/ / ЦАГДААГИЙН ГАЗРЫН 2017 ОНЫ I УЛИРЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

ЦАГДААГИЙН ГАЗРЫН 2017 ОНЫ I УЛИРЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

 

ДОРНОГОВЬ АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗРЫН 2017

 ОНЫ I УЛИРЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

 

2017.03.31.                                                                                                       Сайншанд сум

 

Тус цагдаагийн газар нь 2017 оны1 дүгээр улиралд Монгол Улсын Их Хурал, Засгийн газраас батлан гаргасан хөтөлбөр, тогтоол, албан даалгавруудын хэрэгжилтийг хангах, ЦЕГ-ын үйл ажиллагааны төлөвлөгөө, Цагдаагийн байгууллагаас 2017 онддэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлж, гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах үйл ажиллагаандаа хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх, алба хаагчдын мэргэжлийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, сахилга хариуцлагыг сайжруулах, ёс зүйг төлөвшүүлэх, цагдаагийн байгууллагын ажил үйлчилгээг иргэд, олон нийтэд шуурхай хүргэхэд үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаа.

 

Нэг:Удирдлага зохион байгуулалтын талаар

 

Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа С.Баасанжав 2017 оны 01 дүгээр сарын25-ны өдөр аймгийн Засаг дарга Т.Энхтүвшинтэй 2017 онд хэрэгжүүлэн ажиллах ажлын талаар үр дүнгийн гэрээ байгуулсан.

Цагдаагийн байгууллага, албан тушаалтанд 2017 оны 1 дүгээр улирлын байдлаар ирүүлсэн 81санал, өргөдөл, гомдлыг хүлээн авч шийдвэрлэж хариуг мэдэгдснийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад /54/ 50 хувиар өссөн байна.

Цагдаагийн газрын даргын даргаас харьяа сум дундын цагдаагийн хэлтэс, тасгийн дарга нартай болон хэлтэс, тасаг, хэсгийн дарга нараас алба хаагч нартай 2017 оны үр дүнгийн гэрээг энэ оны 02-р сарын 01-ны өдөр байгуулсан.

            Цагдаагийн ерөнхий газрын дэд бөгөөд дотоод хяналт, аюулгүй байдлын газрын дарга, дэд комиссар Ч.Болбаатарын 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 4/36 дугаартай ажлын чиглэл, удирдамж, Цагдаагийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2, 14.2 дахь хэсэг, Хууль зүйн сайдын 2014 оны А/89 дүгээр тушаалаар баталсан “Иргэний зөвлөл, оршин суугчдад цагдаагийн байгууллагын тайлан тавих журам”-ын дагуу тус цагдаагийн газрын 2016 оны үйл ажиллагааны тайланг аймгийн төвийн болон бусад сумдад оршин суугаа иргэдэд тайлагнах ажлыг ЦЕГ-ын Олон нийт-цагдаагийн хамтын ажиллагааны төвтэй хамтран зохион байгуулах ажлын салбар төлөвлөгөөг байгууллагын дарга нараар батлуулан Цагдаагийн газрын даргын зөвлөлийн гишүүдээр ахлуулсан бүрэлдэхүүн Замын-Үүд болон бусад 12 сумдад 2017 оны 01 дүгээр сарын 11-нээс 13-ны хооронд, аймгийн төв Сайншанд суманд 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр тус тус Цагдаагийн газрын 2016 оны үйл ажиллагааны тайланг оршин суугч иргэд, Иргэний зөвлөлд тайлагнаж аймгийн ИТХурал, Иргэний зөвлөлд 2016 оны үйл ажиллагааны тайланг хүргүүлэн ажилласан. Тайлангийн үеэр олон нийтийн цагдаагийн ажилтны тоог нэмэгдүүлэх талаар иргэдээс ирүүлсэн саналыг дагуу аймгийн удирдлагуудад танилцуулсан.

Тус цагдаагийн газраас гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар хэрэгжүүлж буй ажил, арга хэмжээ, сургалт сурталчилгаа, үйл ажиллагааны тайланг тухай бүр иргэд олон нийтэд мэдээлэх зорилгоор www.Dornogobi.police.gov.mn вэйб сайт, Дорноговь-цагдаа фэйсбүүк хаягаар болон ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн, аймгийн Засаг даргын тамгын газрын www.dornogovi.gov.mn цахим хуудсаар дамжуулан үйл ажиллагаагаа сурталчилж байна.

ЦЕГ-ын Хүний нөөц сургалтын хэлтсийн 2017.01.03-ны өдрийн 3б/50 тоот албан бичгээр зөвшөөрөл олгодож Цагдаагийн газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Б/02 дугаартай тушаалаар цагдаагаар томилогдсон 4 алба хаагчдыг “Цагдаагийн тангараг” өргүүлэх ёслолын үйл ажиллагааг зохион байгууллаа.

Цагдаагийн албаны тухай хууль шинэчлэн батлагдсантай холбогдуулан алба хаагчдыг тангараг өргүүлэх, хуулийн эх бичвэрийг хүлээн авах ёслолын ажиллагааг 2017 оын 03 дугаар сарын 28-ны өдөр зохион байгуулан цагдаагийн газрын нийт алба хаагчдаар цагдаагийн тангарагийг давтан өргүүлсэн.

Цагдаагийн газрын дэд бөгөөд эрүүгийн цагдаагийн тасгийн дарга цагдаагийн хошууч Б.Ганцоож нь ЦЕГ-ын даргын тушаалаар БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод “Хар тамхи, мансууруулах бодисын хор нөлөө” сэдэвт сургалтанд 2016 оны 12-р сарын 19-нөөс 2017 оны 01-р сарын 05-ны хооронд хамрагдсан.

Аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтэс, Хууль зүй, дотоод хэргийн яамтай хамтран 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр зохион байгуулсан “Төрийн албан хаагчдыг чадавхижуулах” сургалтанд цагдаагийн газрын дарга, ТЗБТ-ийн дарга нар хамрагдлаа.

Дорноговь аймгийн Төрийн албаны салбар зөвлөлөөс 2017 оныг “Төрийн албан хаагчдын сахилга хариуцлагыг дээшлүүлэх жил” болгон зарлаж зохион байгуулсан “Төрийн албан хаагчдын нэгдсэн сургалт, зөвлөгөөн”-д НХЖХТ- болон ЗЦТ-ийн дарга нар оролцсон.

