/ / ДОРНОГОВЬ АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗРЫН 2019 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ АЖЛЫН ТАЙЛАН

ДОРНОГОВЬ АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗРЫН 2019 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ АЖЛЫН ТАЙЛАН

 

ДОРНОГОВЬ АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗРЫН 2019 ОНЫ ЭХНИЙ

ХАГАС ЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ АЖЛЫН ТАЙЛАН

 

2019.06.28.                                                                                                                      Сайншанд сум

 

Нэг. Удирдлага, зохион байгуулалтын талаар

 

Цагдаа, дотоодын цэргийн командлагчийн баталсан “Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас 2019 онд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, биелэлт, үр дүнг тооцох баримт бичгийн жагсаалт батлах тухай” А/42 дугаар тушаалаар батлагдсан биелэлт үр дүн тооцох баримт бичгийн жагсаалтн дагуу тус цагдаагийн газраас улирал, хагас, бүтэн жилээр биелэлт үр дүнг тооцох баримт бичгийн жагсаалтыг гарган баталж алба хаагчдад танилцуулан 1 дүгээр улирал болон эхний хагас жилд тайлагнах биелэлтүүдийг хугацаанд нь холбогдох алба, нэгж, хэлтсүүдэд хүргүүлэн ажилласан.

Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө, аймгийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, Дорноговь аймгийн Засаг даргын 2019 онд Хууль зүй, дотоод хэргийн сайдтай байгуулсан үр дүнгийн гэрээний биелэлт болон аймгийн Засаг дарга, Иргэдийн төлөөлөгчдийн Хурлаас гаргасан албан даалгавар, дэд хөтөлбөрийн хэрэгжилтийг хангуулах зохион байгуулалтын арга хэмжээг авч ажиллаж байна.

 

Байгууллагын даргын зөвлөлийн хуралдааны талаар:

 

Цагдаагийн газрын даргын зөвлөлийн хурлаар 2019 онд хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг тасаг бүрээс санал авч нэгтгэн нийт 23 ажил, арга хэмжээг хэлэлцэхээр баталж нийт 11 удаа 100 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж цагдаагийн газрын даргын А дугаартай 19, Б дугаартай 98, нийт 117 тушаал гарган хэрэгжилтийг нь ханган ажилласан байна.

Цагдаагийн газрын даргын зөвлөлийн хурлаар хүний нөөцийн талаар 28, цагдаагийн хугацааны цол олгох талаар 11, сахилга хариуцлага, албаны шалгалтын талаар 32, шагнал урамшуулал олгох талаар 7, сонсгол мэдээлэл хийх талаар 12, бусад 10 асуудлын талаар хэлэлцэн цагдаагийн газрын даргын тушаалаар болон дээд газраар шийдвэрлүүлэхээр холбогдох албадад уламжлан шийдвэр гаргуулан ажилласан байна.          

 

Хүний нөөцийн бодлогын талаар:

 

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны А/135 дугаар тушаалаар тус цагдаагийн газрын орон тоог офицер 94, ахлагч 76, гэрээт ахлагч 4, энгийн 4, нийт 178 орон тоотойгоор баталснаас 2019 оны 1 дүгээр улирлын байдлаар офицер 1, ахлагч 3, энгийн 1 орон тоо дутуу ажиллаж байна. 2019 оны 03, 06 дугаар сард ЦЕГ-ын дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлөөс цагдаагийн байгууллагын төрийн тусгай албан тушаалын сул орон тоог тус албан тушаалд анх орох иргэдээс өрсөлдүүлэн шалгаруулж нөхөх мэргэшлийн шалгалтанд 03 иргэнийг судалж материалыг ЦЕГ-ын Хүний нөөцийн хэлтэст хүргүүлснээс 2 иргэн Дотоод хэргийн их сургуулийн Ахлагчийн сургуулийг төгсөн бичиг хэргийн эрхлэгч,бичээч, архивч, харуулын цагдаагийн сул орон тоонд томилогдон ажиллаж, 1 иргэн сонгон шалгаруулалтанд хамрагдаж байна. Хууль зүйн сайдын 2016 оны А/146 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Цагдаагийн мэргэшсэн алба хаагч бэлтгэх, мэргэшлийг дээшлүүлэх хөтөлбөр”-ийн хүрээнд бүрэн дунд боловсролын түвшингийн 2,5+/2/+1,5 жилийн сургалтад суралцаж төгссөн 3 иргэн томилогдон ажиллаж байна.

2019 оны эхний хагас жилд офицер албан тушаалд 12, ахлагчийн албан тушаалд 12, алба хаагч томилогдон ажиллаж байна. Офицерийн бүрэлдэхүүнд шинээр орсон 3, өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн 1, албанаас дутагдлаар халагдсан 6 алба хаагч байна.

Алба хаагчийг албан тушаалд дэвшүүлэн томилохдоо ЦБҮАЖ /код-909/ заасны дагуу албан тушаал дэвшүүлэх ерөнхий болон тусгай болзол, шаардлага хангаж буй эсэхийг Цагдаагийн газрын даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэж шаардлага хангасан 19 алба хаагчийн материалыг холбогдох албадад хүргүүлж, албан тушаалын нөөцөд авагдсан алба хаагчдыг офицерын бүрэлдэхүүнд оруулах, албан тушаал дэвшүүлэн ажиллаж байна.

Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны “Шагнал, урамшил олгох /код 925/” журам-ын дагуу Ардын Хувьсгалын 98 жил, Цагдаагийн байгууллагын 98 жилийн ой, Цагдаагийн газрын 80 жилийн ойг тохиолдуулан төрийн одон медалиар 8, Хууль зүй дотоод хэргийн яамны шагналаар 7, ЦЕГ-ын шагналаар 34, аймгийн Засаг даргын шагналаар 16, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын шагналаар 5, Сайншанд сумын Засаг даргын шагналаар 6, Иргэдийн хурлын шагналаар 4 алба хаагчийг нийт 65 алба хаагчийн шагнуулахаар тодорхойлж материалыг холбогдох алба, байгууллагад хүргүүлэн ажилласан.

 

Алба хаагчдын дунд зохион байгуулсан албаны сургалт, соён гэгээрүүлэх

 ажил, арга хэмжээ, үр дүнгийн талаар:

 

Цагдаагийн газрын 2019 оны албаны сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийг гарган баталгаажуулж эхний хагас жилийн байдлаар мэдвэл зохих хууль тогтоомжийн сургалтыг 22 удаа зохион байгуулж давхардсан тоогоор 2155 алба хаагч, алба хаагчийг хөгжүүлэх сургалтыг 6 удаа зохион байгуулж давхардсан тоогоор 421 алба хаагч, дадлагажуулах сургалтыг 4 удаа зохион байгуулж 385 алба хаагч, бие бялдарын бэлтгэлжилтийг хангах сургалтыг 11 удаа зохион байгуулж давхардсан тоогоор 796 алба хаагч тус тус хамрагдсан байна.

ЦЕГ-ын даргын 2019 оны А/28 дугаар тушаалаар батлагдсан “Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын алба хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх сургалтын нэгдсэн төлөвлөгөө”-ний хүрээнд Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төв болон алба, нэгжүүдээс зохион байгуулагдсан 27 удаагийн сургалтад нийт 50 алба хаагчийг тус тус хамруулж мэдлэг, ур чадварыг дээшлүүлэн ажилласан.

Мөн ЦЕГ-ын дарга, тэргүүн дэд дарга, дэд дарга болон бусад алба, нэгжүүдээс зохион байгуулсан цахим хурал, сургалтуудад хамрагдах алба хаагч нарыг тухай бүрэн хамруулан ажилласан.

Алба хаагчдын эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх чиглэлээр аймгийн Эрүүл мэндийн газар болон Боловсрол соёлын газрын мэргэжилтнүүдийг урьж “Томуу томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх нь“, “Монгол хэлний зөв бичих дүрмийн талаар”, “Элсэлтийн ерөнхий шалгалтын талаарх ойлголт” зэрэг сэдвүүдээр, Замын-Үүд сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн алба хаагчдад “Гэр бүл, хүүхдийн сэтгэл зүйн боловсролыг дэмжих төв”-ийн сэтгэл зүйчийг урьж алба хаагчдад “Урамтай хамт олон”, “Байгууллага хамт олны харилцаа ба хандлага” гэсэн сэдвүүдээр сургалт зохион байгуулсан.

Аймгийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсээс санаачлан зохион байгуулсан тус аймгийн “Хууль сахиулах байгууллагын нэгдсэн сургалт, зөвлөгөөн”-д цагдаагийн газрын 73 алба хаагч оролцож “Гэр бүлийн харилцаа ба үнэт зүйл”, “Төрийн албан хэрэг хөтлөлт”, “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд төрийн байгууллагын хамтын ажиллагааг сайжруулах нь”, “Улсын хил хамгаалалтад орон нутгийн хамтын ажиллагааг сайжруулах нь”, “Шүүхийн шинжилгээний байгууллагын шинэчлэл”, “Албан тушаалын тодорхойлолт боловсруулахад анхаарах асуудал”, “Төрийн албаны шинэчлэлийн зарим асуудал”, “ГХУСАЗСЗ-ийн ажлын албанаас хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээ, цаашид хэрэгжүүлэх бодлого чиглэл”, “Авлигаас ангид сайн засаглалыг бэхжүүлэхэд төрийн албан хаагчдын үүрэг, оролцоо” зэрэг сэдвээр хийгдсэн мэдээлэл, сургалтад хамрагдсан. Аймгийн Прокурорын газраас зохион байгуулсан тус аймгийн хэмжээнд зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий байгууллагуудын зөвлөгөөнд цагдаагийн газрын зөрчил шалгах эрх бүхий алба хаагч нар, Прокурорын газар болон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газруудын хамтарсан “Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаанд тавих хяналт” сэдэвт зөвлөгөөнд хэсгийн төлөөлөгч, хэсгийн байцаагч болон бусад алба хаагч нар оролцож зохион байгуулагдсан сургалтад хамрагдсан.

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн А/19 дүгээр “Соён гэгээрүүлэх ажлын төлөвлөгөө батлах тухай” тушаалын хавсралтаар батлагдсан “Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын 2019 оны соён гэгээрүүлэх ажлын төлөвлөгөө”-ний хүрээнд тус цагдаагийн газраас хэрэгжүүлэх ажлыг 4 зорилтын хүрээнд 27 ажил, арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөн төлөвлөгөөг харъяа Замын-Үүд сум дахь сум дундын Цагдаагийн  хэлтэс, Айраг, Хатанбулаг сум дахь сум дундын цагдаагийн тасагт хүргүүлж, хэрэгжилтийг ханган ажиллаж хийж гүйцэтгэсэн ажлын биелэлтийг ЦЕГ-ын Соён гэгээрүүлэх, албаны сургалтын хэлтэст хүргүүлсэн ба төлөвлөгөөний биелэлт эхний хагас жилийн байдлаар 91.2 хувьтай байна.

