ТЭД АМАР ТАЙВНЫ МАНААНД ҮҮРГЭЭ ГҮЙЦЭТГЭЖ БАЙНА.
Бадрах энержи компанийн хээрийн 2 кемпид тусгаарлагдсан иргэдийн хамгаалалтанд тус цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч С.Батбаатар, Замын-Үүд сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн экологийн асуудал хариуцсан эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Д.Энх-Амгалан, Эрүүгийн цагдаагийн тасгийн эрүүгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Б.Энхмөрөн, цагдаа жолооч, цагдаагийн ахлагч Н.Цэрэнбуд нар өргөсөн тангарагтаа үнэнч үүргээ гүйцэтгэж байна.
Түмэн олныхоо төлөө зүтгэх тангарагтай
Төрийн хуулийг хэрэгжүүлэх хариуцлага өндөр албатай...
МОНГОЛ ТӨРИЙН ЦАГДАА ТЭД
ТА НАРТАА МЯНГА МЯНГАН ИРГЭДИЙНХЭЭ
ӨМНӨӨС ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЭЕ.