/ Хууль эрх зүй / Хууль / ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ

ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

Нийтлэг үндэслэл

 1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын нутаг дэвсгэрдээр замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

 2 дугаар зүйл.Хуулийн нэр томъёо

Энэ хуульд заасан дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:

1/ “зам” гэдэгт- тээврийн хэрэгслээр зорчиход зориулсан зурвас газрыг. Цардмал замын хоёр талын шороон зурвас, явган хүний зам, тусгаарлах зурвас замд хамаарна;

2/ “замынхөдөлгөөн” гэдэгт -нийтийн хэрэгцээний зам ашиглан ачаа ба зорчигчдыг тээврийн хэрэгслээр шилжүүлэн зөөх, явганаар болон дугуй, ердийн хөсгөөр зорчих үйл ажиллагааг.Үйлдвэрийн байран дотор болон нийтийн хэрэгцээний бус замд тогтоосон маршрутын дагуу тээвэр хийж байгаа авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийнхөдөлгөөнийг замын хөдөлгөөнд тооцохгүй;

3/ “тээврийнхэрэгсэл” гэдэгт -хүн ба ачаа тээвэрлэхэд зориулсан тээврийн хэрэгслийг;

/Энэ заалтыг 1998 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

4/ “тээврийн хэрэгслийн жолооч” гэдэгт- тээврийн хэрэгслийг жолоодож яваа хүнийг;

Дадлага хийлгэж яваа жолоодлогын багш, ердийн хөсөг хөтөлж, унаж яваа хүнийг тээврийн хэрэгслийн жолоочид хамааруулж ойлгоно.

/Энэ заалтыг 1998 оны11 дүгээр сарын 12-ныөдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

5/ “явган зорчигч” гэдэгт -явганаар яваа, хүүхдийн тэрэг түрсэн, чарга чирсэн, мөн жагсаалаар яваа хүмүүс, тахир дутуу хүний дугуй /тэргэнцэр/-тай болон унадагдугуй, мопед, мотоциклыг хөтөлж, замаар яваа хүнийг. Зам засах, цэвэрлэх зэргээрзам дээр ажиллагчид явган зорчигчид хамаарахгүй;

6/ “тээврийнхэрэгслээр зорчигч” гэдэгт- тээврийн хэрэгслийн бүхээг дотор, эсхүлтэвшин дээр сууж яваа хүнийг;

7/ “замын хөдөлгөөнд оролцогчид” гэдэгт- замын хөдөлгөөнд явганаар болон тээврийн хэрэгсэл жолоодож буюу тээврийн хэрэгслээр зорчиж яваа хүмүүсийг;

/Энэ заалтад 1998 оны11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

8/ “Замынхөдөлгөөний аюулгүй байдлыгхангах” гэдэгт - зам тээврийн ослоо сурьдчилан сэргийлэх, ослоос учирч болох хохирлыг багасгахад чиглэгдсэн үйлажиллагааг.

 3 дугаар зүйл.Хөдөлгөөний чиглэл

Монгол Улсад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийгзамын зорчих хэсгийн баруун гар талаар явуулна.

 4 дүгээр зүйл.Замын хөдөлгөөний дүрэм

1. Замын хөдөлгөөний дүрмийг Засгийн газар батална.

2. Замын хөдөлгөөний дүрэмд тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн ангилал, тухайн ангилал эзэмших насныхязгаар, замын хөдөлгөөнд оролцогчдын үүрэг, гудамж, замаар зорчих хөдөлгөөнийжурам, замын хөдөлгөөн зохицуулах дохио, тэмдэг, тэмдэглэлийн загвар, тодорхойлолт, тээврийн хэрэгсэлд техникийн талаар тавих шаардлага, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах талаар иргэд,байгууллага, аж ахуйн нэгжийн хүлээх үүргийгтусгана.

3. Замын хөдөлгөөний дүрмийг Монгол Улсын нутаг дэвсгэр дээр бүх нийтээр дагаж мөрдөнө.

 5 дугаар зүйл.Тээврийн хэрэгслийн жолооч, мэргэшсэн жолооч бэлтгэх

/Энэ зүйлийн гарчигт2008 оны 5 дугаар сарын29-ний өдрийн хуулиар нэмэлт орсон/

1. Эрүүл мэндийн хувьдтогтоосон шаардлагадтэнцэх, мэргэжлийн зохих бэлтгэл, сургалт хийсэн, 18 насхүрсэн хүн тээврийнхэрэгсэл жолоодох эрх авч болно.

2. Тээврийн хэрэгсэл жолоодох эрх авах мэргэжлийн шалгалтад орж тэнцсэн хүнд зохих ангиллын үнэмлэхолгоно.

3. Тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх журмыг боловсролын болон хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран; жолооч бэлтгэх сургалтын хөтөлбөрийг боловсролын асуудалэрхэлсэн Засгийн газрын гишүүн; жолоочийн мэргэжлийн шалгалт авах, үнэмлэх олгох журам, үнэмлэхийн загварыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тус тус батална.

/Энэ хэсэгт 1998 оны11 дүгээр сарын 12-ныөдрийн хуулиар өөрчлөлт орсон ба 1999 оны 6 дугаар сарын4-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон. Мөн 2001 оны 11 дүгээр сарын 8-ныөдрийн хуулиарнэмсэн/

4. Тээврийн хэрэгслийн мэргэшсэн жолоочийг Автотээврийн тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасны дагуубэлтгэнэ.

/Энэ хэсгийг 2008 оны5 дугаар сарын 29-нийөдрийн хуулиар нэмсэн/

 6 дугаарзүйл. /Энэ зүйлийг2008 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн хуулиархүчингүй болсонд тооцсон/

7 дугаар зүйл. /Энэ зүйлийг 2008 оны 5 дугаар сарын29-нийөдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

  ХОЁРДУГААР БҮЛЭГ

Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах

 8 дугаар зүйл.Авто зам, гүүр, түүний хиймэл байгууламжийг төлөвлөх, шинээр барих, өргөтгөх,засварлах, ашиглахад замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах

1. Авто зам, гүүр,түүний хиймэл байгууламжийг төлөвлөх, шинээр барих, өргөтгөх, засварлахад замын хөдөлгөөний аюулгүй байдлыгх  ангахтай холбогдсон улсын стандартыг стандартчиллын төв байгууллага тогтооно.

2. Авто зам, гүүр, түүний хиймэл байгууламжийг төлөвлөх, шинээр барих, өргөтгөх, засварлах ажлыг Монгол Улсад мөрдөж буй замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбогдсонтехникийн дүрэм, стандартыншаардлагад нийцүүлж гүйцэтгэнэ.

3. Авто зам, гүүр,түүний хиймэл байгууламжийгхолбогдох стандарт, хөдөлгөөний аюулгүй байдлын шаардлагын дагуу тоноглож, гэрэлтүүлэг, тэмдэг, техник хэрэгсэл тавьсан байна.

4. Монгол Улсын автозамын тэмдэг, тэмдэглэлийнулсын стандартыг стандартчиллын төв байгууллагабатална.

5. Замын байгууламж,зорчих хэсгийн гадаргуу,замын гэрэлтүүлэг, хөдөлгөөн зохицуулах техникхэрэгслийг бүрэн бүтэн байлгаж,эвдэрч гэмтсэн, хэвийн байдал нь алдагдсан тухайбүр тэдгээрийг засаж сэлбэх үүргийг тухайн орон нутгийн хот тохижилт, замашиглалтын байгууллага эрхлэнгүйцэтгэнэ.

6. Гал команд, түргэн тусламж, эмнэлэг, авто аж ахуйгаас цэцэрлэг, сургууль, үзвэрийн газар, оронсууцны хороолол тал рууавтомашины шууд гарц гаргахыг хориглоно.

 9 дүгээр зүйл.Тээврийн хэрэгсэл,түүний эд анги, сэлбэг хэрэгсэл үйлдвэрлэхэд замын хөдөлгөөнийаюулгүй байдлыгхангах

1. Монгол Улсад үйлдвэрлэх, угсрах тээврийн хэрэгсэл, түүний эд анги, сэлбэг хэрэгсэл, нэмэлт төхөөрөмж нь замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад баримтлах стандартын шаардлагыг хангасанбайна.

2. Монгол Улсад шинээрүйлдвэрлэх тээврийнхэрэгслийн улсын стандартыг стандартчиллын төв байгууллагатогтооно.

 10 дугаар зүйл.Тээврийн хэрэгслийгашиглахад замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах

1. Улсын стандартын шаардлагыг хангасан үзүүлэлт бүхий тээврийн хэрэгслийг Монгол Улсад ашиглахыг зөвшөөрнө.

2. Тээврийн хэрэгслийн марк, зориулалты гхолбогдох байгууллагын зөвшөөрөлгүйгээр өөрчлөхийг хориглоно.

3. Замын хөдөлгөөнд оролцох тээврийн хэрэгслийг техникийн хувьд бүрэн бүтэн байлгах үүргийг тухайн тээврийн хэрэгслийг өмчлөгчбуюу эзэмшигч, эсхүл хууль тогтоомжийн дагуу түүнийг ашиглаж байгаа этгээдхариуцна.

 ГУРАВДУГААР БҮЛЭГ

Замын хөдөлгөөнд оролцогчид, иргэн, ажахуйн нэгж,байгууллагын үүрэг

 11 дүгээр зүйл.Тээврийн хэрэгслийнжолоочийн нийтлэг үүрэг

Тээврийн хэрэгслийн жолооч дараахь үүргийгхүлээнэ:

1/ зөвхөн жолоодох эрхийн үнэмлэхэд зөвшөөрөгдсөн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох;

2/ тээврийн хэрэгсэлжолоодож явах үедээжолоодох эрхийн үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээгбиедээ авч явах;

3/ хөдөлгөөнд оролцохдоо замын хөдөлгөөний дүрмийн заалт, шаардлагыг чанд сахин биелүүлж, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж явах;

4/ хөдөлгөөнд аюулучруулж болзошгүй саад замдтохиолдсон үед түүнийг арилгах, өөрөө арилгахбололцоогүй бол холбогдох байгууллагаднэн даруй мэдэгдэх;

5/ цагдаагийн алба хаагчийндохиогоор зогсожжолоодох эрхийн үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээгшалгуулах.

