/ / ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ТАСГИЙН 7 ХОНОГТ ХИЙСЭН АЖЛЫН ТАНИЛЦУУЛГА

ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ТАСГИЙН 7 ХОНОГТ ХИЙСЭН АЖЛЫН ТАНИЛЦУУЛГА

2015.01.11                                                                                                            Сайншанд

Удирдлага зохион байгуулалтын талаар:

Тус тасаг нь 2015 оны 01-р сарын 05-ны өдрөөс 2015 оны 01-р сарын 11 өдөр хүртэлх хугацаанд тасгийн дарга 1, ахлах зохицуулагч 1, зохицуулагч 3, цагдаа зохицуулагч 4 нийт 9 алба хаагчийн бүрэлдэхүүнтэйгээр Сайншанд сумын нутаг дэвсгэрт хөдөлгөөнт эргүүлийн 84-25 ДГО, 2002 ДГА улсын дугаартай автомашинтай, богино долгионы станц 9, зэрэг техник хэрэгсэлтэйгээр гудамж замд хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулж ажилласан.  

Хяналт шалгалтын талаар:

Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах эргүүлийг төвд өдөр, оройн гэсэн хоёр ээлжээр 07.30 цагаас 02.00 цаг хүртэл зохион байгуулан хяналт тавьж ажилласан.

2015.01.01-ны өдрөөс 2015.01.11-ны өдөр хүртлэх хугацаанд аймгийн хэмжээнд хөдөлгөөний аюулгүй байдлаас урьдчилан сэргийлэх чиглэлээр нийт 1025 тээврийн хэрэгсэл шалгаж, хөдөлгөөний аюулгүй байдал зөрчсөн 518 зөрчил илрүүлж ажилласан бөгөөд үүнээс согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон 55, жолоодох эрхгүй, ангиллын бус үнэмлэхтэй үедээ тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон 19, бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцсон 101, хүн, ачаа тээвэрлэх журам зөрчсөн 77, тэмдэг заалт зөрчсөн 5, хамгаалах бүс хэрэглээгүй 16, гэрэл дохио зөрчсөн 5, ХАБЖЗ 212, Жолооны ард утасаар ярьсан 3, гэрэл шилжүүлээгүй 3, гүйцэж түрүүлэх журам зөрчсөн 3, зогсол зогсоолын журам зөрчсөн 2, үзлэгт ороогүй 5, уулзвар гарц нэвтрэх журам зөрчсөн 5, бичиг баримтгүй тээврийн хэрэгсэл жолоодсон 6 зөрчил илрүүлж, нийт 90 тээврийн хэрэгслийг түр саатуулж, 90 тээврийн хэрэгслийг шийдвэрлэн гаргаж ажилласан.

 

Зөрчил шийдвэрлэлтийн талаар:

            Захиргааны хариуцлагын тухай хуулийн 25.2-р 19 жолоочийг шийтгэврийн хуудасаар 1.070.000 төгрөгөөр, 25.3-р 9 жолоочийг 225.000, 25.5-р 7 жолоочийг 70.000, торгуулийн тасалбараар 25.5-р 428 жолоочийг 2.140.000 төгрөгөөр торгуулийн арга хэмжээ авч, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 12 иргэнийг шүүхээр 7-14 хоног баривчлуулж, 43 иргэний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассан байна.

 

Зам тээврийн осол хэрэг

 

            2015.01.04-ны өдөр 17.35 минутанд Сайншанд сумын 2-р багийн нутаг дэвсгэр төв 4-н замын уулзвар дээр М.Улаан-Өвгөн нь Мицубиши пикап л-200 маркийн 13-96 ДГО улсын дугаартай автомашиныг жолоодож замын хөдөлгөөнд оролцон Киа вонго-3 маркийн 23-57 ДГО улсын дугаартай автомашинтай мөргөлдөж зам тээврийн осол гарсан хэргийг ХАБХ зохицуулагч, цагдаагийн ахмад Б.Батцэвэр шалгаж байна.

            2015.01.09-ны өдөр 18.00 цагийн үед Сайншанд сумын 2-р багийн нутаг дэвсгэр Мэргэжлийн хяналтын газрын баруун талын засмал замд иргэн Ц.Алтангэрэл нь 71-60 ДГО улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцон явж байхад цагаан өнгийн машин ирж мөргөн зугатаасан хэргийг цагдаа зохицуулагч а/а Ч.Уранбилэг, О.Ууганбаатар нар илрүүлэн ажилласан байна.

