/ / ЦАГДААГИЙН ГАЗРЫН 2017 ОНЫ 3 ДУГААР УЛИРЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

ЦАГДААГИЙН ГАЗРЫН 2017 ОНЫ 3 ДУГААР УЛИРЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

ДОРНОГОВЬ АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗРЫН 2017 ОНЫ

3 ДУГААР УЛИРЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

 

2017.09.25.                                                                                                        Сайншанд сум

 

                                  Нэг:Удирдлага зохион байгуулалтын талаар                     

 

Тус цагдаагийн газар нь 2017 оны 3 дугаар улиралд Монгол Улсын хууль, Улсын Их Хурал, Засгийн газраас батлан гаргасан хөтөлбөр, тогтоол, албан даалгавруудын хэрэгжилтийг хангах, ЦЕГ-ын үйл ажиллагааны төлөвлөгөө, Цагдаагийн ерөнхий газрын даргын Хууль зүй, дотоод хэргийн сайдтай байгуулсан үр дүнгийн гэрээнд туссан арга хэмжээг хэрэгжүүлэх 3 дугаар улирлын төлөвлөгөө, Цагдаагийн байгууллагаас 2017 онд дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлж, гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах үйл ажиллагаандаа хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх, алба хаагчдын мэргэжлийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, сахилга хариуцлагыг сайжруулах, ёс зүйг төлөвшүүлэх, цагдаагийн байгууллагын ажил үйлчилгээг иргэд, олон нийтэд шуурхай хүргэхэд үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаа.

2017 оны 3 дугаар улирлын байдлаар Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны А/36 дугаар тушаалаар батлагдсан “Цагдаагийн байгууллагаас 2017 онд хяналт шинжилгээ, үнэлгээ хийж, биелэлт, үр дүнг тооцох баримт бичгийн жагсаалт”-ын дагуу дараахь тогтоол, хөтөлбөр даалгаврын биелэлтүүдийг гарган холбогдохгазруудад хугацаанд нь хүргүүлэн ажилласан. Үүнд:

ü  Цагдаагийн ерөнхий газрын даргын Хууль зүй, дотоод хэргийн сайдтай байгуулсан үр дүнгийн гэрээнд туссан арга хэмжээг хэрэгжүүлэх 3 дугаар улирлын төлөвлөгөөний биелэлт,

ü  Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны “Алба хаагчдын сахилга, хариуцлагыг дээшлүүлэх тухай” 01 тоот албан даалгаврын биелэлт тооцох шалгуур үзүүлэлтийн хүрээнд хийж гүйцэтгэсэн ажлын биелэлт,

ü  Хууль зүй, дотоод хэргийн яамны 2016-2017 оны агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагаа хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний 1.1-1.2 дахь заалтууд болон Цагдаагийн ерөнхий газраас гаргасан тушаал, шийдвэрийн биелэлтүүдийг гарган ажилласан.

Орон нутгийн төсвийн хөрөнгөөр Сайншанд сумыг камержуулах ажлын тендерт шалгарсан “Сава монтаж” ХХК нь 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн Сайншанд сумын төвд чиглэлт камер 49, татдаг камер 8, эргэдэг камер 5, улсын дугаар илрүүлэгчтэй камер 5, загасан нүд камер 1, нийт 68 камерыг 34 цэгт байрлуулахаар судалгаа, тооцоогоо гарган ажлаа эхлүүлээд байна.

Тус ажлын хүрээнд цагдаагийн газарт камерын хяналтын төв байгуулах ажилд орон нутгийн төсвөөс 16.0 сая төгрөгний дэмжлэг үзүүсэн ба байрны дээвэр, шалны цутгалт хийх ажлыг “Эвийн гэрээ” ХХК-иар гүйцэтгүүлсэн.

Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн А/219 дугаартай захирамжаар 8 хүний бүрэлдэхүүнтэй байгуулан гэр орон сууцанд үйлдэгдсэн гэмт хэргийн судалгаанд тулгуурлан “Хөршийн хяналт” хөтөлбөр, хяналтын бүлгийн ажиллах журам, бүлгийн үйл ажиллагааг дүгнэх аргачлал, урамшууллыг боловсруулан аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 2017 оны 57 дугаартай тогтоолоор батлуулсан.

Нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагуудын дунд 2017 оны 09 дүгээр сарын 20-22-ны өдрүүдэдзохион байгуулагдсан “Шилдэг хэсгийн байцаагч-2017” ажил мэргэжлийн шилдэг алба хаагч шалгаруулах тэмцээнд Замын-Үүд сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч Г.Ууганбаатар нь цагдаагийн газрыг төлөөлөн оролцож10 дугаар байранд шалгарсан.

Аймгийн Засаг даргын тамгын газрын Хууль эрх зүйн хэлтсээс санаачлан Замын-Үүд суманд 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хууль хяналтын байгууллагуудыг оролцуулсан “Иргэдэд ойр эрх зүйн үйлчилгээ” нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгуулсан бөгөөд хууль хяналтын байгууллагууд болон иргэд, олон нийтэд үйл ажиллагаагаа тайлагнан ажилласан.

Тус үйл ажиллагаанд Цагдаагийн газрын дарга оролцсон ба шинээр хэрэгжиж байгаа хууль, тогтоомжийг иргэдэд сурталчлах зорилгоор Замын-Үүд сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн алба хаагчдыг бүрэн хамруулж, иргэдэд хууль эрх зүйн зөвлөгөө өгч гарын авлага 50 ширхэг, санамж сэрэмжлүүлэг 150 ширхэгийг тараан ажилласан.

Цагдаагийн ерөнхий газрын тэргүүн дэд даргаас ирүүлсэн албан бичгийн дагуу 2017 онд ээлжийн амралтаа эдлээгүй болон дутуу эдэлсэн алба хаагчдын судалгааг гарган алба хаагчдын ээлжийн амралтыг бүрэн эдлүүлэх арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна.

Дорноговь аймаг дахь цагдаагийн газар, БНХАУ-ын Эрээн хотын цагдаагийн газартай байгуулсан “Харилцан ойлголцлын санамж бичиг”-т нэмэлт, өөрчлөлт оруулах талаар уулзалт зохион байгуулах ажлыг 2017 оны 10 дугаар сард зохион байгуулахаар төлөвлөөд байна.

