/ / "ШИЛДЭГ ЦАГДАА-2018" ТЭМЦЭЭН

"ШИЛДЭГ ЦАГДАА-2018" ТЭМЦЭЭН

Тус Цагдаагийн газрын ахлагч бие бүрэлдэхүүний бие бялдар, мэргэжлийн ур чадвар, авхаалж самбаа, хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор ахлагч бие бүрэлдэхүүний дунд "Шилдэг цагдаа-2018" мэдлэг, ур чадварын цогцолбор тэмцээнийг 2018 оны 10 дугаар сарын 18,19-ний өдрүүдэд 11 төрлөөр тус цагдаагийн газарт зохион байгуулагдлаа.
Тэмцээнд нийт 39 алба хаагч хурд хүч, авхаалж самбаа, мэдлэг оюунаа сорин оролцож тэргүүн байранд Замын-Үүд сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн шүүхийн харуулын цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б. Батцэнгэл шалгарч өргөмжлөл, алтан медаль, мөнгөн шагнал, Арван тавны цагдаагийн иж бүрэн хувцас, цалингын 20 хувиар, 2 дугаар байранд ЗУТ-ийн жолооч цагдаа, сургагч ахлагч С. Насанжаргал шалгарч өргөмжлөл, мөнгөн медаль, цалингын 15 хувь, 3 дугаар байранд эрүүлжүүлэх байрны жижүүрийн цагдаа, цагдаагийн ахлагч М. Жаргалсайхан шалгарч өргөмжлөл, хүрэл медаль, цалингын 10 хувиар тус тус шагнаж урамшууллаа.
Тэмцээнд оролцсон нийт ахлагч бие бүрэлдэхүүндээ цаашдын ажил хөдөлмөрт өндөр амжилт хүсье.

Image may contain: one or more people, sky and outdoorImage may contain: one or more people, people sitting, table and indoorImage may contain: 3 people, including Erdenechuluun Batzorig, textImage may contain: 7 people, including Chimeddorj Batbayr, text

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2019-03-23
  • 2015-01-05
Эрэн сурвалжилж байна