/ / ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАВ.

ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАВ.

Монгол Улсын Эрүүгийн хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан заавар, журмыг нэг мөр хэрэгжүүлэх, хорихоос өөр төрлийн ялаар шийтгүүлсэн болон албадлагын арга хэмжээ хэрэглэсэн этгээдэд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын харьяа нэгжгүй нутаг дэвсгэрт оршин суух ялтны ял эдлүүлэх ажиллагаанд харьяа нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллага, нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн ялтныг ажиллуулж буй ажил олгогч байгууллагууд хэрхэн хяналт тавих талаар нэгдсэн ойлголтод хүрэх зорилго бүхий зөвлөгөөнийг 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Замын-Үүд дэх сум дундын Прокурорын газар, Цагдаагийн хэлтэс, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс хамтран амжилттай зохион байгууллаа.

Зөвлөгөөнд Өргөн, Эрдэнэ, Улаанбадрах сумдын цагдаагийн алба хаагчид болон Засаг даргын тамгын газрын төлөөллийг хамруулан нэгдсэн шийдэлд хүрсэн болно.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2019-03-23
  • 2015-01-05
Эрэн сурвалжилж байна