Тус цагдаагийн газрын МХГХТХ-ийн алба хаагчид 2017.01.27-ны өдөр Төв аймгийн Баян суманд,2017 оны 02 дугаар сарын 09-ны өдөр Говьсүмбэр аймагт тус тус мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр зохион байгуулагдсан “Сар шинэ” нэгдсэн арга хэмжээ, түдгэлзүүлсэн хэрэг болон эрэн сурвалжлагдаж байгаа этгээдүүдийн талаар мэдээлэл солилцон хил залгаа аймгуудын мал хугайлах гэмт хэрэгтэй тэмцэх, таслан зогсоох, илрүүлэх чиглэлээр хийсэн уулзалт ярилцлагад оролцсон.

2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөрзохион байгуулагдсан Дорноговь аймгийн "Хил хамгаалалтад туслах хүчний зөвлөл"-ийн нэгдсэн зөвлөгөөнд цагдаагийн газрын дарга оролцож, хилийн бүс нутагт үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлийн талаарх мэдээллийг хийсэн.

Дорноговь аймаг дахь цагдаагийн газар, БНХАУ-ын Эрээн хотын цагдаагийн газрын хооронд байгуулсан “Харилцан ойлголцлын санамж бичиг”-ийн хүрээнд 2016 онд хоёр талаас хамтран ажилласан байдлыг дүгнэн 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Сайншанд суманд уулзалт зохион байгуулсан. Уулзалтанд БНХАУ-ын Эрээн хотын орлогч дарга бөгөөд Цагдаагийн газрын дарга, генерал Бао Пэй Юу тэргүүтэй 10 зочид төлөөлөгчид, Дорноговь аймаг дахь Цагдаагийн газрын дарга болон хэлтэс, тасгийн дарга нароролцсон.

Сумдын засаг дарга нартай, цагдаагийн газрын дарга, хэсгийн төлөөлөгч нарын гурвалсан гэрээг байгуулан 2017 оны 1 сарын 16-ны өдөр гарын үсэг зурж баталгаажуусан.

Аймгийн хуулийн байгууллагуудын хамтарсан уулзалт зөвлөгөөнийг 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдөр цагдаагийн газрын хурлын танхимд зохион байгуулан санал шүүмжлэл солилцож цаашид шийдвэрлэж хэрэгжүүлэх ажлын чиглэлийг гарган ажилласан.

Тус цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгаас чөлөөнд гарсан бэлтгэл дэд хурандаа Ш.Бат-Эрдэнэ, бэлтгэл хошууч У.Сумъяанамжил нарын хөдөлмөрийн алдрыг 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлж тус арга хэмжээний хүрээнд цагдаагийн газрын ахмад ажилтнуудад “Алтан унжлагат” хэмээх гал тахиа жилийг угтан хүндэтгэл үзүүлэн гарын бэлэг гардуулан зоог барьж хүндэтгэл үзүүллээ.

ЦЕГ-ын “Сүүж-Уул” сэргээн засах сувилалд 3 алба хаагчийг цалинтай 5 хоногийн чөлөө олгон амраасан.

Цагдаагийн газрын 20 алба хаагчийг Сүхбаатар аймгийн Шилийн богд, Дарьганга, Алтан-Овоо, зэрэг байгалийн үзэсгэлэнт газруудаар 2017.01.13-наас 15-ны хооронд, ХБМБТ-ын алба хаагчдыг 2017.01.-наас 01.22-ны хооронд Хөвсгөл, Дархан-Уул, Булган аймгийн цагдаагийн газруудын үйл ажиллагаатай танилцаж, туршлага солилцож Хөвсгөл далайгаар аялуулах ажлыг зохион байгуулсан.

 

Хоёр. Алба хаагчдын сахилга ёс зүй, албаны сургалт,

соёнгэгээрүүлэх ажлын талаар

 

Тайлангийн хугацаанд цагдаагийн газраас дотоод журмын дагуу ажлын үр дүнгээр 91алба хаагч, ажилтны цалинг нэмж, урамшуулан 190 алба хаагчийн цалинг бууруулан тооцсон байна.

Бие бүрэлдэхүүнээс 2017 оны 1 дүгээр улирлын байдлаар 7 алба хаагч сахилгын арга хэмжээ авагдсанаас бүгд офицер алба хаагч нар байна .

Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад: сахилгын шийтгэл хүлээсэн алба хаагчийн тоо /9/ 2-оор буюу 22.2 хувиар, офицерын тоо /6/ 1-ээр буюу 16.6 хувиар өссөн байна.

Ахлагч бүрэлдэхүүнээс сахилгын арга хэмжээ авагдсан алба хаагч байхгүй байна. Цагдаагийн газрын хэмжээнд албаны шалгалт 10 удаа, үүнээс цагдаагийн газарт 9, Замын-Үүд сум дахь сум дундын цагдаагийн хэлтэст 1 шалгалт явуулсаныг өмнөх оны мөн үетэй харьцуулахад /3/ 3-аар буюу 3.3 дахин өссөн байна.

Сахилгын зөрчил гаргаж арга хэмжээ авагдсан 7 алба хаагч байгааг нэгжээр авч үзвэл:ЭЦТ-1, ХБМБТ-ийн-3, Замын-Үүд ЦХ-ийн-3 авагдаж НХЖХТасаг, Хатанбулаг ЦТ, ТЗБТасаг, ЗЦТасаг, Айраг ЦТасгийн алба хаагч нараас сахилгын зөрчил гаргаж арга хэмжээ авагдаагүй байна.

Сахилгын нийт зөрчлийн 42.8 хувийг ХБМБТ-ийн, 42.8 хувийг Замын-Үүд ЦХ-ийн, 14.2 хувийг ЭЦТ-ийн алба хаагчид эзэлж байна.

Сахилга, ёс зүйн зөрчлийн хэлбэрээр нь авч үзвэл: ЭБШХ болон бусад хууль дүрэм зөрчсөн 2 буюу 28.5 хувийг, ажлын хариуцлага алдсан 1 буюу 14.2 хувийг, цагдаагийн алба хаагчийн харьцааны соёл, ёс зүй 1 буюу 14.2 хувийг, үүрэг даалгавар үл биелүүлсэн 1 буюу 14.2 хувийг бусад зөрчил 2 буюу 28.5 хувийг эдэлж байна. 

Төрийн албаны хуульд заасан эрх хэмжээний хүрээнд зөрчил гаргасан алба хаагчдын 3 буюу 42.8 хувьд сануулах, 4 буюу 57.1 хувьд албан тушаалын цалин бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан байна.

Тайлант хугацаанд давхардсан тоогоор хэсгийн дарга 2 удаа сахилгын шийтгэл хүлээсэн байна.