Мөн БНХАУ-ын Бугат хотын цагдаагийн газартай хамтран ажиллах санамж бичиг байгуулахаар төслийг бэлтгээд байна.

 

Байгууллагын даргын зөвлөлийн хурлаар хэлэлцсэн асуудал, тушаалын тоо:

 

Цагдаагийн газрын даргын зөвлөл нь 3 дугаар улиралд 4 удаа хуралдаж 52 асуудлыг хэлэлцсэн байна. Байгууллагын үндсэн үйл ажиллагаатай холбоотой А дугаартай 14, хүний нөөцийн чиглэлээр Б дугаартай 32 нийт 46 тушаал гарсан байна.

 

Хүний нөөцийн талаар:

 

Тайлангийн хугацаанд офицерийн бүрэлдэхүүнд орсон1, бусад газраас шилжин томилогдсон офицер 1, ажилд шинээр томилогдсон ахлагч 1, гэрээт ажилтан 2, ЦЕГ-ын даргын болон цагдаагийн газрын даргын тушаалаар ажил албан тушаал өөрчлөгдсөн 4, ЦЕГ-ын даргын тушаалаар бусад газар, хэлтэст шилжин томилогдсон 2, цэргийн байнгын тэтгэвэрт гарсан ахлагч 1, өөрийн хүсэлтээр албанаас чөлөөлөгдсөн ахлагч 2, гэрээт ажилтан 1, дутагдлаар халагдсан 4 алба хаагч байна.

 

Байгууллагын үйл ажиллагаа түүнийг сайжруулах чиглэлээр

зохион байгуулсан ажил, арга хэмжээ:

 

Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны “Хөгжлийн төлөө хамтдаа” /2016-2020 он/ хөтөлбөрийн тэргүүлэх зорилтын хүрээнд аймгийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгах үйл ажиллагааны саналыг хүргүүлсэн.

Цагдаагийн газрын алба хаагчдын ажлын нөхцөл байдал, ахуй хангамжийг сайжруулах, тэдний ажил үүрэг гүйцэтгэх хүчин чадлыг нэмэгдүүлэх чиглэлээр аймгийн 2018 оны төвсийг хэлэлцэх үед дараах саналыг хүлээн авч хэлэлцэн шийдвэрлэж өгөх талаар 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 42-1/2407дугаартай албан бичиг хүргүүлсэн. Үүнд:

  1. Төрийн өндөрлөгүүд болон томоохон баяр наадмын хамгаалалтын үед үүрэг гүйцэтгэх зориулалттай1 автомашин, мөн Хатанбулаг сум дахь сум дундын цагдаагийн тасаг, Ханги хилийн боомтын хэсгийн төлөөлөгчийг тус тус автомашинаар хангах,
    1. 2019 онд цагдаагийн газрын түүхт 80 жилийн ой тохиож байгаа тул байгууллагын барилгыг 1 давхараар өргөтгөх, их засвар хийх зардлыг шийдвэрлэх,
    2. Гэр бүлийн хүчирхийллийн тухай хууль, Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Гэрч хохирогчийг хамгаалах тухай хуульд эрүүгийн хэргийн хохирогчид тусламж үзүүлэх, хамгаалах тухай заасны дагуу стандардын шаардлага хангасан хамгаалах байр барьж ашиглалтад оруулах,
    3. Улаанбаатар Замын-Үүд чиглэлийн босоо тэнхлэгийн автозамын хяналтын цэг, камерын хяналтын төв байгуулагдан ашиглалтад орж байгаатай холбогдууландээрх цэг, төвүүдэд ажиллах 4 офицер, 8 ахлагчийн орон тоог орон нутгийн төсвөөс гэрээт байдлаар цалинжуулан ажиллуулах,
    4. Замын хяналтын төв ашиглалтад орж байгаа тул гадна талбай, авто зогсоол, албан өрөөний тавилга, тоног төхөөрөмжийн зардлыг шийдвэрлэх талаар зураг төсөл, судалгааг тус тус хүргүүлсэн.

Тус аймгийн 2 сумын цагдаагийн бичил хэсэгт / кобан/-т хийх шаардлагатай засвар үйлчилгээг баталгаат хугацаанд нь хийлгэх талаар ашиглалтад хүлээлгэн өгсөн 1 аж ахуй нэгжид албан бичиг хүргүүлэн ажилласан.

Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн гомдол мэдээллийг хуулийн хугацаанд нь шалгаж шийдвэрдэхтэй холбоотойгоор тасгийн дарга, ахлах нарын зүгээс мөрдөгч нарын шалгаж буй гомдол мэдээлэл, эрүүгийн хэрэгт бүртгэлээр хяналт тавьж өргөдөл, гомдол, эрүүгийн хэрэгт бичгээр болон мараар зааварчилга өгч хуулийн хугацаанд нь шалгаж шийдвэрлэх чиглэлээр ажиллаж байна. Хэргийн гологдол гаргахгүй ажиллах талаар мөрдөгч нарыг ахлах мөрдөгч нарт баг болгон хувиарлан эрүүгийн хэргийг хуулийн хугацаанд түргэн шуурхай шалгаж шийдвэрлэх чиглэлээр ажиллаж байна.

Алба хаагчдыг бие бялдараа хөгжүүлэх нөхцөл бололцоогоор хангах зорилгоор цагдаагийн газрын зоорийн давхарт байсан агуулахыг шилжүүлэн байрлуулж фитнесийн заалыг томруулан засвар үйлчилгээ хийж дуусгасан.

Цагдаагийн газрын хашаа руу орох,гарах хэсэгт, автомашинуудын тавиулангийн хэсэгт автомашины замыг дотоод нөөц бололцоогоо ашиглан хийж аспалтаар хучин ашиглалтад оруулсан.

Улаанбаатараас Замын-Үүд чиглэлийн босоо тэнхлэгийн улсын чанартай хатуу хучилттай замын 400 гаруй километр зам аймгийн нутаг дэвсгэрээр дайран өнгөрдөгийг харгалзан үзээд 40 километр тутамд 1, нийт 10 төмөр модель цагдааг байрлуулж хөдөлгөөнд оролцогчдын анхаарлыг дээшлүүлэх ажлыг зохион байгуулсан. Мөн 40 километр тутамд “Хурдаа хас” тэмдэглэлийг гэрэл ойлгогч будагаар бичүүлсэн бөгөөд нийт 16 тэмдэглэл хийлгэсэн.

