/ Мэдээ мэдээлэл / Цаг үе үйл явдал / "ЦАГААН ШОНХОР" ЯРУУ НАЙРГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАВ.

"ЦАГААН ШОНХОР" ЯРУУ НАЙРГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАВ.

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын 2019 оны соён гэгээрүүлэх ажлын төлөвлөгөөний хүрээнд цагдаагийн газрын бие бүрэлдэхүүний дунд "Цагаан шонхор" яруу найргийн наадмыг 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр зохион байгууллаа. Шалгаруулалтыг 2 үе шаттай зохион байгуулж 1-р шатанд 107 алба хаагч шүлэг бичиж ирүүлсэн. Алба хаагчдын 1 дүгээр шатны шалгаруулалтыг Монголын Зохиолчдын "ХУРМАСТ ТЭНГЭР" төв, "ӨДТЭЙ САЛХИНЫ МӨР" Дорноговийн зохиолчдын цахим нэгдлийн яруу найрагчид шилдэг 6 бүтээлийг шалгаруулсан.

2 -р шатанд шалгарсан шилдэг 6 бүтээлийг алба хаагчдад зохиогчийн нэргүйгээр уншиж танилцуулан олонхийн санал авсан алба хаагчдыг шалгаруулахад тэргүүн байранд Замын-Үүд сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн цагдаа зохицуулагч, ахлах ахлагч Ц.Ихбаяр, дэд байранд Эрүүлжүүлэх байрны эмч, цагдаагийн ахмад Ю.Жавзантуяа, гутгаар байранд Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Ц.Батцогт нар шалгарлаа.

Тэргүүн байранд шалгарсан алба хаагчид цагдаагийн байгууллагын билэгдэл "Цагаан шонхор" шувууны дүрс бүхий дурсгалын зүйл гардуулав.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
  • 2019-03-23
  • 2015-01-05
Эрэн сурвалжилж байна