/ Хууль эрх зүй / Худалдан авах ажиллагаа / ЦАГДААГИЙН ГАЗРЫН 2017 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

ЦАГДААГИЙН ГАЗРЫН 2017 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

 

 

ДОРНОГОВЬ АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗРЫН 2017 ОНЫ

ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

2017.06.23.                                                                                                     Сайншанд сум

Нэг:Удирдлага зохион байгуулалтын талаар

Тус цагдаагийн газар нь 2017 оны эхний хагас жилд Монгол Улсын хууль, Улсын Их Хурал, Засгийн газраас батлан гаргасан хөтөлбөр, тогтоол, албан даалгавруудын хэрэгжилтийг хангах, ЦЕГ-ын үйл ажиллагааны төлөвлөгөө, Цагдаагийн байгууллагаас 2017 онд дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлж, гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах үйл ажиллагаандаа хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх, алба хаагчдын мэргэжлийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, сахилга хариуцлагыг сайжруулах, ёс зүйг төлөвшүүлэх, цагдаагийн байгууллагын ажил үйлчилгээг иргэд, олон нийтэд шуурхай хүргэхэд үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаа.

Эхний хагас жилд Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны А/36 дугаар тушаалаар батлагдсан “Цагдаагийн байгууллагаас 2017 онд хяналт шинжилгээ, үнэлгээ хийж, биелэлт, үр дүнг тооцох баримт бичгийн жагсаалт”-ын дагуу дараахь тогтоол, хөтөлбөр даалгаврын биелэлтүүдийг гарган холбогдохгазруудад хугацаанд нь хүргүүлэн ажилласан. Үүнд:

ü    Галт зэвсгийн тухай хуулийн 11.3 дахь хэсэг,

ü    Засгийн газрын 2009 оны 303 дугаар тогтоолоор батлагдсан “Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний хоёр дахь хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний 1.6 дахь заалт,

ü     Засгийн газрын 2012 оны 146 дугаар тогтоолоор батлагдсан “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үндэсний стратеги”-ийг хэрэгжүүлэх төлөвлөгөөний 34 заалт,

ü     Засгийн газрын 2015 оны 346 дугаар тогтоолоор батлагдсан “Гэрч хохирогчийг хамгаалах тусламж үзүүлэх үндэсний хөтөлбөр”ийг хэрэгжүүлэх төлөвлөгөөний 4.4, 6.1-3, 7.1-2 дахь заалт,

ü    Улсын Их Хурлын 2010 оны 48 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын Үндэсний Аюулгүй байдлын үзэл баримтлал”-ыг Цагдаагийн ерөнхий газраас 2017 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний биелэлт,

ü     Засгийн газрын 2009 оны 143 дугаар тогтоолоор баталсан “Ил тод байдлыг илтгэх шалгуур үзүүлэлт”.-ийн 1-4 дэх заалт,

ü     Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны 88 дугаар “Засгийн газарт чиглэл өгөх тухай” зарлигийн 1,3 дахь заалт,

ü     Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2007 оны 97 дугаар “Нээлттэй хаалганы өдөр”-ийг зохион байгуулж байх тухай зарлигийн 1,4 дэх заалт,

ü     УИХ-ын Байнгын хорооны 2014 оны 08 дугаар “Засгийн газарт чиглэл өгөх тухай” тогтоолын 1,8,9 дэх заалт,

ü    Засгийн газрын 2013 оны 410 дугаар “Цахим тоглоомын үйл ажиллагааг зохицуулах журам батлах тухай” тогтоолын 2 дугаар заалт,

ü    Засгийн газрын 2013 оны 320 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын дипломат, албан паспорт, буцах үнэмлэх олгох, эзэмших, хадгалах журмын 7.1 дэх заалт,

ü    Засгийн газрын 2016 оны 29 дүгээр “Шилэн дансны цахим хуудсанд тавигдах мэдээллийн агуулга, нийтлэг стандартыг тогтоох тухай журам батлах тухай” тогтоолын 2 дугаар заалт,

ü     Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөгөөний 2014 оны 25/ 16 дугаар “Интернэт, хэвлэл мэдээллийн хэрэгсэл өсвөр насны хүүхдийн хүмүүжилд нөлөөлж буй өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээний тухай” зөвлөмжийн 2,7 дугаар заалт,

ü     Хууль зүй, дотоод хэргийн яамны 2016-2017 оны агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагаа хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний 1.1-1.2 дахь заалтууд болон Цагдаагийн ерөнхий газраас гаргасан тушаал, шийдвэр, хөтөлбөр, төлөвлөгөөний биелэлтүүдийг гарган ажилласан.

Байгууллагын даргын зөвлөлийн хурлаар хэлэлцсэн асуудал, тушаалын тоо:

Цагдаагийн газрын даргын зөвлөл 12 хуралдаж 83 асуудал хэлэлцсэн байна. Байгууллагын үндсэн үйл ажиллагаа болон хүний нөөцийн чиглэлээр нийт А дугаартай 22, Б дугаартай 69, нийт 91тушаал гарсан байна.

Хүний нөөцийн талаар:

Эхний хагас жилийн байдлаар офицерийнбүрэлдэхүүнд орсон болон бусад газраас шилжин томилогдсон офицер 7, ажилд шинээр томилогдсон ахлагч 11,ЦЕГ-ын даргын болон цагдаагийн газрын даргын тушаалаар ажил албан тушаал өөрчлөгдсөн 22, ЦЕГ-ын даргын тушаалаар бусад газар, хэлтэст шилжин томилогдсон 5, өөрийн хүсэлтээр албанаас чөлөөдөгдсөн офицер 3, дутагдлаар халагдсан 1 алба хаагч байна. Цэргийн байнгын тэтгэвэрт гарсан болон шинээр томилогдсон энгийн алба хаагч, ажилтан байхгүй байна.

Цагдаагийн албаны тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 заасан алба хаах насны хязгаарт хүрсэн 5 алба хаагчийг ХЗДХСайдын 2017 оны А/147 дугаар “Цагдаагийн алба хаагчийн алба хаах хугацаа сунгах журам”-ын дагуу ажиллах хугацааг нь 1 жилээр сунгуулах саналыг шийдвэрлүүлэхээр Хүний нөөц сургалтын хэлтэст хүргүүлсэн.