2017 оны 1 дүгээр улирлын байдлаар саатуулах байрны үйл ажиллагаатай холбоотой болон Замын-Үүд сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн ХБМБХэсгийн мөрдөн байцаагч нарын ЭБШХ-ийг зөрчсөн талаарх 2 шаардлага хүлээн авч шаардлагад заагдсан зөрчил дутагдлыг арилган хариуг хугацаанд нь хүргүүлсэн.

Зөрчил арилгуулж, ажил зохион байгуулах талаар ирсэн 2 мэдэгдлийг хариуг хцгацаанд нь хүргүүлсэн. Дээрх шаардлагад заагдсан нэр заагдсан алба хаагчид сануулах, 1 албан тушаалын сарын үндсэн цалинг 1 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах арга хэмжээ тооцсон.

Шаардлагад заагдсан зөрчлийг арилгуулан зөрчил гаргасан алба хаагчдаар шалтгаан нөхцлийг тайлбарлуулан тасгийн алба хаагчдын хурлаар хэлэлцэн дахин зөрчил гаргахгүй байх талаар үүрэг чиглэл өгч ажиллаж байна.

Хэрэг бүртгэх, мөрдөн байцаалтын үйл ажиллагаатай холбоотой зөрчлийн талаар хяналт тавьж буй прокурортой хамтран сарын ажил дүгнэх зөвлөгөөнөөр хэлэлцэн, сургалт зохион байгуулсан.

Саатуулах байрны үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчдад ЦБҮАЖ-ын код 623, 408 код журмаар сургалт зохион байгуулж гаргасан зөрчлийг дахин гаргахгүй байх талаар үүрэг чиглэл, бичгээр зааварчилга өгч биелэлт үр дүнг тооцож байна.

            Алба хаагчдын сахилга, хариуцлагыг дээшлүүлэх чиглэлээр тасаг, хэсгийн дарга, ахлах болон 10 буюу түүнээс дээш хугацаагаар ажиллаж байгаа нийт 34 алба хаагчид 2-3 алба хаагчийг хариуцуулан тэдний сахилга, хариуцлага, ёс зүй, зан харилцаа, ажил үүрэгтээ хандах хандлагад анхаарч алба хаагчдыг гэр бүлтэй нь ойр байж тэдний санал, хүсэлтийг хүлээн авч хамтран ажиллах талаар алба хаагчдыг хувиарлаад байна.

 

Албанысургалт, соён гэгээрүүлэх талаар:

 

Цагдаагийн агзрын даргын зөвлөлийн хурлаар алба хаагч нар болон тэдний гэр бүлийн дунд 2017 онд зохион байгуулах “Соёл, соён гэгээрүүлэх ажлын төлөвлөгөө”, “Биеийн тамир спортын хамтлаг”-аас зохион байгуулах спортын уралдаан тэмцээний хуваарийг батлуулан алба хаагчдын чөлөөт цагийг биеийн тамир, спортоор хичээллүүлэх ажлыг зохион байгуулан ажиллаж байна.

Албаны сургалтын цагаар шинэчлэн батлагдсанхууль тогтоомж, ЦБҮАЖ, олон улсын гэрээ, цагдаагийн алба хаагчийн сахилгын дүрэм, Асап сангийн ашиглалт зэрэг 18 сэдвээр давхардсан тоогоор нийт алба хаагчид хичээл сургалт орсон байна.

ЦЕГ-ынЦагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 14-ныөдрийн Б/58 дугаар тушаалын хоёрдугаар хавсралт батлагдсан “Цагдаагийн байгууллагын 2017оныСургалтын хөтөлбөр”-ийг нийт алба хаагч нарт танилцуулан 2017 оны 03, 04дүгээр сард Сургалтынд нэгдсэнтөвдсургалтад хамрагдах алба хаагчдын нэрсийг хүргүүлэн 3 алба хаагч сургалтад хамрагдаж байна.

Мөн Сургалтын нэгдсэн төвд 1 алба хаагч албаны нохойг сургах 6 сарын сургалтад 2017 оны 03 дугаар сарын 20-ноос эхлэн хамрагдаж байна.

ЦЕГ-ын даргын 2015 оны А/82 дугаар тушаалаар батлагдсан “Соёл, соён гэгээрүүлэх ажил” код-940-ын дагуу бие бүрэлдэхүүний дунд хууль тогтоомж, төрийн болон байгууллагын бодлого чиглэл, үйл ажиллагаатайхолбоотой бусад албан баримт бичгүүд, улс орны болон гадаад орнуудын улс төр, нийгэм, эдийн засаг болон танин мэдэхүйнбусад мэдээлэл;түүхэн замнал, шинжлэх ухаан, техник, технологийн ололтын талаарх мэдээллүүдийг тасаг бүрээр хийлгэх хуваар гарган холбогдох мэргэжлийн байгууллага, багш, судлаачид,ахмад ажилтан болон байгууллагын алба хаагчдын дэмжлэг, туслалцаатайгаар зохион байгуулж байна.

Тус журмын хүрээнд хэрэгжүүлэн ажиллах соёл, гоо зүйн хүмүүжил, мэдлэгийг дээшлүүлэх, урлаг, биеийн тамир, спортын арга хэмжээг зохион байгуулах, соёл, урлаг, биеийн тамир, спортын байгууллагуудтай хамтран ажиллаж, мэргэжлийнтуслалцаа авах, улс орон, байгууллагын түүхийг сурталчлах, ахмад ажилтан, алдар цуутай хүмүүстэйуулзалт зохиох, гавъяаг нь мөнхжүүлэх, туршлага судлуулах, музей, түүх дурсгалын газруудыг үзүүлэх, байгалийн үзэсгэлэнт газраар тойронаялал хийх,ургийн бичиг хөтлөх, зохиох ажлыг нэгдсэн журмаар зохион байгуулах, мэргэжлийн болон зарим ном, хэвлэлийн талаар ярилцлага, хэлэлцүүлэг, уралдаан,тэмцээн зохиох зэрэг арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөн хэрэгжүүлэн ажиллаж байна.

Цагдаагийн газрын алба хаагч нарт хууль тогтоомж, төрийн болон байгууллагын бодлого чиглэл, үйл ажиллагаатайхолбоотой 47 албан бичгийг давхардсан тоогоор 2640 алба хаагчид танилцуулж, түүхэн замнал болон соёл, гоо зүйн мэдлэгийг дээшлүүлэх чиглэлээр 6 удаа 295 алба хаагчид, мэдээлэл, суртчилгаа, соёл, хүмүүжлийн ажлын чиглэлээр 751 алба хаагч, иргэдэд 8 удаа сургалт, мэдээлэл өгч ажилласан байна.

