/ / ДЭЭРМИЙН ШИНЖТЭЙ ХЭРГҮҮДИЙГ ХАЛУУН МӨРӨӨР НЬ ИЛРҮҮЛЖ АЖИЛЛАЛАА.

ДЭЭРМИЙН ШИНЖТЭЙ ХЭРГҮҮДИЙГ ХАЛУУН МӨРӨӨР НЬ ИЛРҮҮЛЖ АЖИЛЛАЛАА.

2015 оны 03-р сарын 31-ны өглөө “Сод Монгол” ШТС-ыг дээрэмдэж, 2 сая гаруй төгрөгийг авсан хэрэг гарсан. Тухайн өдрийн цагдаагийн жижүүр маш өндөр ур чадвартай, шуурхай ажиллаж хэргийг илрүүллээ. Гэмт этгээд нь Зүүнбаян багийн харьяат, эрхэлсэн тодорхой ажилгүй иргэн Б гэгч үйлдсэн болох нь тогтоогдсон.

2015 оны 04-р сарын 01-ний өглөө 06 цаг 05 минутын орчим Төмөр замын 3-р баг, Барилга орон сууцны конторын байранд байрладаг “Төрийн банк”-ийг дээрэмдсэн гэмт хэрэг гарлаа. Хамгаалалтын албаны ажилчид сонор сэрэмжтэй, сайн ажилласны үр дүнд эд зүйл, бэлэн мөнгийг дээрэмдэж амжаагүй, нэвтэрч ороод зугтсан байгаа юм. Ингээд цагдаагийн бие бүрэлдэхүүнийг түргэн шуурхай ажиллуулсаны дүнд, 06 цаг 25 минут буюу үндсэндээ 20 минутын дотор гэмт этгээдийг баривчиллаа. Энэ баривчлах үйл ажиллагаа мөн л цагдаагийн байгууллагын албан хаагчдын мэргэжлийн ур чадвар, ард иргэдийн сонор сэрэмжтэй байдлын үр дүн гэж үзэж байна. Гэмт этгээд маань ЕБС-ийн сурагч, иргэн Б байсан бөгөөд түүний унаж явсан мотоцикль болон эд зүйлийг хураан аваад байна. Нийт ард иргэддээ хандаж хэлэхэд сонор сэрэмжтэй байхыг анхааруулъя. Мөн ард иргэд, албан байгууллага та бүхэнтэй хамтарч ажиллахад миний бие болон манай Цагдаагийн газрын хамт олон хэзээд бэлэн гэдгийг хэлье. Цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ болон бусад мэдээллийг цаг алдалгүй мэдээлж байна.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2019-03-23
  • 2015-01-05
Эрэн сурвалжилж байна