Тус цагдаагийн газраас www.Dornogobi.police.gov.mn вэйб сайт, Дорноговь-цагдаа фэйсбүүк хаягаар болон ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн, аймгийн Засаг даргын тамгын газрын www.dornogovi.gov.mn цахим хуудсаар гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар хэрэгжүүлж буй ажил, арга хэмжээний талаарх 22 мэдээ, мэдээллийг иргэд, олон нийтэд мэдээлэн үйл ажиллагаагаа сурталчилж байна.

 

Эрх зүйн шинэтгэлийн хүрээнд хийсэн ажил, арга хэмжээ:

 

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн Б/379 дугаар “Гадаад улсад албан томилолтоор ажиллуулах тухай” тушаалаар ОХУ-ын Москва хот дахь Дотоод хэргийн яамны ажилтны мэргэжил дээшлүүлэх институтэд “Хар тамхи мансууруулах бодистой тэмцэх орчин үеийн арга хэлбэрүүд” сэдэвт сургалтад 2017 оны 09 дүгээр сарын 11-нээс 15-ны хооронд Замын-Үүд сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн дэд, эрүүгийн хэсгийн дарга оролцсон.

ЦЕГ-ын Сургалтын нэгдсэн төвөөс 2017 оны 09 дүгээр сард зохион байгуулах сургалтад төлөвлөгөөний дагуу “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэргийг шалгах арга зүй”, “Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах ажиллагаа”, “Террор үйлдэх гэмт хэргийг шалгах арга зүй”, “Бие хамгаалах бэлтгэл, баривчлах арга тактик”, “Удирдлагын манлайлал”, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй харилцах арга зүй”, “Жижүүрийн шуурхай албаны үйл ажиллагаа”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тактик, төлөвлөлт”, “Олон нийтийн цагдааг мэргэжлийн удирдлагар хангахнь”, “Ёс суртахуун-төлөвшлийнсургалт” зэрэг 10 удаагийн сургалтад 14 алба хаагчийг бүрэн хамруулан оролцуулсан.

Алба хаагчдаас Хууль сахиулахын их сургуулийн эчнээ 3 жилийн хөтөлбөрийн сургалтын 1, 3 дугаар дамжаанд 3, эчнээ 5 жилийн хөтөлбөрийн сургалтын 1 дүгээр дамжаанд 1 алба хаагч суралцаж байна.

Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар хэрэг бүртгэх эрх бүхий алба хаагч нарт аймгийн Прокурорын газартай хамтран 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 1 өдрийн, Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиар цагдаа, олон нийтийн цагдаа нарт 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 1 өдрийн сургалтыг тус тус зохион байгуулсан.

ЦЕГ-ын тэргүүн дэд даргын өгсөн үүргийн дагуу Хэнтий аймгийн цагдаагийн газрын Бор-Өндөр сум дахь сум дундын цагдаагийн хэлтэст хил залгаа аймаг сумдын хэсгийн төлөөлөгч нарын нэгдсэн цугларалт зөвөлгөөнд 9 алба хаагч оролцов.

ЦЕГ-ын дэд даргын 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 06 дугаар тушаалаар сахилга, ёс зүйн зөрчил гаргасан 2 алба хаагчийг 2017 оны 09 дүгээр сарын 23-наас 24-ний хооронд сургалтын нэгдсэн төвийн “Нарстайн ам” дахь Хээрийн сургалтын хэсэгт зохион байгуулсан “Ёс суртахуун-төлөвшлийн сургалт”-д хамруулсан.

 

Байгууллагын удирдлагад хандаж ирүүлсэн өргөдөл,

 гомдол шийдвэрлэлтийн талаар:

 

Тайлангийн хугацаанд иргэд, байгууллага, алба хаагчдаас нийт 120 өргөдөл, хүсэлтийг цагдаагийн газрын удирдлагад хандаж гаргасан байна.

Үүнээс ажилд орохыг хүссэн 12, ажил, өөрчлөх шилжих талаар гаргасан 17, ажилд дахин орохыг хүссэн 2, захиргааны чөлөө хүссэн 79, бусад 10 өргөдөл, хүсэлтийг хүлээн авсан ба бүх өргөдөл, хүсэлтийг хуулийн хугацаанд шийдвэрлэн хариуг өгсөн байна.

 

Нэвтрүүлсэн шинэлэг ажил, арга хэмжээ

 

Улаанбаатараас Замын-Үүд чиглэлийн босоо тэнхлэгийн улсын чанартай хатуу хучилттай замын 400 гаруй километр зам манай аймгийн нутаг дэвсгэрээр дайран өнгөрдөг тул 40 километр тутамд 1, нийт 10 төмөр модель цагдааг байрлуулж хөдөлгөөнд оролцогчдын анхаарлыг дээшлүүлэн ажилласнаар зам тээврийн осол хэрэг буурсан үзүүлэлттэй байна. Мөн 40 километр тутамд “Хурдаа хас” тэмдэглэлийг гэрэл ойлгогч будагаар бичүүлсэн бөгөөд нийт 16 тэмдэглэл хийлгэсэн нь жолооч нарт урьдчилан сэргийлэх ач холбогдолтой ажил болсон.

Захиргааны удирдлагын тасгийн жолооч нар санаачлан цагдаагийн газрын 1 тавиуланг албаны тээврийн хэрэгслийн угаадаг, засвар үйлчилгээ хийдэг болгон засаж тохижуулах ажлыг хийсэн.

Мөрдөн байцаах тасгийн алба хаагчид өөрсдийн санаачилгаар эд мөрийн баримт хадгалах өрөөг стандарт шаардлагын дагуу засаж тохижуулан үйл ажиллагаандаа ашиглаж байна.

Эрүүгийн цагдаагийн тасгаас алба хаагчдын чөлөөт цагийн зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор цагдаагийн газрын хуучин эрүүлжүүлэх байрыг засаж тохижуулан снукер билльярдны танхимыг хийж байна.

Замын цагдаагийн тасгийн 1 цагдаа зохицуулагчийг Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн замын цагдаагийн хэлтсийн 1 цагдаа зохицуулагчтай сольж цагдаагийн алба хаагчийн солилцооны хүрээнд 10 хоног албан томилолтоор ажиллуулсан.

