/ Мэдээ мэдээлэл / Цагдаагийн байгууллага 95 жил / ВОЛЕЙБАЛЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

ВОЛЕЙБАЛЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Цагдаагийн байгууллагын түүхт 95 жилийн ойн арга хэмжээний хүрээнд Нийтийн хэв журам хамгаалах тасгаас зохион байгуулсан Волейбалын аварга шалгаруулах шилжин явах цомын тэмцээн зохион байгуулагдлаа. Тэмцээний зорилго нь алба хаагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, алба хаагчдын стрессийг тайлах мөн эрүүл чийрэг биетэй алба хаагчдыг бэлтгэх юм. Тэмцээнд нийт 8 баг 2 зоонд хуваагдаж өрсөлдсөнөөс цагдаагийн хошууч О.Будсүрэн ахлагчтай баг түрүүлж шилжин явах цомын эзэд болж, 2-р байранд цагдаагийн дэд хурандаа Б.Намнансүрэн ахлагчтай баг 3-р байранд орж цагдаагийн ахмад Ч.Ганзориг ахлагчтай багууд удааллаа. Энэ удаагийн волейболын тэмцээн нь цагдаагийн газрын хамт олны дунд анх удаагаа зохиогдож байгаагаараа онцлогтой юм.


 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Ганзориг:
202.72.242.178
Манай хамт олон тэмцээнд сайн оролцсон шүү дараагийн тэмцээнүүдийг эрт эхлэмээр санагдлаа. Энхтулга миний зураг байхгүй байна шүү
2016-05-27 14:16:10
Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
  • 2015-01-05
Эрэн сурвалжилж байна