/ / ЦАГ АГААРЫН СЭРЭМЖЛҮҮЛЭГ

ЦАГ АГААРЫН СЭРЭМЖЛҮҮЛЭГ

Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр маргааш буюу 26-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсэг, 27-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 28-нд зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, нойтон цас  орж салхины хурд 26, 27-нд ихэнх нутгаар, 28-нд зүүн аймгуудын нутгаар 18-20 м/с, түр зуур 26-28 м/с хүрч ширүүсэж, цасан болон  шороон шуурга шуурах төлөвтэй байна. Иймд:

-Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсож, мэргэжлийн байгууллагаас өгч буй #сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах. 

-Хүчтэй салхи шуурганы үеэр үзэгдэх орчин хязгаарлагдах тул тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа баталгаагүй замаар, бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй зорчихгүй байх, найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих,

 -Иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудахаас сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, хөгжлийн бэрхшээлтэй, өндөр настан, бага насны хүүхдийг хараа, хяналтгүй орхихгүй байхыг анхааруулж байна.

ДОРНОГОВЬ АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗАР

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2019-03-23
  • 2015-01-05
Эрэн сурвалжилж байна