Тус цагдаагийн газарт бүсийн сургалтын төв байгуулах боломжтой талаар судалгааг гарган ажилласан ба хурлын танхим 80 хүний багтаамжтай, хурлын зааланд цагдаагийн байгууллагын нэгдсэн сүлжээг холбосон, проектор, ханын дэлгэц, чанга яригчтай, мөн цагдаагийн газрын хэсгийн төлөөлөгч нарын байр, автомашины тавиулангууд, цагдаагийн газрын зөвлөлийн хурлын өрөө тасалгааны талаарх дэлгэрэнгүй мэдээлэл, зурагт танилцуулгыг гарган Төлөвлөлт, бодлогын хэрэгжилтийн хэлтэст хүргүүлсэн.

Баяр наадам болон бусад хамгаалалтын үед алба хаагчид, ахмад ажилтнууд, зочид төлөөлөгчдийг хүлээн авах зорилгоор иж бүрэн 5 ханатай гэрийг авч үйл ажиллагаандаа ашиглаж байна.

Аймгийн Биеийн тамир спортын газрын зааланд үйл ажиллагаагаа сурталчилсан спортыг дэмжигч байгууллага гэсэн 60*300 см-ийн хэмжээтэй самбар байрлуулсан.

 

Судалгаа, дүн шинжилгээ хийсэн ажлын талаар:

 

Тус цагдаагийн газарт Мөрдөн байцаах тасгийн даргаар ахлуулсан судалгааны багийнгишүүд улирал бүр тус аймгийн хэмжээнд үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчилд судалгаа, дүн шинжилгээ хийж дүнг Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл нэгтгэн боловсруулах газарт танилцуулгаар хүргүүлэн ажиллаж байна.

Аймгийн хэмжээнд эхний 8 сарын байдлаар 445 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 7 нэгжээр буюу 1.5 хувиар буурсан үзүүлэлтэй байна. Нийт бүртгэгдсэн гэмт хэргээс хүн амь хэрэг 1 дахин, танхайрах хэрэг 20.0хувь, бусдын эд зүйлийг булаах гэмт хэрэг 1 дахин, залилан мэхлэх гэмт хэрэг 55.6 хувь, бусдын эд зүйлийг ашиглаж, завшсан хэрэг 25.0 хувь, хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн хэрэг 46.7хувиар, цэргийн албаны эсрэг гэмт хэрэг 1 дахин өссөн үзүүлэлттэй байна.

Дээрх төрлийн гэмт хэрэг өсч байгаа шалтгаан нөхцөлүүдийг судлахад:

1.Бусдын бие махбодид санаатай гэмтэл учруулах, танхайрах, хүний амь  гэмт хэргийн шалтгаан нөхцөл: Архидан согтуурснаас, хөдөлмөрийн насны залуучууд ажиллах ажлын байргүйгээс, ажлын байртай ч цалин муу амжиргаанд хүрэхгүй байх, чөлөөт цагийг зөв зохистой өнгөрөөх газар тэр бүр байдаггүй, хувь хүний ёс суртахуун зэрэг хүчин зүйлээс хамаарч хэсэг бүлгээрээ нийлж ахуйн хүрээнд, баар цэнгээний газар архидах, ялимгүй зүйлээр шалтгаалан хоорондоо хэрүүл маргаан үүсгэж улмаар бусдын бие махбодид санаатай болон санамсар болгоомжгүйгээр гэмтэл учруулсан байна.

2. Булаалт гэмт хэргийн шалтгаан нөхцөл: Булаалтын гэмт хэрэг үйлдэгдсэн газар нь Сайншанд сумын 2 дугаар багт байрлах Сайншанд сумын засаг даргын тамгын газрын хойд талын гэрэлтүүлэггүй гудамж талбайд үйлдэгдсэн байх тул цаашид хүн ам ихээр төвлөрсөн сумдыг теле хяналтын камертай болгох, мөн гудамж тайлбайд гэрэлтүүлгийн ажлыг бүрэн шийдвэрлэх шаардлагатай байна.

3.Тээврийн хэрэгсэл хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийн шалтгаан нөхцөл: Улаанбаатар-Сайншанд-Замын-Үүдийн чиглэлийн босоо тэнхлэгийн замд жолооч нар хурд хэтрүүлэх, үзэгдэх орчин хязгаарлагдсан үед замд гарах, байнгын ажиллагаатай замын хяналтын пост байхгүй зэргээс шалтгаалан энэ төрлийн гэмт хэрэг оны эхний 8 сарын байдлаар өссөн байх боловч 3 дугаар улиралд тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 16 гарч уг хэргийн улмаас 1 хүн нас барж, 5 хүн гэмтсэн бөгөөд гэмт хэрэг өнгөрсөн оны мөн үеэс 1-ээр буюу 6.25 хувь, гэмтсэн хүний тоо 2-оор буюу 40.0 хувиар тус тус өссөн, эд материалын хохиролтой зам тээврийн осол 8 гарсан нь 7 ослоор буюу 87.5 хувиар, нас барсан хүн 8-аар буюу 8 дахин буурсан үзүүлэлттэй байна.

4. Залилан мэхлэх гэмт хэрэг: Сүүлийн жилүүдэд гарч байгаа энэ төрлийн гэмт хэргийн нийгэмд учруулж байгаа хор хохирол нэмэгдэж, шинэ тутам арга хэрэгслээр үйлдэгдэх болсон байна.

            Залилан мэхлэх, завших үрэгдүүлэх гэмт хэрэг нь онлайн, интернет хэлбэрээр бусдыг хуурч мэхлэх, хуурамч гүйлгээ хийх, сүлжээний бизнес, гоо сайхны болон бусдыг их хэмжээгээр хохироохзамаар үйлдэгдэж байна.

            Эдийн засаг, банк санхүүгийн салбарын үйл ажиллагаанд тавих хяналтын сул тал, энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх эрх зохицуулалт, эрх зүйн хэм хэмжээний хийдэл зэрэг нь эдгээр гэмт хэрэг гарах суурь шалтгаан болж байна.Зар сурталчилгаа, түүний хяналтгүй байдал, иргэдийн аж ахуй, үйлдвэрлэл эрхлэх боломж, эрх зүйн орчин байхгүй зэрэг нь хохирогчдыг энэ төрлийн гэмт хэрэгт ихээр өртөж хохироход хүргэж байгаа төдийгүй цаашид бусад төрлийн гэмт хэрэг үйлдэгдэх үндсэн нөхцөл болж байна.

