/ Мэдээ мэдээлэл / Цаг үе үйл явдал / ТАКСИ ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧДИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХЯНАЛТ ТАВИХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛНА

ТАКСИ ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧДИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХЯНАЛТ ТАВИХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛНА

Аймгийн онцгой комиссын 2021 оны 02 дугаар шийдвэрийн хүрээнд Сайншанд хотын Захирагчийн "Такси үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаанд хяналт тавих" ажлын удирдамжийн дагуу 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанд дараах ажлуудыг хийж гүйцэтгэхээр ажлын хэсэг хуралдлаа. Хуралдаанаар такси үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаанд хяналт тавьж, үзлэг шалгалтыг зохион байгуулах, иргэдийн тээврийн хэрэгсэлд QR код байршуулах, зорчигчоос тусгаарласан хаалт хийх, Ковид- 19 халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх заавар, зөвлөмжийг жолооч нарт хүргэх, такси үйлчилгээ эрхлэгчдийн тээврийн хэрэгсэлд ариутгал халдваргүйжүүлэлтийг хийлгэх талаар Сайншанд сумын онцгой комиссоос шийдвэр гаргалаа. 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2019-03-23
  • 2015-01-05
Эрэн сурвалжилж байна