Байгууллагын үйл ажиллагаа түүнийг сайжруулах чиглэлээр

зохион байгуулсан ажил, арга хэмжээ:

Цагдаагийн ерөнхий газрын дэд бөгөөд дотоод хяналт, аюулгүй байдлын газрын дарга, дэд комиссар Ч.Болбаатарын 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 4/36 дугаартай ажлын чиглэл, удирдамж, Цагдаагийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2, 14.2 дахь хэсэг, Хууль зүйн сайдын 2014 оны А/89 дүгээр тушаалаар баталсан “Иргэний зөвлөл, оршин суугчдад цагдаагийн байгууллагын тайлан тавих журам”-ын дагуу тус цагдаагийн газрын 2016 оны үйл ажиллагааны тайланг аймгийн төвийн болон бусад сумдад оршин суугаа иргэдэд тайлагнах ажлыг ЦЕГ-ын Олон нийт-цагдаагийн хамтын ажиллагааны төвтэй хамтран зохион байгуулах ажлын салбар төлөвлөгөөг байгууллагын дарга нараар батлуулан Цагдаагийн газрын даргын зөвлөлийн гишүүдээр ахлуулсан бүрэлдэхүүн Замын-Үүд болон бусад 12 сумдад 2017 оны 01 дүгээр сарын 11-нээс 13-ны хооронд, аймгийн төв Сайншанд суманд 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр тус тус Цагдаагийн газрын 2016 оны үйл ажиллагааны тайланг оршин суугч иргэд, Иргэний зөвлөлд тайлагнаж аймгийн ИТХурал, Иргэний зөвлөлд 2016 оны үйл ажиллагааны тайланг хүргүүлэн ажилласан. Тайлангийн үеэр олон нийтийн цагдаагийн ажилтны тоог нэмэгдүүлэх талаар иргэдээс ирүүлсэн саналыг дагуу аймгийн удирдлагуудад танилцуулсан.

Тус цагдаагийн газраас гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар хэрэгжүүлж буй ажил, арга хэмжээ, сургалт сурталчилгаа, үйл ажиллагааны тайланг тухай бүр иргэд олон нийтэд мэдээлэх зорилгоор www.Dornogobi.police.gov.mn вэйб сайт, Дорноговь-цагдаа фэйсбүүк хаягаар болон ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн, аймгийн Засаг даргын тамгын газрын www.dornogovi.gov.mn цахим хуудсаар дамжуулан үйл ажиллагаагаа сурталчилж байна.

Сумдын засаг дарга нартай, цагдаагийн газрын дарга, хэсгийн төлөөлөгч нарын гурвалсан гэрээг байгуулан 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр гарын үсэг зурж баталгаажуулсан.

Аймгийн хуулийн байгууллагуудын хамтарсан уулзалт зөвлөгөөнийг 2017 оны 03, 5 дугаар саруудад 2 удаа цагдаагийн газрын хурлын танхимд зохион байгуулан санал шүүмжлэл солилцож цаашид шийдвэрлэж хэрэгжүүлэх ажлын чиглэлийг гарган ажилласан.

Алба хаагчдыг бие бялдараа хөгжүүлэх нөхцөл бололцоогоор хангах зорилгоор цагдаагийн газрын зоорийн давхарт байсан агуулахыг шилжүүлэн байрлуулж фитнесийн заалыг томуулахаар засвар үйлчилгээ хийж байна.

Цагдаагийн газрын баривчлах байранд 16 ширхэг ор, хөнжил, гудас, улавч, зэргийг шинээр авч баривчлагдаж байгаа иргэдийн орчин нөхцөлийг сайжруулсан.

Болзошгүй нөхцөл байдалд түргэн шуурхай ажиллах зорилгоор цагдаагийн газрын бүх өрөө тасалгаа, тавиулан, агуулах, автомашины түлхүүрийг бүрэн олшруулан нэг хувийг жижүүрийн шуурхай албанд байрлуулсан.

Галын аюулгүй байдлыг хангах зорилгоор аймгийн Онцгой байдлын газраар байгууллага дотор байгаа галын хор, гал гарсан үед ашиглах байх ёстой зүйлсийг шалгуулж цагдаагийн газрын хашаанд болон тээврийн хэрэгсэл түр саатуулах байранд байршуулсан.

Тус цагдаагийн газраас гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар хэрэгжүүлж буй ажил, арга хэмжээ, сургалт сурталчилгаа, үйл ажиллагааны тайланг тухай бүр иргэд олон нийтэд мэдээлэх зорилгоор www.Dornogobi.police.gov.mn вэйб сайт, Дорноговь-цагдаа фэйсбүүк хаягаар болон ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн, аймгийн Засаг даргын тамгын газрын www.dornogovi.gov.mn цахим хуудсаар дамжуулан үйл ажиллагаагаа сурталчилж байна.         

Цагдаагийн албаны тухай хууль шинэчлэн батлагдсантай холбогдуулан алба хаагчдыг тангараг өргүүлэх, хуулийн эх бичвэрийг хүлээн авах ёслолын ажиллагааг 2017 оын 03 дугаар сарын 28-ны өдөр зохион байгуулан цагдаагийн газрын нийт алба хаагчдаар цагдаагийн тангарагийг давтан өргүүлсэн.

ЦЕГ-ын даргын 2017 оны “Алба хаагчдын сахилга, хариуцлагыг дээшлүүлэх тухай” 01 тоот албан даалгавар, тус аймгийн Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн “Төрийн албан хаагчдын сахилга хариуцлагыг дээшлүүлэх тухай” 01 тоот албан даалгаваруудын хүрээнд нийт алба хаагчдын дунд хэлэлцүүлэг зохион байгуулж сахилга, ёс зүйн зөрчил гаргахад нөлөөлж буй архидан согтуурах явдлыг таслан зогсоох зорилгоор “Архигүй, зөрчилгүй хамт олон” болох уриалгыг гарган орон нутгийн DSB кабелийн телевизээр иргэдэд сурталчлан ажилласан.