4. Насанд хүрээгүй хүмүүсээс үйлдэгдэж буй гэмт хэрэг:

Түүнчлэн техник, технологийн дэвшилтэт нөхцөл нь өөрөө өсвөр үе залуучуудын гэмт хэрэг үйлдэх нэг шалтгаан болж байна. “Компьютер тоглоомын газар” хонон өнжин тоглож байгаа өсвөр насны хүүхдүүд “тоглоомонд донтох сэтгэцийн эмгэг”-ийн улмаас жилдээ дунжаар “Шар хадны эмнэлэг”-т 20 гарсан тоогоор хүргэгддэг гэх судалгаа байдаг. РС тоглоом тоглох нэг цагийн мөнгө эцэг эхээсээ нэхдэг байсан хүүхдүүд яваандаа нэгнээсээ мөнгө, гар утас зэрэг эд зүйл дээрэмдэх, хулгайлах, булаах, айлган сүрдүүлэх замаар мөнгө нэхэх зэрэг нуугдмал гэмт хэрэг, захиргааны зөрчил үйлдэх болсон байна.

Гэмт хэрэг үйлдсэн, холбогдсон насанд хүрээгүй хүмүүсийн хувийн байдлыг аваад үзэхэд дийлэнхи нь урьд нь өөрөө гэмт хэргийн улмаас хохирч байсан нь ихээхэн сонирхол татаж байгаа төдийгүй насанд хүрээгүй хүмүүсийн дунд зохиох урьдчилан сэргийлэх ажлыг нийгмийн бусад салбарын үйл ажиллагаатай хослуулах хэрэгцээтэй байгааг харуулж байна. 

Иймд сургуулийн насны хүүхдүүдээс чөлөөт цагаа, зөв боловсон өнгөрөөх газар байдаггүйгээс гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэх шалтгаан нөхцөл болж байна.

 

Бусад:

 

Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлд аймгийн хэмжээнд эхний 8 сард үйлдэгдэж бүртгэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн талаарх мэдээлэл болон гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулж буй ажил, арга хэмжээний талаар 2017 оын 09 дүгээр сарын 20-ны өдөр мэдээлэл хийж нөхцөл байдлыг танилцуулсан.

Цагдаагийн газрын алба хаагч нараас Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн бүрэлдэхүүнтэй хамтран сумдад ажиллах төлөвлөгөөг гаргаад байна.

Замын-Үүд сум дахь сум дундын цагдаагийн хэлтэс нь сум дундын прокурорын газар, Замын-Үүд дэх гаалийн газар, Мэргэжлийн хяналтын алба нарын хамтарсан зөвлөгөөнийг 1 удаа, Замын-Үүд сум дахь Хилийн цэргийн 0108-р ангиас зохион явуулсан хуулийн байгууллагуудын хамтарсан зөвлөгөөнийг 1 удаа тус тус зохион байгуулсан.

Хүний эрхийн үндэсний комиссоос 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Замын-Үүд суманд “Хүний эрхийн нээлттэй өдөр” арга хэмжээний хүрээнд төрийн алба хаагчдад ХЭҮК-ын референт Г.Ууганбаатар, ХЭҮК-н хэлтсийн дарга Т.Ихтамир, ХЭҮК-ын референт Г.Золзаяа нар “Хүний эрхийн зөрчлийг бусад зөрчил, гэмт хэргээс ялгаж таних нь”, “Халдашгүй чөлөөтэй байх эрх ба эрүү шүүлтээс ангид байх эрх”, Гэр бүлийн хүчирхийлэл, түүнээс урьдчилан сэргийлэх нь” зэрэг сургалтуудыг хийсэн ба нийт алба хаагч нарыг оролцуулсан.

Тус аймагт болсон Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хэлэлцүүлэгт цагдаагийн газрын бие бүрэлдэхүүнийг оролцуулсан ба тэдэнд Цагдаагийн албаны тухай хуулийн 84.3 дахь хэсэгт заасны дагуу үзэл бодлоо илэрхийлэх, үг хэлэх, эвлэлдэн нэгдэх, хэвлэн нийтлэх, эрх, эрх чөлөөгөө эдлэхдээ албандаа хүндэтгэлтэй хандах талаар алба хаагчдад мэдээлэл өгч ажилласан.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор аялал жуулчлалын бүс нутаг Хамрын хийд, Ханбаянзүрх хайрхан зэрэг газруудад байнгын 24 цагаар давхардсан тоогоор 16 алба хаагч үүрэг гүйцэтгэж замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, хэв журам сахиулах чиглэлээр 2688 цагийн үүргийг гүйцэтгэж 246 иргэнд хууль сануулж анхааруулга өгч зөрчлийг засуулж, аяллаар яваа иргэд авч яваа эд зүйлээ орхих, гээгдүүлэх зэргээс урьдчилан сэргийлэх талаар гэр буудал хариуцсан 24 иргэдэд хууль зүйн зөвлөгөө өгч бүртгэл судалгаанд хамруулан үр дүнг тооцсон.

Дорноговь аймаг Япон улсын Шизүока муж хоорондын хамтын ажиллагааны хүрээнд тус мужын удирдлага болон багш, сурагчид аяллын бүс нутгаар аялах үеийн хэв журмын хамгаалалтанд 2 алба хаагч 1 тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөний аюулгүй байдал, хэв журмын хамгаалалтанд ажилласан.

Соён гэгээрүүлэгч, яруу найрагч, ноён хутагт Дулдуйтын Данзанравжаагийн нэрэмжит олон улсын яруу найргийн 30 гаруй орны 150 орчим яруу найрагчид оролцсон наадам 2017 оны 08 дугаар сарын 19-20-ны өдрүүдэд зохион байгуулагдах үед хэв журмын хамгаалалтанд 12 алба хаагч 2 өдрийн хамгаалалтанд хэв журам, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж үйл ажиллагаа зөрчил дутагдалгүй явагдсан.

 

Хоёр: Гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиглэлэлээр

 

Эрүү, хэв журмын нөхцөл байдлын талаар:

Цагдаагийн газарт 2017 оны эхний 8 сарын байдлаар байдлаар иргэд, байгууллага, аж ахуйн нэгжээс 1478 гомдол мэдээлэл хүлээн авсан. Үүнээс гэмт хэргийн шинжтэй 685 гомдол, мэдээлэл хүлээн авснаас 357 гомдол мэдээлэлд эрүүгийн хэрэг үүсгэн, 288 гомдол мэдээлэлд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах саналтай прокурорт шилжүүлж шийдвэрлэсэн байна. Хүлээн авсан гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийн 516 буюу 75.3 хувийг хуулийн анхны хугацаанд шалгаж шийдвэрлэсэн байна.

Эхний 8 сарын байдлаар 445 гэмт хэрэг бүртгэгдсэн нь 2016 оны мөн үеэс 7 нэгжээр буюу 1.5 хувиар буурсан байна. 

Бүртгэгдсэн гэмт хэргийн 214 буюу 48.0 хувийг хөнгөн, 161 буюу 36.1 хувийг хүндэвтэр, 59 буюу 13.2 хувийг хүнд, 11 буюу 2.4 хувийг онц хүнд гэмт хэрэг эзэлж байна. Нийт гэмт хэргийн 145 буюу 32.5 хувь нь аймгийн төвд, 186 буюу 41.7 хувь нь Замын-Үүд суманд, 114 буюу 25.6 хувь нь бусад сумдад бүртгэгдсэн байна.

Гэмт хэргийн гаралт Айраг суманд 71.4 хувь, Даланжарагалан суманд 6.7 хувь, Иххэт суманд 80.0 хувь, Мандах суманд 50.0 хувь, Өргөн суманд 1 дахин, Хатанбулаг суманд 45.5 хувь, Замын-үүд суманд 12.7 өсч, Алтанширээ суманд 65.0 хувь, Дэлгэрэх суманд 33.3 хувь, Сайхандулаан суманд 22.2 хувь, Улаанбадрах суманд 71.4 хувь, Хөвсгөл суманд 75.0 хувь, Эрдэнэ суманд 11.1 хувь, Сайншанд суманд 14.7 хувиар буурсан байна.

 Бүртгэгдэх үедээ сэжигтэнээр тооцвол зохих этгээд нь тогтоогдоогүй 222 гэмт хэрэг бүртгэгдэн, 101 хэргийн сэжигтэн, яллагдагчаар татвал зохих этгээдийг илрүүлэн тогтоож гэмт хэргийн илрүүлэлт 45.5 хувьтай байгаа нь урьд оны мөн үеэс 4.5 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Мал хулгайлах гэмт хэрэг 29 бүртгэгдсэн нь нийт гэмт хэргийн 6.5 хувийг, хулгайлах гэмт хэргийн 22.3 хувийг эзлэж байгаа ба энэ төрлийн гэмт хэрэг урьд оны мөн үеийн төвшинд байна. Мөн бүртгэгдэх үедээ сэжигтэнээр тооцвол зохих этгээд нь тогтоогдоогүй малын хулгайн 25 гэмт хэрэг бүртгэгдэж 15 хэргийн сэжигтэн, яллагдагчаар татвал зохих этгээдийг илрүүлэн тогтоож энэ төрлийн гэмт хэргийн илрүүлэлт 60.0 хувьтай байна.

Урьд оны мөн үеэс хүний амь насыг санаатай хохироосон хэрэг 50.0 хувь, золгүй байдлаар амь насаа алдсан хрэг 66.7 хувь,бусдыг хүчиндэх гэмт хэрэг 16.7 хувь, бусдын эд зүйлийг булаах гэмт хэрэг 1 дахин, бусдын эд хөрөнгийг залилан мэхэлсэн хэрэг 55.6 хувь, бусдын эд зүйлийг ашиглаж завшсан хэрэг 25.0 хувь, хөдөлгөөний аюулгүй байдал ашиглатын журам зөрчсөн хэрэг 46.7 хувь, улсын хилээр хууль бусаар эд зүйл нэвтрүүлсэн хэрэг 31 нэгжээр буюу 5 дахин өсч, хүний эрүүл мэндэд хохирол учруулсан хэрэг 28.4 хувь, өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 14.5 хувь, албан тушаалын гэмт хэрэг 84.2 хувиар буурч, бусдын эд зүйлийг дээрэмдэх гэмт хэрэг урьд оны мөн үеийн төвшинд байна.

Гэмт хэргийн улмаас 335 иргэн хохирч 18 хүн нас барж, 129 хүн гэмтсэн нь өмнөх оны мөн үеэс нас барсан хүн 1 буюу 5.3 хувиар, гэмтсэн хүн 57 буюу 30.6 хувиар буурсан байна. Гэмт хэргийн улмаас иргэн аж ахуйн нэгж байгууллагад 3062.9 сая төгрөгний хохирол учирч 2356.6 сая төгрөний хохирлыг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд нөхөн төлүүлж, хохирол нөхөн төлөлт 76.9 хувьтай байна.

445 гэмт хэрэгт 337 хүн холбогдон шалгагдсаны 50 буюу 14.8 хувь нь эмэгтэй, 10 буюу 2.9 хувь нь хүүхэд, 223 буюу 66.1 хувь нь 18-35 насны, 104 буюу 30.8 хувь нь 36-аас дээш насны хүмүүс байгаагийн 5.6 хувь нь төрийн албан хаагч, 13.3 хувь нь ажилчин малчин, 20.4 хувийг хувиараа хөдөлмөр эрхлэгчид, 51.3 хувийг тодорхой эрхэлсэн ажилгүй хүмүүс эзэлж байна.

Нийт холбогдогчийн 99 буюу 29.3 хувь нь согтуугаар гэмт хэрэг үйлдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс  41 нэгжээр буюу 29.3 хувиар, 56 буюу 16.6 хувь нь бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 7 нэгжээр буюу 11.1 хувь буурсан байна.

Урьд нь ял шийтгэгдэж байсан 10 иргэн дахин гэмт хэрэгт холбогдон шалгагдсан нь нийт холбогдогчийн 2.9 хувийг эзэлж байгаа ба урьд оны мөн үеэс 3 нэгжээр буюу 42.9 хувиар өссөн байна.

