/ / "ӨСВӨРИЙН СЭРГИЙЛЭГЧ-2019" ДЭВЖЭЭ ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

"ӨСВӨРИЙН СЭРГИЙЛЭГЧ-2019" ДЭВЖЭЭ ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Тус цагдаагийн газар нь Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Боловсрол соёл, урлагийн газартай хамтран “Өсвөрийн сэргийлэгч-2019” тэмцээнийг өнөөдөр буюу 04 дүгээр сарын 25-ны өдөр аймгийн Хүүхдийн ордонд зохион байгууллаа. 

No photo description available.Тэмцээний зорилго нь Аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа “Өсвөрийн сэргийлэгч” бүлгэмийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, бүлгэмүүд харилцан туршлага судлах, тэдгээрийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, сургуулийн болон гэр бүлийн орчинд үйлдэгдэж болзошгүй гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, аюулгүй орчин бүрдүүлэх, сурагчдын эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэхэд чиглэсэн юм.

Image may contain: Gantsooj Burenjargal, standingNo photo description available.Image may contain: one or more people and people standingТэмцээнд Сайншанд сумын Ерөнхий боловсролын 1, 2, 3, 5 дугаар сургуулиуд, Зүүнбаян багийн 4 дүгээр сургууль, Замын-Үүд сумын нийт сургуулиас бүрдсэн “Өсвөрийн сэргийлэгч”-ийн нийт 6 бүлэг тус бүр нийгмийн ажилтан болон хариуцсан багшийн хамт оролцож ГУРАВДУГААР байрыг Сайншанд сумын ЕБ-ын 3 дугаар сургууль, ХОЁРДУГААР байрыг Замын-Үүд сумын ЕБС, ТЭРГҮҮН байрыг Зүүнбаян багийн ЕБС, Бүлгэмийн сурагчдаа амжилттай бэлтгэл тэмцээнд оролцуулсан "ШИЛДЭГ НИЙГМИЙН АЖИЛТАН"-аар Зүүнбаян багийн ЕБС-ын нийгмийн ажилтан Х.Отгон-Эрдэнэ нар тус тус шалгарч ӨРГӨМЖЛӨЛ, МӨНГӨН ШАГНАЛААР шагнууллаа.

 

Image may contain: 33 people, including Oferta De Prestamos Rapidos and Batnasan Bayarmanlai, people smiling

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2019-03-23
  • 2015-01-05
Эрэн сурвалжилж байна