Жолооч нь захиргааны хяналтын улсын байцаагчийн шаардлагаар холбогдох баримт бичгийг шалгуулна;

6/ зам, тээврийн осолгарсан үед осолднэрвэгдсэн хүнд тусламж үзүүлэх арга хэмжээ авч цагдаагийнбайгууллагад нэндаруй мэдэгдэх;

7/ замын хөдөлгөөн бүрэн хаагдсан, осолд нэрвэгдсэн хүнд яаралтай тусламж үзүүлэх зайлшгүй шаардлагатайгаас бусад тохиолдолд осол хэргийн газраас тээврийн хэрэгслийг хөдөлгөхгүй байх.

 12 дугаар зүйл.Тээврийн хэрэгслийнжолоочид хориглох зүйл

Тээврийн хэрэгслий нжолоочид дараахь зүйлийг хориглоно:

1/ согтууруулах ундаа, мансууруулах бодисхэрэглэсэн болон хөдөлгөөний аюулгүй байдлыг хангажчадахааргүй өвчтэй болонядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох;

2/ тээврийн хэрэгслээгарааш, хоноглох зогсоолдтавиагүй бол замын хөдөлгөөнд оролцохыг түр завсарлахүедээ ч согтууруулахундаа хэрэглэх;

3/ стандартын шаардлага хангаагүй, хөдөлгөөнд аюул учруулж болзошгүй бүрэн бус, эсхүл тогтоосон журмындагуу улсын бүртгэл,техникийн үзлэгт ороогүй, улсын дугааргүй тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд оролцох;

/Энэ заалтад 2008 оны5 дугаар сарын 29-нийөдрийн хуулиар өөрчлөлт орсон/

4/ тээврийн хэрэгсэлжолоодох эрхгүй буюу эрхтэйболовч согтууруулах ундаа, мансууруулах бодисхэрэглэсэн хүнд тээврийнхэрэгслээ шилжүүлэн жолоодуулах;

5/ тээврийн хэрэгслээр замын хашлага давах, батлагдсан замаас гарч шинэ зам гаргах, газрын хөрс, хадлан тариалангийн талбай, ой модыг гэмтээх, гол мөрөн, нуур, булгийн усанд тээврийн хэрэгслээ угаах, бохирдуулах;

6/ тээврийн хэрэгслийнхурдыг тогтоосонхэмжээнээс хэтрүүлэх буюу шалтгаангүйгээр хэт удаан явах, эсхүл огцом зогсох зэргээр хөдөлгөөн саатуулах;

7/ тээврийн хэрэгсэлдтусгай дуут болон гэрэлдохио дур мэдэн тавих.

Тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрэл дохио хэрэглэх журмыг цагдаагийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална;

/Энэ заалтад 1998 оны11 дүгээр сарын 12-ныөдрийн хуулиар өөрчлөлт орсон/

8/ энэ хууль болон замынхөдөлгөөний дүрмийгзөрчих.

 13 дугаарзүйл. Явганаар болондугуй, ердийн хөсөг, тээврийн хэрэгслээр зорчигчдыннийтлэг үүрэг

1. Явганаар болон дугуй, ердийн хөсөг, тээврийн хэрэгслээр зорчигчид нь замын хөдөлгөөний дүрмийг биелүүлж, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүрэгтэй.

2. Явганаар болон дугуй ,ердийн хөсөг, тээврийн хэрэгслээр зорчигчдод дор дурдсан зүйлийг хориглоно:

1/ замын хөдөлгөөнд саадхийх;

2/ согтууруулах ундаа,мансууруулах бодисхэрэглэж өөрийн үйлдлийг хянаж жолоодох чадвараа мэдэгдэхүй цалдсан үедээ хөдөлгөөнд оролцох;

3/ ойртон ирж яваа тээврийн хэрэгслийн урдуургүйх, зам дээр тоглох, гарцгүй газраар явах, баганасны хүүхдийг харгалзаххүнгүйгээр хөдөлгөөнд оролцуулах, тээврийн хэрэгслээ сзүүгдэх;

4/ тээврийн хэрэгслийн хүн суухад зориулагдаагүй хэсэг, тэвшнээс дээш гарсан ачаан дээр суух, тэвшиндээр зогсох, хаалга хаах,нээхэд саад хийх, бүрэн зогсоогүй байхад хаалга онгойлгох, буух;

5/ замын хөдөлгөөнийдүрмийг зөрчих.