Эрх зүйн шинэтгэлийн хүрээнд хийсэн ажил, арга хэмжээ

Төлөвлөлт, зохион байгуулалтын тасгийн дарга болон Замын-Үүд сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн дэд, Эрүүгийн цагдаагийн хэсгийн дарга нар 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Сургалтын нэгдсэн төвөөс зохион байгуулсан “Эрсдэлийн удирдлага”, Төлөвлөлт, зохион байгуулалтны тасгийн болон Айраг сум дахь сум дундын цагдаагийн тасгийн дарга нар 2017 оны 5 дугаар сарын 04-нөөс 05-ны өдрүүдэд “Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудит, эрсдэлийн удирдлага”, ДБЭЦТасгийн дарга, ХБМБТ-ийн дарга нар сургагч багшийн сургалтад 2017.04.18-19-ий хооронд, ШШАБХХ-ийн дарга 2017.05.24-26-ны хооронд “Хамгаалалтын удирдлага, зохион байгуулалт” сургалтад, ЦЕГ-ын даргын 2017.03.23-ны өдрийн Б/141 дугаар “Гадаад улсад сургалтад оролцуулах тухай” тушаалын дагуу Цагдаагийн газрын дарга 2017 оны 03 дугаар сарын 31-нээс 04 дүгээр сарын 13-ны хооронд ОХУ-ын Краснодар хотод “Терроризмын болон бусад хүч хэрэглэсэн экстремизмийн илрэлүүдтэй тэмцэх орчин үеийн арга хэлбэрүүд” сургалтад, ДБЭЦТ-ийн дарга ЦЕГ-ын даргын тушаалаар БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод “Хар тамхи, мансууруулах бодисын хор нөлөө” сэдэвт сургалтанд 2016 оны 12-р сарын 19-нөөс 2017 оны 01-р сарын 05-ны хооронд тус тус хамрагдсан.

Замын-Үүд сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн ЗЦХ-ийн дарга ХСИС-ийн “Гэмт явдал судлал-Эрх зүй” докторантурын сургалтад 2017.05.08-наас 06.17-ны хооронд суралцсан.

 

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас зохион байгуулж буй Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай, Прокурорын тухай хуулийн хэрэгжилтийг хангах бэлтгэл ажлын хүрээнд хийгдсэн сургалт Дорноговь аймагт 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрөөс 23-ны хооронд 5 өдөр зохион байгуулагдахаар хөтөлбөр, төлөвлөгөө батлагдан сургалт явагдаж цагдаагийн газраас оролцох нэрс бүхий нийт 46 алба хаагч сургалтад хамрагдсан.

Байгууллагын удирдлагад хандаж ирүүлсэн өргөдөл,

 гомдол шийдвэрлэлтийн талаар:

Оны эхний хагас жилийн байдлаар иргэд, байгууллага, алба хаагчдаас нийт 167 өргөдөл, хүсэлтийг цагдаагийн газрын удирдлагад хандаж гаргасан байна.

Үүнээс ажилд орохыг хүссэн 11, ажил, өөрчлөх шилжих талаар гаргасан 14, захиргааны чөлөө хүссэн 124, бусад 18 өргөдөл, хүсэлтийг хүлээн авсан ба бүх өргөдөл, хүсэлтийг хуулийн хугацаанд шийдвэрлэн хариуг өгсөн байна.

Нэвтрүүлсэн шинэлэг ажил, арга хэмжээ

Иргэд, өөрсдийн оршин суугаа нутаг дэвсгэрт аюулгүй амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх, гэмт хэрэг, зөрчлийг бууруулах, урьдчилан сэргийлэх “Хөршийн хяналт” хөтөлбөрийг боловсруулах ажлын хэсгийг аймгийн Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн А/219 дугаартай захирамжаар 8 хүний бүрэлдэхүүнтэй байгуулан гэр орон сууцанд үйлдэгдсэн гэмт хэргийн судалгаанд тулгуурлан “Хөршийн хяналт” хөтөлбөр, хяналтын бүлгийн ажиллах журам, бүлгийн үйл ажиллагааг дүгнэх аргачлалыг боловсруулан аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 57 дугаартай тогтоолоор батлуулсан.

Дорноговь аймгийн хэмжээнд “Мөнгө угаах, хар тамхи мансууруулах бодис, хүний наймааны болон цахим гэмт хэрэг”-ээс урьдчилан сэргийлэх чиглэлээр 2017 онд хийж гүйцэтгэх ажлын төлөвлөгөөг 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдөр аймгийн Засаг даргаар батлуулан ажиллаж байна.

Алба хаагчдын сэтгэл зүйг сэргээх болон ачаалалтай ажилласан алба хаагчдад нөхөн сэргээх амралт олгох зорилгоор 6 алба хаагчийг ЦЕГ-ын Сүүж-Уул сэргээн засах сувилалд цалинтай 5 хоногийн чөлөө олгон амраасан.

Цагдаагийн ерөнхий газрын даргын Хууль зүй, дотоод хэргийн сайдтай байгуулсан

үр дүнгийн гэрээнд туссан арга хэмжээг хэрэгжүүлэх 2 дугаар улирлын төлөвлөгөөний дагуу тус цагдаагийн газрын “Шилдэг хэсгийн төлөөлөгч-2017” тэмцээнийг 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдөр зохион байгуулсан.

            Цагдаагийн газрын хоногийн нөхцөл байдлыг рапортанд цагдаагийн газрын тухайн өдрийн бүхий ажил, арга хэмжээний талаарх мэдээллийг оруулах зорилгоор нийслэлийн дүүрэг бусад аймгуудын рапорт мэдээллийг авч боловсруулан шинэчлэн гаргасан.

 

Судалгаа, дүн шинжилгээ хийсэн ажлын талаар:

 

Цагдаагийн газрын даргын 2017 оны Б/03 тоот тушаалаар байгуулагдсан судалгааны баг нь 2017 оны 1 дүгээр улирлын эрүү, хэв журмын нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, мэдээлэл бэлтгэн газрын даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн гишүүдийн санал зөвлөмжийг тусгаж ЦЕГ-ын Мэдээлэл нэгтгэн боловсруулан газарт хүргүүлсэн болно.

