/ Бидний тухай / Цагдаагийн газрын нэгж / ОЛОН НИЙТИЙН ЦАГДААГИЙН АЖИЛТНЫ ТАЛААРХ МЭДЭЭЛЭЛ

ОЛОН НИЙТИЙН ЦАГДААГИЙН АЖИЛТНЫ ТАЛААРХ МЭДЭЭЛЭЛ

6.1 Ерөнхий мэдээлэл

Цагдаагийн албаны тухай хуульд “Олон нийтэд түшиглэсэн цагдаагийн үйл ажиллагаа”  гэж 5 дугаар бүлэгт тусгаж оруулсан.

Нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллага хүн амын нягтрал, газар нутгийн онцлог, эрүү хэв журмын нөхцөл байдалд тулгуурлан олон нийтийн цагдаагийн ажилтныг Цагдаагийн албаны тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу ажиллуулна.

Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал жил бүр олон нийтийн цагдаагийн ажилтны тоог тогтооно.

Цагдаагийн байгууллага 20 нас хүрсэн иргэнийг сайн дурын үндсэн дээр, Засаг даргаас ирүүлсэн саналыг үндэслэн олон нийтийн цагдаагийн ажилтнаар томилох шийдвэр гаргаж, гэрээ байгуулахба уг гэрээнд хариуцах ажил, талуудын хариуцах ажил, талуудын харилцан хүлээх үүрэг, урамшил, гэрээ цуцлах үндэслэлийг заана.

Олон нийтийн цагдаагийн ажилтны иж бүрэн хувцасны зардал болох  41427300 төгрөгийг орон нутгийн төсвөөр Аймгийн Засаг даргын 2013.12.25-ны А/ 701 дугаартай захирамжаар шийдвэрлүүлсэн.

ЦЕГ-ын даргын 2014 оны 485 дугаар тушаалаар батлагдсан олон нийтийн цагдаагийн ажилтныг бэлтгэх 21 хоногийн хугацаатай сургалтыг / танхимын 7, дадлагын 14 хоногийн/   батлагдсан хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу 2014 оны 08 дугаар сарын 18-ны өдрөөс  23  хүнтэйгээр зохион байгуулж гэрчилгээ олгон Цагдаагийн газар, сумын Засаг дарга нартай гурвалсан гэрээ байгуулан ажиллаж байна.

Дээрхи сургалтанд хамрагдсан 23 хүний сургалтын зардал болох 2838000 төгрөгийг Аймгийн Засаг даргын 2014 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн А/418 дугаартай захирамжаар шийдвэрлүүлсэн.

            Олон нийтийн цагдаагийн ажилтан нараас Сайншанд суманд 5, Замын-Үүд суманд 8, Хатанбулаг суманд 2, Иххэт суманд 2, Хөвсгөл, Айраг, Зүүнбаян, Сайхандулаан, Даланжаргалан суманд тус бүр 1 хүн ажиллаж байна. Дээрхи сумдын 23 олон нийтийн цагдаагийн ажилтны тоо, урамшууллын хэмжээг Аймгийн ИТХ-ын 2014.10.20-ны өдрийн 41-р тогтоолоор баталсан.

2015 онд нэмж 28 олон нийтийн цагдаагийн ажилтныг ажиллуулахаар саналыг аймгийн ИТХ, Засаг даргад хүргүүлээд байна.Олон нийтийн цагдаагийн ажилтан дор дурьдсан чиглэлээр ажиллана:

1.  Гэмт хэрэг, зөрчлийн газрыг хамгаалах

2.  Шаардлагатай этгээдийн баримт бичгийг шалгаж, оршин суугаа газрын хаягийг  тогтоох

3.  Хэв журам сахих талаар иргэн, хуулийн этгээдэд шаардлага тавих

4.  Гэмт хэрэг, зөрчил үйлдсэн этгээдийг түр саатуулах, цагдаагийн байгууллагад  хүргэх

5.  Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, түүний шалтгаан нөхцөл, хор холбогдлыг олон нийтэд тайлбарлан таниулах, сэрэмжлүүлэх

6.  Хуулиар харъяалуулсан зөрчилд торгууль ногдуулах

7.  Гэмт хэрэг, зөрчлийн талаарх мэдээллийг нэн даруй цагдаагийн байгууллагад мэдээлэх

8.  Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад туслалцаа үзүүлж, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн ангилал нь тохирохгүй, эсхүл жолоодох эрхийн үнэмлэхгүй хүнээр тээврийн хэрэгсэл жолоодуулахгүй байхад хяналт тавьж үүрэг гүйцэтгэнэ. 

6.2 Цагдаагийн ерөнхий газрын даргын 2014 оны 568 дугаар тушаалаар шинэчлэн батлагдаж, 2014 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 3480 дугаарын улсын нэгдсэн бүртгэлд бүргэгдсэн “Олон нийтийн цагдаагийн ажилтны дүрэм” –ийг хэрэгжүүлэн ажиллаж байна.  

Олон нийтийн цагдаагийн ажилтны дүрэм сканнердэж оруулах

6.3 Олон нийтийн цагдаагийн ажилтны хувцасны загвар, хэрэглэх журам

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2014 оны 383 дугаар тушаалаар батлагдаж Улсын нэгдсэн бүртгэлийн 2014 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 3459 дугаарт бүргэгдсэн “Олон нийтийн цагдаагийн ажилтны таних тэмдэг, хөдөлмөр аюулгүй байдлын хувцас өмсөж хэрэглэх журам”-ын дагуу Дорноговь аймагт ажиллаж байгаа 23 олон нийтийн цагдаагийн ажилтны иж бүрэн хувцасыг Хэрхийн-Ивээл ХХК-д захиалаад байна.

6.4 Олон нийтийн цагдаагийн ажилтны эрх, үүрэг

Олон нийтийн цагдаагийн ажилтан нь Цагдаагийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.6-д заасан эрх эдэлж, 24.11-д заасан үүрэг хүлээнэ.

Олон нийтийн цагдаагийн ажилтны эрх :

24.6.Олон нийтийн цагдаагийн ажилтан гэмт хэрэг, зөрчил гарсан газар, ул мөрийг хамгаалах, шаардлагатай этгээдийн баримт бичгийг шалгаж, оршин суугаа газрын хаягийг тогтоох, хэв журам сахих талаар иргэн, хуулийн этгээдэд шаардлага тавих, гэмт хэрэг, зөрчил үйлдсэн этгээдийг түр саатуулах, цагдаагийн байгууллагад хүргэх эрхтэй.

 Олон нийтийн цагдаагийн ажилтны үүрэг:

 24.11.1. хуулиар харьяалуулсан зөрчилд торгууль ногдуулах;

24.11.2. хууль тогтоомжийг иргэдэд тайлбарлан таниулах;

24.11.3. нийтийн      хэв журам хамгаалах талаар хууль сахиулах байгууллага болон бусад хуулийн этгээдээс зохион байгуулж байгаа ажилд оролцох.

 6.5 Олон нийтийн цагдаагийн ажилтны талаар мэдээлэл авах, санал хүсэлт байвал хариуцсан алба хаагчидтай холбогдох утас:

 Нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Ө.Амаржаргал утас- ажил 70523633, гар утас 99162319, 96662319

 Олон нийттэй харилцах ажил хариуцсан ахлах байцаагч, цагдаагийн хошууч Г.Өлзийсүрэн утас -90090977

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2019-03-23
  • 2015-01-05
Эрэн сурвалжилж байна