/ / ЦАГДААГИЙН ГАЗРЫН 2017 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

ЦАГДААГИЙН ГАЗРЫН 2017 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

 

ДОРНОГОВЬ АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗРЫН

2017 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

 

2017.12.22.                                                                                                         Сайншанд сум

 

 

            Дорноговь аймаг дахь цагдаагийн газраас 2017 онд Монгол Улсын Их Хурал, Засгийн газраас батлан гаргасан хууль, тогтоол, хөтөлбөр, албан даалгавруудын хэрэгжилтийг хангах, Цагдаагийн төв байгууллагын үйл ажиллагааны төлөвлөгөө, 2017 онд дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлж, гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаандаа хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх, алба хаагчдын  мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, сахилга хариуцлагыг сайжруулах, ёс зүйг төлөвшүүлэх, цагдаагийн байгууллагын ажил үйлчилгээг иргэд, олон нийтэд шуурхай хүргэхэд үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж үр дүнг нь тайлагнаж байна. Үүнд:

 

1. Удирдлага зохион байгуулалтын талаар

 

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны А/36 дугаар тушаалаар батлагдсан “Цагдаагийн байгууллагаас 2017 онд хяналт шинжилгээ, үнэлгээ хийж, биелэлт, үр дүнг тооцох баримт бичгийн жагсаалт”-ын дагуу нийт 24 төрлийн тушаал, шийдвэр, хөтөлбөр, төлөвлөгөө, албан даалгавар, үүрэг, ажлын чиглэл, зөвлөмжийг бүрэн хэрэгжүүлэн биелэлтийг гарган хугацаанд нь тайлагнан ажилласан байна.

 

Цагдаагийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2, 14.2 дахь хэсэг, Хууль зүйн сайдын 2014 оны А/89 дүгээр тушаалаар баталсан “Иргэний зөвлөл, оршин суугчдад цагдаагийн байгууллагын тайлан тавих журам”-ын дагуу тус цагдаагийн газрын 2016 оны үйл ажиллагааны тайланг иргэдэд тайлагнах ажлыг ЦЕГ-ын Олон нийт-цагдаагийн хамтын ажиллагааны төвтэй хамтран 2017 оны 01 дүгээр сарын 11-нээс 13-ний өдрүүдэд тус аймгийн 14 суманд зохион байгуулан ажилласан.

 

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас 2017 оныг “Иргэдэд ойр, эрх зүйн үйлчилгээний жил болгон зарласантай холбогдуулан аймгийн Засаг даргын тамгын газрын Хууль эрх зүйн хэлтсээс тус цагдаагийн газартай хамтран зохион байгуулсан “Иргэдэд ойр эрх зүйн үйлчилгээ” нээлттэй хаалганы өдөрлөгийг Сайншанд суманд 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдөр, 12 дугаар сарын 08-ны өдрүүдэд, Замын-Үүд суманд 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хууль хяналтын байгууллагуудыг оролцуулан зохион байгууллаа.

 

Цагдаагийн ерөнхий газрын тэргүүн дэд даргаас ирүүлсэн албан бичгийн дагуу 2017 онд ээлжийн амралтаа эдлээгүй болон дутуу эдэлсэн алба хаагчдын судалгааг гарган алба хаагчдын ээлжийн амралтыг бүрэн эдлүүлэх арга хэмжээг зохион байгуулан ажилласан.

 

Цагдаагийн газрын даргын зөвлөл 20 хуралдаж 192 асуудал хэлэлцэж, байгууллагын үндсэн үйл ажиллагаа болон хүний нөөцийн чиглэлээр нийт А дугаартай 51, Б дугаартай 138, нийт 189 тушаал гарган хэрэгжилтийг нь ханган ажилласан байна.

 

2017онд офицерийн бүрэлдэхүүнд орсон болон бусад газраас шилжин томилогдсон офицер 10, ажилд шинээр томилогдсон ахлагч 15, энгийн 4, ЦЕГ-ын даргын болон цагдаагийн газрын даргын тушаалаар ажил албан тушаал өөрчлөгдсөн 40, ЦЕГ-ын даргын тушаалаар бусад газар, хэлтэст шилжин томилогдсон 11, өөрийн хүсэлтээр албанаас чөлөөлөгдсөн офицер, хүүхэд асрах чөлөө авсан 10, цэргийн байнгын тэтгэвэрт гарсан 5, дутагдлаар халагдсан 6 алба хаагч байна.

Цагдаагийн газрын алба хаагчдын 2017 оны үр дүнгийн гэрээг бүтэн жилээр дүгнэхэд А үнэлгээтэй 52, В үнэлгээтэй 65, С үнэлгээтэй 33 алба хаагч дүгнэгдэж, 2 алба хаагч ажилласан хугацаанаас хамаарч дүгнэгдээгүй байна.

 

Цагдаагийн албаны тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 заасан алба хаах насны хязгаарт хүрсэн 5 алба хаагчийг ХЗДХСайдын 2017 оны А/147 дугаар “Цагдаагийн алба хаагчийн алба хаах хугацаа сунгах журам”-ын дагуу ажиллах хугацааг нь 1 жилээр сунгуулах саналыг шийдвэрлүүлэхээр Хүний нөөц сургалтын хэлтэст хүргүүлсэн.

 

1.2. Байгууллагын үйл ажиллагааг сайжруулах чиглэлээр

зохион байгуулсан ажил, арга хэмжээ:

 

Цагдаагийн газрын даргын зөвлөлийн гишүүдээр ахлуулсан бүрэлдэхүүн Замын-Үүд болон бусад 12 сумдад 2017 оны 01 дүгээр сарын 11-нээс 13-ны хооронд, аймгийн төв Сайншанд суманд 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр тус тус Цагдаагийн газрын 2016 оны үйл ажиллагааны тайланг оршин суугч иргэд, Иргэний зөвлөлд тайлагнаж аймгийн ИТХурал, Иргэний зөвлөлд 2016 оны үйл ажиллагааны тайланг хүргүүлэн ажилласан. Тайлангийн үеэр олон нийтийн цагдаагийн ажилтны тоог нэмэгдүүлэх талаар иргэдээс гаргасан саналын дагуу аймгийн удирдлагуудад танилцуулан шийдвэрлүүлсэн. Одоо аймгийн хэмжээнд 22 олон нийтийн цагдаагийн ажилтан ажиллаж байна.