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны А/940 хууль тогтоомж, төрийн болон байгууллагын бодлого чиглэл, үйл ажиллагаатай холбоотой бусад албан бичгийг 147 удаа давхардсан тоогоор 11811 алба хаагчдад танилцуулж, улс орны болон гадаад орнуудын улс төр, нийгэм, эдийн засаг болон танин мэдэхүйн бусад мэдээллийг 12 удаа хийж, давхардсан тоогоор 855 алба хаагч, түүхэн замнал, шинжлэх ухаан, техник, технологийн ололтын талаарх мэдээлэл 3 удаа 313 алба хаагч, бусад чиглэлээр 1 удаа 160 алба хаагч хамрагдсан байна. Сонин, хэвлэл, радиогоор зохион байгууллагдсан ажил, арга хэмжээний талаар 34 удаа мэдээлэл сурталчилгаа явуулсан. Соёл гоо зүйн хүмүүжил, мэдлэгийг дээшлүүлэх талаар 77 удаа арга хэмжээ зохион байгуулж давхардсан тоогоор 6191 алба хаагч, соёл урлагийн арга хэмжээ 5 удаа зохион байгуулж 382 алба хаагч, биеийн тамир спортын арга хэмжээ 14 удаа 1153 алба хаагч хамрагдсан. Улс орон байгууллагын түүхийг сурталчлах, ахмад ажилтан, алдар цуутай хүмүүстэй уулзалт зохиох, гавъяаг нь мөнхжүүлэх, туршлага судлах арга хэмжээг 7 удаа зохион байгуулж, 569 алба хаагч, музей, түүх дурсгалын газруудыг үзүүлэх, байгалийн үзэсгэлэнт газраар тойрон аялалыг 3 удаа зохион байгуулж 184 алба хаагч, мэргэжлийн болон зарим ном, хэвлэлийн талаар ярилцлага, хэлэлцүүлэг, уралдаан, тэмцээнийг 2 удаа зохион байгуулж 243 алба хаагч хамрагдсан.

Тус цагдаагийн газраас оны эхний хагас жилд Дотоод хэгийн их сургуулийн эчнээ 3 жилийн хөтөлбөрийг “Цагдаагийн ажил эрч зүй” мэргэжлээр 2 алба хаагч, Монголын Үндэсний их сургуулийг эрх зүйч мэргэжлээр 3 алба хаагч тус тус төгсөж мэргэшил, боловсролоо дээшлүүлсэн.

Монгол Улсын Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 27 жилийн ойг тохиолдуулан 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр “Центавр” тэмцээнийг зохион байгуулсан.

ЦЕГ-ын дэд даргын баталсан “Зөв хэвшил, хандлага” аяны хүрээнд алба хаагч, ажилтнуудын ажил болон хувийн амьдралдаа хандах хандлага, харилцааг эерэгжүүлэх, сэтгэл зүйг засах, эрүүл мэндийг хамгаалах, стресс бухимдлыг бууруулах, алба хаагч хоорондын харилцааг нягтаршуулах чиглэлээр “Соёлч, найрсаг хамт олон” аяныг 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн хооронд 1 сарын хугацаатай зохион байгуулж, аяны хүрээнд алба хаагчдыг “Соёлтой, зөв боловсон харилцая”, “Цаг барьдаг алба хаагч”, “Өнгөлөг хувцасласан алба хаагч”, “Өрөө тасалгаандаа цэцэг тарья”, “Цэвэр агаараар амьсгалцгаая”, “Тохилог өрөө” зэрэг болзолт уралдаан, уриалга гарган алба хаагч нарыг идэвхжүүлж, арга хэмжээнд идэвхи санаачлагатай оролцсон алба хаагч, ажилтаныг шагнаж урамшуулсан.

Монголын уламжлалт Цагаан сарын баярыг тохиолдуулан орон нутгаас зохион байгуулсан “Буянтай буурлууд” телевизийн нэвтрүүлэгт Цагдаагийн газрын 10 ахмад ажилтныг оролцуулж, цагаан сар, билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн нэгний өдрийг тохиолдуулан цагдаагийн газраас цэргийн байнгын тэтгэвэрт гарсан 62 ахмад ажилтаныг 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хүндэтгэл үзүүлэн гарын бэлэг гардуулан санал хүсэлтийг нь сонсон сүүлийн 2 жилийн хугацаанд ахмад ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор хэрэгжүүлсэн ажил арга хэмжээ, тусламж дэмжлэг хөрөнгө оруулалтын талаар мэдээллийг танилцуулсан.

Цэргийн байнгын тэтгэвэрт гарсан ахмад ажилтанд хүндэтгэл үзүүлж Зэвсэгт хүчний 98 жилийн ойг тохиолдуулан “Мөнхийн залуу мөрдөстэй ахмадууд” арга хэмжээнд ахмад ажилтнууд болон алба хаагчдыг хамруулсан.

Алба хаагчдад зөв дадал, хэвшил олгох, ахмад ажилтнуудаас суралцуулах зорилгоор Нийтийн хэв журам хамгаалах тасаг болон Эрүүгийн цагдаагийн тасгаас гавьяаныхаа амралтанд гарсан ахмад ажилтнуудыг оролцуулсан “Бидний бахархал” дурсамж, уулзалтыг 2 удаа зохион байгуулж залуу алба хаагчдад зөвлөмж, зааварчилга өгч ажилласан. Мөн цагдаагийн газрын түүхт 80 жилийн ой тохиохтой холбогдуулан тус цагдаагийн газарт ажиллаж байсан ахмад ажилтнууд, үе үеийн алба хаагч нартай “Он цагийн хэлхээс” нэртэй уулзалтыг зохион байгуулсан.  

Монголын уламжлалт сар шинийн баярыг тохиолдуулан үндэсний хувцасаа хэрэглэх явдлыг нэмэгдүүлэх, уламжлалт ёс заншлаа залуу алба хаагчдад таниулах зорилгоор байгууллагын хэмжээнд нийт алба хаагч нар үндсэний дээл, хувцсаа өмсөж нэгдсэн золголтыг зохион байгуулсан.