Аймгийн хэмжээнд эхний 5 сарын байдлаар 276 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 4 нэгжээр буюу 1.5 хувиар өссөн үзүүлэлтэй байна. Нийт бүртгэгдсэн гэмт хэргээс танхайрах хэрэг 1 дахин, золгүй байдлаар амь насаа алдсан хэрэг 50.0 хувь, бусдын эд зүйлийг булаасан хэрэг 1 дахин, мал хулгайлах гэмт хэрэг 31.6 хувь, бусдын эд зүйлийг ашиглаж, завшсан хэрэг 1.6 дахин, бусдын эд зүйлийг залилан мэхэлсэн хэрэг 1.6 дахин, хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн хэрэг 1.2 дахин өссөн байна. Дээрх төрлийн гэмт хэрэг өсч байгаа шалтгаан нөхцөлүүдийг судлахад:

Мал хулгайлах гэмт хэрэг өсч байгаа гол шалтгаан нь малчид малаа хараа хяналтгүй, байнгын хариулгагүй байлгадаг, малчдын хөршийн холбоо харилцаа муу байгаас шалтгаалан өсч байна. Сүүлийн үед өсөх хандлагатай байгаа бусдын эд зүйлийг ашиглах, залилан мэхлэх хэрэг нь: иргэд үл таних, зүс сайн мэдэхгүй хүмүүст их, бага хэмжээгээр аман яриагаар мөнгөө тодорхой хугацаагаар зээлдүүлэх, мөн интернет сошиал ертөнц, Facebook-хуудасаар явж байгаа буруу ташаа мэдэээлэлд иргэд итгэн сүлжээнд элсэн орж их хэмжээний мөнгөө залилуулан хохирч байна.

Мөн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн хэрэг өсч байгаа шалтгаан нь: Улаанбаатар-Замын-үүдийн чиглэлийн босоо тэнхэлгийн замд жолооч нар хурд хэтрүүлэх, үзэгдэх орчин чөлөөтэй бус цаг үеэр замд гарах, байнгын ажиллагаатай замын хяналтын пост байхгүй зэргээс шалтгаалан энэ төрлийн гэмт хэрэг өсөх хандлагатай байна.

Улсын хилээр эд зүйл хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэрэг өсөх шалтгаан нь нийгэм, эдийн засгийн хямралаас үүдэлтэйгээр иргэд богино хугацаанд хялбар аргаар их хэмжээний мөнгө олох зорилгоор хилээр хууль бусаар эд зүйл нэвтрүүлж байна.

Мөнх Арвижин Мандах НҮТББ-аар гүйцэтгүүлсэн байгууллагын үйл ажиллагааны чанар, хүртээмж, сэтгэл ханамжийн талаарх судалгаа, санал асуулгын дүнд дүгнэлт хийн алба хаагчдын ёс зүй, харилцааны соёлыг дээшлүүлэх зорилгоор Оюуны Сэтгэхүй төвийн багш М.Баярбатыг урьж ирүүлэн “Хувь хүний хөгжил” сэдвээр 1 цагийн сургалтыг зохион байгуулсан.

Тус аймгийн нутаг дэвсгэрт 2016 он болон 2017 оны эхний хагас жилд гарсан зам тээврийн ослын мэдээнд дүн шинжилгээ хийж босоо тэнхлэгийн хатуу хучилттай улсын чанартай замд хүн нас барсан хэрэг нийт зам тээврийн ослын 60-70 хувь нь үйлдэгдсэн болохыг байршил, цаг хугацаа, гарагаар нь судлан гаргаж эргүүл, постуудыг тухайн хатуу хучилттай зам дайран өнгөрдөг Айраг, Даланжаргалан, Сайншанд сумуудын осол ихээр гардаг цэгүүдэд “Хөдөлгөөнт эргүүл”-ийг тухайн сумуудын зохицуулагч, цагдаа зохицуулагч, хэсгийн төлөөлөгч, хэсгийн цагдаа, олон нийтийн цагдаа, Автотээврийн төвийн байцаагч нарыг оролцуулсан хуваарь төлөвлөгөөг гарган хяналт шалгалтыг тогтмол зохион байгуулан ажиллаж байна.

Бусад:

Аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтэс, Хууль зүй, дотоод хэргийн яамтай хамтран 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр зохион байгуулсан “Төрийн албан хаагчдыг чадавхижуулах” сургалтанд цагдаагийн газрын дарга, ТЗБТ-ийн дарга нар хамрагдлаа.

Дорноговь аймгийн Төрийн албаны салбар зөвлөлөөс 2017 оныг “Төрийн албан хаагчдын сахилга хариуцлагыг дээшлүүлэх жил” болгон зарлаж зохион байгуулсан “Төрийн албан хаагчдын нэгдсэн сургалт, зөвлөгөөн”-д НХЖХТ- болон ЗЦТ-ийн дарга нар оролцсон.

Тус цагдаагийн газрын МХГХТХ-ийн алба хаагчид 2017.01.27-ны өдөр Төв аймгийн Баян суманд,2017 оны 02 дугаар сарын 09-ны өдөр Говьсүмбэр аймагт тус тус мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр зохион байгуулагдсан “Сар шинэ” нэгдсэн арга хэмжээ, түдгэлзүүлсэн хэрэг болон эрэн сурвалжлагдаж байгаа этгээдүүдийн талаар мэдээлэл солилцон хил залгаа аймгуудын мал хугайлах гэмт хэрэгтэй тэмцэх, таслан зогсоох, илрүүлэх чиглэлээр хийсэн уулзалт ярилцлагад оролцсон.

2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр зохион байгуулагдсан Дорноговь аймгийн "Хил хамгаалалтад туслах хүчний зөвлөл"-ийн нэгдсэн зөвлөгөөнд цагдаагийн газрын дарга оролцож, хилийн бүс нутагт үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлийн талаарх мэдээллийг хийсэн.

Тус цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгаас чөлөөнд гарсан бэлтгэл дэд хурандаа Ш.Бат-Эрдэнэ, бэлтгэл хошууч У.Сумъяанамжил нарын хөдөлмөрийн алдрыг 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлж тус арга хэмжээний хүрээнд цагдаагийн газрын ахмад ажилтнуудад “Алтан унжлагат” хэмээх гал тахиа жилийг угтан хүндэтгэл үзүүлэн гарын бэлэг гардуулан зоог барьж хүндэтгэл үзүүллээ.

Монгол улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулийн үеэр 60 санал авах байрны хамгаалалтад ажиллах 71 алба хаагчдын хуваарийг гарган НХЖХГазарт хүргүүлж, сонгогчдын мэдээллийн сан бүхий тоног төхөөрөмжийг зөөвөрлөх ажиллагааны  хамгаалалтад 1 офицер ажиллаж 73 ширхэг компьютер, 73 ширхэг принтер, хэвлэлийн цаас 6 хайрцагийг тус тус Дорноговь аймаг дахь Тагнуулын хэлтэст хүлээлгэн өгсөн. Ерөнхийлөгчийн сонгуулийн санал авах байрны хэв журмын хамгаалалтанд үүрэг гүйцэтгэн ажиллах 71 алба хаагчдад дээд шатны байгууллагаас ирүүлсэн ажлын үүрэг, ажлын чиглэл, зөвлөмж, зааварчилгааг нэг бүрчлэн танилцуулж бичгээр баталгаа гаргуулан авсан.