 

Тус цагдаагийн газраас гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар хэрэгжүүлж буй ажил, арга хэмжээ, сургалт сурталчилгаа, үйл ажиллагааны тайланг тухай бүр иргэд олон нийтэд мэдээлэх зорилгоор www.Dornogobi.police.gov.mn вэйб сайт, Дорноговь-цагдаа фэйсбүүк хаягаар болон ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төв, аймгийн Засаг даргын тамгын газрын www.dornogovi.gov.mn цахим хуудсаар дамжуулан үйл ажиллагаагаа сурталчилах ажлыг зохион байгуулсан.

 

Сумдын засаг дарга нар, цагдаагийн газрын дарга, хэсгийн төлөөлөгч нарын гурвалсан гэрээг 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр байгуулан баталгаажуулж үр дүнг тооцон ажилласанаар сумдын хэсгийн төлөөлөгч нарынүйл ажиллагаанд ямар нэгэн хүндрэл гараагүй байна.

 

Аймгийн хуулийн байгууллагуудын хамтарсан уулзалт зөвлөгөөнийг 2017 оны 3, 5, 9, 11 дугаар саруудад 4 удаа цагдаагийн газрын хурлын танхимд зохион байгуулан санал шүүмжлэл солилцож цаашид шийдвэрлэж хэрэгжүүлэх ажлын чиглэлийг гарган ажилласан.

 

Цагдаагийн газрын баривчлах байрны орчин нөхцөлийг сайжруулахзорилгоор 16 ширхэг ор, хөнжил, гудас, улавч,хувцас хадгалах шүүгээ, ширээ, сандал, номын тавиур, хувцасны өлгүүр, эм хадгалах шүүгээ зэргийг шинээр авч, барилгадурсгал засвар хийснээр баривчлагдсаниргэдэд үзүүлэх үйлчилгээсайжирч холбогдох хууль журам, стандартад бүрэн нийцээд байна.

 

ЦЕГ-ын даргын 2017 оны “Алба хаагчдын сахилга, хариуцлагыг дээшлүүлэх тухай” 01 тоот албан даалгавар, тус аймгийн Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн “Төрийн албан хаагчдын сахилга хариуцлагыг дээшлүүлэх тухай” 01 тоот албан даалгаваруудын хэрэгжүүлэх ажлын хүрээнд нийт алба хаагчдын дунд хэлэлцүүлэг зохион байгуулж сахилга, ёс зүйн зөрчил гаргахад нөлөөлж буй архидан согтуурах явдлыг таслан зогсоох зорилгоор “Архигүй, зөрчилгүй хамт олон” болох уриалгыг гарган орон нутгийн DSB кабелийн телевизээр иргэдэд сурталчилан ажилласан.

 

Дэлгэрэх, Хөвгөл, Улаанбадрах сумдын дулааны системийн иж бүрэн засвар,  гарсан эвдрэл хэмхрэлийг засч хэвийн үйл ажиллагаанд оруулах ажлыг зохион байгууллаа.

 

Цагдаагийн газрын алба хаагчдын ажлын нөхцөл байдал, ахуй хангамжийг сайжруулах чиглэлээр аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх 2018 оны төлөвлөгөөнд

Албаны автомашины паркыг шинэчлэх, эрүүгийн хэргийн хохирогчид тусламж үзүүлэх, иж бүрэн үйлчилгээтэй хамгаалах байр барьж ашиглалтад оруулах, Улаанбаатар Замын-Үүд чиглэлийн босоо тэнхлэгийн автозамын хяналтын цэг, камерын хяналтын төвд ажиллах 4 офицер, 8 ахлагчийн орон тоог орон нутгийн төсвөөс гэрээт байдлаар цалинжуулан ажиллуулах, Замын хяналтын төвийн гадна талбай, авто зогсоол, албан өрөөний тавилга, тоног төхөөрөмжийн зардлыг шийдвэрлэх, Айраг сумын цагдаагийн тасагт сумын тамгын газраас шилжүүлэн өгсөн кобаны байрын их засварын зардалыг шийдвэрлүүлэх зэрэг хүсэлтийш хүргүүлээд байна.

 

1.3. Эрх зүйн шинэтгэлийн хүрээнд хийсэн ажил, арга хэмжээ:

 

Шинээр батлагдсан Эрүүгийн, Зөрчлийн тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай, Цагдаагийн албаны тухай хуульд нийцүүлэн цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журмуудыг шинэчлэн батлахаар ирүүлсэн төслүүдийгнийт алба хаагчдад танилцуулан гаргасан саналыг нэгтгэн холбогдох хэлтэст хүргүүлэн ажилласан.

 

Сургалтын нэгдсэн төвөөс зохион байгуулсан “Эрсдэлийн удирдлага”, “Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудит, эрсдэлийн удирдлага”, “Хамгаалалтын удирдлага, зохион байгуулалт”, “Удирдлагын манлайлал”, “Стратегийн удирдлага” сэдэвт сургалтуудад тус газрын хэлтэс, тасгийн дарга, ахлах байцаагч нар бүрэн хамрагдаж мэдлэг мэргэшлээ дээшлүүллээ.

 

Мөн ОХУ-ын Краснодар хотод болсон “Терроризмын болон бусад хүч хэрэглэсэн экстремизмийн илрэлүүдтэй тэмцэх орчин үеийн арга хэлбэрүүд” сургалтад цагдаагийн газрын дарга, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод “Хар тамхи, мансууруулах бодисын хор нөлөө” сэдэвт сургэлтад ДБЭЦТ-ийн дарга,ОХУ-ын Москва хот дахь Дотоод хэргийн яамны ажилтны мэргэжил дээшлүүлэх институтэд болсон “Хар тамхи мансууруулах бодистой тэмцэх орчин үеийн арга хэлбэрүүд” сэдэвт сургалтад Замын-Үүд сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн дэд, эрүүгийн хэсгийн дарга, БНСУ-д болсон “Монгол Улс дахь хар тамхи, мансууруулах бодисын эргэлтэд тавих хяналтыг сайжруулах нь 2017” төслийн хүрээнд танилцах сургалтад Замын-Үүд сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн дарга, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод болсон “Мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгтэй тэмцэх нь” сэдэвт сургалтад цагдаагийн газрын эрүүгийн ахлах мөрдөгч нар тус тус хамрагдаж гадаад улс, орны цагдаагийн байгууллагын гэмт хэрэгтэй тэмцэх, илрүүлэх арга ажиллагаа, эрх зүйн орчинтой танилцан ажилласан.

