ДОРНОГОВЬ АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗАР, БНХАУ-ЫН ӨМӨЗО-НЫ БУГАТ ХОТЫН НИЙГМИЙГ АЮУЛААС ХАМГААЛАХ ТЭНХИМИЙН УДИРДАХ ДАРГА НАРЫН УУЛЗАЛТ БОЛЖ ӨНГӨРЛӨӨ.
Дорноговь аймаг дахь цагдаагийн газар, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Бугат хотын Нийгмийг аюулаас хамгаалах тэнхимийн удирдах дарга нарын уулзалт болж өнгөрлөө. Тус уулзалтанд Дорноговь аймаг дахь цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа С.Баасанжаваар ахлуулсан тус цагдаагийн газрын дарга нарын төлөөлөл мөн ӨМӨЗО-ны Бугат хотын цагдаагийн газрын орлогч дарга Мандлаа тэргүүтэй зочид оролцсон.
Тус уулзалтаар хилийн бүсийн цагдаагийн байгууллагуудын хамтын ажиллагаа тэр дундаа Бугат хотын цагдаагийн газар, Дорноговь аймаг дахь цагдаагийн газар хоорондын хамтын ажиллагаа сайжруулах, хилийн бүсийн гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах талаар хамтран ажиллах зэргээр санал солилцож хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Уулзалтын үр дүнд Бугат хотын цагдаагийн газар, Дорноговь аймаг дахь цагдаагийн газар хоорондын хамтын ажиллагааны талаар хоёр улсын цагдаагийн байгууллагууд тус тусын гадаад харилцааны албанд уламжлан хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж ажиллахаар болсон байна.