/ / ЦАГДААГИЙН ГАЗРЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ САГСАН БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

ЦАГДААГИЙН ГАЗРЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ САГСАН БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Тус цагдаагийн газрын биеийн тамир спортын хамтлагаас 2023 онд алба хаагчдын оюун ухаан, бие бялдрыг хөгжүүлэх чиглэлээр хийж гүйцэтгэх ажлын төлөвлөгөөний хүрээнд Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн нэрэмжит "Сагсан бөмбөг"-ийн тэмцээнийг 2022.01.26-ны өдөр зохион байгуулан ажиллалаа. Тэмцээнд цагдаагийн газрын хэлтэс, тасаг, ахмад ажилтан нарын нийт 11 баг авхаалж самбаа хурд хүчээ сорин өрсөлдсөнөөс
1 дүгээр байранд Эрүүгийн цагдаагийн тасаг
2 дугаар байранд Замын-Үүд сумын цагдаагийн хэлтэс
3 дугаар байранд нийтийн хэв журам хамгаалах тасгийн ахлагчийн баг тамирчид тус тус шалгарч шилжин явах цом, медаль, мөнгөн шагналаар шагнагдлаа.
Тэмцээний шилдэг тоглогчоор цагдаагийн газрын мэдээлэл судалгааны ахлах мэргэжилтэн цагдаагийн хошууч Б.Хулан шалгарлаа. Алба хаагчдад цаашдын спорт уралдаанд нь өндөр амжилт хүсэн ерөөе.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2019-03-23
  • 2015-01-05
Эрэн сурвалжилж байна