Цагдаагийн газрын Соёл, соён гэгээрүүлэх ажлын төлөвлөлөөнд тусгагдсан мөсний баярын арга хэмжээг 2017.01.21-ний өдөр зохион байгуулан явуулсан уг арга хэмжээнд цагдаагийн газрын алба хаагчид болон тэдний гэр бүлийн гишүүн, хүүхдүүд зэрэг 80 хүн хамрагдаж “Мөсний шагай”, “Буухиа”, “Мөсний олс таталт” зэрэг 3 төрлийн тэмцээнийг зохион явуулсан.

Тус цагдаагийн газрын “Биеийн тамир, спортын хамтлаг”-аас 2017 онд алба хаагч, ажилчдын дунд зохион байгуулах спортын тэмцээн, уралдааны төлөвлөгөөний дагуу цагдаагийн газрын дарга, тасгийн дарга нараар ахлуулсан 6 баг хуваан цагдаагийн газрын аварга шалгаруулах сагсан бөмбөг, гар бөмбөг, снукер билльярдны тэмцээнүүдийг алба хаагч болон тэдний гэр бүлийн хүрээнд зохион байгуулсан байна.

Говийн бүсийн аймгуудын цагдаагийн газар, хэлтсийн аварга шалгаруулах сагсан бөмбөг, гар бөмбөгийн тэмцээнд 2017.02.09-11-нийхооронд Говьсүмбэр аймагт зохион байгуулагдаж эрэгтэй баг мөнгөн медаль, эмэгтэй баг хүрэл медаль хүртсэн. Цагдаагийн газрын эмэгтэй баг тамирчид 2017.03.09-10-ны хооронд зохион байгуулагдсан ЦЕГ-ын аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээнд оролцсон.

ЦЕГ-ын даргын 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн “Цагдаагийн байгууллагын 2017 оны спортын аварга шалгаруулах тэмцээний төрөл, нэгдсэн зааврыг батлах, зохион явуулах ажлын хэсэг байгуулах тухай” Б/30 дугаар тушаалаар батлагдсан тэмцээн уралдаан болох самбо, хүндийн өргөлт, шатар, сагсан бөмбөг зэрэг тэмцээнд оролцсон Хүндийн өргөлтийн төрөлд хэсгийн байцаагч цагдаагийн ахмад А.Цацабшир мөнгөн медаль хүртсэн.

Дорноговь аймгийн Биеийн тамир спортын газраас бүтэн жилийн хугацаанд зохион явуулах “Чансаа-2017” сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд цагдаагийн газрын эмэгтэй баг 2 удаа 4-р байранд, эрэгтэй баг 1 удаа 2-р байранд, 2 удаа 5-р байранд шалгарсан.

            Долоо хоног бүрийн Лхагва гарагт аймгийн Биеийн тамир спортын газрын зааланд алба хаагчдыг 19.00-21.00 цагт албаны бэлтгэлжилтийн арга хэмжээнд хамруулж, сургуулилтыг хийлгэж, үр дүнг тооцсон. 

 

Гурав: Эрүү, хэв журмын нөхцөл байдлын талаар:

           

Цагдаагийн газар 2017 оны эхний 2 сарын байдлаар байдлаар иргэд, байгууллага, аж ахуйн нэгжээс 606 гомдол мэдээлэл хүлээн авсан. Үүнээс гэмт хэргийн шинжтэй 238 гомдол, мэдээлэл хүлээн авснаас 117 гомдол мэдээлэлд эрүүгийн хэрэг үүсгэн, 116 гомдол мэдээлэлд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах саналтай прокурорт шилжүүлж шийдвэрлэсэн байна.         Хүлээн авсан гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийн 197 буюу 81.7 хувийг хуулийн анхны хугацаанд шалгаж шийдвэрлэсэн байна.

1 дүгээр улирлын байдлаар 128 гэмт хэрэг бүртгэгдсэн нь 2016 оны мөн үеэс 27 нэгж хэргээр буюу 26.7 хувиар өссөн байна. 

Бүртгэгдсэн гэмт хэргийн 53буюу 41.4хувийг хөнгөн, 64 буюу 50.0 хувийг хүндэвтэр, 8 буюу 6.2 хувийг хүнд, 3 буюу 2.3 хувийг онц хүнд гэмт хэрэг эзэлж байна. Нийт гэмт хэргийн 42 буюу 38.2 хувь нь аймгийн төвд, 43 буюу 33.5 хувь нь Замын-Үүд суманд, 43 буюу 33.5 хувь нь бусад сумдад бүртгэгдсэн байна.

Гэмт хэргийн гаралт Айраг суманд 2 дахин, Алтанширээ суманд 75.0 хувь,  Даланжаргалан суманд 50.0 хувь, Иххэт суманд 2 дахин, Мандах суманд 1 дахин, Өргөн суманд 1.5 дахин, Сайхандулаан суманд 1 дахин, Хатанбулаг суманд 50.0 хувь, Улаанбадрах суманд 1 дахин Замын-үүд суманд 22.9 хувиар өсч, Дэлгэрэх суман 1 дахин, Сайншанд суманд 14.0 хувиар буурч, Эрдэнэ суманд гэмт хэргийн гаралт өнгөрсөн оны мөн үеийн төвшинд байна.

Бүртгэгдэх үедээ сэжигтэнээр тооцвол зохих этгээд нь тогтоогдоогүй 51 гэмт хэрэг бүртгэгдэн,40 хэргийн сэжигтэн, яллагдагчаар татвал зохих этгээдийг илрүүлэн тогтоож гэмт хэргийн илрүүлэлт 78.4 хувьтай байгаа нь урьд оны мөн үеэс 35 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Мал хулгайлах гэмт хэрэг 20 бүртгэгдсэн нь нийт гэмт хэргийн 15.6 хувийг, хулгайлах гэмт хэргийн 47.6 хувийг эзлэж байгаа ба энэ төрлийн гэмт хэрэг урьд оны мөн үеэс 11 нэгжээр буюу 1.2 дахин өссөн байна. Мөн бүртгэгдэх үедээ сэжигтэнээр тооцвол зохих этгээд нь тогтоогдоогүй малын хулгайн 17 гэмт хэрэг бүртгэгдэж 10 хэргийн сэжигтэн, яллагдагчаар татвал зохих этгээдийг илрүүлэн тогтоож энэ төрлийн гэмт хэргийн илрүүлэлт 58.8 хувьтай байна.