2017 оны эхний 8 сарын байдлаар аймгийн хэмжээнд 11516 захиргааны эрх зүйн зөрчил бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 3380 буюу 41.5 хувиар өссөн байна.

Зөрчил гаргасан 11015 иргэн, 2 аж ахуйн нэгж байгууллагыг 509.7 сая төгрөгөөр торгож, 1043 иргэнийг зохих журмын дагуу саатуулж, 140 иргэн шүүхээр баривчлагдсан байна.

Замын хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн 8584 зөрчил илрүүлж, зөрчил гаргасан 8266 иргэнийг 417.6 сая төгрөгөөр торгож, 318 иргэний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасч арга хэмжээ авсан байна.

 

Эрүүгийн цагдаагийн албаны чиглэлээр:

 

Тус тасаг нь 2017 оны 3 дугаар улирлын байдлаар шинэчлэн батлагдсан Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар урьд оны дугаартай яллагдагчаар татагдвал зохих этгээд нь тогтоогдоогүй 110 хэргийг шинээр сэргээж, 106 өргөдөл гомдол хүлээн авч, 78 хэрэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 17 хэргийг татгалзах саналтайгаар, 18 хэргийг хаах саналтайгаар аймгийн прокурорын газарт хүргүүлж, 23 хэргийг яллагдагчаар татах саналтайгаар мөрдөн байцаах тасагт шилжүүлэн одоо 130 хэрэгт хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж байна.

Цагдаагийн ерөнхий газрын эрэн сурвалжлах Aсап сангийн ашиглалт,бүрдүүлэлтийг сайжруулах чиглэлээр эрэн сурвалжилж байгаа оргодол, гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээд, оршин суугаа газраасаа алга болсон хүн, сураггүй алга болсон хүн, шүүхээс даалгасан иргэний хариуцагч этгээдүүдийг эрэн сурвалжилж олж тогтоох ажлын хүрээнд “Илрүүлэлт-Оргодол” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна.

Тус цагдаагийн газраас ЦЕГ-ын Асап санд 2017 оны 3 дугаар улирлын байдлаар гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээд 14, шүүхээс даалгасан иргэний хариуцагч 16, эд зүйл 16, галт зэвсэг 1, гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээд 14, бодис 1, тээврийн хэрэгсэл 1, мал амьтан 1 нийт эрүүгийн 62 хэрэгт 64 хүн, мал, амьтан, эд зүйл зарлан мэдээлснээс 23 эд зүйлийг олж тогтоон эрэн сурвалжлалтыг зогсоон ажиллаж сангийн ашиглалт 37.0 хувьтай байна.

 

Мөрдөн байцаах албаны чиглэлээр:

 

Мөрдөн байцаалтын чиглэлээр 2017 оны 3 дугаар улиралд урьд сарын үлдэгдэл 15 гомдол, мэдээлэл шинээр иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас гэмт хэргийн талаарх 32 гомдол мэдээлэл хүлээн авч нийт 44 гомдол мэдээлэл шалгаснаас 33 гомдол мэдээлэлд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол үлдэн, 11 гомдол мэдээлэлд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах саналтай прокурорын байгууллагад шилжүүлж, одоо үлдэгдэл 3 өргөдөл, гомдол мэдээлэлтэй байна.

Урьд сарын үлдэгдэл 82 холбогдогчтой 70 эрүүгийн хэрэг, шинээр 58 холбогдогчтой 58 эрүүгийн хэрэг үүсгэж, шүүх, прокуророос нэмэлт мөрдөн байцаалтанд 3 холбогдогчтой 3 эрүүгийн хэргийг хүлээн авч, нийт 143 холбогдогчтой 131 эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалтын ажиллгаа явуулсан.

Үүнээс 82 холбогдогчтой 80 хэргийгшүүхэд шилжүүлэх саналтай аймгийн прокурорын газарт, хэрэгсэхгүй болгох саналтай 14 холбогдогчтой 14 хэргийг, 6 холбогдогчтой 6 эрүүгийн хэргийг нэгтгэж, харьяаллын дагуу бусад газарт 2 холбогдогчтой 2 эрүүгийн хэргийг шилжүүлэн нийт 102 эрүүгийн хэргийг эцэслэн шийдвэрлэсэн байна.

Одоо ажиллагаанд 29 эрүүгийн хэргийн үлдэгдэлтэй байна. Шийт шалгасан эрүүгийн хэргийн шийдвэрлэлт 77.86 хувьтай байна.

Гэмт хэргийн улмаас иргэд, аж ахуйн нэгж байгууллагад 170.250.100 төгрөгний хохирол учирснаас мөрдөн байцаалтын шатанд 163.353.300 төгрөг нөхөн төлүүлж 2.500.000 төгрөгний эд хөрөнгө битүүмжилсэн байна. Мөрдөн байцаалтын шатанд хохирол нөхөн төлөлт 95.94 хувтай байна.

 

Хэрэг бүртгэлтийн чиглэлээр:

 

              Тайлангийн хугацаанд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас зөрчлийн шинжтэй 131 гомдол мэдээлэл хүлээн авсанаас 23 гомдол мэдээлэл нь зөрчлийн шинжгүй учир хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн. Харъалалын дагуу 8 гомдол мэдээллийг шилжүүлж, 8 зөрчлийн нээж 8 иргэнийг шүүхээр баривчлуулж, 88 зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж 88 иргэнийг 6,760,000 төгрөгний торгуулийн арга хэмжээ авсан. Ажиллагаанд зөрчлийн 4 гомдол мэдээллийн үлдэгдэлтэй байна.

Замын цагдаагийн албаны чиглэлээр:

 

Тус аймгийн нутаг дэвсгэр дээр 2017 оны 3 дугаар улиралд тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 16 гарч уг хэргийн улмаас 1 хүн нас барж, 5 хүн гэмтсэн бөгөөд гэмт хэрэг өнгөрсөн оны мөн үеэс 1-ээр буюу 6.25 хувь, гэмтсэн хүний тоо 2-оор буюу 40.0 хувиар тус тус өссөн, эд материалын хохиролтой зам тээврийн осол 8 гарсан нь 7 ослоор буюу 87.5 хувиар, нас барсан хүн 8-аар буюу 8 дахин буурсан үзүүлэлттэй байна.

