/ / · “ДАЙЧИН ТУГ”-ИЙН АЯЛАЛ ХҮНДЭТГЭЛИЙН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО

· “ДАЙЧИН ТУГ”-ИЙН АЯЛАЛ ХҮНДЭТГЭЛИЙН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО

Монгол Улсын Засгийн газраас 2018 оны долдугаар сарын 210 дугаар тогтоолоор Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойг 2019 онд тэмдэглэн өнгөрүүлэх тухай шийдвэр гаргасан билээ. Тус ойн хүрээнд Сайншанд суманд “Дайчин туг”-ийн аялал хүндэтгэлийн арга хэмжээ 04 дүгээр сарын 16-ны өдөр Саран хөхөө театрт боллоо. Энэхүү арга хэмжээ нь Дорноговь аймгийн Засаг дарга, Батлан хамгаалахын сайдтай хамтарч ажиллах гэрээ болон Батлан хамгаалахын сайдын 2019 оны А/82 дугаар тушаалын дагуу халх голын байлдаанд оролцсон цэргийн нэгтгэл, ангиудын “Дайчин туг”-ийн аялал Сайншанд, Замын-үүд, Сайншанд сумын 5-р баг буюу Зүүнбаянд аялалаа. Халхын голын байлдааны ялалтад шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн Монгол, Оросын дайчдын гавьяаг хойч үедээ таниулж дурсгалыг өвлүүлэх зорилго дор “Дайчин туг”-ийн аялалд ахмад дайчид дунд , залуу үеийн төлөөллүүд оролцсон байна.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2019-03-23
  • 2015-01-05
Эрэн сурвалжилж байна