/ / ДОРНОГОВЬ АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗРЫН ТҮҮХЭН ЗАМНАЛ

ДОРНОГОВЬ АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗРЫН ТҮҮХЭН ЗАМНАЛ

 

Дорноговь аймгийн Цагдаагийн газар нь БНМАУ-ын Дотоод явдлын Яамны Сайдын 1939 оны 02-р сарын 28-ны өдрийн 59 дугаар тушаалаар аймгийн Дотоодыг хамгаалах хэлтсийн харъяанд дарга, төлөөлөгч, байцаагч, таван цагдаагийн бүрэлдэхүүнтэй цагдан сэргийлэх анги  байгуулагдсанаар үүссэн түүхтэй. 

Тус Цагдаагийн газар нь анх дарга төлөөлөгч, байцаагч, таван цагдаагийн бүрэлдэхүүнтэй байгуулагдсан үеэс өнөөг хүртэлх 72 жилийн  буурал түүхийг туулж, иргэдийн амар тайван амьдралын төлөө өргөсөн тангараг, хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, түүчээлэн явна.

  Монгол орон ардчилал, зах зээлийн харилцаанд шилжсэн нийгмийн өөрчлөлт, шинэчлэлт,  монголын цагдаагийн байгууллагын түүхэн хөгжлийн үе шатуудад Цагдаагийн газар бүтэц зохион байгуулалт, боловсон хүчний хувьд өргөжиж бэхэжсээр ирсэн.

              Манай байгууллага 1939-1957 он хүртэл цагдан сэргийлэх анги, 1957 оны 03 дугаар  сараас 09 дүгээр сар хүртэл цагдан сэргийлэх хэлтэс, 1957 оны 09-р сараас 1963 он хүртэл анги, 1980-1992 онд хэлтэс, 1992 оноос Цагдаагийн газар болж зохион байгуулалтын өөрчлөлт хийгдсэн.

               Монголын цагдаагийн байгууллагын хөгжил, өөрчлөлт шинэчлэлтийн үр дүнд Цагдаагийн газар бүтэц зохион байгуулалт, орон тоо, боловсон хүчний хувьд өргөжиж бэхэжсээр ирлээ.
           Үүсэн байгуулагдсанаас эдүгээ хүртэл хугацаанд тус байгууллагыг 31 дарга удирдаж ажилласнаас генерал цол- 4, хурандаа цол- 15 ажилтан хүртэж, НАХЯ-ны орлогч сайд, Цагдаагийн Ерөнхий газрын болон дэд,  газар, хэлтсийн даргаар 16 алба хаагч дэвшин ажилласан.

              Манай хамт олноос хэсгийн төлөөлөгч А.Жамъянсүрэн, мөрдөн байцаагч дэслэгч С.Сүхбаатар нар өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, албан үүргээ гүйцэтгэж яваад цэл залуу насандаа амь эрсэдсэн.

  НАХЯ-ны орлогч сайд хүртэл алба хашиж явсан хошууч генерал Ж.Содномтус байгууллагыг 1966-1972 онд удирдахдаа улсад шалгарсан тэргүүний анги болгож, аймгуудын цагдан сэргийлэх анги, хэлтсийн дарга нарын үзүүлэх сургуулийг зохион байгуулж байв.

 

Цагдаагийн газрын бие бүрэлдэхүүнээс ажлын онцгой амжилт, мэргэжлийн өндөр ур чадвар гаргаж хууль зүйн албаны тэргүүний ажилтан тэмдэгээр-6, Онц сэргийлэгч тэмдэгээр-16, Цагдаагийн алдар тэмдэгээр-9, Цагдаагийн гавьяатэмдэгээр-35, спортын алдар тэмдэгээр-3, Осолгүй манлай жолооч тэмдэгээр -3, онц тээвэрчин тэмдэгээр-5  ажилтан шагнагдсан.

  Тус Цагдаагийн газар 2000 оны ажлаар улсын хэмжээнд 3-р байрт шалгарч, 2010 онд явагдсан ЦЕГ-ын даргын нэрэмжит шалгалтаар “Сайн” үнэлгээтэй шалгагдсан.

  Мөн  баг тамирчид Цагдаа улсын шигшээ тэмцээнд тогтмол оролцож ирсэн бөгөөд багаараа Цагдаа-91 тэмцээнд 3-р байр, Цагдаа-98 тэмцээнд  5-р байрт шалгарсаны зэрэгцээ сүүлийн жилүүдэд бүсийн болон аймаг, орон нутгийн хэмжээнд зохион байгуулагдсан спортын уралдаан тэмцээнд тогтмол эхний байруудад шалгарсан амжилт үзүүлж байна.

  Монголын цагдаагийн байгууллагын түүхт 90 жилийн ой угтаж говийн бүсийн аймгуудын цагдаагийн газар, хэлтсийн дунд зохион байгуулсан “Урлагийн наадам-2010” уралдааны говийн бүсийн шалгаруулалтанд тэргүүн байрт,  биеийн тамир, спортын тэмцээнд дэд байрт шалгарсан.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2019-03-23
  • 2015-01-05
Эрэн сурвалжилж байна