Хоёр: Гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиглэлэлээр

Эрүү, хэв журмын нөхцөл байдлын талаар:

Цагдаагийн газарт 2017 оны эхний 5 сарын байдлаар байдлаар иргэд, байгууллага, аж ахуйн нэгжээс 1414 гомдол мэдээлэл хүлээн авсан. Үүнээс гэмт хэргийн шинжтэй 566 гомдол, мэдээлэл хүлээн авснаас 282 гомдол мэдээлэлд эрүүгийн хэрэг үүсгэн, 283 гомдол мэдээлэлд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах саналтай прокурорт шилжүүлж шийдвэрлэсэн байна.Хүлээн авсан гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийн 432 буюу 76.3 хувийг хуулийн анхны хугацаанд шалгаж шийдвэрлэсэн байна.

Эхний 5 сарын байдлаар 276 гэмт хэрэг бүртгэгдсэн нь 2016 оны мөн үеэс 4 нэгжээр буюу 1.5 хувиар өссөн байна. 

Бүртгэгдсэн гэмт хэргийн 107 буюу 38.7 хувийг хөнгөн, 139 буюу 50.3 хувийг хүндэвтэр, 22 буюу 7.9 хувийг хүнд, 8 буюу 2.8 хувийг онц хүнд гэмт хэрэг эзэлж байна. Нийт гэмт хэргийн 102 буюу 36.9 хувь нь аймгийн төвд, 96 буюу 34.7 хувь нь Замын-Үүд суманд, 78 буюу 28.2 хувь нь бусад сумдад бүртгэгдсэн байна.

Гэмт хэргийн гаралт Айраг суманд 50.0 хувь, Мандах суманд 2 дахин, Өргөн суманд 83.3 хувь, Сайхандулаан суманд 1 дахин, Хатанбулаг суманд 71.4 хувь, Эрдэнэ суманд 50.0 хувь, Сайншанд суманд 2.0 хувь өсч, Алтанширээ суманд 41.7 хувь, Даланжаргалан суманд 25.0 хувь, Дэлгэрэх суман  50 хувь, Сайхандулаан суманд 20.0 хувь, Улаанбадрах суманд 75.0 хувь, Замын-үүд суманд 5.0 хувиар буурч Иххэт, Хөвсгөл сумдад гэмт хэргийн гаралт өнгөрсөн оны мөн үеийн төвшинд байна.

Бүртгэгдэх үедээ сэжигтэнээр тооцвол зохих этгээд нь тогтоогдоогүй 101 гэмт хэрэг бүртгэгдэн, 30 хэргийн сэжигтэн, яллагдагчаар татвал зохих этгээдийг илрүүлэн тогтоож гэмт хэргийн илрүүлэлт 70.3 хувьтай байгаа нь урьд оны мөн үеэс 22.6 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Мал хулгайлах гэмт хэрэг 25 бүртгэгдсэн нь нийт гэмт хэргийн 9.0 хувийг, хулгайлах гэмт хэргийн 32.4 хувийг эзлэж байгаа ба энэ төрлийн гэмт хэрэг урьд оны мөн үеэс 6 нэгжээр буюу 31.6 хувиар  өссөн байна. Мөн бүртгэгдэх үедээ сэжигтэнээр тооцвол зохих этгээд нь тогтоогдоогүй малын хулгайн 21 гэмт хэрэг бүртгэгдэж 14 хэргийн сэжигтэн, яллагдагчаар татвал зохих этгээдийг илрүүлэн тогтоож энэ төрлийн гэмт хэргийн илрүүлэлт 66.7 хувьтай байна.

Урьд оны мөн үеэс танхайрах гэмт хэрэг 1 дахин, бусдын эд зүйлийг булаах гэмт хэрэг 1 дахин, бусдын эд хөрөнгийг залилан мэхэлсэн хэрэг 2 дахин, бусдын эд зүйлийг ашиглаж завшсан хэрэг 1.6 дахин, хөдөлгөөний аюулгүй байдал ашиглатын журам зөрчсөн хэрэг 1.2 дахин, золгүй байдлаар амь насаа алдсан гэмт хэрэг 3 нэгжээр буюу 50 хувь, улсын хилээр хууль бусаар эд зүйл нэвтрүүлсэн хэрэг 8 нэгжээр буюу 2 дахин өсч, бусдын бие махбодид санаатай гэмтэл учруулсан хэрэг 36.4 хувь, өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 19.8 хувь, албан тушаалын гэмт хэрэг 87.5 хувиар буурч, бусдын эд зүйлийг дээрэмдэх, бусдыг хүчиндэх гэмт хэрэгүүд урьд оны мөн үеийн төвшинд байна.

Гэмт хэргийн улмаас 234 иргэн хохирч 13 хүн нас барж, 93 хүн гэмтсэн нь өмнөх оны мөн үеэс нас барсан хүн 5 буюу 62.5 хувиар өсч, гэмтсэн хүн 11 буюу 10.6 хувиар буурсан байна. Гэмт хэргийн улмаас иргэн аж ахуйн нэгж байгууллагад 1680.5 төгрөгний хохирол учирч 1005.2 сая төгрөний хохирлыг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд нөхөн төлүүлж, хохирол нөхөн төлөлт 59.8 хувьтай байна.

276 гэмт хэрэгт 251 хүн холбогдон шалгагдсаны 41 буюу 16.3 хувь нь эмэгтэй, 3 буюу 1.1 хувь нь хүүхэд, 168 буюу 66.9 хувь нь 18-35 насны, 80 буюу 31.8 хувь нь 36-аас дээш насны хүмүүс байгаагийн 7.5 хувь нь төрийн албан хаагч, 12.7 хувь нь ажилчин малчин, 21.9 хувийг хувиараа хөдөлмөр эрхлэгчид, 50.1 хувийг тодорхой эрхэлсэн ажилгүй хүмүүс эзэлж байна.

Нийт холбогдогчийн 71 буюу 28.2 хувь нь согтуугаар гэмт хэрэг үйлдсэн нь өнгөрсөн оны сөн үеийн төвшинд, 40 буюу 15.9 хувь нь бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 2 нэгжээр буюу 5.3 хувь өссөн байна.