Олон улсын эмэгтэйчүүдийн баярын өдрийн хүрээнд Цагдаагийн газрын эмэгтэй алба хаагч, ажилтнууд, алба хаагчдын гэр бүлийн гишүүдийг урин “Бидний бүсгүйчүүд” арга хэмжээг зохион байгуулж алба хаагч нарын гэр бүлдээ бичсэн “Чин сэтгэлийн захидал”-ыг гардуулан өгч тэргүүн байранд шалгарсан 1 захидлыг нийт оролцогчдод уншиж танилцуулах, алба хаагчдаас бүрдсэн цахилгаан хөгжмийн хамтлаг урлагийн тоглолт үзүүлэх, нийтийн бүжиг хийх зэрэг үйл ажиллагааг байгууллагын хурлын танхимд зохион байгуулсан.

Монгол цэргийн өдрийн хүрээнд 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Дорноговь аймаг дахь үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын дунд зохион байгуулагдсан Марш тактикийн тэмцээнд цагдаагийн газрын баг оролцуулсан.

Гэр бүлийн өдөр хүрээнд аймгийн Засаг даргын тамгын газар, Ахмадын хорооны хамтран зохион байгуулсан “Ханьсахын жаргал” арга хэмжээнд тус цагдаагийн газраас цэргийн байнгын тэтгэвэрт гарсан 1 ахмад ажилтанг гэр бүлийн хамт оролцуулж алдаржуулсан.

Замын-Үүд сум дахь сум дундын цагдаагийн хэлтсээс олон улсын эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан эмэгтэй алба хаагч, ажилтныг цагдаагийн хэлтсийн үүдэн дээр угтан авч, сарнай цэцэг, чуулга уулзалтанд оролцох эрхийн бичиг, тоглолт үзэх эрхийн бичиг, гарын бэлэг гардуулж, хурлын танхимд эмэгтэй алба хаагчдын зургаар бэлтгэсэн зурган цомог үзүүлж хүндэтгэл үзүүлж “Замын-Үүд сумын эмэгтэйчүүдийн хоёрдугаар чуулга уулзалт”-д оролцуулан “Гурван бүдүүн” хамтлагийн тоглолтыг үзүүлэн ажилласан.

Алба хаагчдын чөлөөт цагийг гэр бүлийн гишүүдийнх нь хамт зөв боловсон өнгөрүүлэх, гэр бүлдээ цаг зарцуулах, ажлын ачаалал, стресс, ядаргааг тайлах чиглэлээр алба хаагчдын гэр бүлийг оролцуулан “Гэгээн хайрын валентин” өдрийг тохиолдуулан “Гэгээн хайрын өдөр” арга хэмжээг зохион байгуулсан. Арга хэмжээний хүрээнд гэр бүлийн гишүүдийн санал хүсэлтийг сонсож, 11 гэр бүлийн хосуудын дунд “Чанга шивнээ” хөгжөөнт тэмцээнийг явуулж, 1, 2 дугаар байрыг шалгаруулан өргөмжлөл, “Шүүдэрхэн” салонд үйлчлүүлэх эрхийн бичгээр шагнаж, гэр бүлийн гишүүдэд “Найдвартай ар тал” гэсэн талархал гардуулсан.

Цагдаагийн ерөнхий газрын даргын баталсан удирдамжийн дагуу Цагдаагийн газрын 2019 оны урлагийн наадмыг зохион байгуулж, төрөл бүрд тэргүүн байр эзэлсэн алба хаагч, гэр бүлийн номеруудыг Дундговь аймагт зохион байгуулагдсан говийн бүсийн урлагийн наадамд оролцуулж бүсийн тэмцээнд нийлбэр дүнгээр тэргүүн байрыг эзэлсэн.

“Би цэвэр бичигтэн” хичээнгүй бичгийн уралдаан, Замын хөдөлгөөний шинэчилсэн дүрмээр алба хаагчдын дунд “АХА” тэмцээн зохион байгуулсан.

Цагдаагийн газрын “Соёл, соён гэгээрүүлэх ажлын төлөвлөгөө”-нд тусгагдсаны дагуу 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр “Хамарын хийд, Хан-Баянзүрх хайрхан уул”-ын чиглэлд  85 алба хаагч, тэдний гэр бүлийг, 2018 онд зохион байгуулагдсан спортын уралдаан тэмцээнд нийлбэр дүнгээр тэргүүн байранд шалгарсан болон ажил үйлсээрээ бусдыгаа хошуучлан ажилласан тэргүүний алба хаагчдыг гэр бүлийн хамт 2 удаа Хөвсгөл аймгийн чиглэлд байгалийн үзэсгэлэнт газруудаар зохих зөвшөөрлийг авч аялуулсан.

Сар бүр хэлтэс, тасгуудаас ажлын үр дүн, спорт, урлагийн тэмцээн, уралдаан амжилт гаргасан байдлыг харгалзан “Шилдэг алба хаагч”-ийг шалгаруулан байгууллагын цахим хуудсаар иргэд, олон нийтэд сурталчилан ажиллаж байна.

Тус цагдаагийн газрын Биеийн тамир, спортын хамтлагаас зохион байгуулах спортын уралдаан тэмцээнд алба хаагч, ажилтнуудыг жигд, бүрэн хамруулах зорилгоор нийт алба хаагчдыг цагдаагийн газрын дарга, тасгийн дарга нараар ахлуулсан 6 багт эрэгтэй, эмэгтэй алба хаагч, ажилтан, олон нийтийн цагдаа нарыг тэнцүү тоогоор хуваан Мөсний баяр, сагсан бөмбөг, снукер биллъярд, 100 буудалт даам, элсний волейбол, хөл бөмбөг зэрэг тэмцээнүүд, “Хавар-Эрүүл цагдаа” арга хэмжээний хүрээнд дугуйн аялал, олс таталт, буухиа зэрэг уралдаан тэмцээнүүдийг алба хаагч, ажилтны гэр бүлийн дунд зохион байгуулсан.