 

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас зохион байгуулсан шинээр батлагдсан  хуулиудын хэрэгжилтийг хангах бэлтгэл ажлын хүрээнд тус аймагт зохион байгуулагдсан сургалтад 46 алба хаагч,Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд болсон хил залгаа аймаг сумдын хэсгийн төлөөлөгч нарын нэгдсэн цугларалт зөвлөгөөнд эрүүгийн цагдаагийн тасгийн 9, ЦЕГ-ын даргын тушаалаар Өмнөговь аймагт зохион байгуулагдсан говийн бүсийн аймгуудын гүйцэтгэх ажлын эрхтэй алба хаагчдын нэгдсэн сургалтанд Эрүүгийн цагдаагийн тасгийн 24 алба хаагч хамрагдсан.

 

ЦЕГ-ын дэд даргын тушаалаар сахилга, ёс зүйн зөрчил гаргасан 11 алба хаагчийг 9, 11, 12 дугаар саруудад сургалтын нэгдсэн төвийн “Нарстайн ам” дахь Хээрийн сургалтын хэсэгт болон сургалтын нэгдсэн төвд зохион байгуулагдсан “Ёс суртахуун-төлөвшлийн сургалт”-д хамруулсан.

                                                                                                            

Үүнээс гадна манай алба хаагчдаас эрдмийн цол зэрэг мэдлэг боловсролоо дээшлүүлэх талаар ихээхэн анхаарч Хууль сахиулахын их сургуулийн эчнээ 3 болон 5 жилийн хөтөлбөрийн сургалтанд 11, магистр, докторын сургалтанд 2 алба хаагч хамрагдан суралцсан. Замын-Үүд сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн хэсгийн дарга ХСИС-ийн “Гэмт явдал судлал-Эрх зүй” докторантурын сургалтанд амжилттай суралсан. Мөн Цагдаагийн байгууллагын сургалтын нэгдсэн төлөвлөгөөний дагуу ЦЕГ-ын Сургалтын нэгдсэн төвөөс зохион байгуулсан 43 удаагийн сургалтад 70 алба хаагч хамрагдсан.

 

1.4 Байгууллагын удирдлагад хандаж ирүүлсэн өргөдөл,

 гомдол шийдвэрлэлтийн талаар:

 

Тайлангийн хугацаанд иргэд, байгууллага, алба хаагчдаас цагдаагийн газрын удирдлагад хандаж гаргасан нийт 404 өргөдөл, хүсэлтийг хүлээн авсан байна.

Үүнээс ажилд орох, суралцахыг хүссэн 29, ажил, ажлын байр өөрчлөх, шилжих талаар гаргасан 49, ажилд дахин орохыг хүссэн 2, захиргааны чөлөө хүссэн 258, бусад 67 өргөдөл, хүсэлтийг хүлээн авч хуулийн хугацаанд шийдвэрлэн хариуг өгсөн ба одоо 1 өргөдөл, хүсэлтийн үлдэгдэлтэй байна.

 

1.5 Нэвтрүүлсэн шинэлэг ажил, арга хэмжээ

 

Алба хаагчдын сэтгэл зүйг сэргээх болон ачаалалтай ажилласан алба хаагчдад нөхөн сэргээх амралт олгох зорилгоор 6 алба хаагчийг ЦЕГ-ын Сүүж-Уул сэргээн засах сувилалд цалинтай 5 хоногийн чөлөө олгон амраасан нь алба хаагчдын сэтгэлд нийцсэн сайн ажил боллоо.

 

Цагдаагийн газрын хоногийн нөхцөл байдлын мэдээндтухайн өдрийн бүх ажил, арга хэмжээний талаарх мэдээллийг оруулах зорилгоор нийслэлийн дүүрэг, бусад аймгуудын мэдээлэлээссанаа авч боловсруулан шинэчилсэн мэдээлэлийг хөтлөн ажиллаж байна.

 

            Хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, шуурхай илрүүлэх, мэдээ, мэдээлэл авах зорилгоор Сайншанд суманд барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулж байгаа 12 аж ахуй нэгжийн захиралуудтай уулзалт зохион байгуулж “Хулгайн гэмт хэрэгт өртөхөөс урьдчилан сэргийлэхбарьцаалан зээлдүүлэх андууд” нэртэй хаалттай цахим групп нээн ажилласны дүнд дээрхи ломбардууд хулгайн сэжигтэй эд зүйл барьцаанд авах, ашиглах явдал таслан зогсоогдоод байна.

 

Захиргааны удирдлагын тасгийн алба хаагчид санаачлан цагдаагийн газрын 1 автограшийг албаны тээврийн хэрэгслийн угаах, засвар үйлчилгээ хийх зориулалттай болгон засаж тохижуулсан, Нийтийн хэв журмын тасгийн алба хаагчид нохойн байр, хүлэмжийг шинээр өргөтгөн зассан, Замын цагдаагийн тасгийн алба хаагчид цагдаагийн газрын хашаанд 1000 мкв хатуу хучилттай зам талбай барьж, гэрэлтүүлгийг байрлуулсан, Төв замын хяналтын постны гадна авто зогсоол, гэрэлтүүлэг, гэрлэн хаяг, дотоод тохижилтыг хийж гүйцэтгэсэн, Мөрдөн байцаах тасгийн алба хаагчид өөрсдийн санаачилгаар эд мөрийн баримт хадгалах өрөөг стандарт дагуу засаж тохижуулсан, Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчид цагдаагийн газрын хуучин эрүүлжүүлэх байрыг засаж тохижуулан снукер билльярдны танхимыг хийж байна.