Урьд нь ял шийтгэгдэж байсан 4 иргэн дахин гэмт хэрэгт холбогдон шалгагдсан нь нийт холбогдогчийн 1.5 хувийг эзэлж байгаа ба урьд оны мөн үеийн төвшинд байна.

2017 оны эхний 5 сарын байдлаар байдлаар аймгийн хэмжээнд 7065 захиргааны эрх зүйн зөрчил бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 2367 буюу 50.4 хувиар өссөн байна.

Зөрчил гаргасан 6752 иргэн, 1 аж ахуйн нэгж байгууллагыг 303.1 сая төгрөгөөр торгож, 774 иргэнийг зохих журмын дагуу саатуулж, 80 иргэн шүүхээр баривчлагдсан байна.

Замын хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн 6757 зөрчил илрүүлж, зөрчил гаргасан 6526 иргэнийг 296.3 сая төгрөгөөр торгож, 100 иргэний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасч арга хэмжээ авсан байна.

Эрүүгийн цагдаагийн албаны чиглэлээр:

Тус тасаг нь 2017 оны эхний хагас жилийн байдлаар 416.223.000 төгрөгийн хохиролтой, 186 холбогдогчтой, 141 материалийг эрүүгийн хэрэг үүсгүүлэн шалгуулахаар хэрэг бүртгэх, мөрдөн байцаах тасагт шилжүүлсэн байна.

Нийт 141 материал шилжүүлсэнээс, 75 үйлдэлд эрүүгийн хэргийн дугаар авч, 50 хэргийг нөхөн илрүүлж, 5 үйлдлийг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж, 11 үйлдлийг шийдвэрлээгүй үлдсэн байна.

Шилжүүлсэн хэрэг, үйлдлээс 357.700.000 төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэнээс, хэргийг өнгөөр нь авч үзвэл онц хүнд хэргийн 1, хүнд хэргийн 9, хүндэвтэр хэргийн 115 хэрэг үйлдэл байна.

ЦЕГ-ын эрэн сурвалжлах ASAP сангийн ашиглалт бүрдүүлэлтийг сайжруулах чиглэлээр эрэн сурвалжилж байгаа оргодол, гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээд, оршин суугаа газраасаа алга болсон хүн, сураггүй алга болсон хүн, шүүхээс даалгасан иргэний хариуцагч этгээдүүдийг эрэн сурвалжилж олж тогтоох ажлын хүрээнд “Шийдвэрлэлт-2017” нэгдсэн арга хэмжээний хүрээнд эрэн сурвалжлах Асап санд оргодол 8, гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээд 17, сураггүй алга болсон хүн 5, шүүхээс даалгасан иргэний хариуцагч 5, оршин суугаа газраасаа алга болсон 3 иргэнийг эрэн сурвалжлан ажилласнаас арга хэмжээний хүрээнд оргодол 4 буюу 50 хувь, гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээд13 буюу 76.4 хувь, шүүхээс даалгасан иргэний хариуцагч 15 буюу 42.8 хувь, оршин суугаа газраасаа алга болсон хүн 2 буюу 66.6 хувийг олж тогтоосон байна. Нийт 67 хүнийг эрэн сурвалжилснаас 34 хүн буюу 50.7 хувийг олж тогтоон эрэн сурвалжлалтыг зогсоон ажиллаж нэгдсэн дүнг мэдээг холбогдох газарт хүргүүлсэн байна.

2017 оны эхний хагас жилийн байдлаар ЦЕГ-ын Эрэн сурвалжлах Асап санд 101 хүн, мал, амьтан, эд зүйл зарлан мэдээлснээс 93 хүн, мал, амьтан, эд зүйлийг олж тогтоон эрэн сурвалжлалтыг зогсоож ажиллаж сангийн ашиглалт 92.0 хувьтай байна.

Мөрдөн байцаах албаны чиглэлээр:

Тус тасаг нь 2017 оны эхний хагас жилд иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэргийн талаарх 351 гомдол мэдээлэл хүлээн авч шалгаснаас 222 гомдол мэдээлэлд эрүүгийн хэрэг үүсгэж, 111 гомдол мэдээлэлд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах саналтай прокурорын байгууллагад шилжүүлж, 6 гомдол мэдээллийг харьяаллын дагуу бусад газарт шилжүүлэн одоо үлдэгдэл 12 өргөдөл гомдол байна.

Урьд сарын үлдэгдэл 57 холбогдогчтой 65 эрүүгийн хэрэг, шинээр 187 холбогдогчтой 222 эрүүгийн хэрэг үүсгэж, урьд оны түдгэлзүүлсэн эрүүгийн хэргүүдээс 47 эрүүгийн хэргийг сэргээн шалгаж, урьд оны хэрэгсэхгүй болгсон хэрээс 3 холбогдогчтой 11 эрүүгийн хэргийг сэргээн шалгаж, шүүх, прокуророос нэмэлт мөрдөн байцаалтанд 30 холбогдогчтой 30 эрүүгийн хэргийг хүлээн авч, нийт 277 холбогдогчтой 375 эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалтын ажиллгаа явуулсан.

Үүнээс яллах дүгнэлт үйлдүүлэхээр аймгийн прокурорын газарт 158 холбогдогчтой 142 хэргийг, хэрэгсэхгүй болгох саналтай 3 холбогдогчтой 58 хэргийг, 45 холбогдогчтой 45 эрүүгийн хэргийг нэгтгэж нийт 245 эрүүгийн хэргийг эцэслэн шийдвэрлэсэн байна. 55 хэргийг түдгэлзүүлэх саналтай прокурорт хүргүүлсэн. Одоо ажиллагаанд 75 эрүүгийн хэргийн үлдэгдэлтэй байна. Шийт шалгасан эрүүгийн хэргийн шийдвэрлэлт 76.5 хувьтай байна.

Гэмт хэргийн улмаас иргэд, аж ахуйн нэгж байгууллагад 1.836.976.317 төгрөгний хохирол учирснаас мөрдөн байцаалтын шатанд 1.386.334.390 төгрөг нөхөн төлүүлж 307.200.002 төгрөгний эд хөрөнгө битүүмжилсэнбайна. Мөрдөн байцаалтын шатанд хохирол нөхөн төлөлт 75.4 хувьтай байна.