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны “Цагдаа, дотоодын цэргийн анги байгууллагуудын дунд зохион байгуулах спортын тэмцээний төрөл, хуваарь батлах тухай” А/12 дугаар тушаалаар батлагдсан тэмцээн уралдаан болох хүндийн өргөлт, жудо, чөлөөт бөх, бокс, хүчний гурван төрөлт, ширээний теннис, гардан тулаан, самбо бөх, хөнгөн атлетик, буудлага, уулын дугуйн тэмцээнд тус тус оролцож хүндийн өргөлтийн төрөлд 1 мөнгөн медаль, боксын төрөлд 1 мөнгө, 2 хүрэл, чөлөөт бөхөд 1 хүрэл, хүчний гурван төрөлтөд 1 хүрэл, уртын харайлтаар 1 мөнгө, уулын унадаг дугуйн тэмцээнд 1 хүрэл медаль тус тус хүртээд байна.

Алба хаагчид чөлөөт цагаараа, тусгай хэсгийн алба хаагчид 7 хоног бүр хуваарийн дагуу цагдаагийн газрын фитнесийн зааланд спортоор хичээллэн бие бялдараа хөгжүүлэн аймгийн Биеийн тамир, спортын газрын зааланд Лхагва гараг бүрийн 19.00-21.00 цагийн хооронд бие бялдарын бэлтгэлжилтийн хангах зорилгоор гэрээ байгуулан ажиллаж байна. 

 

Нутгийн удирдлагад уламжлан шийдвэрлүүлсэн ажил, арга хэмжээ,

төсөв хөрөнгө, зарцуулалт, үр дүнгийн талаар:

 

Олон нийтийн цагдаагийн нарын дүрэмд заасан үүрэг гүйцэтгэлийн талаар аймгийн ГХУСАЗСЗ-ийн даргад танилцуулан 2019 оны урамшуулалыг 340.000 төгрөг болгон эрүүл мэнд нийгмийн даатгалын асуудлыг шийдвэрлэн ИТХ-ын тогтоолд өөрчлөлт оруулж олон нийтийн цагдаа нарын хийж гүйцэтгэсэн ажлын тайланг сар бүр хүргүүлэн урамшууллыг олгуулсан.

Аймгийн Засаг даргад тус аймагт үүрэг гүйцэтгэн ажиллаж байгаа 17 олон нийтийн цагдаа нарын албаны дүрэмт хувцасны зардлыг шийдвэрлүүлэх талаар танилцуулга хүргүүлэн 17 олон нийтийн цагдаа нарыг хувцасыг сумдын Засаг даргааар шийдвэрлүүлэн орон нутагт үйл ажиллагаа явуулж буй Mon Lain ХХК-д захиалан хийлгэж дүрэмт хувцасаар хангасан.

Аймгийн ГХУСАЗСЗ-ийн хуралдаанаар “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд манлайлагчдыг шалгаруулах” уралдааны /2500000 төгрөгийн шагналын сантай/ удирдамжийг батлуулан 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 15 хүртэл хугацаанд зохион байгуулахаар сурталчилан ажиллаж байна. Уралдааныг 5 бүлэгт хуваан сумдын ГХУСАЗСЗ, аж ахуйн нэгж байгууллага, олон нийтийн цагдаа, сумдын засаг захиргааны нэгж баг, ноцтой гэмт хэргийг илрүүлсэн төрийн тусгай алба хаагч гэсэн чиглэлээр болзол шалгуурыг гаргаж аймгийн ГХУСАЗСЗ-өөр батлуулан аж ахуйн нэгж байгууллагад хүргүүлээд байна.

Аймгийн засаг даргын 2017 оны А/606 тоот захирамжийн биелэлтэд хяналт тавин ажиллаж Сайншанд, Алтанширээ, Айраг, Даланжаргалан, Өргөн, Эрдэнэ, Замын-Үүд сумдын иргэдийн төлөөлөгчдийн хуралтай хамтран сумдын ГХУСАЗСЗөвлөлөөс бод малыг урьд онд  хүзүүвчилсэн гэрэл ойлгогч бүхий хүзүүвч муудаж чанараа алдсныг солиулах, шинээр нэмэгдсэн малыг хүзүүвчлэх болон хүзүүвчийг шинэчлэх ажилд зарцуулагдах 3.200.000 төгрөгийг шийдвэрлүүлсэн.

Аймгийн Даатгалын холбоотой хамтран Сайншандаас Улаанбаатарын чиглэлийн босоо тэнхлэгийн замд 2 цэг дээр жолооч нарын нойрыг сэргээх анхаарлыг төвлөрүүлэх зорилго бүхий “Замын дэржигнүүр”-ийг стандартын дагуу 2 талдаа нийт 36 метр 8.000.000 төгрөгийн үнэтэйгээр хийж гүйцэтгэж ажиллалаа.

Аймгийн ИТХ-ын 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 10/35 дугаартай тогтоолоор иргэдийн аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх, урьдчилан сэргийлэх, энэхүү ажилд иргэд, олон нийт, аж ахуйн нэгж байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор камержуулах аяныг зохион байгуулан ажиллаж байна.

