/ Мэдээ мэдээлэл / Мэдээ мэдээлэл / ХЭСЭГЧИЛСЭН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

ХЭСЭГЧИЛСЭН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

 Аймгийн Засаг даргын орлогч Г.Март  Цагдаагийн газрын зарим удирдлагуудтай 2021 оны 2 дугаар сарын 25-ны өдөр уулзаж, замын хөдөлгөөний зөрчил гаргасан жолооч нарт оногдуулсан хүү, торгуулийг барагдуулах талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээний  талаарх мэдээллийг сонсож, санал бодлоо солилцлоо. Засаг даргын орлогч, цаашид зөрчил гаргасан иргэдэд Зөрчлийн хуулийн дагуу  торгуулийн арга хэмжээ аваад  орхих биш түүнээ бүрэн барагдуулах ажлыг  тогтмол зохион байгуулж, урьд оны торгуулийг богино хугацаанд нөхөн төлүүлэх талаар анхаарч ажиллах талаар үүрэг чиглэл өглөө.

 Аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгаас “Торгууль төлүүлэлт 2021” хэсэгчилсэн арга хэмжээг 2 дугаар сараас эхлүүлсэн бөгөөд 6 дугаар сарын 1-ний өдөр хүртэл зохион байгуулахаар болж төлөвлөгөөгөө батлуулан ажиллаж байна. 

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2019-03-23
  • 2015-01-05
Эрэн сурвалжилж байна