/ / “ХҮҮХЭД ХАМГААЛАГЧ” ТӨСЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛАН АЖИЛЛАЖ БАЙНА.

“ХҮҮХЭД ХАМГААЛАГЧ” ТӨСЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛАН АЖИЛЛАЖ БАЙНА.

Дорноговь аймаг дахь цагдаагийн газраас Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль, тогтоомжид заасны дагуу хүүхэд гэмт хэрэг, зөрчилд өртөж болзошгүй эмзэг цэгүүдийг иргэд, олон нийтийн оролцоотой хяналтад авах зорилгоор улсын хэмжээнд зохион байгуулагдаж буй #Хүүхэд хамгаалагч# төслийг аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Хөдөлмөр халамж үйлчилгээний газартай хамтран 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдраас эхлэн зохион байгуулж цагдаагийн газрын даргын тушаалаар томилогдсон “Хүүхэд хамгаалагч” нартай дөрвөлсөн гэрээ байгуулан үйл ажиллагааг явуулж эхлээд байна. 

Image may contain: 5 people, including Janchivdorj Tungalaggerel, people standingImage may contain: 2 people, including Janchivdorj Tungalaggerel, people standing and indoor

Мөн Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Засаг даргын тамгын газраас эмхэтгэн гаргасан "Гэр бүл, Хүүхэд хамгаалал, хүүхдийн эрхтэй холбоотой хууль, эрх зүйн баримт бичгийн эмхтгэл" номыг "Хүүхэд хамгаалагч" эргүүлийн үүрэг гүйцэтгэх ажилтнуудад гардуулан өгч мэргэжил арга зүйгээр ханган ажиллаж байна.

Image may contain: 2 people, people standing, screen and indoor

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2019-03-23
  • 2015-01-05
Эрэн сурвалжилж байна