаг даргын Тамгын газар, Багийн ажлын алба, Замын-Үүд сум дахь сум дундын Цагдаагийн хэлтэс хамтран ажиллаж эхлээд байна. Тус захирамжаар “ “Тээврийн хэрэгслийг зогсоолд байршуулах тухай” буюу нийтийн эзэмшлийн гудамж талбай, зориулалтын бус газарт ил задгай хүнд даацын болон ачааны тээврийн хэрэгсэл, механизмууд зогсож, ачаа бараа шилжүүлэн ачих, хотын өнгө үзэмж, хөдөлгөөний аюулгүй байдал, байгаль орчинд сөргөөр нөлөөлж, иргэдийн эрүүл мэнд, амгалан тайван байдлыг алдагдуулж байгаа тул хүнд даацын болон бусад ачааны тээврийн хэрэгслийг зориулалтын нэгдсэн зогсоолд байна.” гэж заасан. Энэхүү захирамжийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор Нэгдүгээр баг, Хоёрдугаар баг, Сүлд багийн нийтийн эзэмшлийн талбайд байрласан хүнд даацын машин, механизмын судалгааг гарган, жолооч нартай холбогдож зориулалтын зам талбайд байрлуулах, цаашлаад захирамжийн хэрэгжилтийг хангаагүй тохиолдолд Зөрчлийн хуулиар хариуцлага хүлээх талаар зөвлөмж өглөө.

Иймд жолооч та бүхэн өөрийн болон бусдын аюулгүй байдлын төлөө хүнд даацын машин, механизмаа зориулалтын зогсоолд байрлуулна уу.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2019-03-23
  • 2015-01-05
Эрэн сурвалжилж байна