 

Зам тээврийн осол хэрэг,  зөрчлөөс урьдчилан сэргийлэх

чиглэлээр зохион явуулсан ажил:

 

            Сайншанд сумын хэмжээнд тавигдсан замын тэмдэгүүдийн байршил, хэмжээ стандартын хэрэгжилтыг хангуулах зорилгоор “Тэмдэг тэмдэглэл” сэдэвт арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулан батлуулж, бэлтгэл ажлыг хангах чиглэлээр Сайншанд сумын засаг даргын тамгын газар, Тээвэр автозамын газар, АЗЗА ТӨХК болон жолооны автокурсуудад албан тоот хүргүүлсэн.

            Замын 4-р ангийн 20 ажилчид болон захиргааны журмаар баривчлах шийтгэл эдэлж байгаа 15 баривчлагдагч нарт замын хөдөлгөөний аюулгүй байдлаас урьдчилан сэргийлэх болон осол, зөрчлын гаралтын талаар мэдээлэл хийж ажилласан.

            Мөн аймгийн DSB телевизэд Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тасгийн 2014 оны жилийн эцэсийн тайлан болон шинэ жилийн баярын өдрүүдэд зам тээврийн осол, зөрчил хэр байсан талаар мэдээлэл хийсэн.

 

Мэргэжил хяналтын чиглэлээр:

 

Тус аймгийн жолооч бэлтгэх автосургуулиудын үйл ажиллагаанд хяналт тавьж ажилласан.

 Согтууруулах ундааны зүйл хэрэглсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож эрхээ хасуулсан 43 жолоочийн материалыг ЦЕГ-ын Лицензийн төв хүргүүлж, автомашин жолоодох эрхийн хугацаа дуусаж, эрхээ сэргээлгэхээр материал бүрдүүлсэн 11 жолоочоос шалгалт авч, гээгдүүлсэн үнэмлэхээ нөхөж авах 3 материалыг хүлээн авсан.

 

Бусад ажлын чиглэлээр:

 

Хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан ахлах зохицуулагч 1 удаа цагдаагийн газрын ёс журмын эргүүлд гарч ажилласан.

Цагдаагийн газрын түр саатуулах байрны хураамж нийт 28 тээврийн хэрэгслээс 108.000 төгрөгийн орлого төвлөрүүлэн ажилласан.

2014 оны үнэт цаасны тооцоог нягтлан бодогч Б.Лхамсүрэнтэй хийж тооцоо дууссан.

Тасгийн алба хаагчид сахилга ёс зүйн зөрчил гаргасан талаар иргэд байгууллагаас гомдол мэдээлэл ирээгүй.

 

ЦААШИД ХИЙЖ ГҮЙЦЭТГЭХ АЖИЛ

 

            “Тэмдэг тэмдэглэл” сэдэвт хэлэлцүүлэгийн арга хэмжээг зохион байгуулж, үр дүнг Цагдаагийн газрын даргад илтгэх хуудсаар танилцуулах.

            Аймгийн Даатгалын холбоо болон Эрүүл мэндийн газартай хамтран хэсэгчилсэн болон нэгдсэн арга хэмжээ зохион байгуулах.

            Дээд байгууллагаас ирсэн хугацаатай албан бичгийн биелэлтийг гаргаж хугацаанд нь явуулах.

 

 

ТАНИЛЦУУЛГА БИЧСЭН:

ХАБХА ЗОХИЦУУЛАГЧ,

ЦАГДААГИЙН ХОШУУЧ                               А.МӨНХГЭРЭЛ

 

ХЯНАСАН:

ХАБХ ТАСГИЙН ДАРГА,

ЦАГДААГИЙН ДЭД ХУРАНДАА                   О.БУДСҮРЭН

                       

ТАНИЛЦСАН:

ЦАГДААГИЙН ГАЗРЫН ДАРГА,

ЦАГДААГИЙН ХУРАНДАА                             Д.МАНЛАЙБААТАР

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2019-03-23
  • 2015-01-05
Эрэн сурвалжилж байна