/ Мэдээ мэдээлэл / Цагдаагийн байгууллага 95 жил / ЦАГДААГИЙН ГАЗАР АЛБА ХААГЧДЫНХАА ХҮҮХДҮҮДИЙГ БАЯРЛУУЛЛАА.

ЦАГДААГИЙН ГАЗАР АЛБА ХААГЧДЫНХАА ХҮҮХДҮҮДИЙГ БАЯРЛУУЛЛАА.

Цагдаагийн байгууллагын түүхт 95 жилийн ой мөн Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Цагдаагийн газрын Зөвлөлийн гишүүд, Эмэгтэйчүүдийн зөвлөл, хамт олноос 6 сарын 1-ны өдөр байгууллагынхаа эхчүүд, хүүхдүүдийг баярлууллаа. Тус арга хэмжээнд алба хаагчдын авьяаслаг хүүхдүүд ая дуугаа өргөж, бүжиглэж, мөн бага насны хүүхдүүдийн дунд унадаг дугуйн уралдаан, "Хүүхдийн баяр" сэдэвт гар зургийн уралдаан, дартсын тэмцээн, дууны уралдаан, ээжүүдийн дунд дартсын тэмцээн зохион байгуулагдаж бяцхан үрс маань бэлэгээ гардан авч, алба хаагчид маань авьяаслаг багачуудтайгаа нэг өдрийг хөгжилтэй өнгөрүүллээ.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
  • 2015-01-05
Эрэн сурвалжилж байна