 14 дүгээр зүйл.Иргэн, аж ахуйн нэгж,байгууллагын үүрэг

Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах талаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллага дараахь үүргийг хүлээнэ:

1/ техникийн шаардлага хангаагүй, хөдөлгөөнд аюул учруулахаар бүрэн бус, тогтоосон журмын дагуу улсынбүртгэл, техникийнүзлэгт ороогүй, улсын дугааргүй тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулахгүй байх;

/Энэ заалтад 2008 оны5 дугаар сарын 29-нийөдрийн хуулиар өөрчлөлт орсон/

2/ согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн ангилал нь тохирохгүй, эсхүлжолоодох эрхийнүнэмлэхгүй хүнээр тээврийн хэрэгсэл жолоодуулахгүй байх;

3/ тээврийн хэрэгсэл эзэмшигч аж ахуйн нэгж, байгууллагын нэр, хаяг, эзэмшиж буй тээврийн хэрэгслийнмарк, хөдөлгүүрийн болон арлын дугаар өөрчлөгдөх бүрд замын хөдөлгөөний аюулгүй байдлын улсын албанд ийнхүү өөрчлөгдсөнөөс хойш долоо хоногийн дотор бүртгүүлэх;

4/ аж ахуйн нэгж, байгууллага нь замынхөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбогдсон хууль тогтоомжийг ажиллагсад болон суралцагсдад судлуулж, ослоос урьдчилан сэргийлэхажил зохиож байх;

5/ замын хөдөлгөөнтэйхолбоотой аливаа үйлажиллагаа явуулахдаа зам, тээврийн осол гаргах, замынхөдөлгөөний дүрэмзөрчигдөх нөхцөл бүрдүүлэхгүй байх арга хэмжээ авах;

6/ хотын доторхи болонхот хоорондын гол замынзорчих хэсэгт мал, тэжээвэр амьтдыг хариулгагүйгээроруулахгүй байх;

7/ иргэний амьдарч байгаа болон аж ахуйн нэгж, байгууллагын оршин байгаа газарт хамаарах замын гадаргууг бүрэн бүтэн байлгах талаар зохих байгууллагад шаардлага тавих, хөдөлгөөнд аюул учруулж болзошгүйгээр зам эвдэрсэн, мөстсөн зэргийг нэн даруй засаж, цэвэрлүүлэх;

8/ зам, тээврийн осолд нэрвэгдсэн хүнд тусламж үзүүлэх;

9/ зам дээр засвар, үйлчилгээ хийж байгаа бол угхэсгийг хашиж тусгаарлах, тойрч гарах чигийг заах;

10/ замын хөдөлгөөний аюулгүй байдлын хяналтын улсын алба, байцаагчаас тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлж хариу мэдэгдэх.

 ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

Замын хөдөлгөөний аюулгүй байдлыгхангахад орон нутгийн захиргаа, замын хөдөлгөөний аюулгүй байдлын хяналтын улсын албаны бүрэн эрх

 15 дугаар зүйл Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын бүрэн эрх

 

 

ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ

 

 

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

Нийтлэг үндэслэл

 1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын нутаг дэвсгэрдээр замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбогдсон харилцаагзохицуулахад оршино.

 2 дугаар зүйл. Хуулийн нэр томъёо

Энэ хуульд заасан дараахь нэр томъёог дордурдсан утгаар ойлгоно:

1/ “зам” гэдэгт - тээврийнхэрэгслээр зорчиход зориулсан зурвас газрыг. Цардмал замын хоёр талын шороонзурвас, явган хүний зам, тусгаарлах зурвас замд хамаарна;

2/ “замын хөдөлгөөн” гэдэгт -нийтийн хэрэгцээний зам ашиглан ачаа ба зорчигчдыг тээврийн хэрэгслээршилжүүлэн зөөх, явганаар болон дугуй, ердийн хөсгөөр зорчих үйл ажиллагааг.Үйлдвэрийн байран дотор болон нийтийн хэрэгцээний бус замд тогтоосон маршрутындагуу тээвэр хийж байгаа авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийнхөдөлгөөнийг замын хөдөлгөөнд тооцохгүй;

3/ “тээврийн хэрэгсэл” гэдэгт -хүн ба ачаа тээвэрлэхэд зориулсан тээврийн хэрэгслийг;

/Энэ заалтыг 1998 оны 11 дүгээр сарын 12-ныөдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

4/ “тээврийн хэрэгслийн жолооч” гэдэгт- тээврийн хэрэгслийг жолоодож яваа хүнийг;

Дадлага хийлгэж яваа жолоодлогын багш, ердийнхөсөг хөтөлж, унаж яваа хүнийг тээврийн хэрэгслийн жолоочид хамааруулж ойлгоно.

/Энэ заалтыг 1998 оны 11 дүгээр сарын 12-ныөдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

5/ “явган зорчигч” гэдэгт -явганаар яваа, хүүхдийн тэрэг түрсэн, чарга чирсэн, мөн жагсаалаар яваа хүмүүс,тахир дутуу хүний дугуй /тэргэнцэр/-тай болон унадаг дугуй, мопед, мотоциклыгхөтөлж, замаар яваа хүнийг. Зам засах, цэвэрлэх зэргээр зам дээр ажиллагчидявган зорчигчид хамаарахгүй;

6/ “тээврийн хэрэгслээр зорчигч” гэдэгт- тээврийн хэрэгслийн бүхээг дотор, эсхүл тэвшин дээр сууж яваа хүнийг;

7/ “замын хөдөлгөөнд оролцогчид” гэдэгт- замын хөдөлгөөнд явганаар болон тээврийн хэрэгсэл жолоодож буюу тээврийнхэрэгслээр зорчиж яваа хүмүүсийг;

/Энэ заалтад 1998 оны 11 дүгээр сарын 12-ныөдрийн хуулиар өөрчлөлт орсон/

8/ “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыгхангах” гэдэгт - зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, ослоос учирчболох хохирлыг багасгахад чиглэгдсэн үйл ажиллагааг.