Урьд оны мөн үеэс хулгайлах гэмт хэрэг 2 нэгжээр буюу 5 хувиар, бусдын эд зүйлийг булаах гэмт хэрэг 1 дахин, бусдын эд хөрөнгийг залилан мэхэлсэн хэрэг 1 нэгжээр буюу 50 хувиар, хүний амь насыг санаатай хохироосон гэмт хэрэг 2 нэгжээр буюу 2 дахин, золгүй байдлаар амь насаа алдсан гэмт хэрэг 6 нэгжээр буюу 3 дахин, бусдын бие махбодид санаатай гэмтэл учруулах 1 нэгжээр буюу 2.9 хувиар, хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчсөн хэрэг 5 нэгжээр буюу 1 дахин, улсын хилээр хууль бусаар эд зүйл нэвтрүүлсэн хэрэг 3 нэгжээр буюу 3 дахин өсч, танхайрах гэмт хэрэг 2 нэгжээр буюу 66.7 хувиар, бусдын эд зүйлийг дээрэмдэх гэмт хэрэг 1 нэгжээр буюу 1 дахин, бусдыг хүчиндэх, албан тушаалын гэмт хэргүүд 1 нэгжээр буюу 50.0 хувиар тус тус буурсан статистик үзүүлэлттэй байна.

Гэмт хэргийн улмаас 114 иргэн хохирсоны 39 буюу 34.2 хувь нь эмэгтэйчүүд, 3 буюу 2.6 хувь нь насанд хүрээгүй, 38 буюу 33.3 хувь нь тодорхой эрхэлсэн ажилгүй хүмүүс гэмт халдлагад өртөж, 10 хүн нас барж, 38 хүн гэмтэж, төр, албан байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд 920.4 сая төгрөгийн хохирол учирсаны 765.1 сая төгрөгийн хохиролыг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд нөхөн төлүүлж, хохирол нөхөн төлөлт 83.1 хувьтай байна.

128 гэмт хэрэгт 120 хүн холбогдон шалгагдсаны 21 буюу 17.5.0 хувь нь эмэгтэй, 2 буюу 1.6 хувь нь хүүхэд, 77 буюу 64.1 хувь нь 18-35 насны, 41 буюу 34.1 хувь нь 36-аас дээш насны хүмүүс байгаагийн 7.5 хувь нь төрийн албан хаагч, 11.6 хувь нь ажилчин малчин, 18.3 хувийг хувиараа хөдөлмөр эрхлэгчид, 54.1 хувийг тодорхой эрхэлсэн ажилгүй хүмүүс эзэлж байна.

Нийт холбогдогчийн 29 буюу 24.1 хувь нь согтуугаар гэмт хэрэг үйлдсэн нь 1 нэгжээр буюу 3.3 хувиар буурч, 24 буюу 20 хувь нь бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 12 нэгжээр буюу 1 дахин өссөн байна.

Урьд нь ял шийтгэгдэж байсан 3 иргэн дахин гэмт хэрэгт холбогдон шалгагдсан нь нийт холбогдогчийн 2.5 хувийг эзэлж байгаа ба урьд оны мөн үеийн төвшинд байна.

2017 оны эхний 2 сарын байдлаар байдлаар аймгийн хэмжээнд 3264 захиргааны эрх зүйн зөрчил бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 1221 буюу 59.8 хувиар өссөн байна.

Зөрчил гаргасан 3146 иргэн, 1 аж ахуйн нэгж байгууллагыг 135.8 сая төгрөгөөр торгож, 320 иргэнийг зохих журмын дагуу саатуулж, 17 иргэн шүүхээр баривчлагдсан байна.

Замын хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн 3125 зөрчил илрүүлж, зөрчил гаргасан 3025 иргэнийг 132.5 сая төгрөгөөр торгож, 100 иргэний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасч арга хэмжээ авсан байна.

 

Дөрөв: Эрүүгийналбаны чиглэлээр

Эрүүгийн цагдаагийн тасаг нь 2017 оны 1-р улиралд 286.737.620.000 төгрөгийн хохиролтой, 111 холбогдогчтой, 78 материалийг эрүүгийн хэрэг үүсгүүлэн шалгуулахаар хэрэг бүртгэх, мөрдөн байцаах тасагт шилжүүлсэн байна.

Нийт шилжүүлсэн материалаас 43 хэрэг, үйлдэлд эрүүгийн хэргийн дугаар авч, 32 хэргийг нөхөн илрүүлж, 3 материалыг татгалзаж хаасан байна.

Шилжүүлсэн хэрэг, үйлдлээс 164.010.000 төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэнээс, хэргийг өнгөөр нь авч үзвэл онц хүнд хэргийн 1, хүнд хэргийн 6, хүндэвтэр хэргийн 68 хэрэг үйлдэл байна.

Тайлангийн хугацаанд ХБМБТасгаас нийт 16 даалгаварыг хүлээн авч холбогдох ажиллагааг хийж 1 даалгаварын үлдэгдэлтэй байна.

          Цагдаагийн ерөнхий газрын “ASAP” санд тус цагдаагийн газраас улсын хэмжээнд 540003815000080 дугаараар эрэн сурвалжлалт зарлагдсан Баасан овогтой Эрдэнэбатыг төв аймгийн Батсүмбэр сумаас, 5400038160000104 дугаараар эрэн сурвалжлалт зарласан Намрай овогтой Батдоржыг Улаанбаатар хот Баянзүрх дүүргээс, 540003817000040 дугаараар эрэн сурвалэлалт зарласан Ганбат овогтой Түвшинбатыг Улаанбаатар хот Баянзүрх дүүргээс, 540003817000041 дугаараар эрэн сурвалжлалт зарласан Ганбилэг овогтой Сайханбилэгийг Сайншанд сумын 1-р багаас,  540003817000043 Хишигсайхан овогтой Алтансүхийг Сайншанд сумын 4-р багийн нутаг дэвсгэрээс тус тус олж баривчлан эрэн сурвалжлалтыг зогсоон ажилласан.

ЦЕГ-аас улсын хэмжээнд зохион явагдаж байгаа “Сар шинэ” нэгдсэн арга хэмжээний хүрээнд цагдаагийн газраас хийж хэрэгжүүлэх төлөвлөгөөг боловсруулан төлөвлөгөөний дагуу багийн системд алба хаагчдыг зохион байгуулан ажилласан. Арга хэмжээний хүрээнд ЭБШХ-ын 205-р зүйлийн 205-1-р яллагдагчаар татагдвал зохих этгээд нь тогтоогдоогүй эрүүгийн 201510000097, 201610000270, 201610000041, хэргүүдийг илрүүлэн ажилласан.