Сайншандаас Улаанбаатарын чиглэлийн босоо тэнхлэгийн замд байрлуулсан 3 ширхэг модель машин, модель цагдаа-5, мэдээллийн самбар 10 ширхэгийг өнгө үзэмжийг шинэчлэх наалтыг хэвлүүлэх ажилд зарцуулах 2.7 сая төгрөгийг аймгийн ГХУСАЗСЗөвлөлөөс шийдвэрлүүлсэн.

Аймгийн ГХУСАЗСЗ-өөс гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын сурталчилгааны зардал 890000 төгрөгийг шийдвэрлүүлсэн.

Аймгийн Засаг даргаас Сайншанд сумын 2-р багийн “Гоёо мэнд” өрхийн эрүүл мэндийн төвийн байрыг түр хамгаалах байрны зориулалтаар цагдаагийн газарт шилжүүлэн өгч барилгын засвар, гадна хашаа хийх, телекамер байршуулах, дотоод тохижилт зэрэгт 24.7 сая төгрөгийг шийдвэрлэн тохижилтын ажил бүрэн хийж дуусган 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс үйл ажиллагааг эхлүүлэн ажилласан. Түр хамгаалах байрны гадна талын тохижилтод зориулан аймгийн “Эмэгтэйчүүдийн зөвлөл”-өөс 2.088.220 төгрөгний үнэ бүхий хүүхдийн тоглоомыг хүлээлгэн өгсөн.

Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажил, сургалт сурталчилгаа, олон нийтийн цагдаагийн урамшууллын зардалд аймгийн салбар зөвлөлөөс 45.000.000 төгрөгийг шийдвэрлүүлэн зарцуулж ажилласан.

Аймгийн ГХУСАЗСЗ-тэй хамтран “Өсвөрийн сэргийлэгч-2019” тэмцээнийг Ерөнхий боловсролын сургуулиудын дунд 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр зохион байгуулж тэмцээнд шаардагдах зардал болох 1,300,000 төгрөгийг шийдвэрлүүлэн тэмцээнд 8 сургуулийн сурагчид амжилттай оролцлоо. 

Цагдаагийн газрын барилгыг 1 давхараар нэмэх өргөтлөгийн ажлын зардлыг шийдвэрлүүлэхээр аймгийн Засаг даргад хүсэлт гаргасны дагуу “Дорноговь их хөгжил сан” төрийн бус байгууллагаас өргөтлийн ажлын зардалд 250.0 сая төгрөгийг шийдвэрлэн өгсөн ба  барилга, угсралтын ажлыг “Эвийн гэрээ” ХХК хийж гүйцэтгэн ашиглалтад хүлээн аваад байна.

Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс хагас жилийн байдлаар 500.0 мянган төгрөгний санхүүжилтийг шийдвэрлүүлэн 2500 ширхэг сурталчилгааны материал зурагт хуудсыг хэвлүүлэн хууль хяналтын байгууллагын нэгдсэн зөвлөгөөн, сумдад болсон хууль хяналтын байгууллагын нэгдсэн өдөрлөгийн үеэр иргэдэд тараах ажлыг зохион байгуулж сурталчилсан.

Улсын хэмжээнд зохион байгуулагдаж байгаа “Устгал 2019” нэгдсэн арга хэмжээний хүрээнд Дорноговь аймагт хийж гүйцэтгэх ажлын салбар төлөвлөгөөг батлуулан арга хэмжээнд зарцуулагдах 890.000 төгрөгийг ГХУСАЗСЗ-өөр шийдвэрлүүлэн аймгийн Мэргэжлийн хяналт, Прокурорын газар, Онцгой байдлын газар, Байгаль орчны газартай хамтран зохион байгуулан ажиллаж байна.

 

   Төрийн болон төрийн бус байгууллагаас хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрт

 хамрагдаж байгаа болон бие даан хэрэгжүүлж байгаа

төсөл, хөтөлбөрийн талаар:

 

Цагдаагийн байгууллагын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын төлөвлөгөөний орон нутагт хэрэгжүүлэх ажлын 39 заалт бүхий төлөвлөгөөнд заагдсан ажил арга хэмжээг хэрэгжүүлэн 2019 оны хагас жилийн байдлаар 96,5 хувийн биелэлттэй байна.

Аймгийн ГХУСАЗСЗ-ийн хуралдаанд “Шинэ жил”, “Сар шинэ 2019”, “Сар шинэ-гэрээгүй зорчигч тээвэр”, “Хурд”, “Нэг хором”аян, “Байгалиа хамгаалья”, “Бодис”, “Бяцхан зорчигч” зэрэг нэгдсэн арга хэмжээний хүрээнд зохион байгууллагдсан ажлын талаар тайлант хугацаанд танилцуулан зохион байгуулсан.

“Ломбард” “Шатахуун түгээх станц”, Хяналт-Шалгалт”,”Архаг архичин”, “Камер”, “Орц хонгил” зэрэг тусгай арга хэмжээг зохион байгуулан, гэмт хэргийн шалтгаан нөхцлийг арилгуулах албан мэдэгдллийг 55 аж ахуйн нэгж байгууллагад өгч, биелэлт үр дүнг тооцон гудамж талбай, олон нийтийн газар болон ахуй хүрээнд үйлдэгдсэн 36 зөрчлийг илрүүлж арилгуулсан.

Тодорхой төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран сургалт, мэдээлэл, сурталчилгаа 121, уулзалт, хэлэлцүүлэг, ярилцлага 8, өдөрлөг 16, уралдаан тэмцээн 17 нийт 165 удаагийн ухуулга, яриа сургалт сурталчилгаа хийж 14712 иргэнийг хамрууллаа.