 

Замын цагдаагийн тасгийн 1 цагдаа зохицуулагчийг Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн замын цагдаагийн хэлтсийн 1 цагдаа зохицуулагчтай сольж цагдаагийн алба хаагчийн солилцооны хүрээнд 10 хоног албан томилолтоор ажиллуулсан.

 

Баяр наадам болон бусад хамгаалалтын үед алба хаагчид, ахмад ажилтнууд, зочид төлөөлөгчдийг хүлээн авах зорилгоор иж бүрэн 5 ханатай гэрийг авч үйл ажиллагаандаа ашиглаж байна. Аймгийн Биеийн тамир спортын газрын зааланд үйл ажиллагаагаа сурталчилсан спортыг дэмжигч байгууллага гэсэн 60*300 см-ийн хэмжээтэй самбар байрлуулсан.

 

1.6 Судалгаа, дүн шинжилгээ хийсэн ажлын талаар:

 

Аймгийн хэмжээнд эхний 11-н сарын байдлаар 625 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 20 нэгжээр буюу 4.2 хувиар өссөн үзүүлэлтэй байна. Нийт бүртгэгдсэн гэмт хэргээс хүний амь насыг хохироосон хэрэг 25.0 хувь, золгүй байдлаар амь насаа алдсан хэрэг 3 дахин, бусдын эд зүйлийг булаасан хэрэг 1 дахин, бусдын эд зүйлийг залилан мэхэлсэн хэрэг 1.3 дахин, хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн хэрэг 14.3 хувь, улсын хилээр хууль бусаар эд зүйл нэвтрүүлсэн хэрэг 4 дахин, бусдыг хүчиндэх гэмт хэрэг 57.1 хувиар өссөн байна.

 

Шинэчлэн батлагдсан Эрүүгийн хуулинд улсын хилээр хууль бусаар эд зүйл нэвтрүүлэхэд хохирлын хэмжээ шаардахгүй хэлбэрийн бүрэлдэхүүнтэй болгон өөрчилж үйлдэл бүрт эрүүгийн хэрэг үүсгэн шалгах болсон нь хэргийнгаралт тоо өсөхөд нөлөөлсөн гэж үзэж байна.

 

1.7 Бусад ажлын талаар.

 

Хууль зүй дотоод хэргийн яам, Цагдаагийн Ерөнхий Газар, Аймгийн тамгын газар зэрэг дээд байгууллагаас нэгдсэн болон хэсэгчилсэн байдлаар зохион байгуулсан бүх сургалт зөвлөгөөний ажиллагаанд идэвхитэй оролцлоо. “Төрийн албан хаагчдыг чадавхижуулах”, “Төрийн албан хаагчдын сахилга хариуцлагыг дээшлүүлэх жил” болгон зарлаж зохион байгуулсан “Төрийн албан хаагчдын нэгдсэн сургалт, зөвлөгөөн”, Говьсүмбэр аймагт болсон “Сар шинэ” нэгдсэн арга хэмжээний хүрээнд хийсэн сургалт, “Хүний эрхийн зөрчлийг бусад зөрчил, гэмт хэргээс ялгаж таних нь”, “Халдашгүй чөлөөтэй байх эрх ба эрүү шүүлтээс ангид байх эрх”, “Гэр бүлийн хүчирхийлэл, түүнээс урьдчилан сэргийлэх нь”зэрэг нийт 25 сургалт зөвлөгөөн, хэлэлцүүлэгт давхардсан тоогоор 1159 алба хаагч хамрагдлаа.

 

Цагдаагийн албаны тухай хууль шинэчлэн батлагдсантай холбогдуулан алба хаагчдыг тангараг өргүүлэх, хуулийн эх бичвэрийг хүлээн авах ёслолын ажиллагааг 2017 оын 03 дугаар сарын 28-ны өдөр аймгийн төв талбайд зохион байгуулан цагдаагийн газрын нийт алба хаагчдаар цагдаагийн шинэ тангарагийг  өргүүлсэн ба аймгийн Засаг дарга, ахмад ажилтнууд болон албаны бусад хүмүүс урилгаар оролцсон.

 

Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлд аймгийн хэмжээнд эхний 3, 8, 11 сард үйлдэгдэж бүртгэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн талаарх мэдээлэл болон гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулж буй ажил, арга хэмжээний талаарх мэдээллийг 3 удаа хийж нөхцөл байдлыг танилцуулсан.

 

Замын-Үүд сум дахь сум дундын цагдаагийн хэлтэс нь сум дундын прокурорын газар, гаалийн газар, Мэргэжлийн хяналтын албатай хамтарсан зөвлөгөөнийг 1 удаа, Замын-Үүд сумын хуулийн байгууллагуудын хамтарсан зөвлөгөөнийг 1 удаа тус тус зохион байгуулсан.

 

2. ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ, НИЙТИЙН ХЭВ ЖУРАМ ХАМГААЛАХ, ОЛОН НИТИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ЧИГЛЭЛЭЭР 

 

 

Эрүүгийн цагдаагийн албаны чиглэлээр:

 

Эрүүгийн цагдаагийн тасаг нь 2017 онд 685.723.000 төгрөгийн хохиролтой, 251 холбогдогчтой, 222 материалийг эрүүгийн хэрэг үүсгүүлэн шалгуулахаар хэрэг бүртгэх, мөрдөн байцаах тасагт шилжүүлсэн байна. Нийт 222 материал шилжүүлсэнээс, 138 үйлдэлд эрүүгийн хэргийн дугаар авч, 60 хэргийг нөхөн илрүүлж, 15 үйлдлийг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж, 9 үйлдлийг шийдвэрлээгүй үлдсэн байна.

 

Шилжүүлсэн хэрэг, үйлдлээс 603.700.000 төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэнээс, хэргийг өнгөөр нь авч үзвэл онц хүнд хэргийн 1, хүнд хэргийн 45, хүндэвтэр хэргийн 142 хэрэг үйлдэл байна. Мөн тус тасаг 2017 оны 07 дугаар сараас хэрэгжиж ирсэн Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу нийт 240 хэрэгт хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж үүнээс харьяаллын дагуу 5, татаглзаж хаасан 37, эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан 42, хэрэг бүртгэлтийн 156 хэрэгт ажиллагаа явуулан хуулийн хүрээнд ажиллаж байна.