 3 дугаар зүйл. Хөдөлгөөний чиглэл

Монгол Улсад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийгзамын зорчих хэсгийн баруун гар талаар явуулна.

 4 дүгээр зүйл. Замын хөдөлгөөний дүрэм

1. Замын хөдөлгөөний дүрмийг Засгийн газарбатална.

2. Замын хөдөлгөөний дүрэмд тээврийн хэрэгслийгжолоодох эрхийн ангилал, тухайн ангилал эзэмших насны хязгаар, замын хөдөлгөөндоролцогчдын үүрэг, гудамж, замаар зорчих хөдөлгөөний журам, замын хөдөлгөөн зохицуулахдохио, тэмдэг, тэмдэглэлийн загвар, тодорхойлолт, тээврийн хэрэгсэлд техникийнталаар тавих шаардлага, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах талаар иргэд,байгууллага, аж ахуйн нэгжийн хүлээх үүргийг тусгана.

3. Замын хөдөлгөөний дүрмийг Монгол Улсын нутагдэвсгэр дээр бүх нийтээр дагаж мөрдөнө.

 5 дугаар зүйл. Тээврийн хэрэгслийнжолооч, мэргэшсэн жолооч бэлтгэх

/Энэ зүйлийн гарчигт 2008 оны 5 дугаар сарын29-ний өдрийн хуулиар нэмэлт орсон/

1. Эрүүл мэндийн хувьд тогтоосон шаардлагадтэнцэх, мэргэжлийн зохих бэлтгэл, сургалт хийсэн, 18 нас хүрсэн хүн тээврийнхэрэгсэл жолоодох эрх авч болно.

2. Тээврийн хэрэгсэл жолоодох эрх авахмэргэжлийн шалгалтад орж тэнцсэн хүнд зохих ангиллын үнэмлэх олгоно.

3. Тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх журмыг боловсролынболон хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран; жолооч бэлтгэхсургалтын хөтөлбөрийг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн;жолоочийн мэргэжлийн шалгалт авах, үнэмлэх олгох журам, үнэмлэхийн загварыгхууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тус тус батална.

/Энэ хэсэгт 1998 оны 11 дүгээр сарын 12-ныөдрийн хуулиар өөрчлөлт орсон ба 1999 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн хуулиархүчингүй болсонд тооцсон. Мөн 2001 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн хуулиарнэмсэн/

4. Тээврийн хэрэгслийн мэргэшсэн жолоочийгАвтотээврийн тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасны дагуу бэлтгэнэ.

/Энэ хэсгийг 2008 оны 5 дугаар сарын 29-нийөдрийн хуулиар нэмсэн/

 6 дугаар зүйл. /Энэ зүйлийг2008 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

7 дугаар зүйл. /Энэ зүйлийг 2008 оны 5 дугаар сарын 29-нийөдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

  ХОЁРДУГААР БҮЛЭГ

Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах

 8 дугаар зүйл. Авто зам, гүүр, түүнийхиймэл байгууламжийг төлөвлөх, шинээр барих, өргөтгөх, засварлах, ашиглахадзамын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах

1. Авто зам, гүүр, түүний хиймэл байгууламжийгтөлөвлөх, шинээр барих, өргөтгөх, засварлахад замын хөдөлгөөний аюулгүй байдлыгхангахтай холбогдсон улсын стандартыг стандартчиллын төв байгууллага тогтооно.

2. Авто зам, гүүр, түүний хиймэл байгууламжийгтөлөвлөх, шинээр барих, өргөтгөх, засварлах ажлыг Монгол Улсад мөрдөж буй замынхөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбогдсон техникийн дүрэм, стандартыншаардлагад нийцүүлж гүйцэтгэнэ.

3. Авто зам, гүүр, түүний хиймэл байгууламжийгхолбогдох стандарт, хөдөлгөөний аюулгүй байдлын шаардлагын дагуу тоноглож,гэрэлтүүлэг, тэмдэг, техник хэрэгсэл тавьсан байна.

4. Монгол Улсын авто замын тэмдэг, тэмдэглэлийнулсын стандартыг стандартчиллын төв байгууллага батална.

5. Замын байгууламж, зорчих хэсгийн гадаргуу,замын гэрэлтүүлэг, хөдөлгөөн зохицуулах техник хэрэгслийг бүрэн бүтэн байлгаж,эвдэрч гэмтсэн, хэвийн байдал нь алдагдсан тухай бүр тэдгээрийг засаж сэлбэхүүргийг тухайн орон нутгийн хот тохижилт, зам ашиглалтын байгууллага эрхлэнгүйцэтгэнэ.

6. Гал команд, түргэн тусламж, эмнэлэг, авто ажахуйгаас цэцэрлэг, сургууль, үзвэрийн газар, орон сууцны хороолол тал рууавтомашины шууд гарц гаргахыг хориглоно.