Тасгийн алба хаагчдаас зам тээврийн ослын 34 дуудлага, мэдээлэл хүлээн авсанаас жолоочийн хариуцлагын даатгалаар 10 гомдол мэдээллийг шийдвэрлэж, 8 материалд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж, 16 осолд эрүүгийн хэрэг үүсгүүлэн хуулийн хугацаанд нь шалгасан.

Замын тээврийн гэмт хэрэг, ослоос иргэд, байгууллага, аж ахуйн нэгжид учирсан 31.5 сая төгрөгний хохирлооос хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд 19.5 сая төгрөгний хохирлыг нөхөн төлүүлсэн бөгөөд хохирол нөхөн төлүүлэлт 61 хувьтай байна.

Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах эргүүлийг төвд 2 ээлжээр зохион байгуулж өглөө 07.30 цагаас 08.00 цаг хүртэл сургуулийн орчим хөдөлгөөний эрчим нэмэгдэж байгаа тул алба хаагчдыг хөдөлгөөн зохицуулалтанд, өдөр 12.00 цагаас 18.00 цаг хүртэл өдрийн эргүүл, 20.00 цагаас 02.00 хүртэл шөнийн эргүүлийг ажиллуулж байна. “Орон нутгийн зам хөдөлгөөний соёл” аян, “Оюутан тээвэр 2” арга хэмжээний үед босоо тэнхлэгийн замд 24 цагаар пост гарган ажиллаж байна. Тайлангийн хугацаанд тасгийн алба хаагчид нийт 17413 тээврийн хэрэгсэл шалгаж 4211 зөрчил илрүүлснээс согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцож явсан 85, жолоодох эрхгүй тээврийн хэрэгсэл жолоодсон 8 жолоочийн тээврийн хэрэгслийг түр саатуулах байранд байрлуулж гарч болзошгүй аюул ослоос урьдчилан сэргийлж ажилласан. Зөрчил гаргасан 4193 жолоочийг холбогдох заалтаар 146.595.000 төгрөгөөр торгож хариуцлага тооцсон.

Аймгийн хэмжээнд 3 дугаар улиралд “Тусгай дуут болон гэрэл дохио” нэгдсэн арга хэмжээг 2017 оны 08 дугаар сарын 10-ний өдрөөс 24-ний өдөр хүртэл, “Оюутан тээвэр 2" арга хэмжээг 2017 оны 08 дугаар сарын 15-наас 2017 оны 09 дүгээр сарын15-ны өдөрхүртэл, “Орон нутгийн зам-Хөдөлгөөний соёл” аяныг 2017.06.16-ны өдрөөс 2017.10.20-ны өдөр хүртэл, “Хичээлийн шинэ жил-замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах” сэдэвт урьдчилан сэргийлэх, хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилах арга хэмжээг 2017 оны 08 дугаар  сарын 25-ны өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 15-ныг хүртэл нийт 4 нэгдсэн арга хэмжээ зохион байгуулсан.

Мөн “Тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтэл, техникийн байдал” хэсэгчилсэн арга хэмжээг 2017 оны 07 дугаар сарын 13-ны өдрөөс 2017 оны 07 дугаар сарын 20, 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл 2 удаа, “Тээврийн хэрэгслийн гэрэлтүүлэх хэрэгсэл” хэсэгчилсэн арга хэмжээг 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл, “Тээврийн хэрэгслийн өнгө үзэмж” арга хэмжээг 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 14-ны өдрийг хүртэл, “Тээврийн хэрэгслийн гэрэлтүүлэх хэрэгсэл” хэсэгчилсэн арга хэмжээг 2017 оны 09 дүгээр сарын 14-нийөдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл, “Нэгдсэн эргүүл” арга хэмжээг 2017 оны 09 дүгээр сарын 15, 16, 17-ны өдрүүдэд, нийт 6 хэсэгчилсэн арга хэмжээ зохион явуулсан байна.

“Орон нутгийн зам-хөдөлгөөний соёл” аяны хүрээнд Цагдаагийн газрын даргын 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн Б/69 тоот тушаал гарган “Хөдөлгөөнт эргүүл” ажиллуулах чиглэл, хуваарь, хүн хүч, техник хэрэгслийг томилуулан ажиллуулж байна.

Хөдөлгөөнт эргүүлийг оновчтой хүртээмжтэй зохион байгуулах зорилгоор тусаймгийн нутаг дэвсгэрээр дайран өнгөрөх Улаанбаатараас Замын–Үүд чиглэлийн улсын чанартай хатуу хучилттай автозамыг 3 хэсэгт хуваан тухайн орон нутгийг хариуцсан цагдаагийн хэлтэс, тасагт хариуцуулан 24 цагийн хяналтанд авч ажилласан. Тухайлбал, Говьсүмбэр аймгийн хилийн заагаас Айраг сумын 31-р зөрлөг хүртэл 130 км замыг 1-р хэсэгт хуваан Айраг сум дахь сум дундын цагдаагийн тасагт, төмөр замын 31 дүгээр зөрлөгөөс Эрдэнэ сумын салдаг уулзвар хүртэл 168 км замыг 2-р хэсэгт хуваан Замын цагдаагийн тасагт, Эрдэнэ сумын салдаг уулзвараас Замын-Үүд сум хүртэл 110 км замыг 3-р хэсэгт хуваан Замын-Үүд сумдахь сум дундын Цагдаагийн хэлтэст хариуцуулан хяналт тавьж ажилласан. Цагдаагийн алба хаагчдаас гадна Автотээврийн төвийн алба хаагчид хяналт шалгалтанд хамтран ажиллаж байна.

Босоо тэнхлэгийн замыг 24 цагийн хяналтанд авч хөдөлгөөнт эргүүл ажиллуулснаар 2017 оны 06 дугаар сарын 16-наас 2017 оны 09 дугаар сарын 20-ний өдрийг хүртэл хүний амь нас хохирсон хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 4 гарсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад хэрэг 1-ээр буюу 20.0 хувиар, нас барсан хүн 6 байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 4-өөр буюу 40.00 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Урьдчилан сэргийлэх чиглэлээр Говьсүмбэр аймгаас Сайншанд Зам<

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2019-03-23
  • 2015-01-05
Эрэн сурвалжилж байна