 

Тус цагдаагийн газар нь 2017 оны байдлаар эрэн сурвалжлах АСАП санд нийт 62 хүн, мал, амьтан, эд зүйл бүртгэлд оруулан ажиллаж 23 хүн, мал, амьтан, эд зүйлийг олж тогтоосон байна. Илрүүлэлт-Оргодол” нэгдсэн арга хэмжээний хүрээнд эрэн сурвалжлах Асап санд гэмт хэрэгт сэргдэгдэн этгээд төлөвт бүртгэгдсэн 3, шүүхээс эрэн сурвалжлуулахаар ирүүлсэн шийдвэрийн дагуу 6 этгээдийг тус тус олж тогтоон эрэн сурвалжлалтыг зогсоон ажиллаж сангийн ашиглалт 37.0 хувьтай байна.

 

Мөрдөн байцаах албаны чиглэлээр:

 

Мөрдөн байцах тасаг нь 2017 онд иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэргийн талаарх 475 гомдол мэдээлэл хүлээн авч шалгаснаас 338 гомдол мэдээлэлд эрүүгийн хэрэг үүсгэж, 124 гомдол мэдээлэлд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах саналтай прокурорын байгууллагад шилжүүлж, 5 гомдол мэдээллийг харьяаллын дагуу бусад газарт шилжүүлэн одоо үлдэгдэл 8 өргөдөл гомдол байна. Нийт 467 гомдол мэдээллийн хуулийн хугацаанд шалгаж шийдвэрлэн шийдвэрлэлт 98.3 хувьтай байна. Үүнээс 5 хоногт 376 буюу 80.5 хувь, 5-14 хоногт 91буюу 19.4 хувийг шалгаж шийдвэрлсэн байна.

 

Урьд оны үлдэгдэл 57 холбогдогчтой 65 эрүүгийн хэрэг, шинээр 234 холбогдогчтой 379 эрүүгийн хэрэг үүсгэж, урьд оны түдгэлзүүлсэн эрүүгийн хэргүүдээс 58 эрүүгийн хэргийг сэргээн шалгаж, урьд оны хэрэгсэхгүй болгсон хэрээс 12 эрүүгийн хэргийг сэргээн шалгаж, шүүх, прокуророос нэмэлт мөрдөн байцаалтанд 44 эрүүгийн хэргийг хүлээн авч, нийт 502 холбогдогчтой 558 эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан.

 

Үүнээс яллах дүгнэлт үйлдүүлэхээр аймгийн прокурорын газарт 329 холбогдогчтой 314 хэргийг, хэрэгсэхгүй болгох саналтай 8 холбогдогчтой 93 хэргийг, 63 холбогдогчтой 63 эрүүгийн хэргийг нэгтгэж нийт 470 эрүүгийн хэргийг эцэслэн шийдвэрлэж, 55 хэргийг түдгэлзүүлэх саналтай прокурорт хүргүүлсэн.

 

Харъяаллын дагуу 10 хэргийг бусад газарт шилжүүлэн ажилласан байна. Одоо ажиллагаанд 23 эрүүгийн хэргийн үлдэгдэлтэй байна. Шийт шалгасан эрүүгийн хэргийн шийдвэрлэлт 84.2 хувьтай байна. Үүнээс шийдвэрлэсэн хэргийн 426 буюу 90.6 хувийг хуулийн анхны хугацаанд нь шалгаж шийдвэрлэсэн байна.

Гэмт хэргийн улмаас иргэд, аж ахуйн нэгж байгууллагад 3.662.360.902 төгрөгний хохирол учирснаас мөрдөн байцаалтын шатанд 3.090.120.417 төгрөг нөхөн төлүүлж 325.800.005 төгрөгний эд хөрөнгө битүүмжилсэнбайна. Мөрдөн байцаалтын шатанд хохирол нөхөн төлөлт 84.37 хувьтай байна.

 

Хэрэг бүртгэлтийн чиглэлээр:

 

            Тус Цагдаагийн газрын Хэрэг бүртгэх тасаг нь 2017 онд иргэд аж ахуй нэгж байгууллагаас гэмт хэргийн шинжтэй 359 гомдол мэдээлэл хүлээн авч шалгасан байна. Нийт шалгасан 359 гомдол мэдээллийн 119 буюу 33,1 хувьд нь эрүүгийн хэрэг үүсгэж, 197 гомдол мэдээлэл буюу 54,8 хувийг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах саналтай, 43 гомдол мэдээлэл буюу 11,9 хувийг харъяаллын дагуу шилжүүлсэн.

 

            Нийт шалгаж шийдвэрлэсэн 359 гомдол мэдээллийн 343 буюу 95,5 хувийг хуулийн анхны хугацаанд /5 хоногт/ 16 буюу 4,5 хувийг хуулийн хугацаанд /19 хоног/ багтаан шийдвэрлэсэн.2017 онд хүлээн авсан гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийг урд оны мөн үетэй харьцуулбал 76 гомдол мэдээлэл буюу 29,8 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

 

            Үүнээс Замын-Үүд сум дахь цагдаагийн хэлтэст гэмт хэргийн шинжтэй 173 гомдол мэдээлэл хүлээн авч, өмнөх оны үлдэгдэл 7 нийт 180 гомдол мэдээлэл хүлээн авч шалгаснаас, 40 гомдол мэдээлэл буюу 22,2 хувьд нь эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, 112 гомдол мэдээлэл буюу 62,2 хувьд нь эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах саналтай, 28 гомдол мэдээлэл буюу 15,5 хувийг харъяаллын дагуу шилжүүлсэн.

