/ / Цагдаагийн алба хаагч хуримаа хийлээ.

Цагдаагийн алба хаагч хуримаа хийлээ.

Олон улсын гэр бүлийн өдрийг тохиолдуулан, Аймгийн Засаг даргын тамгын газар, Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтэс хамтран зохион байгуулсан төрийн байгууллагын 9 хосын гэрлэх ёслолын үйл ажиллагаа 5 сарын 15-ны өдөр Сайншанд сумын “СОЁМБО” цогцолборын “Гэрлэх ёслолын ордон”-д зохион байгуулагдлаа. Гэрлэх ёслолын ордонд хуримаа хийсэн 9 сайхан залуу хосын нэг нь болох Айраг сум дахь сум дундын цагдаагийн тасгийн цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлагч Г.Энхтүвшингийн гэр бүл байсан юм. Зуны эхэн сарын шинийн 8-ны дашнямтай билэгт сайн өдөр гэрлэх ёслолын ордонд гал голомтоо бадраасан хосууддаа баяр хүргэж цагдаагийн газрын дарга удирдлагууд болон алба хаагчид оролцсон юм.

Цагдаагийн ахлагч Г.Энхтүвшин нь Өмнөд Судан улсад Энхийг сахиулах ажиллагаанд амжилттай үүрэг гүйцэтгэж байсан манай тэргүүний алба хаагчдын нэг юм.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2019-03-23
  • 2015-01-05
Эрэн сурвалжилж байна