Аймгийн Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн А/366 дугаартай захирамжийн дагуу Сүм хийдийн дэргэдэх сургалтын байгууллагуудад хяналт шалгалт явуулах ажлын хэсгийг Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар, Хөдөлмөр халамж үйлчилгээний газар, Боловсрол, соёл урлагийн газар, Улсын бүртгэлийн хэлтэс зэрэг 7 байгууллагын бүрэлдэхүүнтэйгээр байгуулж хяналт шалгалтын үйл ажиллагааг нутаг дэвсгэрийн хэмжээнд явуулж байгаа 11 шашны байгууллагад явуулан ажилласан.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль, тогтоомжид заасны дагуу улсын хэмжээнд хэрэгжиж байгаа "Хүүхэд хамгаалагч" төслийг Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Хөдөлмөр халамж үйлчилгээний газруудтай хамтран Сайншанд сумын нутаг дэвсгэрт 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн цагдаагийн газрын даргын тушаалаар томилогдсон 2 “Хүүхэд хамгаалагч” нартай дөрвөлсөн гэрээ байгуулан үйл ажиллагааг эхлээд байна. Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Засаг даргын тамгын газраас эмхэтгэн гаргасан "Гэр бүл, Хүүхэд хамгаалал, хүүхдийн эрхтэй холбоотой хууль, эрх зүйн баримт бичгийн эмхтгэл" номыг "Хүүхэд хамгаалагч" эргүүлийн үүрэг гүйцэтгэх ажилтнуудад гардуулан өгч, цаашид мэргэжил арга зүйгээр ханган ажиллаж байна.

Аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон хувийн аж ахуйн нэгжийн албан хаагч нарыг аймгийн ГХУСАЗСЗ-ийн даргын баталсан хуваарийн дагуу цагдаагийн алба хаагчидтай хамтран гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр эргүүлийн үүрэг гүйцэтгүүлэх шийдвэр гаргуулж нийт 86 байгууллагын 492 алба хаагч эргүүлд үүрэг гүйцэтгэсэн байна.

Аймгийн Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 07-ний өдрийн А/143 дугаартай захирамжийн хэрэгжилтийг шалгах зорилгоор Сайншанд сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж байгаа төрийн болон төрийн бус байгууллагуудад “Камер шалгалт” арга хэмжээг зохион байгуулж хяналт, шалгалтанд нийт 148 аж ахуйн нэгж, байгууллага хамрагдсанаас 25 аж ахуйн нэгж байгууллагад телекамерын зөрчил, дутагдал илэрснийг фото зургаар баримтжуулж материалжуулж зөрчлийг арилгах талаар үүрэг, ажлын чиглэлийг хүргүүлээд байна.

Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр нэгдсэн бодлогыг тодорхойлох, төрийн байгууллагуудын ажлын уялдаа холбоог сайжруулах зорилгоор “Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд төрийн байгууллагуудын хамтын ажиллагаа, үүрэг оролцоо” сэдэвт хэлэлцүүлгийг 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр зохион байгууллаа. Тус хэлэлцүүлэгт Дорноговь аймаг дахь Цагдаагийн газар, Прокурорын газар, Шүүх, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Шүүхийн шинжилгээний алба, Тагнуулын хэлтэс, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Боловсрол, соёл, урлагийн газар, Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, Сайншанд сумын Ерөнхий боловсролын сургууль, Цэцэрлэгийн эрхлэгч, Өрхийн эрүүл мэндийн төвийн дарга, Сайншанд, Замын-Үүд сумдын хамтарсан баг, аймгийн Эмэгтэйчүүдийн зөвлөл зэрэг нийт 150 гаруй албан хаагчид оролцлоо. Хэлэлцүүлэгээс аймгийн Засаг даргын албан даалгавар гарган хэрэгжүүлэн ажиллаж байна.

ХЗДХСайдын 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн А/133 дугаар тушаал, Цагдаагийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэг, Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам /код 129/-ийн хэрэгжилтийг хангах зорилгоор цагдаагийн газрын тайлант өдөрлөгийг цагдаагийн газрын зөвлөлийн гишүүдээр ахлуулсан ажлын хэсэг бүх сумдад очиж ажиллан иргэд, олон нийт болон иргэний зөвлөлд танилцуулан ажилласан.

Замын-Үүд, Сайншанд суманд үйл ажиллагаа явуулж буй бэлэн мөнгө, үнэт эдлэл ихээр төвлөрдөг газрууд банк, шатахуун түгээх станц, барьцаалан зээлдүүлэх газар, согтууруулах ундаагаар үйлчилгээ явуулдаг зэрэг газруудын хариуцсан албан тушаалтнуудын дунд 3 удаа хэлэлцүүлэг зохион байгуулан хулгайлах гэмт хэрэг үйлдэгдэж болзошгүй тул энэ төрлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудтай уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулан ажилласан.

Аймгийн “Эцэг эхийн нэгдсэн зөвлөгөөн”-д оролцсон сумдын ерөнхий боловсролын сургуулийн эцэг эхийн зөвлөлийн төлөөллүүдэд “Насанд хүрээгүй хүүхдээс үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчил, шалтгаан нөхцөлийн талаар” мэдээлэл хийж, цаашид хамтран ажиллах ажлын талаар ярилцах хамтарсан уулзалтыг зохион байгуулж 42 иргэн оролцож өсвөрийн сэргийлэгч бүлгэмийн сурагчдын дунд АХА тэмцээнийг зохион байгууллаа.

Замын-Үүд сумын 1, 2 дугаар сургуулийн дунд, ахлах ангийн сурагчдад “Хүүхдийн эсрэг гэмт хэргийн шалтгаан нөхцөл”, “Хүний эрүүл мэнд, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг” сэдвээр 2 цагийн сургалт, Хилийн 0108-р ангийн ажилтан, алба хаагчдад “Гэр бүлийн хүчирхийллийн тухай ойлголт” сэдвээр тус тус зохион байгуулсан. Замын-Үүд суманд үйл ажиллагаа явуулж буй ерөнхий боловсролын 4 сургуулийн өсвөрийн сэргийлэгч бүлгэмийн дунд “Мансуурал бидний ирээдүй биш” зурагт хуудасны уралдааныг 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс 14 хоногийн хугацаатай зарлаж удирдамжийг хүргүүлэн дүгнэсэн.