 

Зөрчлийн талаарх гомдол, мэдээллийн шийдвэрлэлтийн талаар

 

            Зөрчлийн тухайн хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль батлагдаж 2017 оны 07 сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөнөөс хойш иргэд хуулийн этгээдээс Зөрчлийн шинжтэй 335 гомдол, мэдээлэл, өөр бусад байгууллагаас зөрчлийн шинжтэй 2 гомдол мэдээлэл харъяаллын дагуу ирснийг хүлээн авч нийт зөрчлийн шинжтэй 337 гомдол, мэдээлэл хүлээн авснаас 53 гомдол мэдээлэл буюу 15,7 хувьд нь Зөрчлийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, 23 гомдол мэдээлэл 6,8 хувийг нь хүлээн авахааас татгалзах санал гаргаж, 261 гомдол мэдээлэл буюу 77,4 хувийг нь хялбаршуулсан журмаар шийдвэрлэн нийт 261 иргэнийг Зөрчлийн тухай хуулинд зааснаар 25,105,000 төгрөгний торгуулийн арга хэмжээ авч хуулийн дагуу шийдвэрлэсэн.

 

            Нийт шалгасан зөрчлийн 337 гомдол мэдээллийг хуулийн хугацаанд /3 хоног/ бүрэн шийдвэрлэж ажилласан. Үүнээс Замын-Үүд сум дахь цагдаагийн хэлтэс зөрчлийн шинжтэй 275 гомдол мэдээлэл хүлээн авснаас 42 гомдол мэдээлэл буюу 15,2 хувьд нь Зөрчлийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, 15 гомдол мэдээлэл буюу 5,4 хувьд нь хүлээн авахаас татгалзаж санал гаргаж, 218 гомдол мэдээлэд буюу 79,2 хувийг нь хялбаршуулсан журмаар шийдвэрлэж ажилласан.

 

Зөрчлийн хэргийн шийдвэрлэлтийн талаар

 

            2017 оны 07 сарын 01-ний өдрөөс Зөрчлийн 51 хэрэг бүртгэлтийн хэрэг нээн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулснаас 39 хэргийг албадлагын арга хэмжээ авахуулах саналтай шүүхэд хүргүүлэн, 2 зөрчлийн хэргийн холбогдогчид Зөрчлийн тухайн хуулинд зааснаар 400,000 төгрөгний торгуулийн арга хэмжээ тооцож, 1 зөрчлийн хэргийг шүүхээр хэрэгсэхгүй болгож, 2 зөрчлийн хэргийг шалгах явцад гэмт хэргийг шинжтэй байсан тул харъяаллын дагуу шалгуулахаар прокурорт хүргүүлж ажилласан. Одоо ажиллагаанд 7 хэрэг байна.

 

Замын цагдаагийн албаны чиглэлээр:

 

Тус аймгийн нутаг дэвсгэр дээр 2017 оны эхний 11-р сарын байдлаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 56 гарч уг хэргийн улмаас 10 хүн нас барж, 29 хүн гэмтсэн бөгөөд гэмт хэрэг өнгөрсөн оны мөн үеэс 13-аар буюу 14.3 хувь, гэмтсэн хүний тоо 2-оор буюу 7.4 хувиар өсч, нас барсан хүн өнгөрсөн оны мөн үеэс 10-аар буюу 50 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

 

Хүний амь нас хохирсон зам тээврийн осол 13 гарсан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 4-өөр буюу 23.5 хувиар буурсан үзүүлэлттэй байна.Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах эргүүлийг Сайншанд сумын төвд 2 ээлжээр зохион байгуулж өдөр 12.00-18.00, шөнө 20.00 цагаас 02.00 хүртэл, “Орон нутгийн зам хөдөлгөөний соёл” аян, “Нийтийн тээвэр аюулгүй зорчигч” арга хэмжээний хүрээнд босоо тэнхлэгийн замд 3 хэсэгт 24 цагаар пост гарган ажиллаж байна.

 

Тус цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгаас Улаанбаатар хотоос орон нутаг руу, орон нутгаас Улаанбаатар хот руу чиглэсэн хөдөлгөөний эрчим нэмэгдэж, жолооч нар хурд хэтрүүлэх зөрчил ихсэж, орон нутгийн замд осол, хэрэг гарч хүний амь нас хохирох, бэртэж гэмтэх, эд хөрөнгөөр хохирохоос урьдчилан сэргийлж “Хурд” хэсэгчилсэн арга хэмжээг Шивээговь сум дахь Цагдаагийн тасгийн алба хаагч нартай хамтран 4 удаа зохион байгуулан ажилласан.

 

Тайлангийн хугацаанд тасгийн алба хаагчид 2017 оны эхний 11 сарын байдлаар нийт 30124 тээврийн хэрэгсэл шалгаж 14939 зөрчил илрүүлснээс согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцож явсан 639, жолоодох эрхгүй тээврийн хэрэгсэл жолоодсон 138 жолоочийн тээврийн хэрэгслийг түр саатуулах байранд байрлуулж гарч болзошгүй аюул ослоос урьдчилан сэргийлж ажилласан.

 

Зөрчил гаргасан 13992 жолоочийг холбогдох заалтаар 654.447.000 төгрөгөөр торгож хариуцлага тооцсон. Бэлэн бус торгуулийн машинаар Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулиар 6141 жолоочийг 326.770.000 мянган төгрөгөөр, Зөрчлийн тухай хуулиар 7765 жолоочийг 279.735.000 төгрөгөөр, нийт 13906 жолоочийг 606.505.000 төгрөгөөр торгож арга хэмжээ авсанаас эргэн төлөлт аймгийн хэмжээнд 267.059.000 мянган төгрөг санд төвлөрүүлсэн байна.

 

            Зөрчил илрүүлэлтийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 36.9 хувиар, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 23.8 хувиар, торгуулсан жолооч 37.2 хувиар, торгуулийн хэмжээ 121.5 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна.Аймгийн хэмжээнд зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр нэгдсэн арга хэмжээг 17, хэсэгчилсэн арга хэмжээг 58 удаа зохион байгуулсан байна.

 

Сайншанд, Замын-Үүд сумдад “Зам тээврийн осолд өртөж хохирсон хүүхдийн дуу холойг сонсох өдөр”, “Хурдаа хасч амь насаа авар” аян, уламжлал болон зохион байгуулагдаж ирсэн “Замын хөдөлгөөний цагаан толгой 2017”, “Ногоон гэрэл цагаан шугам тэмцээн болон “Автомашингүй өдөр”,"Нийтийн тээвэр-Аюулгүй", “Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийн арга хэмжээг амжилттай зохион байгуулж дүгнэсэн.