Тус аймгийн хэмжээнд малын хулгайн гэмт хэрэг эхээр үйлдэгдэж байгаатай холбогдуулан ГА-ын арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулан цагдаагийн газрын даргаар батлуулан Өргөн, Эрдэнэ, Замын-Үүд сумын нутагт ажиллан яллагдагчаар татагдвал зохих этгээд нь тогтоогдоогүй эрүүгийн 201710000032, 201710010029, 201710010031, 201710010032 дугаартай хэргүүдийг нөхөн илрүүлэн бүртгэгдэх үедээ яллагдагчаар татагдвал зохих этгээд нь тогтоогдоогүй ажиллагааны 2017.1000.0065, 2017.1000.0050, 2017.1000.0062, 2017.1000.0064, 2017.1000.0043, 2017.1000.0055, 2017.1000.0068 тоот дугаартай хэргүүдийг нөхөн илрүүлж хэрэг бүртгэх мөрдөн байцаах тасагт шилжүүлэн ажилласан байна.

Мал хулгайлах гэмт хэрэнтэй тэмцэх чиглэлээр “Бод мал” хэсэгчилсэн арга хэмжээг 2017 оны 1 дүгээр сараас 2 дугаар сарын хугацаанд зохион байгуулж Айраг, Алтанширээ, Даланжаргалан, Сайхандулаан, Замын-Үүд сумдад томилолтоор ажиллан 37 холбогдогчтой, 92.9 сая төгрөгний хохиролтой 18 хэргийг илрүүлэн ажилласан.

 

Тав. Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах албаны чиглэлээр

 

Хэрэг бүртгэлтийн  чиглэлээр:

Дорноговь аймаг дахь Цагдаагийн газрын Хэрэг бүртгэх, алба нь 2017 оны 1 дүгээр улирлын байдлаар иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас 94 гомдол мэдээлэл хүлээн авч шалгасан байна.

Нийт шалгасан 94 гомдол мэдээллийн 39 буюу 42,4 хувьд нь эрүүгийн хэрэг үүсгэж, 42 гомдол мэдээлэл буюу 42,1 хувийг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах саналтай, 5гомдол мэдээлэл буюу 5,3 хувийг харьяаллын дагуу мөрдөн байцаалтад шилжүүлсэн.

Одооажиллагаанд 8 гомдол мэдээллийн үлдэгдэлтэй байна.

Харьяаллын дагуу ТЗЦГазарт 1гомдол мэдээлэлд хойшлуулшгүй ажиллагааг явуулж шилжүүлсэн. Нийт шалгаж шийдвэрлэсэн 91 буюу 96,8 хувийг хуулийн анхны хугацаанд, 3 буюу 3,1 хувийг 19 хоногт шийдвэрлэн ажилласан. Хэрэгт  хэрэг  бүртгэлтийн  ажиллагаа  явуулсан39 эрүүгийн хэгээс яллах дүгнэлт үйлдүүлэхээр шүүхэд 33 хэргийг шилжүүлж, 2 хэргийг хэрэгсэхгүй болгох саналтай,харъяаллын дагуу 4 хэргийг мөрдөн байцаах албанд шилжүүлсэн. Одоо ажиллагаанд 6 эрүүгийн хэрэг шалгагдаж байна.

Иргэд,аж ахуйн  нэгж, байгууллагад учирсан 35,580,000 төгрөгний хохирлоос 31,576,862 төгрөгний  хохиролыг хэрэг бүртгэлтийн шатанд нөхөн төлүүлж хохирол нөхөн төлөлт 88,7 хувьтай байна.

 

Мөрдөн байцаалтын чиглэлээр

Тус тасаг нь 2017 оны 1 дүгээр улиралд “Шийдвэрлэлт” хэсэгчилсэн арга хэмжээ, “Сар-шинэ” нэгдсэн арга хэмжээг 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн хооронд салбар төлөвлөгөө гарган ажилласан.

2017 оны эхний 02 сарын байдлаар сард иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэргийн талаарх 154 гомдол мэдээлэл хүлээн авч шалгаснаас 90 гомдол мэдээлэлд эрүүгийн хэрэг үүсгэж, 47 гомдол мэдээлэлд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах саналтай прокурорын байгууллагад шилжүүлж бусад байдлаар 7 гомдлыг шийдвэрлэж үлдэгдэл 10 өргөдөл гомдол байна.

Урьд сарын үлдэгдэл 28 холбогдогчтой 36 эрүүгийн хэрэг дээр нэмж шинээр 80 холбогдогчтой 94 эрүүгийн хэрэг үүсгэж 108 холбогдогчтой 130 эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан. Мөн сэжигтнээр татагдвал зохих этгээд нь тогтоогдоогүй 45 хэрэгтэй байснаас 35 хэргийг илрүүлэн хэргийн илрүүлэлт 77.7 хувьтай байна.

 Урьд оны түдгэлзүүлсэн эрүүгийн хэргүүдээс 18 эрүүгийн хэргийг сэргээн шалгаж, урьд оны хэрэгсэхгүй болгосон хэргээс 8 эрүүгийн хэргийг сэргээж бусад газраас харьяаллын дагуу ирүүлсэн 5 эрүүгийн хэргийг хүлээн авч шалгасан байна

Нийт 161 эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан байна. Үүнээс яллах дүгнэлт үйлдүүлэхээр аймгийн прокурорын газарт 55 холбогдогчтой 52 хэргийг, хэрэгсэхгүй болгох саналтай 3 холбогдогчтой 18 хэргийг, 11 холбогдогчтой 11 эрүүгийн хэргийг нэгтгэж 56 эрүүгийн хэргийг эцэслэн шийдвэрлэж, 10 хэргийг түдгэлзүүлэх саналтай прокурорт хүргүүлсэн. Хуулийн анхны хугацаанд 56 эрүүгийн хэргийг хуулийн анхны хугацаанд шийджээ. Одоо ажиллагаанд 48 эрүүгийн хэргийн байна.

Гэмт хэргийн улмаас иргэд, аж ахуйн нэгж байгууллагад 513,609,540 төгрөгний хохирол учирснаас мөрдөн байцаалтын шатанд 362,424140 төгрөг нөхөн төлүүлж 257,200,000 төгрөгний эд хөрөнгө битүүмжилсэн байна.