 9 дүгээр зүйл. Тээврийн хэрэгсэл,түүний эд анги, сэлбэг хэрэгсэл үйлдвэрлэхэд замын хөдөлгөөний аюулгүй байдлыгхангах

1. Монгол Улсад үйлдвэрлэх, угсрах тээврийнхэрэгсэл, түүний эд анги, сэлбэг хэрэгсэл, нэмэлт төхөөрөмж нь замынхөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад баримтлах стандартын шаардлагыг хангасанбайна.

2. Монгол Улсад шинээр үйлдвэрлэх тээврийнхэрэгслийн улсын стандартыг стандартчиллын төв байгууллага тогтооно.

 10 дугаар зүйл. Тээврийн хэрэгслийгашиглахад замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах

1. Улсын стандартын шаардлагыг хангасан үзүүлэлтбүхий тээврийн хэрэгслийг Монгол Улсад ашиглахыг зөвшөөрнө.

2. Тээврийн хэрэгслийн марк, зориулалтыгхолбогдох байгууллагын зөвшөөрөлгүйгээр өөрчлөхийг хориглоно.

3. Замын хөдөлгөөнд оролцох тээврийн хэрэгслийгтехникийн хувьд бүрэн бүтэн байлгах үүргийг тухайн тээврийн хэрэгслийг өмчлөгчбуюу эзэмшигч, эсхүл хууль тогтоомжийн дагуу түүнийг ашиглаж байгаа этгээдхариуцна.

 ГУРАВДУГААР БҮЛЭГ

Замын хөдөлгөөнд оролцогчид, иргэн, аж ахуйн нэгж,байгууллагын үүрэг

 11 дүгээр зүйл. Тээврийн хэрэгслийнжолоочийн нийтлэг үүрэг

Тээврийн хэрэгслийн жолооч дараахь үүргийгхүлээнэ:

1/ зөвхөн жолоодох эрхийн үнэмлэхэдзөвшөөрөгдсөн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох;

2/ тээврийн хэрэгсэл жолоодож явах үедээжолоодох эрхийн үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээг биедээ авч явах;

3/ хөдөлгөөнд оролцохдоо замын хөдөлгөөнийдүрмийн заалт, шаардлагыг чанд сахин биелүүлж, хөдөлгөөний аюулгүй байдлыгхангаж явах;

4/ хөдөлгөөнд аюул учруулж болзошгүй саад замдтохиолдсон үед түүнийг арилгах, өөрөө арилгах бололцоогүй бол холбогдох байгууллагаднэн даруй мэдэгдэх;

5/ цагдаагийн алба хаагчийн дохиогоор зогсожжолоодох эрхийн үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээг шалгуулах.

Жолооч нь захиргааны хяналтын улсын байцаагчийншаардлагаар холбогдох баримт бичгийг шалгуулна;

6/ зам, тээврийн осол гарсан үед осолднэрвэгдсэн хүнд тусламж үзүүлэх арга хэмжээ авч цагдаагийн байгууллагад нэндаруй мэдэгдэх;

7/ замын хөдөлгөөн бүрэн хаагдсан, осолднэрвэгдсэн хүнд яаралтай тусламж үзүүлэх зайлшгүй шаардлагатайгаас бусадтохиолдолд осол хэргийн газраас тээврийн хэрэгслийг хөдөлгөхгүй байх.

 12 дугаар зүйл. Тээврийн хэрэгслийнжолоочид хориглох зүйл

Тээврийн хэрэгслийн жолоочид дараахь зүйлийгхориглоно:

1/ согтууруулах ундаа, мансууруулах бодисхэрэглэсэн болон хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй болонядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох;

2/ тээврийн хэрэгслээ гарааш, хоноглох зогсоолдтавиагүй бол замын хөдөлгөөнд оролцохыг түр завсарлах үедээ ч согтууруулахундаа хэрэглэх;

3/ стандартын шаардлага хангаагүй, хөдөлгөөндаюул учруулж болзошгүй бүрэн бус, эсхүл тогтоосон журмын дагуу улсын бүртгэл,техникийн үзлэгт ороогүй, улсын дугааргүй тээврийн хэрэгслээр хөдөлгөөндоролцох;

/Энэ заалтад 2008 оны 5 дугаар сарын 29-нийөдрийн хуулиар өөрчлөлт орсон/

4/ тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй буюу эрхтэйболовч согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн хүнд тээврийнхэрэгслээ шилжүүлэн жолоодуулах;

5/ тээврийн хэрэгслээр замын хашлага давах,батлагдсан замаас гарч шинэ зам гаргах, газрын хөрс, хадлан тариалангийнталбай, ой модыг гэмтээх, гол мөрөн, нуур, булгийн усанд тээврийн хэрэгслээугаах, бохирдуулах;

6/ тээврийн хэрэгслийн хурдыг тогтоосонхэмжээнээс хэтрүүлэх буюу шалтгаангүйгээр хэт удаан явах, эсхүл огцом зогсохзэргээр хөдөлгөөн саатуулах;

7/ тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрэлдохио дур мэдэн тавих.

Тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрэл дохиохэрэглэх журмыг цагдаагийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагабатална;

/Энэ заалтад 1998 оны 11 дүгээр сарын 12-ныөдрийн хуулиар өөрчлөлт орсон/

8/ энэ хууль болон замын хөдөлгөөний дүрмийгзөрчих.