 

Аймгийн Эрүүл мэндийн газартай хамтран аймгийн ерөнхий боловсролын 8 сургууль, 19 цэцэрлэгт нийт 38 удаа 1520 сурагч, багачуудад зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр яриа таниулга хийсэн.

 

            Дорноговь аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг 4 цэргийн анги, 38 төрийн байгууллага, 43 аж ахуйн нэгжид нийт 85 удаа 3629 иргэд урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт, яриа таниулга хийсэн. Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, зөрчил гаргасан алба хаагч нартаа сургалт орох талаар нийт 56 аж ахуйн нэгж байгууллагад албан мэдэгдэл хүргүүлж хариуг тооцож ажилласан байна.

 

Ерөнхий боловсролын сургуулиудад шүгэл хүүгийн “Хичээлийн хуваарь” зурагт хуудсыг 70, “Шүгэл хүү 2” гарын авлагыг 70, “Замын хөдөлгөөнд аюулгүй зөв оролцох” гарын авлагыг 30, “Хамгаалах бүс”, “Хурд”-ны талаар бэлтгэсэн 2 төрлийн санамжийг 3250 ширхэгийг хэвлэн тараасан.

 

Албан журмын даатгагчдын салбартай хамтран босоо тэнхлэгийн замд 2, Эрүүл мэндийн газартай хамтран“Хурдаа хасч амь насаа авар” аяны хүрээнд 2 ширхэг баннер хэвлүүлэн 3 замын уулзварт байрлуулж 400 ширхэгийг санамж тасраасан байна.

 

Дорноговь аймгийн Засаг даргын А/606 тоот захирамжийн дагуу Дорноговь аймгийн Өргөн, Эрдэнэ, Замын-Үүд Айраг Даланжаргалан сумдын босоо тэнхлэгийн авто зам дагуу нутгалдаг малчидтай уулзалт хийж 4112 бод малын хүзүүнд гэрэл ойлгогч бүхий хүзүүвч зүүлгэж малчдад гарын авлага тарааж ажилласан.

 

Босоо тэнхлэгийн зам дагуу 40 км тутамд гэрэл ойлгогч бүхий модель цагдаа байрлуулж, Хурдаа хас тэмдэглээгээ 12, замын 238 дах км, 389 дах км-т замын зориулалтын гэрэл ойлгогчтой будгаар 3 мм зузаантай жолооч нарын анхаарлыг дээшлүүлж нойр сэргээх зориулалттай дэржигнүүр зураасыг хийсэн.

 

Нийтийн хэв журам хамгаалах албаны чиглэлээр:

 

          Дорноговь аймгийн Сайншанд сумыг нутаг дэвсгэр хүн амын тоогоор 4 бүс болгож хөдөлгөөнт эргүүлийн 4 чиглэл, явган эргүүлийн 23 чиглэлд маршрут тогтоож хэв журам сахиулах эргүүлд давхардсан тоогоор 2517 алба хаагч 15353 цаг гудамж талбай олон нийтийн газар эргүүлийн үүрэг гүйцэтгэж 162 гэмт хэрэг, зөрчлийг таслан зогсоож, 2103 зөрчил илрүүлж ажиллалаа. Гудамж талбайд үйлдэгдсэн гэмт хэрэг нь урьд оны мөн үеэс 11 нэгжээр буюу 11.1 хувиар, согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг урьд оны мөн үеэс 41 нэгжээр буюу 26.9 хувиар тус тус буурсан байна.

 

Тайлангийн хугацаанд хөдөлгөөнт эргүүлд 2автомашинт 4 алба хаагч 655 удаа 5272 цагийн үүрэг гүйцэтгэж 50240 км зам туулж 1910 дуудлага, мэдээлэл хүлээн авч зөрчил гаргасан 480 иргэнийг албадан саатуулах, баривчлах байранд хүлээлгэн өгч, биеэ авч явах удирдан жолоодох чадваргүй 1330 иргэнийг ар гэрт нь хүлээлгэн өгч, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 52 иргэний тээврийн хэрэгсэлийг түр саатуулсан.

 

Эрх зүйн зөрчилтэй тэмцэх ажлын хүрээнд тус тасгийн алба хаагчдаас захиргааны 3615 зөрчил илрүүлж, зөрчил заагдсан 3609 иргэн, 1 албан тушаалтан, 5 аж ахуйн нэгж байгууллагыг торгуулийн хуудас, шийтгэвэр, бэлэн бус машинаар 103.091.200 төгрөгөөр торгууль ногдуулсан.

 

Тус тасгийн хэрэг бүртгэлт явуулах эрх бүхий алба хаагчдаас нийт 137 гомдол, мэдээлэл хүлээн авч шалгаснаас 40 гомдолд эрүүгийн хэрэг үүсгэн, 91 гомдлыг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах саналтайгаар прокурорт, 6 гомдол мэдээллийг харъяаллын дагуу шилжүүлсэн.

 

Цагдаагийн газрын захиргааны журмаар албадан эрүүлжүүлэх, албадан саатуулах байранд зөрчил гарган эрүүлжүүлэгдсэн 1460 иргэнийг эмч, жижүүрийн цагдаа нарын хяналтанд хүлээн авч аюулгүй байдлыг хангаж, саатуулагдсан иргэдийн тэмдэглэлийг тухай бүр хөтөлж, иргэдийн хураамж болох 5.706.000 төгрөгийн тооцоог хийж, шүүхийн шийтгэх тогтоолоор баривчлагдсан 196 иргэний шийтгэлийг эдлүүллээ.

 

Тус аймгийн нутгаар дамжин өнгөрч буй тэсэлгээний бодис тээвэрлэлтийн үед нийт 16 удаагийн хамгаалалтанд аюултай ачааг хамгаалалтын хөтөч машин ажиллуулж 32 алба хаагч хамгаалалт зохион байгуулж, аюулгүй байдлыг хангаж ажилласан.

