/ / ЗОЧИД БУУДЛЫН ЧИГЛЭЛЭЭР ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛДАГ АЖ АХУЙН НЭГЖИЙН ЗАХИРАЛУУДТАЙ УУЛЗАЛТ ХИЙВ.

ЗОЧИД БУУДЛЫН ЧИГЛЭЛЭЭР ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛДАГ АЖ АХУЙН НЭГЖИЙН ЗАХИРАЛУУДТАЙ УУЛЗАЛТ ХИЙВ.

Аймгийн Эрүүл мэндийн газар, Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газартай хамтран Сайншанд сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг 11 зочид буудлын чиглэлийн үйлчилгээ эрхэлдэг газруудын захирал нартай 2021.03.11-ний өдөр уулзалт зохион байгуулж, цаг үеийн байдлаар ярилцаж санал солилцлоо.

Мөн үеэр зочид буудлын эрүүл ахуй, түүгээр үйлчлүүлж буй иргэдэийн талаар дэлгэрэнгүй бүртгэл хөтлөх, ажилчдын эрүүл аюулгүй байдлыг хангах үүднээс хаалт хийх, зочид буудлаар үйлчлүүлж буй иргэдийн мэдээ мэдээллийг өдөр бүр аймгийн Мэргэжлийн хяналтын газарт хүргүүлэх,  3 замын постод ажиллах ажилтан албан хаагчид зорчин ирж буй иргэдийг бичиг баримтыг нэг бүрчлэн тулгах, сумын Онцгой комисстой  зочид буудлууд  гэрээ байгуулж ажиллах  чиглэлийг холбогдох байгууллагуудаас хүргэв.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2019-03-23
  • 2015-01-05
Эрэн сурвалжилж байна