 

Зургаа: Нийтийн хэв журам хамгаалах албаны чиглэлээр

 

            Дорноговь аймгийн Сайншанд сумыг нутаг дэвсгэрийг хүн амын тоогоор 4 бүсэд хуваан хөдөлгөөнт эргүүлийн 4 чиглэл, явган эргүүлийн 10 чиглэл машрут болгон хувааж  нутаг дэвсгэрийн эрүүгийн болон хэв журмын нөхцөл байдал, гэмт хэрэг зөрчлийн тоон үзүүлэлт, гэмт хэрэг, зөрчил үйлдэгдсэн газар, цаг, хугацаа, байршлыг оновчтой тогтоох, эргүүлийн үйл ажиллагаанд тавих хяналтыг сайжруулж, хүйтний уллирлын нэгдсэн байршлын дагуу нийтийн хэв журам хамгаалах эргүүлд давхардсан тоогоор офицер 185, ахлагч 441 нийт 626 алба хаагч 3130 цагийн үүргийг зөрчил, дутагдалгүй хийж гүйцэтгэсэн байна.

Тайлангийн хугацаанд хөдөлгөөнт эргүүлд 2 автомашин давхардсан тоогоор 4 алба хаагч 110 удаа 660 цагийн үүрэг гүйцэтгэж 9180 км зам туулж 580 дуудлага, мэдээлэл хүлээн авч зөрчил гаргасан 148 иргэнийг албадан саатуулах, баривчлах байрны эмч, цагдаа нарын хяналтан дор хүлээлгэн өгч, биеэ авч явах удирдан жолоодох чадваргүй 560 иргэнийг ар гэрт нь хүлээлгэн өгч, 21 тээврийн хэрэгсэлийг түр саатуулах газарт хүлээлгэн өгч ажилласан.

Жижүүрийн шуурхай удирдлагын алба нь иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас нийт 787 дуудлага, мэдээллийг ЦБҮАЖ-н код 200, 201, 202-н дагуу хүлээн авч гэмт хэргийн шинжтэй 165, захиргааны зөрчлийн шинжтэй 622 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. 

Хэрэг бүртгэлтийн чиглэлээр нийт 80 гомдол, мэдээлэл хүлээн авч шалгаснаас 33гомдолд эрүүгийн хэрэг үүсгэн, 43гомдлыг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлж, 4 гомдол мэдээллийг харъяаллын дагуу шилжүүлж ажилласан байна.

Эрх зүйн зөрчилтэй тэмцэх ажлын хүрээнд захиргааны 1038 зөрчил илрүүлж, зөрчил заагдсан 1037 иргэн, 1 аж ахуйн нэгж байгууллагыг торгуулийн тасалбар, шийтгэвэрээр 10.513.000 төгрөгөөр торууль ногдуулж ажилласан.

Тамхины хяналтынтухай хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагыг нэмэгдүүлэх, иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор хяналт шалгалт хийж арга хэмжээний хүрээнд тусгай зөвшөөрөлгүй, хориглосон цэг, газруудад утаат тамхи худалдсан 12 иргэнд 600.000 төгрөгөөр, “Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль”-аар 11 иргэнд 535.000 төгрөгөөр тус тус арга хэмжээ тооцон хураагдсан 45 литр архи, 36 литр пиво хураан авч сумын захиргааны зөвлөлд шилжүүлж ажилласан.

Цагдаагийн газрын захиргааны журмаар албадан саатуулах байранд зөрчил гарган саатуулагдсан 507 иргэнийг эмч, жижүүрийн цагдаа нарын хяналтанд хүлээн авч аюулгүй байдлыг хангаж, саатуулагдсан иргэдийн тэмдэглэлийг тухай бүр хөтөлж, иргэдийн хураамж болох 2.104.050 төгрөгийн тооцоог хийж шүүхийн шийтгэх тогтоолоор 34 иргэнийг баривчлуулж тэдэнд өдөр бүр 2 удаа халуун хоол, цай хүртээмжтэй олгож эрүүл мэнд хувийн ариун цэврийг сахиулан хууль тогтоомжид заасан цагийн хуваарийн дагуу ажил үйлчилгээг үзүүлэн саатуулагдсан, баривчлагдсан этгээд болон алба хаагчдын өдөр тутмын үйл ажиллагаанд нь тогтмол хяналт тавин үүрэг, ажлын чиглэл өгч, баривчлагдсан этгээд нарын хоолны илчлэгийг аймгийн Мэргэжлийн хяналтын газрын сорил шинжилгээний итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээнд хоолны дээжийг хүргүүлэн улсын байцаагчийн дүгнэлтийг 1 удаа гаргуулан ажиллаж байна.

Захиргааны зөрчлийн шийдвэрлэлтийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад шийдвэрлэсэн зөрчил 11.6 хувь, зөрчил гаргаж саатуулагдсан иргэн 11.2 хувь, баривчлагдсан 47.0 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна.

ЦЕГ-н даргын 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 1/142 тоот албан бичгээр ирүүлсэн үүрэг, 2017 оны Б/89 дүгээр Цагдаагийн алба хаагчдыг “Өндөржүүлсэн бэлэн байдлын хоёрдугаар зэрэгт шилжүүлэх тухай” тушаалыг баримтлан Цагдаагийн газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 24-ны өдрийн Б/10 дугаартай тушаалаар бие бүрэлдэхүүнийг “Өндөржүүлсэн бэлэн байдлын хоёрдугаар зэрэглэл”-д шилжүүлж баяр, амралтын өдрүүдэд үүрэг гүйцэтгэх алба хаагчдын томилгоог гарган алба хаагчдаас баталгаа авч ажлын мэдээг тухай бүр шуурхай удирдлагын төвд өгч, нэгдсэн мэдээг ЦЕГ-н Мэдээлэл нэгтгэн боловсруулах албанд танилцуулгаар хүргүүлж ажилласан.

            Цагдаагийн газарт гэмт хэрэг, зөрчлийн улмаас хураагдсан 4 нэр төрлийн 27 галт зэвсгийн бүртгэл, судалгааг гарган ЦЕГ-ийн Лицензийн төвд устгуулахаар хүргүүлсэн.

            ЦЕГ-н нэгдсэн сангийн “Од” программд Цагдаагийн газрын галт зэвсэг, галт хэрэглэл, тусгай хэрэгсэл, Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах албаны хэрэгсэл, Алба хаагчдын мэдээлэл, албаны нохой, тээврийн хэрэгсэл, мотоциклийн судалгааг гарган сангийн баяжилт хийж ажиллаа.