 

“Зэвсэг-2017”арга хэмжээ явуулж 30 бууг шинээр гэрчилгээжүүлж, зөрчилтэй 42 галт зэвсгийг хурааж, үзлэг тооллогод хамрагдаагүй 6 иргэнийг “Галт зэвсгийн тухай хууль”, “Зөрлийн тухай хууль”-д зааснаар арга хэмжээ тооцсон. 996 галт зэвсэг бүртгэлтэйгээсарга хэмжээний хүрээнд 840 галт зэвсэг буюу 84.3 хувийн үзүүүлэлттэйгээр тооллогонд хамрагдсан.

 

Тус аймгийн хэмжээнд нийт 11 удаагийн золбин нохой, муур устгах ажил сумдын засаг даргын захирамжын дагуу явагдаж галт зэвсгээр буудлага үйлдэж буй иргэний галт зэвсгийн аюулгүй ажиллагааны зааварчлага өгч ажилласанаар калибрь маркын галт зэвсгийн 3255 ширхэг сумаар 2452 нохой, 117 муур устгах ажил ямар нэгэн зөрчил дутагдалгүй хийгдсэн байна.

 

Олон нийтийн аюулгүй байдлыг хангах ажлын талаар:

 

 Онцгой нөхцөл байдал, Нийтийг хамарсан эмх замбараагүй байдал, байгалийн гамшиг, ослын үед аймгийн төв болон сумдын нутаг дэвсгэрийг бүслэн хаах, холбогдох албадуудтай хамтран ажиллах төлөвлөгөө боловсруулж Цагдаагийн ерөнхий газрын тэргүүн дэд даргаар батлуулж тодотгол хийж бэлэн байдлыг хангуулан ажиллаж байна.

 

            Аймгийн Шүүхийн тамгын газартай хамтран “Шүүхийн гадна орчинд нийтийг хамарсан эмх, замбараагүй байдал үүсэн үед Цагдаагийн байгууллагын хийж гүйцэтгэх ажиллагаа” сэдэвт дадлага, сургалтыг улсын хэмжээний холбогдох тушаалтнуудыг оролцуулан амжилттай зохион байгууллаа.

 

Сар шинийн баяр, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгууль, Тулгар төрийн 2226 жил, Их Монгол улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадам, Мөнгөн шонхор авто клүбийн нэрэмжит авто кросс, Хутагтын хурд-2017, цэрэг татлага, Зэвсэгт хүчний 336 дугаар ангид Цэргийн тангараг өргөх ажиллагаа, Монотрансс-2017 авто машины уралдаан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуульд нэр дэвшигч Х.Баттулга, С.Ганбаатар, М.Энхболд нарын албан айлчлал, “Шандаст борын хурд”, Дэлгэрэх сум зүүн бүсийн “Тайжын хурд”, “Цагаан овоо”-ны тахилга наадам, Өргөн сумын “Ноён гэгээний хурд, Их хэт сум хойд бүсийн “Хэтийн хурд-2017”, Сайншанд сум Зүүнбаян тосгоны 5 жилийн ой, Өргөн, Эрдэнэ, Замын-Үүд, Улаанбадрах, Хөвсгөл, Хатанбулаг, Сайхандулаан, Айраг, Даланжаргалан, Алтанширээ зэрэг сумдын баяр наадам, Япон улсын Шизүока мужын албаны зочид төлөөлөгчид аймагт айлчлах үеийн хамгаалалт, Соён гэгээрүүлэгч, яруу найрагч, ноён хутагт Дулдуйтын Данзанравжаагийн нэрэмжит олон улсын наадам, Монгол улс, ОХУ-ын хамтарсан “Сэлэнгэ-2017” тактикийн хээрийн нээлттэй сургалт, Сайншанд сум Хамрын хийдэд “Шамбалын Их Ерөөл-2017” арга хэмжээ, Орон даяар багш нарын цалинг нэмэгдүүлэх 600 багшийн тайван цуглаан, Сайншанд суманд зохион байгуулагдсан Мэргэшсэн нягтлан 700 нягтлан бодогчийн чуулга уулзалт, Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн нүүлгэн шилжүүлэлтийн үеийн хамгаалалт зэрэг нийтийг хамарсан 42 удаагийн хамгаалалтанд давхардсан тоогоор цагдаагийн 808, олон нийтийн цагдаа 74 нийт 882 алба хаагч 7056 цагхамгаалалтанд үүрэг гүйцэтгэж нийтийн хэв журам сахиулж, олон нийтийн аюулгүй байдлыг хангуулж ажилласан.

 

Тус аймгийн сумдын нутаг дэвсгэрт гарсан малын гоц халдварт “Шүлхий”, “Цэцэг” өвчний хорио цээрийн дэглэм сахиулах 12 хяналтын постонд нийт 21 алба хаагч давхардсан тоогоор 272хоног 24 цагийн хугацаатай дэглэм сахиулж үүрэг гүйцэтгэсэн.

 

Гэрээний дагуу Монгол банкны салбарыг 4 алба хаагч, Замын-үүд сум дахь БНХАУ-ын консулын газрын хамгаалалтанд 3 нийт 7 алба хаагч 24 цагийн хугацаатай  нийт 702 удаа буюу 16848 цаг зөрчил дутагдалгүй үүрэг гүйцэтгэн ажиллаа. Банкны 31 удаагийн мөнгө, зузаатгалын хөдөлгөөнийг объект руу нэвтрүүлэн БНХАУ-н консул руу 690 иргэний бичиг баримтыг шалган нэвтрүүлсэн байна.

 

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын талаар:

 

2017 онд Цагдаагийн байгууллагаас гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг хэрэгжүүлэх төлөвлөгөөнд 23 ажил арга хэмжээ тусган 91,0 хувьтай хэрэгжүүлэн ажилласан байна.

 

Аймгийн төвд Сайншанд сумын ард иргэдэд “Нээлттэй хаалганы өдөр”-ийн арга хэмжээний үеэр цагдаагийн байгууллагын ажилд дэмжлэг туслалцаа үзүүлж хамтран ажилладаг зарим иргэдийг цагдаа

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2019-03-23
  • 2015-01-05
Эрэн сурвалжилж байна