 

Хэрэг бүртгэлтийн чиглэлээр:

 

Оны эхний хагас жилд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас гэмт хэргийн талаарх 385 гомдол мэдээлэл хүлээн авч шалгаснаас 112 гомдол мэдээлэлд эрүүгийн хэрэг үүсгэж, 184 гомдол мэдээлэлд эрүүгийн хэрэгүүсгэхээс татгалзах саналтай прокурорын байгууллагад шилжүүлж, 48 гомдол мэдээллийг харьяаллын дагуу бусад газарт шилжүүлэн одоо үлдэгдэл 7 өргөдөл гомдол байна.

Урьд сарын үлдэгдэл 2 холбогдогчтой 2 эрүүгийн хэрэг, шинээр 112 холбогдогчтой 112 эрүүгийн хэрэг үүсгэж, урьд оны түдгэлзүүлсэн эрүүгийн хэргээс 2 эрүүгийн хэргийг сэргээн шалгаж хэрэгсэхгүй болгосон. Нийт 114 холбогдогчтой 114 эрүүгийн хэрэгт хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан.

Үүнээс яллах дүгнэлт үйлдүүлэхээр аймгийн прокурорын газарт 56 холбогдогчтой 56 хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэхээр, 21 хэргийг хэрэгсэхгүй болгох саналтай, 28 хэргийг түдгэлзүүлсэнээс бүртгэгдэх үедээ сэжигтнээр тооцогдвол зохих этгээд нь тогтоогдоогүй хэргээс 20 хэргийг илрүүлж илрүүлэлж, 8 түдгэлзүүлсэн хэрэгтэй байна. Одооажиллагаанд 7 эрүүгийнхэргийнүлдэгдэлтэйбайна.

Гэмтхэргийнулмаасиргэд, ажахуйннэгжбайгууллагад 83,475,200 төгрөгнийн хохиролучирсанаас хэрэг бүртгэлтийн шатанд 66,332162 төгрөгний хохиролыг нөхөнтөлүүлж хохирол нөхөн төлөлт 79.4 хувьтай байна.

Замын цагдаагийн албаны чиглэлээр:

Тус аймгийн нутаг дэвсгэр дээр 2017 оны эхний 5 дугаар сард тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 29 гарч уг хэргийн улмаас 6 хүн нас барж, 16 хүн гэмтсэн бөгөөд гэмт хэрэг өнгөрсөн оны мөн үеэс 16-аар буюу 2.2 дахин, нас барсан хүн 2-оор буюу 66.6 хувь, гэмтсэн хүний тоо 6-аар буюу 37.5 хувь, эд материалын хохиролтой зам тээврийн осол 107 гарсан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 31 ослоор буюу 28.9 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна.

Тасгийн алба хаагчдаас зам тээврийн ослын 136 дуудлага, мэдээлэл хүлээн авсанаас жолоочийн хариуцлагын даатгалаар 62 гомдол мэдээллийг шийдвэрлэж, 45 материалд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж, хуулийн хугацаанд нь шалгасан.

Замын тээврийн гэмт хэрэг, ослоос иргэд, байгууллага, аж ахуйн нэгжид учирсан 99,4 сая төгрөгний хохирлооос хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд 74.9 сая төгрөгний хохирлыг нөхөн төлүүлсэн бөгөөд хохирол нөхөн төлүүлэлт 75 хувьтай байна.

Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах эргүүлийг төвд 2 ээлжээр зохион байгуулж өглөө 07.30 цагаас 17.30, орой 17.30 цагаас 02.00 хүртэл, нэгдсэн арга хэмжээний үед босоо тэнхлэгийн замд тодорхой цагуудаар пост гарган ажиллаж байна. Тайлангийн хугацаанд тасгийн алба хаагчид нийт 17413 тээврийн хэрэгсэл шалгаж 5315 зөрчил илрүүлснээс согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцож явсан 293, жолоодох эрхгүй тээврийн хэрэгсэл жолоодсон 127 жолоочийн тээврийн хэрэгслийг түр саатуулах байранд байрлуулж гарч болзошгүй аюул ослоос урьдчилан сэргийлж ажилласан. Зөрчил гаргасан 5284 жолоочийг холбогдох заалтаар 272.202.600 төгрөгөөр торгож хариуцлага тооцсон. Шийдвэрлэсэн байдлыг авч үзвэл:

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 32-р заалтаар 2318 жолоочийг 85.956.000 төгрөг, 29.1-р заалтаар 299 жолоочийг 15.744.000 төгрөг, 31-р заалтаар 27 жолоочийг 1.548.000 төгрөг, 30-р заалтаар 98 жолоочийг 11.664.000 төгрөгөөр торгож хариуцлага тооцсон байна. Эрэн сурвалжлалт зарлагдсан 15 тээврийн хэрэгслийг илрүүлэн холбогдох албадуудад шилжүүлж, цагдаагийн алба хаагчийн нийтлэг үүргийн дагуу 28 зөрчил илрүүлснээс гэмт хэргийн шинжтэй 9, олон нийтийн газар согтуурч зөрчил гаргасан 19 иргэнийг саатуулах баривчлах байранд хүлээлгэн өгсөн.

Аймгийн хэмжээнд “Тээврийн хэрэгслийн гэрэлтүүлэх хэрэгсэлд тавих хяналт шалгалт”, “Сар шинэ”, “Ачааны автомашин”, “Засаг даргын А/140 тоот захирамж”, “Тээврийн хэрэгслийн эрх хасах ялын хэрэгжилт”, “Мотоцикл” зэрэг 6 нэгдсэн арга хэмжээ, Сайншанд суманд “Хурд”, “Бүрэн бус”, “Хамгаалах бүс”, “Согтуу” хэсэгчилсэн арга хэмжээг 5 удаа, “Тээврийн хэрэгслийн өнгө үзэмж”, “Тээврийн хэрэгслийн хяналт, шалгалт”, “Тээврийн хэрэгслийн эвдрэл, гэмтэл, техникийн байдал”, “Тээврийн хэрэгслийн гэрэлтүүлэх хэрэгсэл”, “Тээврийн хэрэгслийн өнгө үзэмж”, “Явган зорчигчийн гарц, гарам, сургууль, цэцэрлэгийн судалгаа”, “Ачаа тээвэрлэлт”, “Гадна гэрэлтүүлэг”, “Цэрэг”, “Сакура”, Хууль зүйн сайдын 2013 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн А/130 дугаар тушаалаар батлагдсан “Тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрх хасах ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих журам”-ыг хэрэгжүүлэх зорилгоор “Тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хэрэгжилт”, Айраг суманд “Хурд”, “Хамгаалах бүс”, “Бүрэн бус” зэрэг 17 хэсэгчилсэн арга хэмжээнүүдийг зохион байгуулан ажилласан.

