/ / “ШИЛДЭГ ХЭСГИЙН ТӨЛӨӨЛӨГЧ-2019” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ.

“ШИЛДЭГ ХЭСГИЙН ТӨЛӨӨЛӨГЧ-2019” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ.

Алба хаагчийг сургаж мэргэшүүлэх, сэтгэлгээ хандлагыг өөрчлөх, гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлын чанар үр дүнг шинэ шатанд хүргэх, зорилгоор эрүүгийн мөрдөгч, хэсгийн төлөөлөгч нарыг мэргэшүүлэх, мэдлэг ур чадварыг дээшлүүлэх тэмцээн 2019 оны 09 дүгээр сарын 24-ны өдөр Сайншанд хотод эхэлж байна. Тэмцээнд 14 сумын 15 алба хаагчид хууль, эрх зүйн мэдлэг, албаны галт зэвсэг хэрэглэх ур чадвар, ерөнхий мэдлэг, гадаад хэл, компьютерийн мэдлэг, бие бялдрын бэлтгэлжилт, логик сэтгэлээ IQ чадвар, уран жолоодлого, хэргийн газарт ул мөр баримтжуулах зэрэг үзүүлэлтээр өрсөлдөнө.Алба хаагч нартаа амжилт хүсье.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2019-03-23
  • 2015-01-05
Эрэн сурвалжилж байна