 

. Олон нийтийн аюулгүй байдлыг хангах ажлын талаар:

Нийтийг хамарсан эмх замбараагүй байдал, байгалийн гамшиг, осол, аймгийн төв болон сумдын нутаг дэвсгэрийг бүслэн хаах үед ажиллах төлөвлөгөө, зураглал, Мөн Онцгой нөхцөл байдал үүсэн үед тус цагдаагийн газраас зэвсэгт хүчин, хил хамгаалах, тагнуул, онцгой байдал, шүүхийн шийдвэр гүйцэтгэх албадуудтай хамтран ажиллах төлөвлөгөө боловсруулж ЦЕГ-н тэргүүн дэд дарга, тэргүүн дэд комиссар П.Батбаатараар батлуулж, тус аймгийн нутаг дэвсгэрт олон нийтийг хамарсан 3 удаагийн хэв журам сахиулах хамгаалалтыг төлөвлөгөө, зураглалын дагуу зохион байгуулж хамгаалалтанд давхардсан тоогоор офицер 184, ахлагч 241, олон нийтийн цагдаагийн ажилтан 14 нийт 439 алба хаагч ажиллаж иргэдийн аюулгүй байдлыг хангаж ажилласан ба нийтийг хамарсан хамгаалалт, жагсаал цуглааны мэдээг сар бүрийн 25-ны өдрөөр тасалбар болгон ЦЕГ-н Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албанд хүргүүлж ажилласан.

Тус аймгийн Дэлгэрэх сум 2 баг “Ханшаарын бөөн чулуу”, 3-р Бумбат “Улаан овоо”, Сайншанд сум Зүүнбаян баг “Өлгийн бууц”, Мандах сум 3-р баг “Зангуут” гэх газруудад малын гоц халдварт хонины цэцэг өвчний хорио цээрийн дэглэм тогтоох 4 удаагийн хамгаалалтанд 5 алба хаагч 7-21 хоногын хугацаатай үүрэг гүйцэтгэж, хил залгаа аймгуудад малын гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулж Өргөн, Эрдэнэ сумдад хязгаарлалтын пост ажиллуулж аймгийн Онцгой комиссын 01 албан даалгаварын ажлын хэсэгт 2 алба хаагч сумдад үүрэг гүйцэтгэн, Малын гоц халдварт шүлхий, цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх гарын авлага, мэдээлэл хийж алба хаагч нарт зааварчлага хүргүүлж ажилласан байна.

            Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 339 дүгээр тогтоолоор батлагдсан “Гамшгийн аюулын зарлан мэдээллийн дохио дамжуулах журам”, 340 дүгээр тогтоолоор батлагдсан “Гамшгийн үед нүүлгэн шилжүүлэх журам”-уудыг хэрэгжүүлэх зорилгоор зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага, сургуулилтыг аймгийн мэргэжлийн ангиудтай хамтарч 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдөр удирдамж, төлөвлөгөөний дагуу сургалт, дадлагыг зохион байгуулж нийт 27 алба хаагч 3 тээврийн хэрэгсэл, 600 м олс, тууз, агсамж тусгай хэрэгсэлтэй үүрэг гүйцэтгэн ажилласан.

Тус аймагт Улсын онц чухал обьект болох Монгол банкны салбарыг гэрээт хамгаалалтаар 4 алба хаагч, Замын-үүд сум дахь БНХАУ-ын консулын газрын хамгаалалтанд 3 нийт 7 алба хаагч 24 цагийн хугацаанд тасралтгүй хамгаалалтанд ажиллаж нийт 180 удаа буюу 4320 цаг үүрэг гүйцэтгэн алба хаагчдыг удирдлага зохион байгуулалтаар хангаж үүрэг гүйцэтгэх хугацаанд объект руу 650 иргэний бичиг, баримтыг шалган нэвтрүүлж, банканд орон нутгийн зохион байгуулалттай банкны эрхлэгчийн зөвшөөрлөөр цагдаагийн алба хаагчдын хяналт, хамгаалалтан дор 18 удаагийн мөнгө, зузаатгалын хөдөлгөөнийг объект руу нэвтрүүлэн үйл ажиллагаа хэвийн явагдаж объект болон алба хаагчдад тогтмол хяналт тавин сонор сэрэмжтэй, хариуцлагатай ажиллах талаар үүрэг ажлын чиглэл өгч ажиллаж байна.

 

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын талаар:

2017 онд аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн төлөвлөгөөнд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр 23 ажил үйлчилгээ тусган биелэлтийг тооцон ажиллаж  байна.

Олон нийтийн цагдаагийн 2017 онд шаардагдах урамшууллын судалгааг гаргаж аймгийн Засаг даргад хүргүүлэн ИТХын Тэргүүлэгчдийн 2017 оны  01 дүгээр сарын 28-ны өдрийн 10 дугаар тогтоолоор 23 олон нийтийн цагдаагийн тоог батлуулж, дээрхи хурлаар олон нийтийн цагдаа нарын хийж гүйцэтгэсэн ажлын талаарх мэдээллийг Аймгийн ИТХ-д танилцуулан 34,500,000 төгрөгийн урамшууллыг шийдвэрлүүлсэн.

Тус аймгийн 9 суманд 23 олон нийтийн цагдааг өдөр тутам хэсгийн төлөөлөгч, хэсгийн байцаагч нар мэргэжлийн удирдлагаар ханган цагдаагийн алба хаагчийн хамт үүрэг гүйцэтгүүлж олон нийтийн цагдаа нарын үүрэг гүйцэтгэлийг ажил дүгнэх үзүүлэлтийн дагуу хэсгийн байцаагч нар сар бүр дүгнэн тайланг сумын Засаг даргад хүргүүлэн урамшууллыг олгуулж байна.

Олон нийтийн цагдаагүй Даланжаргалан, Өргөн, Улаанбадрах, Сайхандулаан сумдын Засаг дарга нарт олон нийтийн цагдаагаар ажиллах иргэнийг судалж санал ирүүлэх талаар 2017.03.23-ны өдрийн 40-1/726 дугаартай албан бичгээр хүргүүлэн Гэмт хэрэг зөрчлөөсурьдчилансэргийлэх, нийтийнхэвжурамхамгаалахүүрэгхүлээжажиллаж байгаа Сайншанд сумын олоннийтийн цагдаа нартай гэрээбайгуулахаргахэмжээг Сайншанд сумын ГХУСАЗСЗ-тэй хамтран зохион байгууллаа.

Иргэд,өөрсдийн оршин суугаанутагдэвсгэрт аюулгүйамьдрахорчиннөхцлийгбүрдүүлэх,гэмт хэрэг,зөрчлийгбууруулах, урьдчилансэргийлэх “Хөршийн хяналт” хөтөлбөрийг боловсруулах ажлын хэсгийг аймгийн Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн А/219 дугаартай захир

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2019-03-23
  • 2015-01-05
Эрэн сурвалжилж байна