/ / ЦАГДААГИЙН ГАЗРЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ 100 БУУДАЛТ ДААМНЫ ТЭМЦЭЭНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

ЦАГДААГИЙН ГАЗРЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ 100 БУУДАЛТ ДААМНЫ ТЭМЦЭЭНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Тус цагдаагийн газрын 2023 оны сургалт соён гэгээрүүлэх ажлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Зөрчлийн хэрэг бүртгэх тасгаас Цагдаагийн газрын аварга шалгаруулах 100 буудалт даамны тэмцээнийг 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр амжилттай зохион байгуулж дууслаа.
Тэмцээнд оролцогчийн тоо хамаарахгүйгээр алба хаагчдийг хамруулсан бөгөөд уг тэмцээнд нийт 42 алба хаагч, 3 ахмад ажилтан нийт 45 тамирчин оролцож, оюун ухааны хүч чадлаа сорин оролцов.
 
Тэмцээнд:
Удирдлагын багийн тамирчин буюу Эрүүлжүүлэх саатуулах байрны жижүүрийн цагдаа, цагдаагийн ахлагч Р.Баяржавхлан Тэргүүн байр
 
Шуурхай удирдлагын тасгийн мэдээлэл хүлээн авагч цагдаа, цагдаагийн дэд ахлагч Г.Ганцогт дэд байр
 
Нийтийн хэв журам хамгаалах тасгийн хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч А.Ганхуяг гутгаар байранд тус тус шалгарсныг медаль, өргөмжлөл, мөнгөн шагналаар тус тус урамшуулав.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2019-03-23
  • 2015-01-05
Эрэн сурвалжилж байна