 13 дугаар зүйл. Явганаар болондугуй, ердийн хөсөг, тээврийн хэрэгслээр зорчигчдын нийтлэг үүрэг

1. Явганаар болон дугуй, ердийн хөсөг, тээврийнхэрэгслээр зорчигчид нь замын хөдөлгөөний дүрмийг биелүүлж, хөдөлгөөний аюулгүйбайдлыг хангах үүрэгтэй.

2. Явганаар болон дугуй, ердийн хөсөг, тээврийнхэрэгслээр зорчигчдод дор дурдсан зүйлийг хориглоно:

1/ замын хөдөлгөөнд саад хийх;

2/ согтууруулах ундаа, мансууруулах бодисхэрэглэж өөрийн үйлдлийг хянаж жолоодох чадвараа мэдэгдэхүйц алдсан үедээхөдөлгөөнд оролцох;

3/ ойртон ирж яваа тээврийн хэрэгслийн урдуургүйх, зам дээр тоглох, гарцгүй газраар явах, бага насны хүүхдийг харгалзаххүнгүйгээр хөдөлгөөнд оролцуулах, тээврийн хэрэгслээс зүүгдэх;

4/ тээврийн хэрэгслийн хүн суухад зориулагдаагүйхэсэг, тэвшнээс дээш гарсан ачаан дээр суух, тэвшин дээр зогсох, хаалга хаах,нээхэд саад хийх, бүрэн зогсоогүй байхад хаалга онгойлгох, буух;

5/ замын хөдөлгөөний дүрмийг зөрчих.

 14 дүгээр зүйл. Иргэн, аж ахуйн нэгж,байгууллагын үүрэг

Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах талаариргэн, аж ахуйн нэгж, байгууллага дараахь үүргийг хүлээнэ:

1/ техникийн шаардлага хангаагүй, хөдөлгөөндаюул учруулахаар бүрэн бус, тогтоосон журмын дагуу улсын бүртгэл, техникийнүзлэгт ороогүй, улсын дугааргүй тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулахгүйбайх;

/Энэ заалтад 2008 оны 5 дугаар сарын 29-нийөдрийн хуулиар өөрчлөлт орсон/

2/ согтууруулах ундаа, мансууруулах бодисхэрэглэсэн, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан,тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн ангилал нь тохирохгүй, эсхүл жолоодох эрхийнүнэмлэхгүй хүнээр тээврийн хэрэгсэл жолоодуулахгүй байх;

3/ тээврийн хэрэгсэл эзэмшигч аж ахуйн нэгж,байгууллагын нэр, хаяг, эзэмшиж буй тээврийн хэрэгслийн марк, хөдөлгүүрийнболон арлын дугаар өөрчлөгдөх бүрд замын хөдөлгөөний аюулгүй байдлын улсыналбанд ийнхүү өөрчлөгдсөнөөс хойш долоо хоногийн дотор бүртгүүлэх;

4/ аж ахуйн нэгж, байгууллага нь замынхөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбогдсон хууль тогтоомжийг ажиллагсадболон суралцагсдад судлуулж, ослоос урьдчилан сэргийлэх ажил зохиож байх;

5/ замын хөдөлгөөнтэй холбоотой аливаа үйлажиллагаа явуулахдаа зам, тээврийн осол гаргах, замын хөдөлгөөний дүрэмзөрчигдөх нөхцөл бүрдүүлэхгүй байх арга хэмжээ авах;

6/ хотын доторхи болон хот хоорондын гол замынзорчих хэсэгт мал, тэжээвэр амьтдыг хариулгагүйгээр оруулахгүй байх;

7/ иргэний амьдарч байгаа болон аж ахуйн нэгж,байгууллагын оршин байгаа газарт хамаарах замын гадаргууг бүрэн бүтэн байлгахталаар зохих байгууллагад шаардлага тавих, хөдөлгөөнд аюул учруулжболзошгүйгээр зам эвдэрсэн, мөстсөн зэргийг нэн даруй засаж, цэвэрлүүлэх;

8/ зам, тээврийн осолд нэрвэгдсэн хүнд тусламжүзүүлэх;

9/ зам дээр засвар, үйлчилгээ хийж байгаа бол угхэсгийг хашиж тусгаарлах, тойрч гарах чигийг заах;

10/ замын хөдөлгөөний аюулгүй байдлын хяналтынулсын алба, байцаагчаас тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлж хариу мэдэгдэх.

 ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад орон нутгийнзахиргаа, замын хөдөлгөөнийаюулгүй байдлын хяналтын улсын албаны бүрэн эрх

 15 дугаар зүйл. Аймаг, нийслэл, сум,дүүргийн Засаг даргын бүрэн эрх

Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах талаараймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

1/ нутаг дэвсгэрийн замын хөдөлгөөний аюулгүйбайдлыг хангах ажлыг төлөвлөн хэрэгжүүлэх;

2/ иргэдэд замын хөдөлгөөний аюулгүй байдлынтухай хууль тогтоомжийг сурталчлах ажлыг зохион байгуулах;

3/ тээврийн хэрэгслийн техникийн үзлэг явуулахажлыг зохион байгуулах;

/Энэ заалтад 2008 оны 5 дугаар сарын 29-нийөдрийн хуулиар өөрчлөлт орсон/

4/ авто зам, гүүр, түүний хиймэл байгууламжийгшинээр барих, өргөтгөх, засварлах, тоноглох, гэрэлтүүлэг, тэмдэг, тэмдэглэлхийх ажил нь холбогдох стандарт, хөдөлгөөний аюулгүй байдлын шаардлагад нийцэжбайгаа эсэхэд хяналт тавих, зохион байгуулах;

5/ нутаг дэвсгэр дээрээ байгаа улсын батлагдсанзамын уулзвар бүрт мэдээлэх тэмдэг, замын хөдөлгөөнд аюул учруулж болзошгүйгазарт анхааруулах тэмдэг тавих, тэдгээрийг бүрэн бүтэн байлгах.

 16 дугаар зүйл. Замын хөдөлгөөнийаюулгүй байдлын хяналтын улсын алба, байцаагчийн бүрэн эрх

1. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын хяналтынулсын алба Монгол Улсын цагдаагийн байгууллагын бүтцэд ажиллах бөгөөд зэвсэгтхүчин болон хилийн цэргийн техникийн шалгах албыг мэргэжлийн чиг үүргээрхарьяална.

2. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын улсынхяналтыг ерөнхий байцаагч, ахлах байцаагч, байцаагч гүйцэтгэнэ.

Замын хөдөлгөөнд хяналт тавих, зохицуулахүүрэгтэйгээр цагдаа ажиллуулж болно.

3. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын хяналтынулсын алба дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

1/ Монгол Улсын нутаг дэвсгэрт оршиж байгаа ажахуйн нэгж, байгууллага, иргэдээс замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтайхолбогдсон хууль, дүрэм, журам, стандартыг хэрхэн хэрэгжүүлж байгаад хяналттавих;

2/ энэ хууль, замын хөдөлгөөний дүрмийг сурталчлах,осол, хэргээс урьдчилан сэргийлэх ажил зохиох;

3/ /Энэ заалтыг 2008 оны 5 дугаар сарын29-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

4/ /Энэ заалтыг 2008 оны 5 дугаар сарын29-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

5/ /Энэ заалтыг 2008 оны 5 дугаар сарын29-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

6/ тээврийн хэрэгслийн жолоочийн мэргэжлийншалгалт авч, жолоодох эрхийн үнэмлэх олгох;

/Энэ заалтыг 1999 оны 6 дугаар сарын 4-нийөдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон бөгөөд 2001 оны 11 дүгээр сарын 8-ныөдрийн хуулиар нэмсэн/

7/ зам тээврийн осол, түүнээс учирсан хохирол,замын хөдөлгөөний дүрмийн зөрчлийн тоо бүртгэлийг хөтлөх.

 4. Замын хөдөлгөөний аюулгүй байдлынхяналтын улсын байцаагч дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

1/ замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтайхолбогдсон хууль, дүрэм, журам, стандартыг аж ахуйн нэгж, байгууллага, иргэдхэрхэн хэрэгжүүлж байгааг шалгаж, илэрсэн зөрчлийг арилгах талаар сануулах,амаар болон бичгээр албан шаардлага тавих;

2/ стандартын шаардлага хангаагүй, хөдөлгөөндаюул учруулж болзошгүй бүрэн бус тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөндоролцуулахыг хориглох, хөдөлгөөнд аюул учруулж болохоор эвдэрч гэмтсэн замынхэсгийг түр хаах, зайлшгүй шаардлагатай тохиолдолд хөдөлгөөний чиглэл, урсгалыгтүр өөрчилж, энэ тухай мэдээлэх;

3/ зам тээврийн осол гаргасан, согтуугаар болонхөдөлгөөнд аюул учруулж болзошгүй бүрэн бус, улсын дугааргүй, шилжилт хөдөлгөөнхийгдээгүй тээврийн хэрэгсэл жолоодсон жолоочийн үнэмлэх, талон, техникийнбичиг баримтыг түр хурааж, зөрчлийг шийдвэрлэж дуустал тээврийн хэрэгслийгтусгай хашаа /талбай/-нд байлгах.

Тээврийн хэрэгслийг тусгай хашаа /талбай/-ндбайлгасан хугацааны зардлыг буруутай этгээдээр төлүүлнэ.

Тээврийн хэрэгслийг тусгай хашаа /талбай/-нд түрбайлгах журмыг Монгол Улсын Ерөнхий прокурортой зөвшилцөн цагдаагийн асуудалэрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална;

/Энэ заалтад 1998 оны 11 дүгээр сарын 12-ныөдрийн хуулиар өөрчлөлт орсон/

4/ жолооч бэлтгэх сургалтыг хангалтгүй зохионбайгуулсан, шаардлага хангаагүй сургууль, дамжааны сургалт явуулах зөвшөөрлийгхураах, багшлах эрхийг хасах санал тавих, мэргэжлийн шалгалт авах хугацаагхойшлуулах;

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
  • 2015-01-05
Эрэн сурвалжилж байна