/ Мэдээ мэдээлэл / Цаг үе үйл явдал / АЙМГИЙН 14 СУМДУУДТАЙ ЦАХИМААР ХОЛБОГДОЖ ҮҮРЭГ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ.

АЙМГИЙН 14 СУМДУУДТАЙ ЦАХИМААР ХОЛБОГДОЖ ҮҮРЭГ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ.

          Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгасантай холбогдуулан гарсан Монгол Улсын Засгийн газрын 238 дугаар тогтоол, аймгийн Засаг даргын А/02 дугаар захирамж, Онцгой комиссын хуралдааны 01 шийдвэрийн талаар аймгийн Онцгой комиссоос нийт сумдын Засаг дарга, шуурхай штабын бүрэлдэхүүнийг оролцуулсан онлайн хурлыг зохион байгууллаа.
         Хурлаар Засгийн газрын болон аймгийн Засаг даргын захирамж шийдвэрийг  танилцуулан Ковид-19  халдварт цар тахлын өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээ болон  цаг үеийн мэдээллийг сонсож холбогдох үүрэг чиглэлийг өглөө.  
         Манай аймгийн хувьд аж ахуйн нэгж, иргэдээ дэмжих зорилгоор зарим төрлийн үйлдвэр үйлчилгээний газруудыг үе шаттайгаар нээж байгаа ч Улаанбаатар хотод коронавируст цар тахлын эрсдэл өндөр байгаа тул нийслэлээс зөвхөн PCR шинжилгээтэй  иргэдийг нэвтрүүлэх, орон нутагтаа ирмэгц 14 хоног гэрийн тусгаарлалтад байлгаж халдвар хамгааллын  дэглэмийг сайтар мөрдөж ажиллахыг нийт сумдын Засаг дарга нарт даалгалаа. Цаашид сум хоорондын иргэдийн хөдөлгөөний зөвшөөрлийг Сумын онцгой комисс, хот, аймаг  хоорондын иргэдийн хөдөлгөөний зөвшөөрлийг аймгийн Онцгой комисс тогтоосон журмын дагуу олгож байхаар тогтлоо.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2019-03-23
  • 2015-01-05
Эрэн сурвалжилж байна