Сайншанд, Замын-Үүд сумдад “Зам тээврийн осолд өртөж хохирсон хүүхдийн дуу холойг сонсох өдөр”–ийг сумын гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийн мэргэжилтэн болон гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийг гэмт хэргээс уртдчилан сэргийлэх байцаагчийн хамт өдөрлөг зохион байгуулан ажилласан.

Нэгдсэн үндэсний байгууллагаас зохион байгуулсан “Хурдаа хасч амь насаа авар” аяны хүрээнд Эрүүл мэндийн газартай хамтран аймгийн төв талбайг өдөрлөг зохион байгуулж, 2 ширхэг баннер хэвлүүлэн 3 замын уулзварт байрлуулсан. Мөн Замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нарт санамж сэрэмжлүүлэг тарааж ажилласан.

 “Автомашингүй өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх санал хүргүүлэн 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдөр аймгийн Засаг даргын А/405 тоот захирамж гаргуулан “Автомашингүй өдөр”-ийг 2017 оны 05 дугаар сарын 27-ны өдөр зохион байгуулан Сайншанд сумын төвийн автозамуудыг хааж, хүүхэд багачуудын дунд олон төрлийн уралдаан тэмцээн зохион байгуулж ажилласан.  

Тасгийн ахлах зохицуулагч, зохицуулагч нар “Чандмань илч” ОНӨ ХК, “Хөдөлмөр халамж үйлчилгээний” газар, “Нэгдсэн эмнэлэг”, “Интертранс” ХХК, Улаанбаатар төмөр замын Сайншанд татах хэсэг, Улаанбаатар төмөр замын Эрчим хүч, Ус хангамжийн 2-р анги, 12-р цэцэрлэгийн хүүхдүүдийн 50 эцэг эх, ЕБ-ийн 5-р сургуулийн 60 эцэг эх, 2-р сургуулийн 20 эцэг эх, Төрийн банк, 9-р цэцэрлэгийн 30 эцэг эхэд, аймгийн Эрүүл мэндийн газартай хамтран 11-р цэцэрлэг, 5-р цэцэрлэг, 3-р цэцэрлэг, 6-р цэцэрлэг, 10-р цэцэрлэгийн хүүхдүүдийн эцэг, эхүүд, Замын 4-р анги зэрэг нийт 35 байгууллагын 2456 алба хаагч, эцэг эх, жолооч нарт замын хөдөлгөөний аюулгүй байдлаас урьдчилан сэргийлэх чиглэлээр “2016 онд аймгийн хэмжээнд гарсан хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэргийн нөхцөл байдал”, “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль”, “Жолоочийн бүртгэлийн оноо тооцох журам”, “Сургууль, цэцэрлэг, хүүхэд, зам орчин” “Бага насны хүүхдийг тээврийн хэрэгслээр зөөж, тээвэрлэх” талаар яриа хийсэн.

Тус тасаг орон нутгийн Нарны эрчим ХХК-ны DSB телевизтэй хамтран “Мөнгөн үдэш” нэвтрүүлэг, “Тодруулга” нэвтрүүлэгийг хийж иргэд жолооч нарт замын хөдөлгөөний дүрмээ баримтлан, осол гаргахгүйгээр замын хөдөлгөөнд оролцох талаар сурталчилсан. Мөн урьдчилан сэргийлэх чиглэлээр 16 удаа телевизэд яриа өгсөн.

Аж ахуйн нэгж, байгууллагуудыг шинэ жилийн баяраа тэмдэглэн өнгөрүүлэхдээ алба хаагчдынхаа аюулгүй байдлыг ханган тусгай тээврийн хэрэгслээр үйлчлэх, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хүнээр жолооч бариулахгүй байх талаар санамж бэлтгэн хэвлүүлсэн. Санамжийг байгууллагуудын ажилчдад танилцуулан, мэдээллийн самбарт байрлуулсан.

Улаанбаатараас Сайншанд Замын Үүдийн чиглэлийн босоо тэнхлэгийн замд зорчиж байгаа жолооч, зорчигч нарт “Хамгаалах бүс”, “Хурд”-ны талаар бэлтгэсэн 2 төрлийн санамжийг 3250 ширхэгийг хэвлэн тараасан.

Ачааны автомашины жин тоннд хяналт тавьж байгаатай холбогдуулан “Ачааны автомашины стандарт” гарчигтай санамжийг 500 ширхэгийг тараасан

Замын хөдөлгөөнд оролцохдоо хэрхэн хурдаа тааруулж явах болон хурд хэтрүүлсэн тохиолдолд ямар хор уршиг учрах талаар 6 зурагт  ухуулах хуудсыг тус бүр 3 хувь хэвлэн хананд  байрлуулсан.

Мөн “Хурдаа хасч амь насаа авар” 2 төрлийн санамжийг 400 ширхэгийг хэвлэн жолооч нарт тараасан.

Нийтийн хэв журам хамгаалах албаны чиглэлээр:

      Цагдаагийн газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 30 өдрийн Б/24 тоот тушаалаар Дорноговь аймгийн Сайншанд сумыг нутаг дэвсгэрийг хүн амын тоогоор 4 бүсэд хуваан хөдөлгөөнт эргүүлийн 4 чиглэл, явган эргүүлийн 23 чиглэл машрут болгон хувааж нутаг дэвсгэрийн эрүүгийн болон хэв журмын нөхцөл байдал, гэмт хэрэг зөрчлийн тоон үзүүлэлт, гэмт хэрэг, зөрчил үйлдэгдсэн газар, цаг, хугацаа, байршлыг оновчтой тогтоох, эргүүлийн үйл ажиллагаанд тавих хяналтыг сайжруулж, зуны улирлын нэгдсэн байршлын дагуу нийтийн хэв журам хамгаалах эргүүлд давхардсан тоогоор офицер 370, ахлагч 882 нийт 1252 алба хаагч 7512 цагийн үүргийг зөрчил, дутагдалгүй хийж гүйцэтгэсэн байна.

Ж

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2019-03-23
  • 2015-01-05
Эрэн сурвалжилж байна