“Хүүхэд хамгааллын хууль тогтоомж, эцэг эхийн үүрэг хариуцлага” сэдэвт сургалтад 32 эцэг эх, “Өсвөрийн сэргийлэгч бүлгэмийн ажиллах журам” сургалтад 40 сурагч, 4 зааварлагч багш, “Жендерийн тэгш байдал гэж юу вэ?”, “Жендерт суурилсан хүчирхийллийн тухай ойлголт” сургалтад 196 сурагч, “Хүүхэд хүмүүжүүлэх эерэг арга” сургалтад төрийн болон төрийн бус байгууллагын ажилтан 25, хувиараа хөдөлмөр эрхлэгч 15 тус тус хамрагдсан.

Замын-Үүд сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2019 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 03/15 дугаартай тогтоолоор тус суманд хүүхдийн эрхийн хууль зүйн хороог байгуулж анхдугаар хурлыг 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр зохион байгуулж 2019 онд хийж хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний төлөвлөгөөг батлан хэрэгжүүлж байна.

Аймгийн Засаг даргын тамгын газраас 2019 оны “Гэр бүлийн дэмжих жил” болгосонтой холбоотойгоор “Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, Хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд хөтөлбөрүүдийг боловсруулах ажлын хэсгийг аймгийн Засаг даргын захирамжаар байгуулан ажиллаж байна.

Лондонгийн амьтан судлалын нийгэмлэгээс Монгол дахь төлөөлөгчийн газраас “Зэрлэг амьтны хил дамнасан хууль бус худалдааг бууруулах, хил орчмын иргэдийг энэ төрлийн гэмт хэргээс сэргийлэх” төслийг хэрэгжүүлэхээр зорилгоор Дорноговь аймгийн Замын-Үүд, Хатанбулаг, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумдад ажиллах олон нийтийн цагдаагийн тоог нэмэгдүүлж олон нийтийн цагдаа нар болон тэднийг хариуцан ажиллах цагдаагйин алба хаагчдыг чадавхжуулах сургалтыг Лондонгийн амьтан судлалын нийгэмлэгийн Монгол дахь төлөөлөгчийн газартай хамтран зохион байгуулж 15 алба хаагч хамрагдсан.

Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх, иргэд болон зорилтот бүлэгт хуулийн анхан шатны зөвлөгөө, мэдээлэл өгөх, төрийн байгууллагууд нэг цэгээс үйлчилгээг үзүүлэх зорилгоор “Эрх зүйн боловсролыг-Иргэн бүрт” өдөрлөгийн хөтөлбөр, төлөвлөгөөг батлуулан 2019 оны 05 дугаар сарын 13-17-ны өдрүүдэд тус аймгийн Даланжаргалан, Айраг, Иххэт, Алтанширээ, Дэлгэрэх сумдад 06 дугаар сарын 05-10-ны өдрүүдэд Улаанбадрах, Хөвсгөл, Хатанбулаг, Ханги боомт, Мандах, Сайхандулаан сумдад зохион байгуулж 2180 иргэнд сургалт явуулж 525 иргэнд төрийн үйлчилгээг хүргэн ажилласан.

“Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай” захирамжийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж байгууллагуудад хулгайлах, тодорхой төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт зохион байгуулж төрийн 9, аж ахуйн нэгж 25 байгууллагын 1620 иргэн хамрагдсан.

Тус аймагт үйл ажиллагаа явуулдаг хууль сахиулах чиг үүрэг бүхий байгууллагуудаас “Хуульчийн Про-Боно” буюу хуульчид бусдын сайн сайхны төлөө үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөгийг аймгийн төв талбайд 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр зохион байгуулж цагдаагийн газраас Хэрэг бүртгэх, Замын цагдаа, мөрдөн байцаах, Нийтийн хэв журам хамгаалах тасгууд холбогдох алба хаагч нараа оролцуулан иргэдэд зөвлөгөө мэдээлэл өгч ажилласан.

Зөрчил үйлдэн баривчлах байранд шийтгэл эдэлж байгаа иргэдийн  зан үйлд нөлөөлөх сургалтыг зохион байгуулж "Гэр бүлийн үнэ цэнэ" сэдвээр ярилцлага хийж, гэр бүлийн гишүүддээ илгээх сэтгэлийн үг, захидлыг дамжуулах зэргээр сэтгэл зүйн үйлчилгээг үзүүлсэн.

Аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон хувийн аж ахуйн нэгжийн алба хаагч нарыг аймгийн ГХУСАЗСЗ-ийн даргын баталсан хуваарийн дагуу гэмт хэргээс урььдчилан сэргийлэх чиглэлээр цагдаагийн алба хаагчтай эргүүлд үүрэг гүйцэтгүүлэн эхний 5 сард нийт 86 байгууллагын 492 алба хаагч эргүүлд үүрэг гүйцэтгэсэн байна.

Аймгийн Дэлгэрэх, Өргөн, Хатанбулаг, Айраг сумдын малчдын нэгдсэн зөвлөгөөний үеэр мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар зохион байгуулж байгаа арга хэмжээний талаар танилцуулан малчдад бод малд GPS буюу байршил тогтоогч суурилуулах ажлыг мэргэжлийн байгууллагатай хамтран малтай иргэдийн дунд сурталчилж бод

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
  • 2015-01-05
Эрэн сурвалжилж байна