Замын-Үүд, Эрдэнэ сумдад замын хяналтын постны барилгын ажил явагдаж байна.
Дорноговь аймгийн нутгаар дайран өнгөрч байгаа 450 км замыг цагдаагийн байнгын хяналтанд авахын тулд Замын-Үүд, Эрдэнэ, Сайншанд, Айраг сумдад замын цагдаагийн байнгын пост барих ажлыг 2017 оноос эхлэн хэрэгжүүлж байгаа билээ. Энэ ажлын хүрээнд Эрдэнэ, Замын-Үүд сумын замын цагдаагийн хяналтын постыг орон нутгийн сангийн хөрөнгө оруулалтаар барьж дуусгах ажлыг гүйцэтгэж байна.
Энэ 2 суманд замын цагдаагийн хяналтын байнгын пост ашиглалтанд орсноор нийт 4 хяналтын цэгтэй болж 450 км замыг цагдаагийн хяналтанд авах боломж бүрдэх юм.